| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2019/1008/Э |
| Дугаар | 1026 |
| Огноо | 2019-06-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Ариунаа, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 1026
2019 06 26 2019/ШЦТ/1026
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ундармаа,
улсын яллагч А.Ариунаа,
шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Д д холбогдох эрүүгийн 1906 03427 1376 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Д , /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 07 дугаар хороо, 3 байр, 5 орцны В1 тоот гэртээ хамтран амьдрагч Ц.С ийг шалтгаангүйгээр гараараа цохиж, сэрээгээр хатгаж тархи доргилт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зүүн шуунд шарх, бугуйд зулгаралт, цус хуралт, зүүн алганд зулгаралт, бүсэлхийн зүүн хэсэгт зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй” гэв.
Хохирогч Ц.С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 04-ний орой БЗД-н 07 дугаар хороо, 30 байр, 5 орцны В1 тоот гэртээ нөхөр Б.Д тэй караокеноос 03 цагийн үед орж ирээд унтах гээд хэвтэж байсан чинь манай нөхөр надаас тамхи асуухаар нь надад тамхи байхгүй одоо гадаа тамхи зарж байгаа хүн байхгүй гэсэн чинь шууд босч ирээд өрөөний хаалга цоожилж байгаад намайг орон дээр үснээс дарж хэвтүүлж байгаад тамхи олж ир гэж хэл амаар доромжилж нүүр болон биеийн хэсэг рүү гараа зангидаж байгаад цохиж зодож байснаа босож гэрэл асаагаад ширээн дээрээс хутга хайгаад олдохгүй болохоор нь нэг сэрээ байсныг аваад миний зүүн талын гарны алга болон шууны хэсэгт зоогоод бас зүүн талын хөлний гуя болон шилбэний хэсэг рүү хатгаад байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 6-9 дүгээр хуудас/,
Гэрч Г.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр би найз Саруултүвшиний гэрт нь ирж хоносон. Саруултүвшин бид хоёр унтаж байтал шөнийн 03 цагийн үед хажуу айлын хүмүүс болох эхнэр, нөхөр хоёр хоорондоо маргалдаад байсан. Удалгүй гэнэт эхнэр нь “авраарай, туслаарай” болоод орилоод эхлэхээр нь би гарч очоод уг айлын хаалгыг тогшиж “унтаж амармаар байна, шөнийн 03 цаг гэдэг чинь хүн унтаж амрах ёстой” гэж хэлтэл нөхөр нь “чамд хамаагүй, чи энд байдаггүй, гуйлгачин минь зайл” гэх мэтээр намайг доромжилж, агсан согтуу тавиад байсан. Хаалга онгорхой байхад уг эмэгтэйн хоёр нүд нь хавдаж, хөхөрсөн байдалтай, мөн гэрийх нь шал, ор хэсгээр нь цус дуссан, энд тэнд үс нь туг тугаараа шалан дээр унасан байдалтай байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 12-13 дугаар хуудас/,
Гэрч Н.С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр найз эмэгтэй Баярмаа манайд ирж хоносон. Тэр шөнө унтаж байсан чинь манай хажуу айлын эхнэр, нөхөр болох хүмүүс хоорондоо чанга дуугаар маргалдаж эхэлсэн, удалгүй эхнэр нь “авраарай, туслаарай” гэж орилсон бөгөөд манай найз Баярмаа уг айлын хаалгыг тогшиж онгойлгосон. Уг айлын нөхөр нь Баярмаа руу агсам тавиад байсан. Эхнэрийх нь хоёр нүд хавдсан, үс нь сэгсийсэн байдалтай харагдаж байсан. Гэр лүү нь шагайж харахад ор, шал хэсэгт нь цус дуссан, газраар нь үс тус тугаараа унасан байдалтай харагдаж байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 14-15 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн ¹6947 дүгнэлтэд “Ц.С ийн биед тархи доргилт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зүүн шуунд шарх, бугуйд зулгаралт, цус хуралт, зүүн алганд зулгаралт, бүсэлхийн зүүн хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. …хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 18 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 29 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 38 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Б.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 07 дугаар хороо, 3 байр, 5 орцны В1 тоот гэртээ хамтран амьдрагч Ц.С ийг шалтгаангүйгээр гараараа цохиж, сэрээгээр хатгаж тархи доргилт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зүүн шуунд шарх, бугуйд зулгаралт, цус хуралт, зүүн алганд зулгаралт, бүсэлхийн зүүн хэсэгт зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Д гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг, хохирогч Ц.С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай нөхөр надаас тамхи асуухаар нь надад тамхи байхгүй одоо гадаа тамхи зарж байгаа хүн байхгүй гэсэн чинь шууд босч ирээд өрөөний хаалга цоожилж байгаад намайг орон дээр үснээс дарж хэвтүүлж байгаад тамхи олж ир гэж хэл амаар доромжилж нүүр болон биеийн хэсэг рүү гараа зангидаж байгаад цохиж зодож байснаа босож гэрэл асаагаад ширээн дээрээс хутга хайгаад олдохгүй болохоор нь нэг сэрээ байсныг аваад миний зүүн талын гарны алга болон шууны хэсэгт зоогоод бас зүүн талын хөлний гуя болон шилбэний хэсэг рүү хатгаад байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 6-9 дүгээр хуудас/, гэрч Г.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 04-ний шөнийн 03 цагийн үед хажуу айлын хүмүүс болох эхнэр, нөхөр хоёр хоорондоо маргалдаад байсан. Хаалга онгорхой байхад уг эмэгтэйн хоёр нүд нь хавдаж, хөхөрсөн байдалтай, мөн гэрийх нь шал, ор хэсгээр нь цус дуссан, энд тэнд үс нь туг тугаараа шалан дээр унасан байдалтай байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 12-13 дугаар хуудас/, гэрч Н.Саруултүвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 04-ний шөнө унтаж байсан чинь манай хажуу айлын эхнэр, нөхөр болох хүмүүс хоорондоо чанга дуугаар маргалдаж эхэлсэн, удалгүй эхнэр нь “авраарай, туслаарай” гэж орилсон бөгөөд манай найз Баярмаа уг айлын хаалгыг тогшиж онгойлгосон. Уг айлын нөхөр нь Баярмаа руу агсам тавиад байсан. Эхнэрийх нь хоёр нүд хавдсан, үс нь сэгсийсэн байдалтай харагдаж байсан. Гэр лүү нь шагайж харахад ор, шал хэсэгт нь цус дуссан, газраар нь үс тус тугаараа унасан байдалтай харагдаж байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 14-15 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн ¹6947 “Ц.С ийн биед тархи доргилт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зүүн шуунд шарх, бугуйд зулгаралт, цус хуралт, зүүн алганд зулгаралт, бүсэлхийн зүүн хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. …хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хэргийн 18 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 29 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 38 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Д д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч Б.Д д холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Б.Д д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.