Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 1027

 

2019         06         26                                         2019/ШЦТ/1027

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ундармаа,

улсын яллагч А.Ариунаа,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Б т холбогдох эрүүгийн 1906 03141 1460 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, , Б.Б , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 04 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Бодь буян ХХК-ний хашаанд байрлах иргэн Б.О ийн гэрт түүнтэй маргалдан гар, хөл, гуянд нь хутгаар хатгаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч Б.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр эгч Баярчимэг, хүргэн ах Цэнгэлбаярын хамтаар гэрт нь очиж архи уусан. Бид нар шөнө 02 цагийн үед манай гэрт ирсэн. Тэнд бас архи уусан ба шөнө манайхаас явах гэхээр нь би манайд хоноод яв гээд ор засаж өгсөн. Тэгтэл манай хүргэн ах болох Цэнгэлбаяр нь танай дүү угаасаа дорд үздэг биз дээ гэх зэргээр маргаан эхэлсэн. Тэгээд манай эгч гэнэт уурлаад гал тогооны шүүгээнд байсан бор алаг өнгийн ясан иштэй хутгыг гаргаж ирээд над руу далайтал миний гар зүсэгдээд цус гарсан. Тэгэхээр нь би уурлаад намайг ал гэж хэлэхэд манай эгч Баярчимэг нь “тэгвэл гүйцээчихье” гэж хэлээд барьж байсан хутгаараа миний баруун гуя хэсэг рүү хоёр удаа хутгалсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 12-15 дугаар хуудас/,

Гэрч Д.Цэнгэлбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би унтаж байсан чинь Баярчимэг, Одгэрэл нар орилолдож байгаа чимээ гарахаар нь харсан чинь Одгэрэлийн зүүн гарны шуу болон хөлнөөс цус гарсан, Баярчимэг гартаа хутга барьсан зууралдаж байхаар нь би хутгыг нь булааж аваад шүүгээний ардуур шидчихээд Одгэрэлийн гарыг боосон...” гэх мэдүүлэг. /хэргийн 27-29 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн ¹6439 дүгнэлтэд “Б.О ийн биед баруун шууны 2 ширхэг, баруун гуяны 2 ширхэг, баруун шилбэний 1 ширхэг хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 22 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, тэмдэглэл /хэргийн 9-10 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 30 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 33 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 04 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Бодь буян ХХК-ний хашаанд байрлах иргэн Б.О ийн гэрт түүнтэй маргалдан гар, хөл, гуянд нь хутгаар хатгаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Б ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг, хохирогч Б.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай хүргэн ах болох Цэнгэлбаяр нь танай дүү угаасаа дорд үздэг биз дээ гэх зэргээр маргаан эхэлсэн. Тэгээд манай эгч гэнэт уурлаад гал тогооны шүүгээнд байсан бор алаг өнгийн ясан иштэй хутгыг гаргаж ирээд над руу далайтал миний гар зүсэгдээд цус гарсан. Тэгэхээр нь би уурлаад намайг ал гэж хэлэхэд манай эгч Баярчимэг нь тэгвэл гүйцээчихье гэж хэлээд барьж байсан хутгаараа миний баруун гуя хэсэг рүү хоёр удаа хутгалсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 12-15 дугаар хуудас/, гэрч Д.Цэнгэлбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би унтаж байсан чинь Баярчимэг, Одгэрэл нар орилолдож байгаа чимээ гарахаар нь харсан чинь Одгэрэлийн зүүн гарны шуу болон хөлнөөс цус гарсан, Баярчимэг гартаа хутга барьсан зууралдаж байхаар нь би хутгыг нь булааж аваад шүүгээний ардуур шидчихээд Одгэрэлийн гарыг боосон...” гэх мэдүүлэг. /хэргийн 27-29 дүгээр хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн ¹6439 дүгнэлтэд “Б.О ийн биед баруун шууны 2 ширхэг, баруун гуяны 2 ширхэг, баруун шилбэний 1 ширхэг хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 22 дугаар хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, тэмдэглэл /хэргийн 9-10 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 30 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 33 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Б т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч Б.Б т холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Б.Б т эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

            Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 24 см урттай, хүрэн өнгийн 10.5 см урт иштэй, 13.5 см урт ажлын хэсэгтэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.