Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 307

 

 

 

 

 

 

М.Бадамдорж, Р.Тамжид, Ө.Эрдэнэбаатар нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Ууганцэцэг,

Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтанхуяг даргалж, шүүгч Г.Мөнхзул, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 63 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Ууганцэцэгийн бичсэн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 7 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр М.Бадамдорж, Р.Тамжид, Ө.Эрдэнэбаатар нарт холбогдох 201626012733 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч C.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Боржигон овогт Мөнхцэцэгийн Бадамдорж, 1992 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эх, эмээ, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 7 дугаар гудамжны 8 тоотод оршин суух,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялд багтааж, биечлэн эдлэх ялыг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 235-ө дүгээр шүүгчийн захирамжаар “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай.” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 6 cap 17 хоногийн хорих ялыг өршөөн хасч, 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /УБ92091811/,

2. Хонгор овогт Рэнцэнхорлоогийн Тамжид, 1984 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэй, “Түвшинсайхан цамхаг” ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, 33 дугаар гудамжны 39 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /ВЭ84082470/,

З. Баяжих овогт Өлзийбатын Эрдэнэбаатар, 1985 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, 95 дугаар гудамжны 6 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /ЧД85052010/,

 

Шүүгдэгч М.Бадамдорж нь ялтай байх хугацаандаа 2016 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтай” караоке дотор нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, үл ялих зүйлээр шалтаглан иргэн Р.Тамжидыг хутгалж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн, догшин авирлаж танхайрсан,

 

шүүгдэгч Р.Тамжид нь Ө.Эрдэнэбаатартай бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтай” караоке дотор “намайг хутгаллаа” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн М.Бадамдоржийг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

 

шүүгдэгч Ө.Эрдэнэбаатар нь Р.Тамжидтай бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтай” караоке дотор “Тамжидыг хутгаллаа” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн М.Бадамдоржийг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: М.Бадамдоржийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, Ө.Эрдэнэбаатар, Р.Тамжид нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдлэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Шүүгдэгч М.Бадамдорж, Р.Тамжид, Ө.Эрдэнэбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг тус шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж дүгнэжээ. Үүнд:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг заасан ба уг зүйлийн 80.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг гарсан байдал”, 80.1.2 дахь хэсэгт “уг гэмт хэргийг хэн үйлдсэн”, 80.1.3 дахь “гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр”-ийг нотлоно гэж заажээ.

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч, шүүгдэгч, гэрчийн мэдүүлэг зэргээс дүгнэхэд шүүгдэгч М.Бадамдорж нь хэрүүл маргаан үүсгэсэн хэдий боловч эхлээд бусдын эрх чөлөөнд халдсан үйлдэл хийгээгүй. Харин Р.Тамжид нь М.Бадамдоржтой маргалдаж, улмаар эхэлж М.Бадамдоржийн бие, эрх чөлөөнд нь халдаж түүний нүүрэнд нь цохижээ. Үүний дараа М.Бадамдорж нь биедээ авч явж байсан хутгыг гаргаж ирснээр Р.Тамжидыг хутгалж гэмтэл учруулсан байна.

Иймд прокурорын яллах дүгнэлт дэх эрх зүйн дүгнэлт буюу “Р.Тамжид нь “намайг хутгаллаа” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас М.Бадамдоржид хөнгөн гэмтэл учруулсан гэдэг нь үндэслэлгүй, хэргийн жинхэнэ байдалтай тохироогүй, зөрүүтэй байна. Өөрөөр хэлбэл үйл явдлын дэс дарааллыг зөв дүгнээгүй, шүүгдэгч Р.Тамжид нь хохирогч М.Бадамждоржийг эхэлж цохисон үйлдэлд эрх зүйн дүгнэлт хийгээгүй орхигдуулж, харин М.Бадамдорж Р.Тамжидад цохиулсаны дараа түүнийг хутгалсан, Р.Тамжид хутгалуулсаны дараа М.Бадамдоржийг зодсон үйлдэлд эрх зүйн дүгнэлт өгч, яллах дүгнэлт үйлдсэн нь хуулийг буруу хэрэглэх үндэслэл болжээ. Нөгөө талаас тодорхой сэдэлттэй тухайлбал хувийн таарамжгүй харьцааны улмаас бусдын бие махбодид гэмтэл учруулсан нь олон нийтийг илтэд хүндэтгэн үзээгүй буюу нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчөөгүй байвал хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээр зүйлчлэх юм. Гэтэл тухайн хэрэг маргаан нь олон нийтийн газар буюу “Алтай” нэртэй караоке дотор болсон байна.

Иймд шүүгдэгч Р.Тамжидад холбогдох хэргийн сэдэлтийг зөв тогтоох, шалтгаант холбоо, үр дагаварт дүгнэлт хийж, түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг зөв тогтоож, хууль буруу хэрэглэсэн зөрчлөө арилгах шаардлагатай ба энэ нь хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нөлөөлөх нөхцөлд хамаарахаар байна.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас “...Шүүгдэгч Ө.Эрдэнэбаатарыг Р.Тамжидтай булэглэн 2016 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтай” караоке дотор “Тамжидыг хутгаллаа” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн М.Бадамдоржийг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан...” гэж яллажээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 15649 дүгээр дүгнэлт, хяналтын камерын бичлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээс үзэхэд хохирогч М.Бадамдоржид учирсан гэмтлийг бүхэлд нь шүүгдэгч Р.Тамжид, Ө.Эрдэнэбаатар хамт учруулсан мэтээр яллах дүгнэлт үйлдсэн байх ба, М.Бадамдоржид учирсан гэмтэл нь ямар байдлаар хэрхэн учрах боломжтой эсэхийг шинжээчээс тодруулж, шүүгдэгч Р.Тамжид, Ө.Эрдэнэбаатар нарын үйлдэл оролцоог ялгаж, тэд бүлэглэж хохирогч М.Бадамдоржид аль гэмтлийг нь учруулсан эсэх, мөн Р.Тамжид нь дангаараа аль гэмтлийг нь хохирогч М.Бадамдоржид учруулсан эсэхийг ялгах, гэмтэл тус бүртээ гэмтлийн зэрэгт хамаарах эсэхийг тодруулж шалгах нь хэргийн зүйлчлэлд хамааралтай, улмаар яллах дүгнэлтийг зөв үйлдэх, хэргийг үнэн зөв бодиттой шийдвэрлэх хууль зүйн үндэслэл гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч М.Бадамдорж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах   дүгнэлт   үйлдэж   ирүүлсэн   хэргийн   шүүгдэгч   Р.Тамжид, Ө.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн 201626012733 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол шүүгдэгч М.Бадамдорж, Р.Тамжид, Ө.Эрдэнэбаатар нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхэгийг хэргийн хамт Сонгинохайрхан дүүргийн прокурорт хүргүүлж, прокурор шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж...” шийдвэрлэжээ.

 

            Прокурор Д.Ууганцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтаст хэрэг авагдсан дараах бичгийн баримтуудаар шүүгдэгч М.Бадамдорж нь олон нийтийн газарт, бусдыг илтэд үл хүндэтгэн, хохирогч Р.Тамжидыг өдөөн хатгаж, сөргөлдөөнийг эхлүүлсэн болох нь хангалттай нотлогдсон болно. Үүнд: Хохирогч Р.Тамжидын “...“Алтай” караокед ороход текний хажууд зогсож байсан саравчтай малгайтай залуу “юу байна” хэлэхээр нь би танихгүй болохоор мэндлээгүй. Тэгэхэд “танихгүй байна уу гөлөг минь” гээд над руу дайрахаар нь би “чамайг таних ёстой юм уу, чи хэн юм” гээд шууд л маргаан эхэлсэн...” /хх-ийн 25-27/, яллагдагч Р.Тамжидын “...Нэмж хэлэхэд намайг караокед ороход танихгүй залуу /Бадамдорж/ “юу байна” гэж мэндлэхээр нь би танихгүй болохоор дугараагүй. Тэгэхэд “хөөе чи танихгүй байна уу, банди минь” гэж хэлэхээр нь би “яасан гэнээ, чи хэн юм би чамайг танихгүй юм байна” гэхэд “чи яахаараа намайг таньдаггүй юм банди минь” гэж хэлэхээр нь “чи яах гээд байгаа юм” гэхэд “яасан ч яадаг юм” гэж хэлэхээр нь би “ахын дүү хүнээ олж томроорой” гэхэд “чи хэзээ миний ах болсон юм” гэж хэлээд намайг цохих гээд зангаж дайраад “Эрдэнэбаатар, Отгонбаатар нарыг танина. Чи бол банди биздээ. Би чамайг танина” гэж дайраад байхаар нь “хоёулаа гараад үзэх юм уу” гэхэд “тэгсэн ч яахав” гэж хэлээд гартаа хутга гаргаж ирээд барихаар нь шууд цохисон...” /хх-ийн 66-69/, хяналтын камерын бичлэг “...03 цаг 01 минут 19 секунд ...Р.Тамжид гаднаас орж ирээд Бадамдоржийн хажуугаар өнгөрнө, 03 цаг 01 минут 20 секунд ...Бадамдорж Тамжидад ямар нэгэн зүйл хэлнэ, 03 цаг 01 минут 36 секунд ...Отгонбилэг гаднаас орж ирнэ, 03 цаг 02 минут 20 секунд ...Бадамдорж өмднийхөө баруун талын халааснаас нэг зүйл гаргаж 2 гараараа нурууныхаа ард холбож ямар нэг зүйл хийж байна, 03 цаг 02 минут 44 секунд ...Бадамдорж хутгаа урд талдаа гаргаж дэлгэх үед Тамжид харна, 03 цаг 02 минут 46 секунд ...Тамжид Бадамдоржийн нүүрэн тус газарт цохино, 03 цаг 02 минут 51 секунд ...Бадамдорж Тамжидыг хутга барьсан баруун гараар далайн цохино, 03 цаг 03 минут 03 секунд ...Бадамдорж хутгатай баруун гараар доороос дээш ольж цохино...” зэрэг хяналтын камерт бичигдсэн бичлэг болон хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг шууд зааж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар шүүгдэгч М.Бадамдорж нь олон нийтийн газарт, бусдыг илтэд үл хүндэтгэн, хохирогч Р.Тамжидыг өдөөн хатгаж, сөргөлдөөнийг эхлүүлсэн болох нь нотлогдож байхад эдгээр нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой дүгнэлгүйгээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасан “...Сэжигтэн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, ...хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй...” гэсэн эрхийг нь тайлбарлаж авсан сэжигтэн М.Бадамдоржийн “...Тамжидад “би яасан бэ, ах яамаар байна” гэтэл “чи хэн бэ” гэж хэлэхээр нь би “ах яах гэсийн бэ” гэхэд “чи яадаг бацаан бэ, нааш ир” гэж намайг хэл амаар доромжилсон. Би “зүгээр байгаарай ах хүү” гээд байж байтал миний нүүрэн тус газар цохисон. Тэгэхээр нь ...ногоон иштэй хутгыг өмднийхөө халааснаас гаргаж дэлгээд Тамжидын бөөр, нуруу руу нь хутгатай гараараа 2 удаа цохисон...” гэх мэдүүлгийг үндэслэсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2 дахь хэсэгт заасан “...Гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тэр нь нотлох баримт болохгүй...” гэсэн заалтыг баримтлалгүйгээр, гэрчийн мэдүүлгээс зарим хэсгийг нь хасч, гэрч Э.Ганхүүгийн “...Тэр үед караокед дуу явж байсан, надад хамааралгүй болохоор тоогоогүй. Юу ярьж байгааг нь сонсоогүй. ...Би анзаарч сайн сонсоогүй болохоор маргаан яг хэнээс болж үүссэн талаар мэдэхгүй байна. Тэр өдөр Бадамдорж халамцуу байсан. Нөгөө залуу нь бас согтуу байсан болохоор согтуу хүмүүс нэгнийхээ үгийг сонсож нэгнийгээ ойлгоогүйгээс дээрх маргаан болсон байх гэж бодож байна...” /хх-ийн 35/, гэрч Э.Ууганбаатарын “...Эрка гэж залуутай хамт орж ирсэн хохирогч гээд байгаа залуу Бадамдоржийг Эркатай юм ярьж байхад нь “чи хэн юм” гэж хэлсэнээс болж хоорондоо маргалдах болсон гэж бодож байна. Тухайн үед караокед дуу яваад байсан болохоор яг юу гэж хоорондоо маргалдсан талаар мэдэхгүй байна...” /хх-ийн З6/ гэх мэдүүлгийг дурдалгүйгээр гэрч Э.Ганхүү “...Эркатай гаднаас дахин 1 залуу орж ирсэн. Бадамдорж тэр хүмүүстэй мэндлээд яриад байсан. Тэр залуу нь Бадамдоржийг “чамайг мэдэхгүй юм байна, бацаан минь” гэж хэлж байсан. Тэгэхэд Бадамдорж урдаас нь арцалдаад хэрэлдэж маргалдаж байгаад тэр залуу түрүүлээд Бадамдоржийг цохисон...” /хх-ийн 35/, гэрч Э.Ууганбаатар “...хохирогч гээд байгаа залуу согтуу орж ирээд Эркатай юм ярьж байсан. Бадамдоржийг “хэн бэ, юун хүн бэ” гэж маргаан үүссэн. Бадамдорж тэр залуутай хэрэлдээд “чи хэн бэ, намайг таних уу, мэдэх үү” гэж яриад байсан. Тэгэхэд тэр залуу Бадамдоржийг шууд цохисон...” /хх-ийн З6/ гэх мэдүүлгийг үндэслэн “...шүүгдэгч М.Бадамдорж нь хэрүүл маргаан үүсгэсэн хэдий боловч эхлээд бусдын эрх чөлөөнд халдсан үйлдэл хийгээгүй. Харин Р.Тамжид нь М.Бадамдоржтой маргалдаж, улмаар эхэлж М.Бадамдоржийн бие, эрх чөлөөнд нь халдаж түүний нүүрэнд нь цохижээ. Үүний дараа М.Бадамдорж нь биедээ авч явж байсан хутгыг гаргаж ирснээр Р.Тамжидыг хутгалж гэмтэл учруулсан байна гэж дүгнэсэн.

Гэтэл тухайн хэрэг маргаан нь “олон нийтийн газар буюу “Алтай” нэртэй караоке дотор болсон байна...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад эргэлзээ төрүүлж байгаа нотлох баримт байхгүй бөгөөд шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийнхээ дагуу өгсөн “...Тамжид анх дээрэнгүй зангаар харьцаж, намайг цохиж хэрүүл маргаан эхлүүлсэн...” /хх-ийн 30-31/, мөн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...Тамжид бид хоёр маргасан. Тэгээд Тамжид намайг цохиод авсан. Тамжид хэн болохоо харуулна гээд учир зүггүй цохисон...” гэсэн шүүгдэгч М.Бадамдоржийн мэдүүлгийг үндэслэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн, шүүгдэгч М.Бадамдорж нь эргэн тойронд байгаа хүмүүсийг илтэд үл хүндэтгэн, өөрийн ёс суртахуунгүй зан үйлээр хохирогч Р.Тамжидыг өдөөж, энэхүү сөргөлдөөнийг эхлүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний “танхайрах” үйлдлийн объектив талын шинж болох “хүсэл зоригийн илэрхийлэл”-тэй шууд шалтгаант холбоотойгоор сөргөлдөөн үүссэн байхад “...Р.Тамжид нь эхэлж М.Бадамдоржийн бие, эрх чөлөөнд нь халдаж түүний нүүрэнд цохисон” гэх үйлдлийг “...олон нийтийн газар буюу “Алтай” караокед үйлдсэн...” учраас Р.Тамжид “Танхайрсан” байна, харин “...Р.Тамжид нь М.Бадамдоржийн нүүрэнд цохисны дараа М.Бадамдорж биедээ авч явж байсан хутгыг гаргаж ирснээр Р.Тамжидыг хутгалж гэмтэл учруулсан...” учраас М.Бадамдорж нь “Танхайраагүй, хувийн таарамжгүй харьцааны улмаас бусдыг хутгалж, гэмтэл учруулсан байна” гэж дүгнэх нь учир дутагдалтай, хэргийн жинхэнэ байдалтай тохироогүй дүгнэлт болох юм.

2. Шүүгдэгч Ө.Эрдэнэбаатар нь Р.Тамжидтай бүлэглэн, “Тамжидыг хутгаллаа” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн М.Бадамдоржийг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэргийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт “...Хоёр буюу түүнээс дээш этгээд урьдчилан тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэгч гэнэ” гэж заасан байдаг бөгөөд шүүгдэгч Ө.Эрдэнэбаатар, Р.Тамжид нар нь нэг санаа зорилготойгоор хохирогч М.Бадамдоржийг зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдсон болно. Үүнд: Хохирогч М.Бадамдоржийн “...Харин сүүлд намайг Тамжидыг хутгаллаа гэж Эрка, Тамжид 2 нийлж зодсон...” /хх-ийн 29-31/, гэрч Д.Отгонбилэгийн “...Миний харснаар Эрдэнэбаатар, Тамжид хоёр өшиглөж байсан...” /хх-ийн 32-33/, Э.Ууганбаатарын “...караокены үүдэнд Эрка гэж залуу тэр хохирогч гэх залуу 2 Бадамдоржийг газар унагаагаад зодож байхыг харсан...” /хх-ийн 36/, яллагдагч Р.Тамжидын “...Эрдэнэбаатар тэр залууг унагаагаад өшиглөж байхаар нь би хутгалуулсандаа уурлаад тэр залууг 2 удаа өшиглөсөн...” /хх-ийн 66-69/, яллагдагч Ө.Эрдэнэбаатарын “...би Бадамдоржийг шатан дээрээс татаж унагаах гээд би өөрөө цуг унасан. Тэгээд би түрүүлж босоод Бадамдоржийн цээжин тус газар 2 удаа, гар, нуруу хэсэгт нь 2 удаа өшиглөсөн. Тэр үед Тамжид цаанаас гүйж гарч ирээд миний хажууд Бадамдоржийг өшиглөж байсан. ...Ер нь Тамжидыг өмөөрч Бадамдоржийг зодох болсон...” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч М.Бадамдорж хохирогч Р.Тамжидыг хутгалж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл төгссөний дараа буюу хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас шүүгдэгч Ө.Эрдэнэбаатар, Р.Тамжид нар нь хохирогч М.Бадамдоржийг бүлэглэн зодож, бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь тогтоогдсон байхад “Р.Тамжид, Ө.Эрдэнэбаатар нарын үйлдэл оролцоог ялгаж, тэд бүлэглэж хохирогч М.Бадамдоржид аль гэмтлийг учруулсан эсэх, мөн Р.Тамжид нь дангаараа аль гэмтлийг нь хохирогч М.Бадамдоржид учруулсан эсэхийг ялгах, гэмтэл тус бүртээ гэмтлийн зэрэгт хамаарах эсэхийг тодруулж хэргийг шалгах...” гэсэн үндэслэлээр мөрдөн байцаалтад буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэсэн, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг нотолсон бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд хохирогч, шүүгдэгч нар бүрэн оролцсон тул шүүхээс мөрдөн байцаалтын явцад хэрэгт цугларсан мэдүүлгүүд болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэгт үндэслэн дүгнэлт хийж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд заасан хэмжээ хязгаарын дотор хэргийг шийдвэрлэх боломжтой байсан.

Түүнчлэн шүүгч шүүхийн тогтоолыг уншиж сонсгохдоо “Хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох” гэсэн үндэслэлээс гадна “...Хохирлын асуудлыг нэг мөр болгох, “хойлог”-ны мах худалдаж авсан үйлдлийг шалгах” гэх үндэслэлүүдийг тайлбарласан атлаа прокурорт ирүүлсэн шүүхийн тогтоолд дээрх асуудлуудыг огт дурдалгүй ирүүлсэн бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 253 дугаар зүйлийн 253.6 дахь хэсэгт заасан шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж, түүнд засвар оруулах улсын яллагчийн эрхийг эдлүүлээгүй зэрэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүхийн тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, тогтоолд дурдсан үндэслэл нь хэргийн бодит байдал болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаагүй, хууль ёсны ба үндэслэлтэй гараагүй байх тул хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

                                                    ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн улсын яллагчийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас М.Бадамдоржийг ялтай байх хугацаандаа 2016 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтай” караоке дотор нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, үл ялих зүйлээр шалтаглан иргэн Р.Тамжидыг хутгалж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогдуулж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар, Р.Тамжид, Ө.Эрдэнэбаатар нарыг бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтай” караоке дотор “хутгаллаа” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн М.Бадамдоржийг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулж тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн болон бусад байдал”, 80.1.2 дахь хэсэгт заасан “уг гэмт хэргийг хэн үйлдсэн”, 80.1.3 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр”-ийг нэг бүрчлэн тогтоох, хохирогч М.Бадамдоржид учирсан гэмтэл нь ямар байдлаар хэрхэн учрах боломжтой эсэхийг шинжээчээс тодруулах, шүүгдэгч Р.Тамжид, Ө.Эрдэнэбаатар нарын үйлдэл оролцоог ялгаж, тэд бүлэглэж М.Бадамдоржид аль гэмтлийг учруулсан, мөн Р.Тамжид нь дангаараа аль гэмтлийг хохирогч М.Бадамдоржид учруулсан эсэхийг ялгах, гэмтэл тус бүрээрээ гэмтлийн зэрэгт хамаарах эсэхийг тодоруулах нь зүйтэй хэмээн дүгнэж, М.Бадамдорж, Р.Тамжид, Ө.Эрдэнэбаатар нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Шүүхийн тогтоол нь хуулийн бүх шаардлагад нийцүүлэн, хуульд үндэслэн гаргасан байх тул хууль ёсны ба үндэслэлтэй гэж үзнэ.

 

Дээрх эргэлзээтэй нөхцөл байдлын талаар болон бусад шаардлагатай байцаан шийтгэх ажиллагаа явуулсны дараа М.Бадамдорж, Р.Тамжид, Ө.Эрдэнэбаатар нарын гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлтэй байна.

 

Иймд прокурор Д.Ууганцэцэгийн бичсэн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 7 дугаар улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: