Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 867

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,                            

Улсын яллагч И.Ариунсанаа,

Шүүгдэгч Д.Ж,

Шүүгдэгч Л.М /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Ж, Д.Ж нарт холбогдох эрүүгийн 1906 02198 0933 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Л.М, 1985 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Алтан өлгийн 7 гудамжны 155 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Д.Ж, 1981 оны 5 дугаар сарын 20-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо,Цайзын 58-08 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, 

Шүүгдэгч Л.М, Д.Ж нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Хаанчлал буудалд иргэн Ж.Оюунцэцэгийн цүнхнээс нь Хаан банкны картыг нь хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч, данснаас нь 480.000 төгрөг авсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Л.М шүүх хуралдаанд: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч Д.Ж шүүх хуралдаанд: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

            Хохирогч  Ж.Оюунцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Би 2019 оны 3 дугаар 30-ны орой ажлаа тараад найзуудтайгаа Баянзүрх дүүргийн 16 дугаар хороорол нэг караоке пабад уулзсан. Тэгээд тэндээ үл таних 3 эрэгтэй хүнтэй танилцсан. Тэгээд ойролцоогоор 2019 оны 3 дгаар сарын 31-ний 03 цагийн үед бид нар тус газраас агарсан бөгөөд тэнд байсан Жаргалбат гэх эрэгтэй карт чинь байна уу мөнгө хийлгэж авах гэсэн юм гэхээр нь байна гээд би өгсөн. Тэгээд 20.000 төгрөгөөр би тухайн хүнтэй хамт явж дэлгүүрээс тамхи, пиво авсан бөгөөд тэндээс гараад Амгалан амаржих газрын хажууд баруун талд нь нэг буудалд орсон. Тэгээд тэндээ архи ууцгааж байгаад амарсан. Тэгээд уг буудал руу 04 цаг өнгөрч байхад ороод 08 цаг өнгөрөөгөөд цаг 34 минутанд 480.000 төгрөгийн зардага гарсан байсан, би өглөө ойролцоогоор 06-07 цагийн хооронд унтаж байсан гэтэл миний цүнхэн дотор байсан картыг аваад мөнгө аваад буцаагаад хийчихсэн байна...5075124514 дугаартай данснаас 20.000 төгрөг шилжүүлсэн байсан..." гэх мэдүүлэг гэх мэдүүлэг /хх 9/,

            Гэрч Э.Эрдэнэчулуун мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "... 2019 оны 3 дугаар сарын 30-ны орой Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Цайзаас Офицер руу уруудах замд байх караокед найж Ж, М нарын амт ойролцоогоор 20 цагийн орчимд ороод пиво ууцгаасанб өгөөд тэндээ 2 эмэгтэйгтэй танилцаад тэндээс шөнө гарсан.... буудал руу ороод би 2 татчихаад унтаад өгсөн... Намайг машин дотор унтаж байхад Ж, М хоёр нөгөө хоёр эмэгтэйг таксинд суулүаж өгөөд ирлээ гэж хэлсэн.Би тухайн 2 эмэгтэйг танихгүй, тухайн үед таниллцаж байсан гэхдээ нэрийг нь санахгүй байна... Өчигдөр манай найз Ж " би картыг нь аваад М картнаас нь мөнгө авчихсан " гэж хэлсэн тэгээд намайг цагдаа дээр ирээрэй гэж хэлсэн...." гэх мэдүүлэх /хх 12/, Депозит дансны хуулга /хх 5/, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-27, 28/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-30, 33/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

            Шүүгдэгч Л.М, Д.Ж нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Хаанчлал буудалд иргэн Ж.Оюунцэцэгийн цүнхнээс нь Хаан банкны картыг нь хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч, данснаас нь 480.000 төгрөг авсан болох нь

            Хохирогч  Ж.Оюунцэцэгийн: "...2019 оны 3 дугаар 30-ны орой ажлаа тараад найзуудтайгаа Баянзүрх дүүргийн 16 дугаар хороорол нэг караоке пабад уулзсан. Тэгээд тэндээ үл таних 3 эрэгтэй хүнтэй танилцсан. Тэгээд ойролцоогоор 2019 оны 3 дгаар сарын 31-ний 03 цагийн үед бид нар тус газраас агарсан бөгөөд тэнд байсан Ж гэх эрэгтэй карт чинь байна уу мөнгө хийлгэж авах гэсэн юм гэхээр нь байна гээд би өгсөн. Тэгээд 20.000 төгрөгөөр би тухайн хүнтэй хамт явж дэлгүүрээс тамхи, пиво авсан бөгөөд тэндээс гараад Амгалан амаржих газрын хажууд баруун талд нь нэг буудалд орсон. Тэгээд тэндээ архи ууцгааж байгаад амарсан. Тэгээд уг буудал руу 04 цаг өнгөрч байхад ороод 08 цаг өнгөрөөгөөд цаг 34 минутанд 480.000 төгрөгийн зардага гарсан байсан, би өглөө ойролцоогоор 06-07 цагийн хооронд унтаж байсан гэтэл миний цүнхэн дотор байсан картыг аваад мөнгө аваад буцаагаад хийчихсэн байна...5075124514 дугаартай данснаас 20.000 төгрөг шилжүүлсэн байсан..." гэх мэдүүлэг гэх мэдүүлэг /хх 9/ болон шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, банкны лавлагаа болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Л.М, Д.Ж нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Л.М, Д.Ж нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Л.М, Д.Ж нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Л.М, Д.Ж нар нь хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд тэдгээрт хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүгдэгч Л.М, Д.Ж нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокуророос шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д.Ж, Л.М нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.М, Д.Ж нарыг тус бүр 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Л.М, Д.Ж нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.М, Д.Ж нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.  

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Л.М, Д.Ж нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Л.М, Д.Ж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР