| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2019/0341/Э |
| Дугаар | 381 |
| Огноо | 2019-05-13 |
| Зүйл хэсэг | 12.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 381
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
Улсын яллагч Н.Булганчимэг,
Шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч Ө.Болормаа,
Насанд хүрээгүй хохирогч Г.Одончимэг, түүний хууль ёсны төлөөлөгч Ж.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Пэрлэй овогт А.От холбогдох эрүүгийн 1911007710238 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Пэрлэй овогт А.О, Монгол Улсын иргэн, 2000 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Андын сүлд ХХК-нд ажилтай байсан, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт Архангай аймгийн Өндөр Улаан сумын 2 дугаар баг, Хануйд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар .........................
Шүүгдэгч А.О нь /яллах дүгнэлтэд дурьдснаар/ 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 36-594 тоотод арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй буюу 15 настай, эмэгтэй Г.Одончимэгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Оаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... жолооч талын суудал дээр нь суугаад тамхи татаж байгаад Одончимэгийн хөхнөөс нь бариад оролдсон. Мөн түүний өмдийг тайлаад өөрийнхөө өмдийг тайлаад бэлгийн харьцаанд орох гэтэл Лхагважав ах гараад ирсэн. Тэр үед Одончимэг болиоч гэж орилсон. Тэгээд Лхагважав ах машины хаалга онгойлгоод намайг болиоч гээд намайг буулгаад гэрт орсон ...” гэх мэдүүлэг /хх-95-97х/,
Шүүгдэгч А.Оаас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “А.Зулсар над руу яриад хаана байна гээд би Хайлаастад байна гэхэд би яваад очих уу гэсэн. Тэгээд Г.Одончимэг, Н.Жинжиймаа нар Хайлаастад ирсэн. Тэгээд пиво аягалаад ууцгаасан. Би Г.Одончимэгийг хүчиндээгүй” гэв.
Насанд хүрээгүй хохирогч Г.Одончимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өнөөдөр 13:00 цагийн үед хичээлээ тараад сургууль дээрээ ангийнхаа хүүхдүүдтэй хамт сагс тоглож байтал манай ангийн Зулсар гэдэг охин над дээр ирээд Хайлаастад Отгонбаяр гэдэг хүүхэд дуудаад байна гэхээр нь би түүнд баахан эрэгтэй хүүхдүүд дээр хэдүүлээ очоод хэрэггүй байх гэхэд Зулсар надад өмнөх долоо хоногоос хойш дуудаад байгаа юмаа хальт оччихоод ирье гээд шалаад байхаар нь манай ангийн Зулсар, Жинжиймаа гээд охинтой гурвуулаа хамт очихоор болсон. Тэр Отгонбаяр гэдэг банди нь урьд нь манай ангийн Жинжиймаа гэдэг охинтой үерхэж байсан гэсэн. Тэгээд Зулсар, Жинжиймаа бид гурав Хайлаастын 84 гэдэг буудал дээр буухад Отгонбаяр гэдэг хүүхэд нь бид гурвыг тосож авсан. Ингээд үзүүр дээрээ 24 гэсэн дугаартай гудамжаар ороод дээшээ өгсөж яваад нэг айлд ирсэн. Тэр айлд ороход гэрт нь 20-30 орчим насны хоёр эрэгтэй хүн байсан. Өөр хүн байгаагүй. Тэр гурав архи пиво уучихсан ширээн дээр нь архи пиво тавьчихсан байсан. Ингээд бид гурвыг суулгаад архи пиво маш их өгч шахаад байсан. Бид гурвыг тэр айлд ороход 14:40 цаг болж байсан. Тэгтэл Отгонбаяр гэдэг хүүхэд нь намайг онцлоод архи пиво маш их өгөөд шахаад байхаар нь би аргалаад ганц хоёр балгаад тавиад байсан. Тэгтэл Отгонбаяр нь бүр сүүлдээ намайг архиар бүр илт их шахаад ам луу аягатай архи цутгаж хүчээр уулгасан. Тэгээд би үүнээс хойш их согтоод 5-10 минут л болсон байх гэж бодож байна. Миний толгой эргээд согтоод орны толгой мөргөөд унасан. Тэгээд би түүнээс хойш юу болсоныг санахгүй байгаа. Нэг сэргэхэд миний доогуурах өмд болон дотоож тайлагдчихсан дээгүүрх хувцасыг дутуу өмсүүлчихсэн би хойморт байх хоёр орны зүүн дээд орон дээр нь хэвтэж байсан. Энэ үед намайг харахад манай хоёр найз байхгүй байсан. Мөн нэг эрэгтэй нь байхгүй арай залуувтар эрэгтэй нь пиво аягалж уугаад сууж байсан. Тэгээд ингээд хэвтэж байтал манай найз Жинжиймаа түрүүлж орж ирээд араас нь Зулсар нөгөө ахимагдуу насны ахтай нь хамт инээлдээд орж ирээд Жинжиймаа намайг хараад босоорой хувцсаа өмс, хоёр дүүг авах цаг болчихлоо гэхээр нь би босоод трикогоо өмссөн. Би өчигдөр дотоожоо угаагаад хатаагүй болохоор нь угаасаа дотоож өмсөөгүй байсан юм. Тэгээд би триокогоо өмсөөд босоод үүдэнд нь байх угаалтуур дээр очоод бөөлжих гээд зогсож байтал Отгонбаяр хөөе наанаа бөөлжиж болохгүй шүү гээд ирээд намайг сугадаад аваад гарсан ба гараад намайг сугадаж явж байгаад хашаандаа байсан цэнхэрдүү өнгийн Приус маркийн машины жолоочийн хажуу талын урд хаалгыг онгойлгоод тийшээ түлхэж оруулаад миний триког тайлаад намайг хүчиндсэн. Хүчиндэхдээ өөрийнхөө бэлэг эрхтнийг миний бэлэг эрхтэн рүү оруулаад хүчиндсэн. Тэгээд удаагүй байшингаас нөгөө арай ахимаг настай эрэгтэй нь гарч ирээд машины хаалга онгойлгоод Отгонбаярыг хөөе чи болиоч гэхэд Отгонбаяр нь агаа цаанаа байж бай л даа гэсэн. Тэгэхээр нь би ахаа энэ нэг юмаа ав л даа гэхэд нөгөө ах Отгонбаяр чи одоо болиоч гээд цамцнаас нь татаж буулгаад байшин луу аваад орсон. Би машинд үлдээд уйлаад сууж байтал нөгөө ах буцаж гарч ирээд ахын дүү энэ талаар хэнд ч битгий хэлээрэй гээд байсан. Тэгээд би машинаас буугаад байшин луу ороод сууж байхад Жинжиймаа Отгонбаяр хоёр гараад такси барьж ирээд Жинжиймаа Зулсар бид гурав тэр машинтай нь явсан. Отгонбаяр нь Жинжиймаад таксины мөнгө гэж 5000 төгрөг өгч байсан. Тэгэхээр нь би явахдаа Отгонбаярт хандаж миний биед ямар нэг юм болсон бол би цагдаад хэлнэ шүү гэхэд Отгонбаяр нь тэгвэл чи тэр цагдаагаа дууд л даа гээд байсан. Мөн намайг байшинд ороход арай залуувтар ах нь миний хэвтэж байсан орон дээр Зулсартай хамт суучихсан Зулсарыг үнсээд байсан. Тэгээд тэднийхээс гарч яваад би шууд Баянбүрдэд байх эгч Ганчимэгийн дэлгүүр дээр нь ирээд эгчдээ болсон явдлыг хэлээд цагдаад мэдэгдсэн ...” гэх мэдүүлэг /хх-22-24х/,
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Г.Одончимэг мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Насанд хүрээгүй гэрч А.Зулсараас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өнөөдөр 12:55 цагт хичээлээ тараад сургууль дээрээ байж байтал манай найз Жинжиймаа манай сургууль дээр ирсэн. Тэгээд Жинжиймаа надад чи Отгонбаяртай яриад хаана байгааг нь мэдчих гэхээр нь би Отгонбаяр луу залгаад хаана байгааг нь асуухад би гэр лүүгээ явж байна Хайлаастад 84-ийн буудал дээр хүрээд ир гэсэн. Тэгээд манай сургуульд сурдаг Одноо гэдэг охиныг дагуулаад бид гурав Отгонбаяртай уулзахаар Хайлаастын 84 лүү явсан. Отгонбаяр нь Жинжиймаатай хуучин үерхэж байсан залуу байгаа юм. Тэгээд Хайлаастад ирээд 84-ийн автобусны буудал дээр буухад Отгонбаяр бид гурвыг тосож аваад гэртээ оруулсан. Гэрт нь ороход 22-27 орчим насны хоёр залуу байсан. Тэд нар архи пиво уугаад байж байсан. Тэгээд бид нар нэмэгдэж суугаад Отгонбаяр бид нарт шөлтэй хоол хийж өгөөд бүгдээрээ тэр хоолыг нь идээд бид нарт пиво аягалж өгсөн. Тухайн үед би уухгүй гэж татгалзсан ч Отгонбаяр уу уу гэж шахсаар байгаад уулгасан. Ингээд авсан том савтай пиво нь дуусахад Отгонбаяр бид хоёр дэлгүүр яваад том савтай пиво 4 ширхэгийг аваад мөн тамхи, ундаа, шоколад зайрмаг аваад буцаж ирсэн. Гэрийн эзэн гэх залууг Лхагважав гэдэг хамт байсан залууг нь Мягмарбаяр гэдэг гэсэн. Ингээд нөгөө пивоо уух болоход Отгонбаяр нь бид гуравт пиво маш их өгөөд шахаад байсан. Тэгээд нөгөө авчирсан пиво нь дуусахад Отгонбаяр Жинжиймаа бид гурав дахин пиво авах гээд гарсан ба гэрт Одончимэг согтуу орон дээр унтаж үлдээд мөн Мягмарбаяр, Лхагважав хоёр гэрт үлдсэн. Тэгээд орж ирээд бүгдээрээ суугаад авчирсан пивоо тойруулж уусан. Ингээд л би ухаанаа алдаад согтчихсон байсан. Тэгээд намайг Жинжиймаа явъя гэж байсныг нь бүдэг бадаг санаад байгаа юм. Ингээд нэг сэргэтэл багшийн дээд дээр ирчихсэн Жинжиймаатай явж байсан. Тэгтэл миний утас дуугараад манай ээж залгасан ба Жинжиймаа би явлаа гээд явсан. Миний ухаан мөн л орж гараад байсан ба дахин нэг сэргэхэд Налайхын автобусанд суучихсан Налайхад явж байсан. Тэгээд би тэр автобусны жолоочоос нь гуйж байгаад гэрийхэнтэйгээ яриулаад тэр жолооч ах намайг Налайхаас офицеруудын ордон дээр хүргэж ирээд манай гэрийхэн тэндээс тосож авсан юм. Ийм л асуудал болсон юм” гэх мэдүүлэг /хх-27-29х/,
Насанд хүрээгүй гэрч Н.Жинжиймаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Одончимэг ямар ч байсан босож ирээд бөөлжих гээд байхад нь Отгонбаяр түүнийг гэрт бөөлжиж болохгүй гээд аваад гарсан. Тэгээд байж байгаад Отгоо удалгүй ганцаараа түрүүлээд орж ирсэн ба Одончимэг гадаа үлдчихсэн байсан ...” гэх мэдүүлэг /хх-32-34х/,
Гэрч Э.Лхагважаваас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Отгонбаяр болон манай ангийн найз Мягмарбаяр хоёр хамт манай гэрт ирсэн. Ингээд Мягмарбаяр Отгонбаяр хоёр манай гэрт ирээд хэдэн пиво уугаад өчигдөр ууж байсан тал шил архиа уугаад байж байтал Отгонбаяр миний утсаар залгаад охидууд дуудаад байсан. Тэгээд удалгүй Отгонбаяр гарч яваад орж ирэхдээ 3 охин дагуулж орж ирсэн. Нэг охин нь дунд сургуулийн форм өмссөн байсан. Тэгээд бид нар хамт суугаад том савтай Нийслэл пиво ууцгаасан. Тэгээд ууж байгаад нөгөө форм өмссөн охин нэлээд муудаад согтсон бөгөөд манай цонхны хажуу талын орон дээр хэвтээд унтсан. Би ч гэсэн тэр үед нэлээд согтоод унтсан байсан. Нэг сэргэхэд Жинжиймаа гэдэг охин нь гэрт уйлчихсан байхаар нь би босоод бие засах гээд гартал хашаанд тавьсан байсан Мягмарбаярын машинаас туслаарай ахаа гээд нэг охин дуугарахаар нь би очоод урд хаалгыг нь онгойлготол урд суудал дээр нөгөө форм өмссөн Одончимэг гэдэг охиныг суудал дээр нь хэвтүүлчихсэн нөгөө охины трико нь шувтарчихсан Отгонбаяр мөн өмдөө шувтлаад дээр нь гарчихсан байхаар нь би Отгонбаярыг татаж болиулаад машинаас буулгаад гэр лүү авч орсон. Нөгөө охин машинд суугаад үлдсэн. Ингээд би байшинд ороод байж байтал нөгөө охин нь удалгүй араас ороод ирэхээр нь би Жинжиймаа гэдэг охиныг нь Отгонбаяртай хамт машин бариад ир гэж явуулсан. Өндөр биетэй Зулсар гэдэг охин нь бас согтчихсон бүр ухаанаа алдчихсан Мягмарбаяртай нэг орон дээр хэвтэж байсан. Тэр үед Мягмарбаяр бас л нэлээд халчихсан байсан. Ингээд удалгүй Отгонбаяр Жинжиймаа гэдэг охинтой нь машин бариад ирэхээр нь би нөгөө өндөр Зулсар гэдэг охиныг нь өргөж аваачиж машинд суулгаж өгөөд нөгөө гурван охиныг явуулсан. Тэгээд бид нар гэртээ үлдээд Отгонбаярыг дэлгүүр явуулж нэг том савтай пиво авчруулж уугаад унтацгаагаад байж байтал орой цагдаа нар манай гэрт орж ирээд бид нарыг барьсан. Ийм л асуудал болсон юм ...” гэх мэдүүлэг /хх-38-40х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №3021 тоот дүгнэлтэнд:
“1. 2. Г.Одончимэгийн биед гэмтэл тогтоогдсонгүй.
3. Г.Одончимэгийн охин хальсанд урагдалгүй байна.
4. 5. Г.Одончимэг нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.
6. 7. Г.Одончимэгээс авсан арчдас наалдац дээр эр бэлгийн эс илрээгүй байна.
8. Г.Одончимэгийн цусанд спиртийн агууламж илрээгүй байна” гэжээ /хх-57х/,
Шинжээч М.Аригуунтөгсөөс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Г.Одончимэгт үзлэг хийхэд охин хальс нь цагираг бүтэцтэй, суурь өндөр, цочролгүй, сунамхай, нүх том, цагийн зүүний байрлалаар 4-7 цагийн түвшинд намссан байсан ба энэ нь бэлгийн харьцаанд ороход гэмтэлгүй байх боломжтой байдаг юм ...” гэх мэдүүлэг /хх-58-59х/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 504 тоот дүгнэлтэнд:
“1.А.О нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
2. А.О нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
3. А.О нь хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ /хх-73-74х/,
Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9-10х/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-13х/,
Шүүгдэгч А.Оын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-100х/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-103х/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч А.О нь 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 36-594 тоотод арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй буюу 15 настай, эмэгтэй Г.Одончимэгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орж хүчиндсэн болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч А.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй буюу 15 настай эмэгтэй Г.Одончимэгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч А.От хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршигийн шинж чанар зэргийг харгалзан түүнийг нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр тогтоов.
Насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэм хорын хохирлын талаарх баримтыг гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь 69 хоног цагдан хоригдсон хоногтой болохыг тус тус дурьдав.