Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 00317

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1956 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Булган аймгийн Тэшиг сумын Хужирт, 1 дүгээр багт оршин суух, Гарам овогт Дэмбэрээний Гал-Эрдэнэ /РД:ГЙ56052015/-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 132/2016/00292/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Гал-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Гал-Эрдэнэ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие 1955 онд төрсөн, 61 настай. Би Булган аймгийн Тэшиг сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүртэл, 1977 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 1981 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл малчнаар, мөн тус сумын Худалдаа бэлтгэлийн анги-д 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан юм. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул Булган аймгийн Тэшиг сумын Шинэ-Амьдрал нэгдэлд дээрх онуудад малнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Гал-Эрдэнэ нь Булган аймгийн Тэшиг сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүртэл, 1977 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 1981 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл малчнаар, тус сумын Худалдаа бэлтгэлийн анги-д 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Булган аймгийн Архивын тасгийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №27 тоот цалингийн лавлагаа, нь Булган аймгийн Тэшиг сумын Худалдаа бэлтгэлийн анги-ийн даргын 1986 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 11 дугаар тушаал, тухайн үед Д.Гал-Эрдэнэтэй хамт ажиллаж байсан гэрч Ч.Хишигсүрэн, Д.Алтанбагана нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Гарам овогт Дэмбэрээний Гал-Эрдэнийг Булган аймгийн Тэшиг сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүртэл, 1977 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 1981 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл, Булган аймгийн Тэшиг сумын Худалдаа бэлтгэлийн анги-д 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар нийт 11 /арван нэг/ жил 1 /нэг/ сар 13 /арван гурав/ хоног ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ