Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 494

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

            улсын яллагч Г.Анармөнх,

шүүгдэгч Б.Б /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911007150595 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Булган тайж овогт Б.Б, 1994 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймгийн Зуун мод суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Төв аймгийн Зуунд мод сумын 3 дугаар баг, 23 дугаар гудамжны 4 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/......................

          Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 02 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 36-142 тоот нийтийн байранд “хаалга тогшиж орж ирсэнгүй” гэх шалтгааны улмаас Б.Лхамдаржаагийн зүүн бугалга, хэвлий, нуруун тус газруудыг хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирогч Б.Лхамдаржаа нь хаалга тогшихгүйгээр орж ирээд намайг орноос татаж унагаасан юм. Тэгэхээр нь би хохирогчийг заазуураар зүссэн” гэв.

Хохирогч Б.Лхамдаржаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би гэрт нь ороод чи яагаад найзыгаа орхиод явж байгаа юм бэ, найз чинь асуугаад байна гэж хэлсэн. Тэр үед найз эмэгтэй нь орон дээрээ нүцгэн хэвтэж байсан ба тэр залуу заазуур бариад дайраад миний хэвлий, зүүн гар, нуруу орчимд бага зэрэг зүсэхээр нь “одоо болъё, би орлоо гэж хэлээд цааш нь түлхчихээд дээд давхар луу гэртээ ороод нөгөө найзынх нь хамт болон Баярсайхан, Манлай нартай байж байтал удалгүй араас заазуураа барьчихсан орж ирээд сая орж ирсэн залуу хаана байна гэхээр нь би байна гэтэл над руу заазуураа далайгаад дайрахаар нь барьж аваад цааш нь түлхээд хойшоо болтол Манлайбаяр унтаж байгаад сэрээд намайг дарж аваад нөгөө залууг боль, уучлаарай гэж хэлсэн. Тэгтэл нөгөө залуу намайг дарсан байх үед нүд орчим цохиод хөл хэсэгт заазуураар зүссэн ...” гэх мэдүүлэг /хх-11-12х/,

Яллагдагч Б.Б мэдүүлэхдээ: “...би жаахан согтоод найзыгаа Лхамдаржаагийн гэрт үлдээгээд надтай уулзах гээд ирсэн нэг танил охинтой хамт гэр рүүгээ орсон ба би тэр охинтой хамт бид 2 унтах гээд байж байтал Лхамдаржаа миний араас гэрт ороод ирсэн ба орж ирээд намайг “чи ямар сонин пизда вэ, найзыгаа айлд үлдээчихээд өөрөө гэртээ унтах гээд хэвтэж байхдаа яадаг юм” гэхээр нь би найзыг маань манайх руу оруулчихгүй юу гэтэл өөдөөс хэрүүл өдөөд байхаар нь миний уур хүрээд мөн гэртээ хамт байсан охинтойгоо нүцгэн байж байхад орж ирсэн учраас уур хүрээд гэрт байсан хоол хийдэг заазуураар футболкийг нь зүссэн. Тэгсэн чинь гараад явчихсан юм. Тэгтэл манайхаас гараад гэр рүүгээ ороод манай найзыг буланд суулгачихсан цохиж байхаар нь би араас нь татаад цохиод тэгээд нөгөө заазуураараа гар руу нь зүссэн юм ...шанаа руу нь 2-3 удаа цохисон. 1 удаа гуя руу нь өшиглөсөн. 3 удаа заазуураар хөл, гар, цээж хэсэгт нь нэг нэг удаа зүссэн ...“ гэх мэдүүлэг /хх-25-27х/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн №2752 тоот дүгнэлтэд:

“1. Б.Лхамдаржаагийн биед зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн бугалга, хэвлий, нуруу, баруун шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх шарх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх-20х/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 02 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 36-142 тоот нийтийн байранд “хаалга тогшиж орж ирсэнгүй” гэх шалтгааны улмаас Б.Лхамдаржаагийн зүүн бугалга, хэвлий, нуруун тус газруудыг хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Болд-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.