Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 423

 

 

                                                           

           

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,

Улсын яллагч М.Очбадрах,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Б.Бд холбогдох эрүүгийн 1811 02195 0748 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

        Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол овогт Б.Б, Монгол Улсын иргэн, 1977 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилгүй, “Намуу дэвжих” ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайз 9-95а тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ......................................

          Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 07 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Энхсайханы толгойн тус газар төмрөөр цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Боос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Тухайн үед би халамцуу явж байсан. Намайг зам хөндлөн гарч явах үед 50 орчим насны эгч мөн адил зам гарах гээд халамцуу явж байсан. Би тэр эгчийг сугадаад зам хөндлөн гарч явах үед өөдөөс нөхөр нь гэх хүн нэг найзтайгаа ирж байсан. Үүнээс үүдэлтэйгээр тухайн үед зодоон болсон. Миний чихний хэнгэргийг хага цохихоор нь уурлаж, шаралхсандаа газраас төмөр авч, адилхан хувцастай хүнийг цохисон” гэв.

Яллагдагч Б.Боос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…Би хохирогч Энхсайханыг нэг л удаа төмрөөр толгой руу нь цохисон. Тэрнээс өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй ба би энэ үйлдэлдээ хохирогчид хөнгөн гэмтэл учирсан асуудлыг хүлээн зөвшөөрч байгаа ...” гэсэн мэдүүлэг /хх-166х/,

 

Хохирогч Ц.Энхсайханаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би харих гээд доошоо уруудаад зам дагуу явж байсан нэг хүн намайг шууд толгой руу цохиод авсан. Тэгээд би яаж байнаа гэсэн чинь чи намайг нийлж зодох гэлээ гээд над руу дайраад байсан ба би тухайн үед толгойноос цус гараад ухаан алдаад унах шиг болсон нэг мэдэхэд нэг цэргийн эрээн хувцастай залуу намайг сэрээж байсан ...би эмчилгээндээ 70.000 төгрөг авсан байгаа. Одоогоор ямар нэгэн баримт байхгүй байна ...“ гэх мэдүүлэг /хх-12х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн №313 тоот дүгнэлтэнд: “1. Шинжээч эмч Т.Номинцэцэгийн 9416 дугаартай дүгнэлтэнд шинжээч эмч Б.Ариунзулын 1121 тоот дүгнэлтэнд дурдсан зүүн зулайн тархины эдийн гэмтлийн дараах уйланхайт өөрчлөлт, зүүн талын хацар ясны нумын цөмөрсөн хугарал тусгагдаагүй байх ба учир нь шинжээч эмч Т.Номинцэцэгийн дүгнэлт гарсны дараа буюу 2018.09.19-нд Ц.Энхсайхан толгойн КТГ шинжилгээ хийлгэжээ.

2.3. Ц.Энхсайханы 2018 оны 09 дүгээр сарын 19-ний КТГ шинжилгээгээр илэрсэн зүүн зулайн тархины эд дэх уйланхайт өөрчлөлт хэзээ, ямар шалтгаанаар үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй бөгөөд гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй болно. Мөн КТГ-р зүүн хацар ясны нумын цөмөрсөн хуучин хугарал тогтоогдсон ба энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, зүүн хацар ясны нумын цөмөрсөн хуучин хугарал нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн байх боломжтой байна.

4. Зүүн талын хацар ясны нумын цөмөрсөн хугарал гэмтэл нь толгойн тус газарт төмрөөр цохих үед үүсэх боломжгүй, зүүн хацарт мохоо зүйлийн шууд үйлчлэлээр үүсэх боломжтой. Шинжээч эмч Т.Номинцэцэгийн 9416 тоот дүгнэлтэнд зүүн хацарт зовиур, гэмтэл тусгагдаагүй байна.

5. Шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2018 оны 8 дугаар сарын 6-ны  өдрийн 9416 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, шинжээч эмч Б.Ариунзулын 2018 оны 10 сарын 18-ны өдрийн 1121 дугаартай дүгнэлт үндэслэл муутай байна” гэжээ /хх-138-140х/,

Шинжээч эмч С.Чулуунхүүгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Уйланхай нь хэдийд үүсэх нарийвчилсан хугацаа байхгүй, хэзээ ч үүсэх боломжтой ...Гэмтлийн дараах уйланхайт өөрчлөлт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, харин хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтойг нарийн тогтоох боломжгүй юм. Гэмтлийн дараах уйланхайт өөрчлөлтийг гэмтлийн болон гэмтлийн бус шалтгаантай эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй учир гэмтлийн зэрэгт хамааруулахгүй ...9416 дугаартай дүгнэлт үндэслэлтэй. Хүндэвтэр гэмтэл нь хуучин гэмтэл байсан бөгөөд зодуулсан гэх цаг хугацаанаас өмнө үүссэн гэмтэл байсан ...” гэх мэдүүлэг /хх-161-162х/,

Шүүгдэгч Б.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-31х/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-30х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-29х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 07 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Энхсайханы толгойн тус газар төмрөөр цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бийн өгсөн: “Тухайн үед би халамцуу явж байсан. Намайг зам хөндлөн гарч явах үед 50 орчим насны эгч мөн адил зам гарах гээд халамцуу явж байсан. Би тэр эгчийг сугадаад зам хөндлөн гарч явах үед өөдөөс нөхөр нь гэх хүн нэг найзтайгаа ирж байсан. Үүнээс үүдэлтэйгээр тухайн үед зодоон болсон. Миний чихний хэнгэргийг хага цохихоор нь уурлаж, шаралхсандаа газраас төмөр авч, адилхан хувцастай хүнийг цохисон” гэх мэдүүлэг,

хохирогч Ц.Энхсайханаас өгсөн: “...би харих гээд доошоо уруудаад зам дагуу явж байсан нэг хүн намайг шууд толгой руу цохиод авсан. Тэгээд би яаж байнаа гэсэн чинь чи намайг нийлж зодох гэлээ гээд над руу дайраад байсан ба би тухайн үед толгойноос цус гараад ухаан алдаад унах шиг болсон нэг мэдэхэд нэг цэргийн эрээн хувцастай залуу намайг сэрээж байсан ...би эмчилгээндээ 70.000 төгрөг авсан байгаа. Одоогоор ямар нэгэн баримт байхгүй байна ...“ гэх мэдүүлэг /хх-12х/,

шинжээч эмч С.Чулуунхүүгийн өгсөн: “Уйланхай нь хэдийд үүсэх нарийвчилсан хугацаа байхгүй, хэзээ ч үүсэх боломжтой ...Гэмтлийн дараах уйланхайт өөрчлөлт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, харин хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтойг нарийн тогтоох боломжгүй юм. Гэмтлийн дараах уйланхайт өөрчлөлтийг гэмтлийн болон гэмтлийн бус шалтгаантай эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй учир гэмтлийн зэрэгт хамааруулахгүй ...9416 дугаартай дүгнэлт үндэслэлтэй. Хүндэвтэр гэмтэл нь хуучин гэмтэл байсан бөгөөд зодуулсан гэх цаг хугацаанаас өмнө үүссэн гэмтэл байсан ...” /хх-161-162х/ гэх мэдүүлгүүд,

хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн №313 тоот дүгнэлтэнд: “1. Шинжээч эмч Т.Номинцэцэгийн 9416 дугаартай дүгнэлтэнд шинжээч эмч Б.Ариунзулын 1121 тоот дүгнэлтэнд дурдсан зүүн зулайн тархины эдийн гэмтлийн дараах уйланхайт өөрчлөлт, зүүн талын хацар ясны нумын цөмөрсөн хугарал тусгагдаагүй байх ба учир нь шинжээч эмч Т.Номинцэцэгийн дүгнэлт гарсны дараа буюу 2018.09.19-нд Ц.Энхсайхан толгойн КТГ шинжилгээ хийлгэжээ.

2.3. Ц.Энхсайханы 2018 оны 09 дүгээр сарын 19-ний КТГ шинжилгээгээр илэрсэн зүүн зулайн тархины эд дэх уйланхайт өөрчлөлт хэзээ, ямар шалтгаанаар үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй бөгөөд гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй болно. Мөн КТГ-р зүүн хацар ясны нумын цөмөрсөн хуучин хугарал тогтоогдсон ба энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, зүүн хацар ясны нумын цөмөрсөн хуучин хугарал нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн байх боломжтой байна.

4. Зүүн талын хацар ясны нумын цөмөрсөн хугарал гэмтэл нь толгойн тус газарт төмрөөр цохих үед үүсэх боломжгүй, зүүн хацарт мохоо зүйлийн шууд үйлчлэлээр үүсэх боломжтой. Шинжээч эмч Т.Номинцэцэгийн 9416 тоот дүгнэлтэнд зүүн хацарт зовиур, гэмтэл тусгагдаагүй байна.

5. Шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2018 оны 8 дугаар сарын 6-ны  өдрийн 9416 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, шинжээч эмч Б.Ариунзулын 2018 оны 10 сарын 18-ны өдрийн 1121 дугаартай дүгнэлт үндэслэл муутай байна” гэжээ /хх-138-140х/, Шүүгдэгч Б.Бийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болох иргэний үнэмлэхний лавлагаа /хх-31х/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-30х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-29х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгч Б.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Хохирогч Ц.Энхсайхан нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэм хорын хохиролд 139.800 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч Б.Боос гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Мөн хохирогч Ц.Энхсайхан нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг нийт 120 см урттай хар өнгийн хашааны төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.