| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2019/0020/Э |
| Дугаар | 377 |
| Огноо | 2019-05-10 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | Ц.Майбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 377
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч Л.Галбадар, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Улсын яллагч Ц.Майбаяр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
Шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж,
Иргэдийн төлөөлөгч Ч.Баярмагнай нарыг оролцуулан
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лагнаа овогт Буянбатын Сэнгээд холбогдох эрүүгийн 1811021360703 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Лагнаа овогт Б.С, 1995 оны 12 сарын 8-ны өдөр Өмнөговь аймгийн Номгон суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бүжигчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Өмнөговь аймгийн Номгон сумын Хармагтайн 1 дүгээр баг, Рашаантын 7 дугаар гудамж 1б тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй,
Урьд: Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 576 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсгүүдэд зааснаар нийт 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 1 жил 3 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай .................
Шүүгдэгч Б.С нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2018 оны 7 дугаар сарын 31-ний шөнө 23:00-00:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 2-24 тоот нийтийн байрны гаднаас иргэн М.Одончимэгийг “гар утсаар чинь яриад өгье” гэж хуурч Самсунг Галакси эс-6 загварын гар утсыг залилан авч 220.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 20 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Парао караокед үйлчлүүлж байсан иргэн Д.Наранцэцэг, А.Баттуяа нарт өөрийгөө тус караокены зөөгч гэж хуурч тооцоогоо хийхийг шаардан Голомт банкны картыг нь авч АТМ-аар данснаас нь Д.Наранцэцэгээс 345.500 төгрөг, А.Баттуяагаас 200.500 төгрөгийг тус тус гарган авч залилсан,
2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон төвийн авто зогсоолын орчим иргэн Ц.Содбаярыг “утсаар чинь яриад өгье гэж” хуурч Самсунг Жи-7 загварын гар утсыг залилан авч 252.000 төгрөгийн хохирол учруулсан,
Улмаар Ц.Содбаярын фейсфүүк хаягаар нэвтэрч “найзаа мөнгө зээлээч, очоод өгье” гэж хуурч иргэн Ц.Ганбатаас 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Хар хорин захын ар талын Хаан банкны АТМ-аас 156.000 төгрөгийг,
Ц.Содбаярын фэйсбүүк хаягаар нэвтэрч “мөнгө байна уу 200.000 төгрөг яаралтай явуулаач, би картгүй явж байна” гэж иргэн Ц.Мөнхбаярыг хуурч 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд байрлах Хаан банкны АТМ-аас 200.000 төгрөгийг,
Ц.Содбаярын фэйсбүүк хаягаар нэвтэрч “чамд гялс зээлэх мөнгө байна уу, яаралтай шүү” гэж хуурч иргэн Ц.Баяржаргалаас 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд байрлах Хаан банкны АТМ-аас 200.000 төгрөгийг,
Ц.Содбаярыг фэйсбүүк хаягаар нэвтэрч “нэг юм авах гэсэн чинь мөнгө дутчихлаа, боломжоороо мөнгө өгчихөөч” гэж хуурч иргэн Д.Баярмөнхөөс 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Баянхошууны тойргийн Хаан банкны АТМ-аас 50.000 төгрөгийг,
Ц.Содбаярын фэйсбүүк хаягаар нэвтэрч “Улаанбаатар хотод байна, яаралтай мөнгөний хэрэг болчихоод байна, боломжоороо мөнгө өгөөч” гэж хуурч ирэн А.Болор-Эрдэнээс 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүрээс 25.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан,
2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул Олон Улсын Худалдааны Төвийн автомашины зогсоол дээр иргэн Н.Баатарболдыг “гар утсаар чинь яриад өгье” гэж хуурч Айфоне 6 загварын гар утсыг залилан авч 392.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 14:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, үсчин гоо сайханы газарт иргэн Б.Энхманалыг “эхнэртээ худалдаж авах гэж байгаан үзүүлээд өгье” гэж хуурч Самсунг Галакси эс-7 загварын гар утсыг залилан авч 330.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 14:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Нисдэг машины төвийн орчимд иргэн Б.Цэцэгсайханы Айфоне-7 голд загварын гар утсыг худалдан авна, мөнгөө аваад ирье гэж хуурч гар утсыг залилан авч 850.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 12:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Бөмбөгөр худалдааны төвд иргэн Ц.Цэнд-Аюушийг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч Айфоне-5 эс загварын гар утсыг залилан авч 170.000 төгрөгийн хохирол учруулсан,
Улмаар Ц.Цэнд-Аюушийн фэйсфүүк хаягаар нэвтэрч “яг одоо яаралтай хэдэн төгрөг зээлээч, ажил тараад өгье, бараа авах гэсэн юм, 150.000 төгрөг шилжүүлээч” гэж хуурч иргэн С.Энхцэцэгээс 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн зүүн талд байхад нь мобайл банкаар 150.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 15:50 цагийн үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 2-24 тоотод байрлах нийтийн байрны гаднаас хохирогч Г.Номин-Эрдэнийн Самсунг Жи-7 загварын гар утсыг “утсаар чинь нэг яриад өгье” гэж хуурч залилан авч 420.000 төгрөгийн хохирол учруулсан,
Улмаар Г.Номин-Эрдэнийн фэйсбүүк хаягаар нэвтэрч 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 16:50 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байх иргэн Б.Болормаагаас “Би Улаанбаатар хотоос Замын-Үүд сум руу гарах гээд машиндаа хүмүүс суулгасан байна. Та надад 100.000 төгрөг зээлээч, би маргааш өглөө очоод өгье, хүнээс юм худалдаж авч байгаа юм” гэж хуурч 100.000 төгрөгийг,
Г.Номин-Эрдэнийн фэйсбүүк хаягаар нэвтэрч “юу байна хө, яаралтай хэдэн төгрөг хэрэгтэй байна зээлээч, өглөө Замын-Үүдэд очихоороо өгнө, эндээс юм авах гэсэн юм” гэж хуурч иргэн Г.Түвшинжаргалаас 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 21:50 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо “Х” апартмент 4-1-02 тоот гэрээсээ мобайл банкаар 100.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Сгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ”Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Б.Сгээс яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр би хуучин Бөмбөгөр дотор плитка сонирхож явж байгаад гэр ахуйн бараа зарж байсан 35-40 орчим насны эмэгтэй худалдагч дээр очиж плитка сонирхож, үнэ мөнгийг нь асууж байгаад “би эхнэр лүүгээ залгах гэсэн юм, та утсаараа яриулаач” гэхэд надад өөрийнхөө Айфоне-5 эс загварын гар утсаа өгсөн. Би түүнээс кодыг нь асуухад хэлж өгсөн. Ингээд утсаар ярих гэж оролдож байгаад худалдагчийг өөр хүнд бараа үзүүлэх гэж байх хооронд 1 давхарын зүүн талын хаалгаар гадагшаа гарч явсан. Тэр утсан дээр фэйсбүүк хаяг нь кодгүйгээр шууд нэвтэрч байсан учраас 2-3 найзууд руу нь “мөнгө зээлээч, бараа авах гэсэн юм” гэсэн утгатай захидал бичсэн ба нэг хүнээс 150.000 төгрөг өгөхөөр нь авчихсан юм ...” гэх мэдүүлэг /2хх-203-204х/, “...2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр фэйсбүүкээр Самсунг гар утас худалдаа гэсэн группээс “самсунг эс 7 гар утас зарна” гэсэн зарыг харсан ба өөрийнхөө Enhrii Enhrii гэх нэртэй фэйсбүүк цахим хаягаас зар тавьсан А.Хако гэх фэйсбүүк хаягруу “гар утсыг чинь худалдаж авъя” гээд ...50 дугаар сургуулийн хажуу талын үсчин, гоо сайхны газарт гар утас зарна гэсэн 25-30 орчим насны залуутай уулзсан ба түүний авчирсан Самсунг Эс-7 маркийн гар утсыг үзэж байгаад “эхнэртэй утас авч өгөх гэж байгаа юм, хажуу талын эмийн санд байдаг юм, би үзүүлчихээд ирье” гэж хэлээд утсыг нь аваад гарсан ... гандангийн хажуу талын ломбарданд өөрийн бичиг баримтаар утсыг 180.000 төгрөгийн барьцаанд тавьсан, мөнгийг ойр зуурын хэрэглээнд үрээд дуусгасан ...” гэх мэдүүлэг /2хх-128х/, “...2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр фэйсбүүкийн Ай фоне сонирхогчдын групп гэсэн хаягт “гар утас зарна” гэсэн зарын дагуу Энхрий Энхрий гэсэн хаягаар худалдан авна гэж мессеж бичээд утасны дугаарыг нь авч холбогдоод уулзахаар тохирсон. Ингээд 07 сарын 09-ний өдөр 14 цагийн орчим Нисдэг машины төвийн урд талд байрлах биллъярдын газарт утсаар ярьсан эмэгтэйтэй уулзсан. ...Би тэр эмэгтэйн Ай фоне 7 голд загварын гар утсыг үзэж байгаад 850.000 төгрөгөөр авахаар тохирч түүнд утсан дээрх Ай Ди кодоо гаргаад өгчих гэсэн ... өөрийнхөө 80992889 дугаарын сим картыг утсанд хийж замын эсрэг талын дэлгүүрээс нэгж хийгээд шалгаадахъя гэж хэлээд бөөний дэлгүүр орж нэгж аваад нөгөө эмэгтэйг анзаараагүй байх хооронд дэлгүүрээс гараад зугтаасан. ... Залилж авсан гар утсаа Модны 2-т байрлах ломбарданд 500.000 төгрөгөөр тавиад мөнгөөр нь гэртээ 1 угаалгын машин худалдан аваад үлдсэнийг нь үрээд дуусгасан ...” гэх мэдүүлэг /2хх-168х-169х/, “... 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр би хуучин Бөмбөгөр дотор плитка сонирхож явж байгаад гэр ахуйн бараа зарж байсан 35-40 орчим насны эмэгтэй худалдагч дээр очиж плитка сонирхож, үнэ мөнгийг нь асууж байгаад “би эхнэр лүүгээ залгах гэсэн юм, та утсаараа яриулаач” гэхэд надад өөрийнхөө Ай фоне-5 эс загварын гар утсаа өгсөн. Би түүнээс кодыг нь асуухад хэлж өгсөн. Ингээд утсаар ярих гэж оролдож байгаад худалдагчийг өөр хүнд бараа үзүүлэх гэж байх хооронд 1 давхарын зүүн талын хаалгаар гадагшаа гарч явсан. Тэр утсан дээр фэйсбүүк хаяг нь кодгүйгээр шууд нэвтэрч байсан учраас 2- 3 найзууд руу нь “мөнгө зээлээч, бараа авах гэсэн юм” гэсэн утгатай захидал бичсэн ба нэг хүнээс 150.000 төгрөг өгөхөөр нь авчихсан юм ...” гэх мэдүүлэг /2хх-203х-204х/,
Хохирогч М.Одончимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 23:40 цагийн үед Самсунг эс-6 загварын гар утсаа залилуулсан ...Замын-Үүд рүү Баянбүрдийн тойргоос 2 хүн явна гэж ярьсан. Тэгээд над руу 22 цагийн үед ирж байна уу гэж залгасан ...М-Ойл ШСТ дээр хүрээд ир гэсэн. Яваад очиход ганцаараа зогсож байсан, дээшээ ойрхон эргээд гэрээсээ эхнэр, хүүхдээ авна гэж хэлсэн ... утсаараа нэг яриулаач гэрийнхээ түлхүүрийг хаана орхихоо ээжээсээ асуугаадахъя гээд утас авсан ...5 минутын гарч ирэхгүй болохоор нь зорчигчийн дугаараас залгасан 2 удаа дуудаад 3 дахь дээр нь унтраасан байсан. Араас нь хашаа руу орсон хашаанд байсан хүүхдүүдээс асуухад хашаа даваад нэг хүн гүйсэн гэж хэлсэн ...Өргөө кинотеатрын гар утасны дэлгүүрээс 3 хоногийн өмнө 250.000 төгрөгөөр худалдан авсан, хөх цэнхэр өнгөтэй евро утас байсан ...” гэх мэдүүлэг /1хх-39х-41/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл “...Хишиг” ломбард гэсэн шар өнгийн хаягтай, доошоо орсон шаттай хаалганы гадаа ирэх ба яллагдагч Б.С нь уг газарт 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хохирогч М.Одончимэгээс залилж авсан Самсунг эс-6 загварын гар утсыг 120.000 төгрөгийн барьцаанд тавьсан гэж заав ...” гэжээ /1хх-21х-24х/,
“...Самсунг эс-6 загварын гар утас үнэлгээ 220.000 төгрөг” гэсэн Эд зүйлийн үнэлгээ /1хх-56х/,
Хохирогч Д.Наранцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2017 оны 12 сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байдаг Парао гэх караокед үйлчлүүлж байхад 20 цагийн орчим үл таних эрэгтэй өөрийгөө зөөгч байна, манайх 2 салбартай, нэг салбар дээр нь бараа ирчихсэн байна, бараагаа авах гэсэн мөнгө дутаад тооцоогоо яаралтай хийчих гээд тооцооны хуудас бариад ороод ирэхээр нь бид нар дунд бэлэн мөнгөтэй хүн байхгүй байсан тул тухайн залууг дагаж гараад картаа уншуулах гэтэл ресепшин байхгүй болохоор нь гадагшаа гарч АТМ мөнгө авч өгөх гэтэл ойролцоох АТМ нь ажиллахгүй байсан. Өөрийгөө зөөгч гээд байсан залууд ...би өөрийн Голомт банкны картаа өгөөд нууц дугаараа хэлээд явуулсан. Удалгүй хориод минутын дараа миний утсанд 300.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн мессеж ирэхээр нь бид нар залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандсан ...ороход ажиллахгүй байхаар нь би найзтайгаа хамт 2 картаа нөгөө залууд өгөөд АТМ ороод авчих гээд явуулсан ...минийхээс 350.000 төгрөг, найзынхаас 200.000 төгрөг авсан байсан ...” гэх мэдүүлэг /1хх-155х-159х/,
Хохирогч А.Баттуяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2017 оны 12 сарын 28-ны өдөр хамт ажилладаг Наранцэцэг эгчийн төрсөн өдрийг тэмдэглэхээр бусад хүмүүсийн хамт Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байдаг Парао гэх караокед үйлчлүүлж байхад би зөөгч байна, та нар авсан зүйлийнхээ тооцоог одоо хийчих гэсэн ...Бид нарт бэлэн мөнгө байхгүй, картаар тооцоо хийнэ гэхэд манайх поос машингүй, хажуу талд АТМ байна гэж хэлэхээр нь Наранцэцэг эгч бид хоёр тэр залуугийн хамт караокеноос гарч Хаан банкны АТМ дээр очсон боловч ажиллахгүй байсан. Гэтэл нөгөө залуу “та 2 надад картаа өгөөд явуулчих, би Голомт банкны АТМ ороод бэлэн мөнгө аваад ирье, тэгээд та нар тооцоогоо хийчих” гэж хэлэхээр нь итгээд Наранцэцэг эгч бид 2 Голомт банкны виза картаа түүнд өгч тус тусын картны нууц дугаараа хэлж өгөөд өөрсдөө караоке руу орсон ...10-15 орчим минутын дараа утсанд дансны мэдээлэл ирэхэд миний данснаас 200.000 төгрөгийн гүйлгээ, Наранцэцэг эгчийн данснаас 350.000 төгрөг хасагдсан талаар мессеж ирсэн ...” гэх мэдүүлэг /1хх-161-162х/,
Хохирогч Ц.Содбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 15:40 цагийн үед Улаанбаатар Шарын гол чиглэлийн шуудангийн унаа болох 29-99 ДАР улсын дугаартай автобусны 09 дугаартай суудалд сууж байх үед зэрэгцээ 07 дугаарын суудалд суусан залуу “утсаа өгч байгаа ч найз маань автобуснаас хоцрох гээд байна, гялс дуудах хэрэгтэй байна” гэж хэлээд миний утсыг авсан. Утас аваад нэг дугаар луу дуудлага хийж байх үедээ автобусны шатан дээр нь зогсож байгаад халааснаасаа тамхи гарган зуугаад хаалганы баруун талд нь буун утсаар дуудлага хийгээд гурван минут орчим зогсож байгаад гэнэт автобусны хойгуур тойроод гүйчихсэн. Араас нь гүйгээд гартал алга болчихсон ...гэртээ ороод хэвтэж байтал дүү Баттулга орж ирээд таны фэйсбүүк чатаар хүн ороод байгаа юм биш үү, та ороод үзээч, ах руу чат бичиж мөнгө гуйсан байна” гэхээр нь дүүгийн утаснаас чат руугаа ороод үзэхэд 8 хүн рүү 200.000 төгрөг гуйж мессеж бичсэн байсан. Удалгүй утас дуугарч дүү Баяржаргалаас 200.000 төгрөг, найз Ц.Ганбатаас 156.000 төгрөг, Д.Баярмөнхөөс 50.000 төгрөг, Ц.Мөнхбаяраас 200.000 төгрөг, А.Болор-Эрдэнээс 25.000 төгрөг тус тус шилжүүлсэн гэж холбогдсон ...Миний гар утас самсунг эс-6 эджэ маркийн гар утас байсан. Одоогийн зах зээлийн ханш нь 380.000-400.000 төгрөг байгаа тул энэ ханшаар нь нэхэмжилнэ. Д.Баярмөнх, А.Болор-Эрдэнэ нар хохирол нэхэмжлэхгүй гэсэн ...” гэх мэдүүлэг /1хх-250х, 2хх-1-2х/,
Хохирогч Ц.Ганбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 15:50 цагийн үед би Содбаярын фэйсбүүк хаяг руу “явсан уу” гж мессеж бичихэд “найзаа мөнгө зээлээч, очоод өгье” гэсэн мессеж ирсэн. Би хэдийг гэтэл 170.000 төгрөг найзаа яаралтай гуйж байна, утасны сүлжээ унаад байна, Хааны данс авах уу гээд ...5532061018 данс явуулсан. Би Хархорин захын ар талын Хаан банкны бэлэн мөнгөний машинаас 156.000 төгрөгийг тус данс руу шилжүүлсэн. Орой 22 цаг өнгөрч байхад Содбаяр фэйсбүүк хаягтаа утсаа алдсан шүү, мөнгө шилжүүлсэн хүн байвал холбогдоорой гэсэн байсны дагуу холбогдоход утсаа алдсан байсан ...” гэх мэдүүлэг /2хх-6-7х/,
Хохирогч Ц.Мөнхбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр гэр болох Шарын голд байсан. Тэгэхэд 19 цагийн үед миний найз охин болох Содбаяраас чат ирсэн “мөнгө байна уу 200.000 төгрөг яаралтай явуулаач, би картгүй явж байна” тэгээд би итгээд дансаа гэж хэлсэн ...Би гэрээсээ гараад Хаан банкны АТМ-ээс мөнгө шилжүүлсэн ...” гэх мэдүүлэг /2хх-11-12х/,
Хохирогч Ц.Баяржаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 17:00 цагийн үед би ажлаа тараад бэлтгэл рүүгээ явж байх замд утсанд эгч Содбаярын фэйсбүүк хаягнаас байна уу гэсэн мессэж ирсэн ... 200.000 төгрөг байна гэхэд тэгвэл наадхаа явуулчих гээд 5561091925 гэсэн дансыг явуулаад энэ данс руу гялс иргээд хариу өгөөрэй гэсэн. Би хэн гэж хүний данс юм, чи хаанаа явна гэсэн чинь Баярбат гэж хүний данс, би Драгон дээр явж байна гэсэн. Би 17:54 цагийн үед 5131138150 гэсэн өөрийн данснаас Мобайл банк ашиглан явуулсан...” гэх мэдүүлэг /2хх-16х-18х/,
Хохирогч А.Болор-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 2 дугаар сарын дундуур санагдаж байна. Ц.Содбаярын фэйсбүүк хаягнаас над руу сайн байна уу гэсэн мессеж ирсэн ба шууд мэндийн зөрөөгүй Улаанбаатар хотод байна, яаралтай мөнгөний хэрэг болчихоод байна, боломжоороо мөнгө өгөөч гэсэн ... Чингэлтэй дүүргийн 7 хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүрт нэг эмэгтэй хүний данс чатаар явуулсан байсан. Данс руу нь дэлгүүрт байсан нэг эгчээр 25,000 төгрөг хийлгээд би бэлнээр тэр эгчид мөнгийг нь өгсөн ... Надад гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй, тэр мөнгийг буян болгоод хаясан байгаа ...” гэх мэдүүлэг /3хх-36х-37х/,
Хохирогч Д.Баярмөнхөөс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2018 оны цагаан сарын үеэр 2 сарын үед байсан шиг санагдаж байна. Содбаярын Содоо Цэнддоо гэсэн хаягруу би dulamkhand bayarmunkh гэсэн өөрийн хаягнаас унаандаа суусан уу гэж асуусан чинь өөдөөс суугаагүй, хоцроод хувийн унаагаар гарах гэж байна, нэг юм авах гэсэн чинь мөнгө дутчихлаа, боломжоороо мөнгө өгчихөөч гэхээр нь би надад байгаа нь 50.000 төгрөг байна хийх үү гэсэн чинь тэг тэг гэсэн ... Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны тойргийн тэнд байх Хаан банкны АТМ-ээс өөрийн 5020794231 тоот данснаас 50.000 төгрөг шилжүүлсэн ... надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ... Би энэ мөнгө төгрөгийг тэр хүнээс нэхэмжлэхгүй ..." гэх мэдүүлэг /Зхх- 39х-41х/,
Гэрч Ч.Баярбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдөр би эхнэртэйгээ хамт Драгон төвд Өвөрхангай явах гээд автобус хүлээгээд байж байтал манай эхнэрийн эгчийн нөхрийнх нь дүү болох Сэнгээ над руу залгаад Би чиний данс руу мөнгө шилжүүлж авмаар байна, бас өрийг чинь өгмөөр байна” гэж хэлэхээр нь би эхнэрийн дансны дугаарыг өгтөл манай эхнэрийн данс руу 156.000 төгрөг шилжүүлээд энэ миний өр шүү гэж хэлсэн. Тэгээд миний данс руу 200.000 төгрөг шилжүүлээд наад мөнгийг чинь авмаар байна, би картгүй явж байна гэж хэлэхээр нь би картнаасаа шилжүүлсэн 200.000 төгрөгийг нь авч өгөөд явуулсан. Яг ямар учиртай мөнгө гэдгийг мэдээгүй, өөрөө Цамбад пялта зөөдөг ажил хийж байгаа гэж хэлээд яваад өгсөн ...” гэх мэдүүлэг /2хх-21х-22х/,
Гэрч Н.Оюунсүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 01 дүгээр сард намайг өвлийн амралтаараа гэртээ ирэхэд Б.С миний нөүтбүкийг ломбарданд тавьчихсан байсан. Ломбарданд тавьсан нөтбүүкний хугацаа дуусах гээд байхаар нь би өөрийнхөө мөнгөөр нөүтбүүк авсан. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр би Сэнгээгээс мөнгөө авъя, Өвөрхангай явлаа гэхэд за одоохон гээд над руу 156.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед хаанаас яаж авсныг нь мэдээгүй ...” гэх мэдүүлэг /2хх-27х/,
Эд зүйлийн үнэлгээ “...Самсунг эс-6 загварын гар утас үнэлгээ 220.000 төгрөг” гэжээ. /2хх-31х-32х/,
Хохирогч Н.Баатарболдоос мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Нарантуул зах дээр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум руу хувийн машинаар тээвэрт явах зорилгоор ачаа ачаад, хүнээ аваад байж байх үед 20-24 орчим насны шар үстэй, намхан жижиг залуу ирээд “та хүн авах уу, таниар эгчийгээ явуулах гэсэн юм” гээд миний гар утсыг гуйгаад 3-4 удаа авсан. Тэр үедээ миний гар утасны кодыг хүртэл асуусан. Тэгээд миний гар утсыг авч байж байгаад гэнэт алга болчихсон ... 2018 оны 07 дугаар сарын 07-ны өглөө 09 цагийн үед над руу 80992889 гэсэн дугаараас залгаад Баянзүрх дүүргийн цагдаагаас ахмад Буянбат гэж хүн ярьж байна, таны хулгайд алдсан эд зүйлийг олсон. Та гар утасныхаа ID код, мэйл хаяг, паспортыг хэл гэсэн бөгөөд би тэр мэдээллийг уг гар утас руу мессежээр явуулсан ... Миний гар утас Ай фоне-6 загварын хар өнгийн 16 гб багтаамжтай утас байсан ...” гэх мэдүүлэг /2хх-76х-77х/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл “...Баянгол дүүргийн нутаг дэвсгэр болох Модны 2-ын дунд талын замаар баруун тийш эргэж ертөнцийн зүгээр баруун тийш явсаар Төрийн банкны гадна ирэв. Замын урд талд байрлах хүнс, ногооны зах гэсэн хаягтай шар өнгийн байшин байх ба түүний баруун талд “Ломбард” гэсэн хаяг бүхий хойшоо харсан хаалга байх ба уг газарт Б.С нь 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Н.Баатарболдоос залилж авсан ай фоне-6 загварын гар утсыг 200.000 төгрөгийн барьцаанд тавьсан гэж заав...” /1хх-21х-24х/,
“Арвин ундрага финанс” ХХК-ний ломбардны ажилтан Болортуяагаас гаргаж өгсөн “яллагдагч Б.С нь Ай фоне-6 загварын гар утсыг барьцаанд тавьсан тухай баримтууд” /1хх-31х-33х/,
Гэрч А.Болортуяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “.Б.С гэх кж95120812 регистрийн дугаартай хүн 2018 оны 07 дугаар сарын 11 ний өдөр айфоне-6 маркийн гар утсыг 7 хоногийн хугацаатай 200.000 төгрөгийн барьцаанд тавьсан байна...” /1хх-53х-54х/,
Эд зүйлийн үнэлгээ “Ай фоне-6 загварын гар утас 392,000 төгрөг" гэжээ /2хх-30х-32х/,
Хохирогч Б.Энхманалаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр би өөрийн А.Хако гэх фэйсбүүк цахим хаягаараа Самсунг эс 7 гар утас зарна гэж зар тавьсан. Удалгүй Enhrii Enhrii гэх нэртэй фэйсбүүк цахим хаягаас захидал илгээж гар утас авъя гэсэн. Тэгээд бид 2 гар утсаа зарахаар тохиролцоод намайг гар утсыг авчраад өг гэж хэлсэн. Би түүнийг гар утсаа үлдээчих гээд 80992889 гэсэн дугаарыг аваад түүнтэй холбогдож Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах Үсчин гоо сайхны газар уулзсан. Намайг гоо сайхны газар ороход 20-25 орчим насны залуу байж байсан тэр надад өөрийгөө би энэ үсчин гоо сайхны газар түр харж байгаа юм, би эхнэртээ гар утас авч өгөх гээд байгаа юмаа, манай эхнэр урд талын эмийн санд ажиллаж байгаа чи энд түр байж бай би үзүүлчээд хүрээд ирье гэж хэлсэн. Тэгээд би тэр залууг 5 минут орчим хүлээхэд ирээгүй, урд байрлах эмийн сан руу ороход байгаагүй, ойр орчимд хайгаад олоогүй ...” гэх мэдүүлэг /2хх-117х-119х/,
Гэрч С.Эрдэнэ-Одоос мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...12 цагийн үед 1 хүн орж ирээд Сувдаа эгчтэй мэндлээд хүнээс утас худалдаж авах гэж байна гэж хэлсэн. Тэгээд байн байн орж, гараад байсан. Тэгээд эгч гадагшаа түр гарахад тэр хүн байхгүй байж байгаад хэсэг хугацааны дараа хоёулаа орж ирсэн. Тэр хоёрыг харчихаад хоорондоо утас яриад байхаар нь хоорондоо л наймаа хийж байгаан байх гэж бодоод тоогоогүй ... хүн орж ирээд үс засаж байхад утас зарна гэж байсан хүн буцаж орж ирээд миний утсыг авсан хүн эгчдээ утас үзүүлэх гэж яваад ирсэнгүй, танайд ажилладаг уу гэж асуусан. Тэгэхээр нь би манайд ажилладаггүй гэж хэлээд гаргасан ...” гэх мэдүүлэг /2хх-122х-123х/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл “...Цэцэгсайханаас залилж авсан ай фоне-7 загварын гар утсыг уг газарт 500.000 төгрөгийн барьцаанд тавьсан гэж зааж харуулав ...” /1хх-21х-24х/,
Гэрч Т.Рэнчинванжилаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Сэнгээ гэх хүн манай барьцаат зээлийн газраар нэг удаа үйлчлүүлж байсан ... 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр самсунг эс-7 загварын гар утсыг 250.000 төгрөгийн барьцаанд 7 хоногийн хугацаатай тавьсан боловч заагдсан хугацаанд эд зүйлээ эргэж аваагүй ...” гэх мэдүүлэг /1хх- 52х/,
“ЭСӨ” ломбардны захирал Т.Ренчинванжилаас гаргаж өгсөн “яллагдагч Б.С нь самсунг эс-7 маркийн гар утсыг барьцаанд тавьсан тухай баримтууд” /1хх-25х-30х/,
Эд зүйлийн үнэлгээ “...Самсунг галакси эс-7 загварын гар утас үнэлгээ 330.000 төгрөг” /2хх-125х/,
Юнител ХХК-ний 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 05-01/4100 өдрийн “80992889 дугаар дээр Буянбат Сэнгээ, КЖ95120812...бүртгэлтэй байна” гэх албан бичиг, ярианы билл /2хх-130х-134х/,
Юнител ХХК-ний 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 05-01/4100 өдрийн “80992889 дугаар дээр Буянбат Сэнгээ, КЖ95120812...бүртгэлтэй байна” гэх албан бичиг, ярианы билл /2хх-130х-134х/,
Хохирогч Б.Цэцэгсайхан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би 2018 оны 07 дугаар сарын 05-09-ний хооронд өөрийн “Скай Жэни” нэртэй фэйсбүүк хаягаас “гар утасны хар зах”, “айфоне сонирхогчид”, “ай фоне хэрэглэгчид авна зарна” гэсэн группууд дээр өерийнхөө Ай фоне-7 голд загварын гар утсыг зарна гэж зар тавьсан. Гэтэл 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Энхрий Энхрий” гэсэн фэйсбүүк хаягнаас миний хаяг руу чатаар хандаж “сайн байна уу утас чинь байгаа юу, авах гэсэн юм, би авна шүү, ойрдоо ажил ихтэй байгаа болохоор манай ажил дээр авчираад өгч чадах уу” гэсэн захидал илгээсэн байсан. 2018 оны 07 сарын 09-ний өдөр 80992889 гэсэн дугаарт залгаарай гэж бичсэн байсан ба би найз Тэмүгэгийн хамт очоод машинд суучих гэсэн боловч “яах юм бэ, зүгээр” гээд утас оролдоод, зураг устгаад зогсоод байсан. 10-15 минут орчим зогсоод утас оролдож байх үед түүний гар утас нь дуугарсан ба “хайраа чи 200.000 төгрөг бэлдчихээч, мөнгө дутчихлаа, гараад ирээч” гэж хэлээд утсаа тасалсан. 5 орчим минутын дараа нөгөө залуу “би ороод мөнгөө аваад ирье, та эндээ хүлээж байх уу” гэхээр нь би “за тэг тэг” гээд машиндаа суугаад үлдсэн. 5-6 минут орчим өнгөрсөний дараа сэжигтэй санагдаад би өөрөө дэлгүүр лүү ортол нөгөө залуу байхгүй байсан. Ингээд би бусдад залилуулсанаа ойлгоод шууд цагдаагийн хэлтэст очиж өргөдөл өгсөн...” гэх мэдүүлэг /2хх-158х-159х/,
Гэрч Н.Гэрэлчулуунаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 47 дугаар байранд байрлах Биллъярданд үйлчлэгч хийдэг. Нэрийг нь мэдэхгүй 12 цагийн үед саравчтай малгай, подволктой 20-25 орчим насны залуу ганцаараа орж ирээд танайх ажиллаж байна уу, би одоо танайд найзуудтайгаа орж ирж тоглоно шүү гэж хэлээд гарсан. Удалгүй нэг эрэгтэй, эмэгтэй хүн дагуулаад ороод ирсэн. Надтай нэг их юм яриагүй, найзаасаа гар утас худалдаж авч байгаа гэж байсан. Тэгээд 2 ширхэг жижиг утас худалдаж авсан, өөр юм болоогүй” гэх мэдүүлэг /2хх-162-163х/,
Гэрч Ө.Өлзийбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б.С гэх хүнийг бүртгэлээс шүүхэд 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр айфоне-7 маркийн 353836083056994 дугаартай имэй кодтой гар утсыг 500.000 төгрөгийн барьцаанд 7 хоногийн хугацаатай тавиад 1 хоногийн дараа эргүүлэн авсан байна ...” /1хх-55х/,
“Лаки профит” ХХК-ний ломбардны ажилтан Ө.Өлзийбатаас гаргаж егсөн “яллагдагч Б.С нь Ай фоне-7 загварын гар утсыг барьцаанд тавьсан тухай баримт” /1хх-34х-36х/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл “...Цэцэгсайханаас залилж авсан ай фоне-7 загварыи гар утсыг уг газарт 500.000 төгрөгийн барьцаанд тавьсан гэж зааж харуулав ...” /1хх-21х-24х/,
Эд зүйлийн үнэлгээ “...Ай фоне-7 маркийн гар утас үнэлгээ 850.000 төгрөг” /2хх-166х/,
Хохирогч Ц.Цэнд-Аюушаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 12 цагийн үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Бөмбөгөр худалдааны төвд ажил дээрээ байж байтал үл таних 20-25 насны эрэгтэй манай лангуунаас пелетка үзэж байгаад би эхнэртэйгээ хамт явж байгаа юмаа манай эхнэр ийшээ ирчихээд хэтрээд явчихлаа та надад гар утсаа өгөөч нэг яриад өгье гэсэн. Тэгэхээр нь би утсаа өгтөл та кодоо хэлээд өгөөч гэхээр нь кодоо хэлж өгсөн. Тухайн үед манай лангуунд өөр үйлчлүүлэгч орж ирээд бараа үзүүлж байх үед миний утсыг авсан залуу миний гар утсыг аваад цааш зугтаачихсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан ... Миний утсанд “TTsendee” гэсэн Ай Ди хаяг байсан бөгөөд утсаа алдсаны маргааш нь 80992889 гэсэн дугаараас залгаад “Баянгол дүүргийн цагдаагаас ярьж байна, таны утсыг авсан хүнийг барьчихсан байна. Та энд тэнд өргөдөл гаргасан бол өргөдлөө буцаагаад надтай ирж уулз, утасныхаа ай ди кодыг хэлээдэх, утсыг чинь шалгах гээд байна” гэхээр нь би итгээд кодоо нууц үгтэй нь хэлчихсэн. Миний утсыг аваад явсан залуу гар утсан дээр миний байсан фэйсбүүк хаяг руу нэвтрээд хэд хэдэн найзууд руу “хүнээс бараа авах гэсэн мөнгө дутаад байна зээлээч” гэсэн утгатай захидлууд бичсэн байсан. Үүнээс Энхцэцэг гэдэг найз маань 150.000 төгрөгийг ХААН банкны 5079026523 дугаарын данс руу шилжүүлчихсэн байсан ...” гэх мэдүүлэг /2хх-194х-197х/,
Хохирогч С.Энхцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 13:30 цагийн үед намайг хүүхдээ салхилуулаад Улсын их дэлгүүрийн зүүн талд сууж байх үед найз Цэнд-Аюушийн фэйсбүүк хаягнаас “яг одоо яаралтай хэдэн төгрөг зээлээч, ажил тараад өгье, бараа авах гэсэн юм 150.000 төгрөг шилжүүлээч” гэсэн утгатай захиа ирсэн. Ингээд би нөхрөөсөө 150.000 төгрөг дансаар аваад найз Цэнд-Аюушийн хаягаас ирүүлсэн 5079026523 дугаарын данс руу мөнгийг мобайл банкны үйлчилгээгээр шилжүүлсэн ... Бөмбөгөр рүү ажил дээр нь яваад очиход Цэнд-Аюуш гар утсаа хүнд алдчихаад сууж байна гэсэн ... Алдсан 150.000 төгрөгөө нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /2хх-199х/,
Гэрч Г.Мөнхөөгөөс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2018 оны 07 сарын 18-ны өдөр Өмнөговь аймаг руу ажилдаа явах гэж байсан бөгөөд фэйсбүүк зарын дагуу Өмнөговь аймаг явна гэсэн тоёота альпард загварын автомашинд 120 мянгатын Жетро хүнсний дэлгүүрийн гадаа очиж суусан. Тэгээд машин Өмнөговь аймаг руу хөдлөх гэж байсан бөгөөд машинд энд тэндээс Өмнөговь аймаг руу явах хүмүүс суусан байсан. Тэр суусан хүмүүс дунд байсан жижиг биетэй нэг залуу зардлын мөнгөө шилжүүлүүлж авах гэсэн юм Хаан банкны дансаа өгчихөөч мөнгөө шилжүүлээд аваадахъя гэсэн юм. Тэгээд би тэр залууд дансны дугаараа өгсөн чинь тэр залуу утсаар ярьж байгаад за мөнгө орчихлоо гэж хэлсэн бөгөөд надад утсан дээр мөнгө орлоо гэсэн мэссэж ирсэн. Тэгээд би газар дээр нь Жетро супермаркетын хажууд байх Хаан банкны ATM ороод тэр залуутай цуг зогсож байгаад тэр залуу өөрөө АТМ-ээс миний картаар мөнгөө аваад картыг буцааж өгсөн юм. Тэгээд надад мэссэж ирсэн чинь 30.000 төгрөгөөр 1 удаа, 115.000 төгрөгөөр 1 удаа нийт 145.000 төгрөг гарсан байсан. 5000 төгрөг үлдээсэн байсан бөгөөд би данс ашиглалаа гээд өгч байгаа юм байлгүй дээ гэж бодсон. Тэр залуу надад мөнгө төгрөг үлдээчихлээ шүү энэ тэр гэж хэлээч үгүй. Эсхүл миний дансанд огт мөнгө байгаагүй болохоор бүгдийг нь авч болоогүй байж магадгүй байх гэж бодож байна. Тэгээд би машиндаа ороод суусан бөгөөд яг явах үед нөгөө залуу байхгүй болчихсон байсан бөгөөд жолооч нь хайгаад утас нь холбогдохоо больчихлоо нөгөөдөх чинь явахаа больчихсон юм байлгүй дээ гэж хэлээд орхиод явсан ...” гэх мэдүүлэг /Зхх-142х/,
Хаан банкны 5079026523 дугаарын дансны хуулга /3хх-136х-137х/,
Эд зүйлийн үнэлгээ “...Ай фоне-5 эс загварын гар утас үнэлгээ 170.000 төгрөг” /2хх-202х/,
Камерын бичлэгт болон гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-234х-235х/, Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл “Самсунг Жи-7 загварын хар өнгөтэй, ямар нэгэн эвдрэл, гэмтэлгүй 1 ширхэг гар утсыг Б.Сгээс хураан авч, хохирогч Г.Номин-Эрдэнэд хүлээлгэн өгсөн” гэжээ. /2хх- 232х-233х/,
Хохирогч Г.Номин-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 31-ний өглөө “Замын Үүдийн нэгдсэн зар” гэсэн фэйсбүүкийн группт “Замын Үүд рүү 1-2 хүн авч явна” гэсэн зар тавиад 94004870, 90930706 гэсэн утасны дугааруудыг тавьсан. Зар тавьснаас хойш цаг орчмын дараа 90332204 дугаараас эрэгтэй хүн залгаад ...15 цагийн үед Баянбүрдийн М-Ойл клонк дээр хүрээд ирээрэй, тэнд хүлээж байя гэсэн. Ингээд нөхөр бид хоёр 15:40 цагийн үед дээрх хэлсэн газарт очоод нөгөө зулуугийн утсанд залгаж ярихад “би одоо 3-р сургуулиас очиж байна” гэсэн ба удаа ч үгүй 5 минутын дараа 25 орчим насны, туранхай жижиг биетэй, хар өнгийн өмд, цайвар цэнхэр өнгийн цамц өмссөн залуу ганцаараа ирээд “Замын Үүд явах гэж байгаа машин мөн үү” гэж асуугаад хойд талын суудалд суусан. Тэгээд “хойшоогоо явчих, би гэрээсээ ороод ачаагаа аваадахъя” гэж хэлээд Дэнжийн 2-24 гэсэн хаягийг заасан бөгөөд манай нөхөр, тэр залуугийн заасан хаягаар клонкийн баруун талаар дээшээ өгсөөд гудамжаар ороод явсаар нэг хашааны гадаа ирсэн ... нөгөө залуу машинаас буугаад хашаа руу ороод 2 минут орчим болоод эргэж гарч ирснээ “эгчээ утсаа өгч байгаач, нэг яриадхъя, байрныхаа түлхүүрийг жижүүрт үлдээх үү яах уу гэдгээ асуугаадахъя’’ гэхээр нь би юу ч бодолгүй утсаа өгтөл нөгөө залуу аваад хашаа руу орсон. Тэгээд 10 орчим минутын дараа дахин гарч ирснээ “утас чинь түгжигдчихлээ” гэж хэлээд над руу сарвайхаар нь би түүнд харуулж байгаад кодоо хийж өгтөл цаашаа буцаж яваад хашаа руугаа орчихсон. Нилээн хүлээсэн боловч гарч ирээгүй, 20 орчим минут болсны дараа хашаа руу ортол байшингийн үүдэнд 7-8 орчим насны 2 жижигхэн охин сууж байхаар нь асуутал “нэг ах утсаа чихэндээ бариад хашааны хаалга руу байн байн харж байгаад хойшоо явчихсан” гэж хэлсэн. Ингээд залилуулснаа мэдээд цагдаад дуудлага өгсөн ба нийтийн байрны хяналтын камерын бичлэгийг үзэхэд нөгөө залуу миний утсыг аваад явчихаж байгаа нь бичигдсэн байна ... Миний утас Самсунг Жи-7 нео загварын 2 симтэй хар өнгийн, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, 2018 оны шинэ загварын утас байсан. Миний утсыг залилж авсан залуу утсан дээр кодгүйгээр шууд нээлттэй байсан миний фэйсбүүк хаягаар орж хүмүүсээс мөнгө нэхэж залилаад авсан байсан ... Би өөрийн гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан, гомдол саналгүй” гэх мэдүүлэг /2хх-241х-242х/,
Хохирогч Г.Түвшинжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 21:49 цагт найз Номин-Эрдэнийн фэйсбүүк хаягаас “юу байна хө, яаралтай хэдэн төгрөг хэрэгтэй байна зээлээч, өглөө Замын-Үүдэд очихоороо өгнө, эндээс юм авах гэсэн юм" гэсэн мессэж ирсэн. Би хэдэн төгрөг хэрэгтэй юм гэсэн чинь 100.000 төгрөг шилжүүлчих, энэ юм авах гэж байгаа хүний данс юм гээд 5020951423 дугаарын данс бичсэн байсан. Би тухайн үед нэг их юм асууж шалгаалгүй өөрийн 5028596367 дугаарын Хаан банкны данснаас 100.000 төгрөг шилжүүлсэн ... алдсан 100.000 төгрөгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /2хх-244х/,
Хохирогч Б.Болормаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Номин-Эрдэнэ фэйсбүүк хаягаараа надтай холбогдоод “Би Улаанбаатар хотоос Замын-Үүд сум руу гарах гээд машиндаа хүмүүс суулгасан байна. Та надад 100.000 төгрөг зээлээч, би маргааш өглөө очоод өгье гэж хэлсэн ... Би энэ хүнээс юм худалдаж авч байгаа юм гээд над руу 5026712832 гэсэн дансыг явуулсан. Тухайн мөнгийг би өөрийн 5374142535 дугаарын данснаас мобайл банкийг ашиглаж явуулсан ... Би өөрийн залилуулсан 100.000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг /2хх-247х-248х/,
Гэрч Н.Халиунаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тэр өдөр Баянбүрдийн автобусны буудлын ард байдаг оёдлын газарт ажилладаг байсан бөгөөд 2018 оны 08 сарын 01-ний Өдөр ажил дээрээ ажлаа хийгээд сууж байтап гаднаас нэг намхан залуу орж ирээд манай ажилчдаас дансаа өгчих тэгэх үү яаралтай хүнээс мөнгө авах хэрэгтэй болчихлоо гэхээр нь би өөрийн дансыг өгсөн юм. Тэр хүн болохоор 100.000 төгрөг орж ирнэ гэсэн бөгөөд надад виза картаа өгөөд явуулчих би барьцаанд гадаад паспорт болон гар утсаа үлдээе гээд Андройд утас үлдээсэн. Одоо яг ямар утас гэдгийг нь санахгүй байна. Тэгээд тэр өдөр надад мөнгөний хэрэг байсан учир би оёдлын газар ажиллуулдаг Туяа эгчээс цалингийн урьдчилгаа гээд мөнгө өгчихөөч гэсэн чинь миний данс руу 45.000 төгрөг хийсэн. Тэгээд би тэр залууд визагаа өгөхдөө миний картнаас 20.000 төгрөг аваад ирээрэй гэж гуйгаад гаргасан. Тэр залуу удалгүй мөнгөө авчихлаа гэсээр орж ирсэн бөгөөд миний 20.000 төгрөгийг өгөөд гадаад, паспорт утас хоёроо аваад явсан юм. Тэгээд маргааш нь би ажил дээрээ байж байтал цагдаа нар ирээд намайг барьж аваад чам руу ямар учиртай мөнгө орсон юм бэ? гээд асуугаад байсан бөгөөд би үнэн учраа хэлсэн чинь цагдаа надад тэр залуугийн дугаарыг нь өгөөд чи оёдолчин байна миний дансанд учир битүүлэг 350.000 төгрөг ороод ирлээ энэ чиний мөнгө үү? Чи ирж мөнгөө ав гэж хэлсэн чинь тэр залуу удалгүй манай ажил дээр орж ирээд цагдаа нарт баригдсан ...” гэх мэдүүлэг /Зхх-143х/,
Эд зүйлийн үнэлгээ “...Самсунг Жи-7 нео загварын гар утас үнэлгээ 420.000 төгрөг” /Зхх-Зх/,
Гэрч Ж.Мөнхтамираас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Сэнгээ, Отгонзаяа нарын түрээсэлдэг байсан нийтийн байранд 7 дугаар сарын 15-аас эхлэн 10 хоног хамт амьдарсан. Сэнгээ өөрийгөө циркэд ажилладаг байсан гэж ярьдаг байсан ба намайг тэднийд байх хугацаанд ажил төрөл хийдэггүй байсан ... Сэнгээг өдрийн цагаар юу хийдэг, мөнгө төгрөг хаанаас олж өөрийгөө тэжээж, байрны түрээсээ төлдөг байсныг мэдэхгүй ...” гэх мэдүүлэг /1хх-42х/,
Гэрч А.Отгонзаяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Сэнгээ надад миний 5016563426 дугаарын данс руу 50.000 төгрөг шилжүүлсэн дараа нь 03-ны өдөр дахиад 50.000 төгрөгийг шилжүүлсэн ...” гэх мэдүүлэг /1хх- 44х-47х/,
Гэрч Б.Бат-Өрнөхөөс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Сэнгээг хэрэгт холбогдон шалгагдаж байгаа талаар ээж нь над руу утсаар ярьж хэлсэн. Ахуй амьдарлын хувьд бол эднийх амьдралын боломж тааруу, ажил, хөдөлмөр эрхэлдэг хүн байхгүй ..." гэх мэдүүлэг /1хх-48х/,
Гэрч Б.Ариунболдоос мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Монгол улсын цирк хувьчлагдах үед циркийн ажилчид бүгд хувь хувьдаа төрөл төрлөөрөө жижиг жижиг аж ахуй нэгж байгуулаад гарцгаачихсан юм. Би ч үүний адилаар явж байгаа юм. Б.С гэж хүүхэд 2014 оны үед Пүүжээ гэдэг залуугийн циркийн багт нь жүжигчнээр ажилладаг байсан бөгөөд 2018 онд манай Монгол циркус энтертаймент байгууллага нь Циркийн тоглолтоор Швед улс руу аялан тоглолтоор явахаар болсон юм. Аялан тоглолтоор явж тоглогдох номеруудад агаарын үсрэлтийн нэг хүн хэрэгтэй болчихоод фэйсбүүкээр дамжуулан Сэнгээтэй холбогдож уулзаад түүнийг багтаа авч 1 cap гаруй бэлтгэл сургуулилтыг Монголдоо хийгээд 2018 оны 2 сарын 25-ны өдөр БНХАУ руу хил гарч Шведийн визээ тэнд 7 хоног байж аваад цаашаа явсан. Бид нар мөн БНХАУ-аар дамжин Монголд 2018 оны 06 сарын 02-ны өдөр орж ирсэн. Тэгээд Б.Сд цалин болгож 700-750 орчим евро өгсөн байгаа. Хоол унд тоглолтын хувцас бүх юмыг би өөрөө гаргасан. Б.Сгийн хувьд ч ажил үүргээ сайн гүйцэтгэсэн байгаа. Тэрнээс хойш манайд дахиж ажиллаагүй өөрөө ч холбогдоогүй ...” гэх мэдүүлэг /Зхх-141х/,
Өмнөговь аймгийн Номгон сумын Хармагтай багийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 300 дугаартай “...Буянбат овогтой Сэнгээ нь кж95120812 тоот регистрийн дугаартай ам бүл 4-үүл амьдардаг...” гэх тодорхойлолт /1хх-111х/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-88х/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-172х/,
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2-р шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн №576 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1хх-91-94х/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Б.С нь 2018 оны 7 дугаар сарын 31-ний шөнө 23:00-00:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 2-24 тоот нийтийн байрны гаднаас иргэн М.Одончимэгийг “гар утсаар чинь яриад өгье” гэж хуурч Самсунг Галакси эс-6 загварын гар утсыг залилан авч 220.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 20 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Парао караокед үйлчлүүлж байсан иргэн Д.Наранцэцэг, А.Баттуяа нарт өөрийгөө тус караокены зөөгч гэж хуурч тооцоогоо хийхийг шаардан Голомт банкны картыг нь авч АТМ-аар данснаас нь Д.Наранцэцэгээс 345.500 төгрөг, А.Баттуяагаас 200.500 төгрөгийг тус тус гарган авч залилсан,
2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон төвийн авто зогсоолын орчим иргэн Ц.Содбаярыг “утсаар чинь яриад өгье гэж” хуурч Самсунг Жи-7 загварын гар утсыг залилан авч 252.000 төгрөгийн хохирол учруулсан,
Улмаар Ц.Содбаярын фейсфүүк хаягаар нэвтэрч “найзаа мөнгө зээлээч, очоод өгье” гэж хуурч иргэн Ц.Ганбатаас 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Хар хорин захын ар талын Хаан банкны АТМ-аас 156.000 төгрөгийг,
Ц.Содбаярын фэйсбүүк хаягаар нэвтэрч “мөнгө байна уу 200.000 төгрөг яаралтай явуулаач, би картгүй явж байна” гэж иргэн Ц.Мөнхбаярыг хуурч 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд байрлах Хаан банкны АТМ-аас 200.000 төгрөгийг,
Ц.Содбаярын фэйсбүүк хаягаар нэвтэрч “чамд гялс зээлэх мөнгө байна уу, яаралтай шүү” гэж хуурч иргэн Ц.Баяржаргалаас 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд байрлах Хаан банкны АТМ-аас 200.000 төгрөгийг,
Ц.Содбаярыг фэйсбүүк хаягаар нэвтэрч “нэг юм авах гэсэн чинь мөнгө дутчихлаа, боломжоороо мөнгө өгчихөөч” гэж хуурч иргэн Д.Баярмөнхөөс 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Баянхошууны тойргийн Хаан банкны АТМ-аас 50.000 төгрөгийг,
Ц.Содбаярын фэйсбүүк хаягаар нэвтэрч “Улаанбаатар хотод байна, яаралтай мөнгөний хэрэг болчихоод байна, боломжоороо мөнгө өгөөч” гэж хуурч ирэн А.Болор-Эрдэнээс 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүрээс 25.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан,
2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул Олон Улсын Худалдааны Төвийн автомашины зогсоол дээр иргэн Н.Баатарболдыг “гар утсаар чинь яриад өгье” гэж хуурч Айфоне 6 загварын гар утсыг залилан авч 392.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 14:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, үсчин гоо сайханы газарт иргэн Б.Энхманалыг “эхнэртээ худалдаж авах гэж байгаан үзүүлээд өгье” гэж хуурч Самсунг Галакси эс-7 загварын гар утсыг залилан авч 330.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 14:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Нисдэг машины төвийн орчимд иргэн Б.Цэцэгсайханы Айфоне-7 голд загварын гар утсыг худалдан авна, мөнгөө аваад ирье гэж хуурч гар утсыг залилан авч 850.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 12:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Бөмбөгөр худалдааны төвд иргэн Ц.Цэнд-Аюушийг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч Айфоне-5 эс загварын гар утсыг залилан авч 170.000 төгрөгийн хохирол учруулсан,
Улмаар Ц.Цэнд-Аюушийн фэйсфүүк хаягаар нэвтэрч “яг одоо яаралтай хэдэн төгрөг зээлээч, ажил тараад өгье, бараа авах гэсэн юм, 150.000 төгрөг шилжүүлээч” гэж хуурч иргэн С.Энхцэцэгээс 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн зүүн талд байхад нь мобайл банкаар 150.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 15:50 цагийн үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 2-24 тоотод байрлах нийтийн байрны гаднаас хохирогч Г.Номин-Эрдэнийн Самсунг Жи-7 загварын гар утсыг “утсаар чинь нэг яриад өгье” гэж хуурч залилан авч 420.000 төгрөгийн хохирол учруулсан,
Улмаар Г.Номин-Эрдэнийн фэйсбүүк хаягаар нэвтэрч 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 16:50 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байх иргэн Б.Болормаагаас “Би Улаанбаатар хотоос Замын-Үүд сум руу гарах гээд машиндаа хүмүүс суулгасан байна. Та надад 100.000 төгрөг зээлээч, би маргааш өглөө очоод өгье, хүнээс юм худалдаж авч байгаа юм” гэж хуурч 100.000 төгрөгийг,
Г.Номин-Эрдэнийн фэйсбүүк хаягаар нэвтэрч “юу байна хө, яаралтай хэдэн төгрөг хэрэгтэй байна зээлээч, өглөө Замын-Үүдэд очихоороо өгнө, эндээс юм авах гэсэн юм” гэж хуурч иргэн Г.Түвшинжаргалаас 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 21:50 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо “Х” апартмент 4-1-02 тоот гэрээсээ мобайл банкаар 100.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгч Б.Сд хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршигийн шинж чанар зэргийг харгалзан түүнийг нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр тогтоов.
Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Б.С нь хохирогч Г.Номин-Эрдэнэд 420.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүлээлгэн өгсөн болно.
Мөн шүүгдэгч Б.Сгээс хохирлын 220.000 төгрөгийг гаргуулан хохирогч М.Одончимэгт, 345.500 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Наранцэцэгт, 200.500 төгрөгийг гаргуулан хохирогч А.Баттуяад, 252.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Содбаярт, 156.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Ганбатад, 200.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Мөнхбаярт, 200.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Баяржаргалд, 50.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Баярмөнхөд, 25.000 төгрөгийг гаргуулан хохирогч А.Болор-Эрдэнэд, 392.000 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Баатарболдод, 330.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Энхманалд, 850.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Цэцэгсайханд, 170.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Цэнд-Аюушид, 150.000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Энхцэцэгт, 100.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Болормаад, 100.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Түвшинжаргалд тус тус олгож шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.С нь 281 хоног цагдан хоригдсон хоногтой болохыг тус тус дурдах нь зүйтэй.