| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 132/2016/00357/И |
| Дугаар | 00320 |
| Огноо | 2016-06-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 00320
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 1957 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Могод суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Булган аймгийн Могод сумын 3 дугаар багт оршин суух, Галсан овогт Мижидын Содном /РД:ГЕ57082615/-ын нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00357/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга С.Гончигбал оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Содном нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Миний бие 1957 онд Булган аймгийн Могод суманд төрсөн. Би Булган аймгийн Могод сумын Оч нэгдэлд 1976 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс худгийн мастераар ажилд орж 1977 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс цэрэгт явсан тул ажлаас чөлөөлөгдсөн. 1980 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн Булган аймгийн Хишиг-Өндөр сумын ахуй үйлчилгээний төвийн харъяа Могод сумын үйлчилгээний цэгт химийн машинистаар ажилд орж 1983 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс ХЗЭ-ийн хороон даргаар ажиллахаар ажлаас чөлөөлөгдсөн. 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Аймгийн ХЗЭ-ийн хорооны харъяа Могод сумын ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргаар 1989 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажилласан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч зөрчилтэй тул 1976-1989 он хүртэл 13 жил улсад ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Миний бие шинээр гаргаж өгөх нотлох баримт санал хүсэлтийн зүйл байхгүй хөдөө амьдардаг тул шүүхэд очих боломжгүй байна. Иймд миний эзгүйд хэргийг минь яаралтай шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй ба тэрээр Булган аймгийн Могод сумын Оч нэгдэлд худгийн мастераар 1976-1977, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын сумын Ахуй үйлчилгээний харъяа Могод сумын үйлчилгээний цэгт химийн машнистаар 1980-1983 он хүртэл, аймгийн Хувьсгал залуучуудын эвлэлийн хорооны харъяа Могод сумын Хувьсгал залуучуудын хорооны нарийн бичгийн даргаар 1983-1989 оныг дуустал тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч М.Содном нь Булган аймгийн Могод сумын Оч нэгдэлд худгийн мастераар 1976 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1977 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Ахуй үйлчилгээний харъяа Могод сумын үйлчилгээний цэгт химийн машнистаар 1980 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1983 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл, Булган аймгийн Хувьсгал залуучуудын эвлэлийн хорооны харъяа Могод сумын Хувьсгал залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар 1983 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг дуустал тус тус ажиллаж байсан ньцалингийн түүвэр бүхий Булган аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 48дугаартай лавлагаа, 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 53 дугаатай цалингийн лавлагаа, Булган аймгийн Могод сумын Оч нэгдлийн даргын 1976 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 39 дугаартай ажилд томилох тухай тушаал, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Ахуй үйлчилгээний ангийн даргын 1980 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 62 дугаартай ажилчин ажилд авах тухай тушаал, Булган аймгийн Хувсгал Залуучуудын хорооны нарийн бичгийн даргын зөвлөлийн 1989 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаартай Ажилд батлаж, ажлаас чөлөөлөх тухай тогтоол, 1974 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1974 оны 301394 дугаартай үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, шагнагдаж байсан тухай 1985, 1987 онуудын баярын бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Галсан овогт Мижидын Содномыг Булган аймгийн Могод сумын Оч нэгдэлд худгийн мастераар 1976 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1977 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын сумын Ахуй үйлчилгээний харъяа Могод сумын үйлчилгээний цэгт химийн машнистаар 1980 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1983 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл, Булган аймгийн Хувьсгал залуучуудын эвлэлийн хорооны харъяа Могод сумын Хувьсгал залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар 1983 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг дуустал нийт 09 /есөн/ жил 11 /арван нэгэн/ сар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН