Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2025/00175

 

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *****24 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ*****24/04754 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК, *******, ******* нарт холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 332,747,610 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч ***** ХХК-ийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, хариуцагч ***** ХХК-ийн өмгөөлөгч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

***** сангаас ***** ХХК нь *****19 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулан хөнгөлөлттэй зээл авсан.

Тус зээлийг авахдаа *****гийн өмчлөлийн ***** дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны гудамж, ***** дугаар барилгын 1 давхрын 4 тоот хаягт байрлах, 80.93 м.кв, зоорийн давхрын 5 тоотод байрлах 41.40 м.кв, зоорийн давхрын 2 тоотод байрлах 22.9 м.кв, 4 давхрын 2 тоотод байрлах 113.44 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан.

Зээл авснаас хойш тус компани нь зээлийн төлөлтийг хийгээгүй өнөөдрийг хүрсэн.

Иймд ***** ХХК-тай байгуулсан зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн төлбөрт 268,710,031.31 төгрөг, хүү 8,082,328.33 төгрөг, алданги 55,900,250.54 төгрөг, нотариатын зардал 55,000 төгрөг, нийт 332,747,610 төгрөг гаргуулж өгнө үү.

Мөн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд Б.Нямрагчаагийн өмчлөлийн дээрх 4 хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ***** ХХК болон ***** нарын татгалзал, тайлбарын агуулга:

Жижиг, дунд үйлдвэрийн газраас зээлийн шалгуурт тэнцэж, *****19 онд зээл авсан. Зээл аваад үйл ажиллагаагаа явуулж байх хугацаанд буюу ********** онд ковид-19 цар тахал гарсан. Үүнээс шалтгаалж хил хаагдаж, үйлдвэрийн материал, тоног төхөөрөмжөө авах хугацаа хойшлогдсон. Тухайн үед санхүүгийн хувьд нилээд хүнд байдалд орж, хийсэн бүтээгдэхүүнээ зарж ажилчдынхаа цалин, түрээсийг өгсөн. Иймд алданги дээр эвлэрэх, хөнгөлөлт эдлэх хүсэлтэй байна гэжээ.

 

3. Хариуцагч *****гийн татгалзал, тайлбарын агуулга:

Монголд нэгэн үндэсний үйлдвэрлэл бий болоход өөрийн зүгээс, дүүгийн ёсоор тус болъё гэж шийдээд дээрх зээлийн барьцаа хөрөнгийн баталгаа гаргасан. Зээлийг зориулалтын дагуу ашиглаж үйлдвэрээ өргөжүүлэх, ажиллах хүчний тоог нэмэх, шинэ бараа материал татах, борлуулалтын сувгаа нэмэх зэргээр ажиллаж байгаад ********** онд Дэлхий нийтийг хамарсан цар тахал эхэлж гадаад худалдааны татан авалт, дотоодын хорио цээрийн дэглэм, ажиллах хүчний цалин, хомсдол, түрээсийн байрны төлбөр, цахилгаан дулааны төлбөр зэрэг хүндрэлүүд гарсан.

332,747,610 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд алданги 55,900,250.54 төгрөгийг хасч өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч ***** /*****/, хариуцагч ***** ХХК-ийн төлөөлөгч В.*****, хариуцагч ***** нартай байгуулсан SME-00555 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж,

Хариуцагч ***** ХХК-ийн төлөөлөгч В.*****, хариуцагч ***** нараас үндсэн зээлийн төлбөр 268,710,031.13 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 8,082,328.33 төгрөг, зээлийн алдангийн төлбөрт 55,900,250.54 төгрөг, нийт 332,692,610 төгрөг гаргуулж ***** /*****/-т олгож,

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч ***** ХХК-ийн төлөөлөгч В.*****, хариуцагч ***** нараас нотариатын зардал 55.000 төгрөг гаргуулж ***** /*****/-т олгож,

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-т тус тус зааснаар хариуцагч ***** ХХК-ийн төлөөлөгч В.*****, хариуцагч ***** нар нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол Барьцааны гэрээ-ний барьцаа хөрөнгө болох *****гийн өмчлөлийн:

а. ***** дүүргийн 14 дүгээр хороо 14 дүгээр хороолол /13336/, Нарны гудамж ***** дугаар барилга, 1 давхар 4 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-***** дугаар бүхий, үйлчилгээний зориулалттай 80,93 м.кв үл хөдлөх хөрөнгө,

б. ***** дүүргийн 14 дүгээр хороо 14 дүгээр хороолол /13336/, Нарны гудамж ***** дугаар барилга, зоорийн давхар, 5 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-***** дугаар бүхий, үйлчилгээний зориулалттай 41,40 м.кв үл хөдлөх хөрөнгө,

в. ***** дүүрэг 14 дүгээр хороо 14 дүгээр хороолол /13336/, Нарны гудамж ***** дугаар барилга, зоорийн давхар, 2 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-***** дугаар бүхий, үйлчилгээний зориулалттай 22,9 м.кв үл хөдлөх хөрөнгө,

г. ***** дүүрэг 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13336/, Нарны гудамж ***** дугаар барилга, 4 давхар, 2 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-***** дугаар бүхий, үйлчилгээний зориулалттай 113,44 м.кв үл хөдлөх хөрөнгө зэрэг эд хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаалж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч ***** ХХК-ийн төлөөлөгч В.*****, хариуцагч ***** нараас улсын тэмдэгтийн хураамж 1,821,688 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэсэн.

 

5. Хариуцагч ***** ХХК-ийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /FORCE MAJEURE/-ийн гэрчилгээгээр "*****" ХХК-ийн хүсэл зориг, хяналтаас гадуур, урьдчилан таамаглах, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл, хүнд нөхцөл байдлыг гэрчилсэн баримтыг ач холбогдолтой, үнэн баримт гэж дүгнэлгүй, алданги төлөх үүргээс чөлөөлөх үндэслэлгүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч байгууллагын зүгээс алдангийн 50 хувийг хасч, чөлөөлөх боломжтой гэсэн байхад хариуцагчийн эрх ашгийг дордуулсан.

Иймд алданги 55,900,250.54 төгрөгийг хасч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Алдангийг бүхэлд нь бууруулах боломжгүй. Харин алдангийн 50 хувийг бууруулахыг зөвшөөрч байгаа болохоо анхан шатны шүүх хуралдаанд ч хэлж байсан, одоо энэ байр суурь хэвээр гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч талын гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ***** нь хариуцагч ***** ХХК болон *****, ***** нарт холбогдуулан үүргийн зөрчлийн улмаас зээлийн гэрээг цуцалж үндсэн зээлийн төлбөр 268,710,031.13 төгрөг, хүү 8,082,328.33 төгрөг, алданги 55,900,250.54 төгрөг, нотариатын зардал 55,000 төгрөг, нийт 332,747,610 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч тал ковид-19 цар тахлын улмаас алдагдалтай ажилласан гэх үндэслэлээр нэхэмжлэлээс алданги болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хэсгийг эс зөвшөөрч маргасан.

 

3. *****19 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан гэрээний дагуу *****гаас ***** ХХК болон *****д 296,090,790 төгрөгийн зээлийг жилийн 3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар буйдан тавилгын төсөлд зориулж олгожээ.

Уг гэрээний зээлдүүлэгчийн эрх, үүргийг Жижиг дунд үйлдвэрийн газар эрх залгамжлан авсан байна.

 

3.1. Гэрээний хэрэгжилтийн явцад зээлдэгч нар нь *****22 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийг хийгээгүй үүргийн зөрчил гаргасан тул нэхэмжлэгч нь шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээг цуцалжээ.

Ийнхүү гэрээг цуцлах үеийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 268,710,031.13 төгрөг, хүү 8,082,328.33 төгрөг байсан байх ба энэ тооцоололд хариуцагч тал маргаагүй.

 

3.2. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоожээ.

 

4. Анхан шатны шүүх ***** болон ***** ХХК, ***** нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж үндэслэлтэй дүгнэсэн.

Мөн гэрээнд заасан хүүгийн тохиролцоо нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан.

 

4.1. Зээлдэгч нар нь *****22 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс *****24 оны 09 дүгээр сарын *****-ны өдөр хүртэлх хугацаанд зээлийн эргэн төлөлт хийгээгүй учир нэхэмжлэгч тэдгээртэй байгуулсан гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт нийцсэн байна.

Харин шүүхээс нэхэмжлэлийн үндэслэлд хамаарч буй зээлийн гэрээ цуцлагдсан гэх нөхцөл байдлыг шаардлагын хэмжээнд хянан шийдвэрлэсэн нь оновчгүй болсон байх тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

4.2. Хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн зүгээс мэтгэлцээний эсрэг байр суурь гаргаагүй зэргийг харгалзан шүүхээс үндсэн зээлийн төлбөр 268,710,031.13 төгрөг, хүү 8,082,328.33 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт нийцсэн.

Гэхдээ шийдвэрийн тогтоох хэсэгт дээрх хуулийн зохицуулалт найруулгын хувьд алдаатай бичигдсэн байгааг залруулах нь зүйтэй.

Түүнчлэн үүргийн эрх зүйн гэрээний талууд үүргийг гүйцэтгэх зарчим, компанийн захирал нь итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх, үүргийг хэрэгжүүлж байгаа нь компанийн өр төлбөрийг хариуцах үндэслэл болохгүйг анхан шатны шүүх анхааралгүй хариуцагч компанийн төлөөлөгч буюу захирлаас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн байгааг залруулж шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

4.3. Гэрээ цуцалсны хохиролд нотариатын зардал 55,000 төгрөг гаргуулах шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт нийцжээ.

 

5. Алдангийн талаар гаргасан хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

Зохигчийн байгуулсан гэрээний 9.1-д заасан алдангийн тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан.

 

5.1. Хариуцагч талын зүгээс ковид-19 цар тахлын улмаас аж ахуйн үйл ажиллагаанд гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл үүссэн үндэслэлээр алдангийг эс зөвшөөрч маргасан. Гэвч цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор нэхэмжлэгч нь зээлийн гэрээ байгуулснаас хойш эхний нэг жилийн хугацаанд үндсэн зээл төлөх үүргийг хойшлуулсан, үүний дараа дахин ********** оны 11 дүгээр сараас *****21 оны 6 дугаар сарыг хүртэлх хугацаанд үндсэн зээл болон хүүгийн төлбөр төлөх хугацааг хойшлуулжээ.

Иймд ковид-19 цар тахлын нөлөөлөлтэй холбоотойгоор хариуцагч талыг алдангиас чөлөөлөх үндэслэлгүй гэж шүүх зөв дүгнэсэн.

 

5.2. Гэхдээ нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаанд тайлбар гаргахдаа алдангийн хэмжээг 50 хувир бууруулах боломжтой гэх тайлбар гаргасныг анхан шатны шүүх харгалзалгүй алданги гаргуулах шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцээгүй байна.

Давж заалдах гомдолд хариу тайлбар гаргахдаа нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд гаргасан алдангийн талаарх тайлбараа дэмжсэн.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан 55,900,250.54 төгрөгийн алдангийг 50 хувиар бууруулж хариуцагч нараас алдангид 27,950,125.27 төгрөг гаргуулах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт нийцэж байна.

Үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчлөхдөө холбогдох найруулга, хууль хэрэглээний алдааг залруулна.

 

6. Зээлийн гэрээний үүргийг хангуулахаар хариуцагч *****гийн өмчлөлийн 4 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн тул үүнд холбогдох шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үндэслэл бүхий болсон. Энэ шийдэлд зохигч гомдол гаргаагүй.

Харин уг шаардлагыг шийдвэрлэхдээ үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийг гүйцэтгүүлэх зохицуулалтад хамааралгүй Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсгийн зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь оновчгүй байгаа учир хасна.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч ***** ХХК-ийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *****24 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ*****24/04754 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ***** ХХК болон ***** нараас 304,797,485 төгрөг гаргуулж *****т олгож, нэхэмжлэлээс үлдэх 27,950,125 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтыг хасч, 3 дахь заалтын дугаарлалтыг 2 гэж өөрчилж, тус заалтаас 158 дугаар зүйлийн 158.1 гэснийг хасч,

4 дэх заалтыг 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ***** ХХК болон ***** нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,752,137 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай гэж өөрчлөн найруулж,

5 дахь заалтын дугаарлалтыг 4 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч ***** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 437,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Т.БАДРАХ