| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2021/01129/И |
| Дугаар | 210/МА2024/01279 |
| Огноо | 2024-06-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2024/01279
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2024/01106 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын 451 дүгээр зүйлийн 451.1 гэсний дараа 452 дугаар зүйлийн 452.2 гэж нэмж, 2 923 642 067.11 гэснийг 2,885,145,297 гэж, 358 020 658.89 гэснийг 396,517,429 гэж тус тус өөрчилж,
7 дахь заалтыг 2 гэж дугаарлаж, 154.1, 158.1 гэснийг 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 гэж өөрчилж, БГ/8115100450 тоот Барьцааны гэрээний зүйл болох хариуцагч О.С-ийн өмчлөлийн, ACV403198714 арлын дугаартай, Toyota camry маркийн *** УБД улсын дугаартай суудлын автомашин болон гэснийг хасаж,
2 дахь заалтыг 3 гэж дугаарлаж, 154 дүгээр зүйлийн 154.4, 160 дугаар зүйлийн 160.1.2 гэснийг 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 гэж өөрчилж,
3 дахь заалтыг 4 гэж дугаарлаж,
4 дэх заалтыг 5 гэж дугаарлаж, Иргэний хуулийн гэснийг хасаж,
5 дахь заалтыг 6 гэж дугаарлаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б ХК, хариуцагч О.С-э нарын байгуулсан 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн БГ/8115100450 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч О.С-ийн өмчлөлийн, ACV403198714 арлын дугаартай, Toёота камри маркийн *** УБД улсын дугаартай суудлын автомашиныг барьцаанаас чөлөөлж,
нэхэмжлэгч Г.Б ХК-д холбогдуулан гаргасан 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ЗБ/8115100450 тоот ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр 2, Туул гол гудамж, 70 дугаар байр, зоорийн давхрын 1 тоот хаягтай, 16 м.кв талбайтай автозогсоолыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай хариуцагч Н.Батгэрэлийн,
2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ЗБ/8115100450-А тоот ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох, Сонгинохайрхан дүүрэг, *** дүгээр хороо, Баруун салаанд байрлах, эрхийн улсын бүртгэлийн ***дугаартай, нэгж талбарын *** дугаартай, 699 м.кв талбайтай эзэмшлийн газар, мөн хорооны Эрх чөлөө хотхон гудамжны 12 тоотод байрлах, улсын бүртгэлийн *** дугаартай, 100 м.кв талбайтай хувийн сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай хариуцагч Х.Э ы сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,
6 дахь заалтыг 7 гэж дугаарлаж, 156 дугаар зүйлийн 156.4, 160 дугаар зүйлийн 160.2 гэснийг 153 дугаар зүйлийн 153.1 гэж өөрчилж,
8 дахь заалтад 7.1.1 гэсний дараа 7.1.2 гэж нэмж, 56.1 гэснийг 56.2 гэж, 14 776 737 гэснийг 14,583,676 гэж тус тус өөрчилж, Г.Б ХК-д гэсний дараа Г.Б ХК-аас 182,950 төгрөг гаргуулан хариуцагч О.С-эд тус тус гэж нэмж, шийдвэрийн бусд хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Г.Б ХК-аас 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 1,948,054 төгрөг, хариуцагч У.А.Э НҮТББ-аас 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 1,756,950 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Л гээс 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 417,950 төгрөг, Б.С гаас 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 496,350 төгрөг, З.Нарангаас 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 730,700 төгрөг, П.Б ээс 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 592,950 төгрөг, Д.Б аас 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 382,950 төгрөг, Ө.Э оос 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн 478,500 төгрөг, М.Н, М.И нараас 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 1,299,150 төгрөг, П.Э ээс 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 247,950 төгрөг, А л ХХК-аас 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 1,837,778 төгрөг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *** (***)-аас 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 929,110 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Г.К ХХК-аас 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 10,137,158.05 төгрөг, О.С-ээс 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 182,950 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Д.ЗОЛЗАЯА