Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 382

 

 

 

                                                           

 

 

 

 

                                                       

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч Ц.Батбямба,

Шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жаргалант овогт Г.Нд холбогдох эрүүгийн 1911005820307 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Шүүгдэгч Жаргалант овогт Г.Н Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49-1147ж тоотод оршин суух,

Урьд: Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 207 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг 2 жилийн хугацаагаар хянан харгалзах ялаар шийтгэгдсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар .......................................

  

          Шүүгдэгч Г.Н нь /яллах дүгнэлтэд дурьдснаар/ 2019 оны 2 дугаар сарын 4-ний шөнийн 01 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч О.Батбаатарын Луна 2800 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 224.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Наас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өөрийн найз Энхтүвшинтэй цуг Сансар орж хүнтэй уулзахаар яваад уулзаж чадаагүй юм. Тэгээд Сансарт байх нэг газарт орж 0,75 литрийн савалгаатай Соёрхол нэртэй архи авч хувааж уугаад тэндээсээ такси бариад гэртээ харих гээд явж байгаад 7-н буудлын автобусны буудал дээр буугаад 1000-н унаанд суух гээд зам хөндлөн гарч байхад манай гэрийн тэнд байх зүс таних найз болох Э.Билгүүн өөрийн хар өнгийн приус-20 загварын тээврийн хэрэгсэлтэй явж байхаар нь бид хоёр зогсоогоод бид хоёрыг гэрт хүргээд өгөөч гэж хэлээд түүний машинд суугаад дээшээ өгсөөд явж байхад тухайн үед цаг 01 цаг өнгөрч байсан юм. Тэгээд дээшээ явж байсан чинь Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Уран мандалын автобусны буудал өнгөрөөд Ачтан дэлгүүрийн хажууханд ирж байхад миний урд  өмнө зүс таних миний төрсөн дүү Г.Энхсувдтай чат мессенжрээр харилцаад байсан залуу болох О.Батбаатар зогсож байхаар нь би хажууд нь ирж зогсоод найз Билгүүнийг машинаа зогсоож бай гэж хэлээд тухайн үед архи уусан бага зэрэг согтсон байдалтай явж байсан болохоор О.Батбаатар дээр очиж зогсоод машинаас нь буугаад Батбаатар нь урд нь бас манай дүүтэй захидлаар харьцаад байхаар нь би одоо манай дүүгээс харьцаагаа тасал гээд хэлж байсан. Тухайн үед тэр залуу за гээд нэг хэсэг чимээгүй байж байсан. Тэгээд би нэг өдөр дүүгийн гар утсаар фэйсбүүкээр орж байгаад манай дүүтэй дахиад холбогдсон талаар олж мэдсэн. Би тэр уурандаа би чамд хэлсэн биз дээ гэж хэлээд тухайн үед дүүгээс холдуулах зорилгоор айлгая гэж бодоод нэгээс хоёр удаа хацрыг нь алгадсан. Намайг Билгүүн билүү Энхтүвшин хоёрын нэг нь дуудаад суу явъя гэж хэлэхээр нь О.Батбаатарыг мөн адил суулгаж яваад Энхтүвшин надад 10.000 төгрөг байна пиво авч уух уу гэж хэлэхээр нь тэгье гэж хэлээд 7-н буудал орж дэлгүүрээс пиво авахаар явсан юм. Билгүүн дэлгүүр орж пиво авахаар орсон санагдаж байна. Энэ хооронд нь би О.Батбаатарыг машинаас авч буугаад машинаас нилээд хойшоо явж байгаад ...түүнээс мөнгө байна уу гэж асуухад байхгүй гэж хэлэхээр нь ...түүний утсыг нь байгаа гэдгийг нь машин дотор байхдаа харсан болохоор гар утсаа өгчихөөч гэж хэлээд гар утсыг нь аваад өөртөө байлгаж байгаад гар утсыг чинь ломбарданд тавьчихъя чи тэгэж байгаад авчих гэж хэлсэн чинь өөрөө дургүйцэхгүй байхаар нь зөвшөөрч байна гэж ойлгоод машин руу суугаад энэ хооронд Э.Билгүүн машин дотроо орж ирээд сууж байсан. Өргөө кинотеатрын хажууд байх ломбард орж Э.Билгүүн тухайн үед эрүүл байсан болохоор түүнийг дагуулж ороод О.Батбаатарын гар утсыг нь 60.000 төгрөгөөр өөрийн бичиг баримтаар тавьсан юм...” гэх мэдүүлэг /хх-43-45х/,

Шүүгдэгч Г.Наас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч О.Батбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 4-ний шөнийн 01 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ачтан” хүнсний дэлгүүрийн үүдэнд өөрийн найзуудыг хүлээгээд зогсож байхад манай гэрийн ойролцоо байдаг, урд өмнө нэг Сүмд цуглаан дээр хэд хэдэн удаа таарч байсан найз Сувдаа гэх охины төрсөн ах Насанжаргал гэх залуу тухайн үед өөрийн 2 найзын хамтаар дугаарыг нь хараагүй хар өнгийн Приус маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Намайг дуудаад би очоогүй цааш явж байхад  Г.Н миний араас ирээд надтай юм ярьж байгаад намайг явж байсан машиндаа суулгаад ...манай дүү урд нь нэг удаа алдаж байсан. Одоо дахиж алдахгүй, чам шиг юм манай дүүг хайрлаж чадахгүй гэж хэлээд миний нүүрэн тус газар цохисон. Г.Н нь найзыгаа хороолол орчих гэж хэлээд нөгөө найз нь хороолол ороод тухайн үед надад хэлэхдээ мөнгө байна уу гэж хэлээд би мөнгө байхгүй гэж хэлсэн чинь гар утсаа гаргаад ир гэж хэлсэн. Тэгээд би өөрийн барьж байсан Луна-2800 загварын гар утсаа гаргаж өгсөн чинь явж байгаад хорооллын Өргөө кино театрын хажуугийн ломбарданд очиж зогсоод өөрийн машин барьж байсан найзтайгаа цуг ломбард оръё гэж хэлээд ломбарданд ороод миний гар утсыг ломбарданд 60.000 төгрөгөөр барьцаанд тавьсан байдалтай гарч ирсэн. Далан давхрын замаар уруудаад явж байгаад найзыгаа зогсоогоод намайг Насанжаргал машинаасаа буулгаад чамайг одоо энд булна гэж сүрдүүлээд тухайн үед би яах юм бэ ахаа гэж хэлээд Насанжаргал согтуурхаж байгаад нөгөө машин барьж явсан найз нь би аав ээжтэй юманд явна эрт явъя гэж хэлээд Насанжаргал намайг машинд суулгаад манай гэрийн ойролцоо “Уранбандал” гэх автобусны буудал дээр хүргэж өгөөд намайг буулгаад машин барьж явсан эрүүл байсан найз нь надад миний гар утсыг ломбарданд тавьсан бичгийг өгсөн юм. Би гар утсаа зөвшөөрч өгсөн асуудал байхгүй. Миний биед зүүн хацар хавдсан, зүүн нүдний доод талд хөхөрсөнодоо эдгэж байна. Баруун талын чих хавдсан ... ” гэх мэдүүлэг /хх-121-25х/,

Гэрч Э.Билгүүнээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Насанжаргал тэр залуутай ярьж байхдаа чамайг дүүгээс хол бай гэж зөндөө хэлдэг биз дээ гээд тэр залууг нүүрэн тус газар нь цохиод алгадаад байхаар нь би боль гээд хэлсэн чинь Насанжаргал архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор над руу дайраад байсан. Тэгээд би салгаад байж байхад Энхтүвшин надад 10,000 төгрөг байна. Дэлгүүр орж пиво авч ууя гээд 7-н буудлын дэлгүүр орж пиво аваад машинд орж ирээд суугаад ярихдаа Насаа тэр залуугийн гар утсыг ломбарданд тавихаар болоод ярьсан байсан. Хүчит Шонхор захын араас ордог замаар Далан Давхрын оршуулгын хажуугаар явж байхад Насанжаргал зогсчих гэж хэлсэн. Би зогссон чинь Насанжаргал тэр залууг дагуулаад буусан. Тэгээд би машинаас буугаад харахад Насаа тэр залууг оршуулгын газрын хашааны онгорхойгоор авч ороод 5 орчим минут болохоор нь машины арын дугуйны хий нэлээн гараад байсан болохоор явъя гэж хэлээд дуудаад гарч ирээд явсан ...” гэх мэдүүлэг /хх-14-15х/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Бүргэд барьцаалан зээлдүүлэх газар болон Гантулгын Насанжаргал нарын хооронд 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдөр байгуулсан 1229 дугаартай зээлийн гэрээний хуулбар /хх-17х/,

Дамно ХХК-ны 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн ЧД2-19-073 дугаартай “...Луна 2800 маркийн гар утас 224.000 төгрөг ...” гэх үнэлгээний тайлан /хх-33-34х/,

Шүүгдэгч Г.Нын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-47х/,

 Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-48х/,

Шийтгэх тогтоолын хуулбар /хх-51-54х/ зэрэг болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Г.Н нь 2019 оны 2 дугаар сарын 4-ний шөнийн 01 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч О.Батбаатарын Луна 2800 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 224.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Г.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 224.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Г.Нд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглож шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Г.Н нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч О.Батбаатарт Саарал өнгийн гадаргуутай Luna загварын гар утсыг хүлээлгэн өгсөн /хх-17х/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурьдах нь зүйтэй.