Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 00322

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг би, Хаанбанкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багт оршин суух Цагаан гэрүүд овогт Бираабазарын Байгальмаа /РД:ФЖ70052004/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 7 дугаар баг, Дэнж зүүн дэнж, 4-21 тоотод оршин суух Буух овогт Хаймандайгийн Дарамбазар /РД:ФМ66042419/ нарт холбогдох холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 97505829 төгрөггаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00275/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Х.Дарамбазар, Б.Байгальмаа нар нь Хаан банкны Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны тооцооны төвөөс 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 96699200 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 60сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч зээлийн гэрээг зөрчиж зээл нь2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар 280 хоног хугацаа хэтэрсэн байна. ИймдХ.Дарамбазар, Б.Байгальмаа нараас үндсэн зээл 85682194 төгрөг, зээлийн хүү 11507056 төгрөг,нэмэгдүүлсэн хүү 290580 төгрөг нийт 97505829 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Дарамбазар, Б.Байгальмаа нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн үндсэн зээл 85682194 төгрөг, зээлийн хүү 11507056 төгрөг,нэмэгдүүлсэн хүү 290580 төгрөг нийт 97505829 төгрөгийг зээлж авсан нь үнэн тул бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

Хаан банкны Булган аймаг дахь салбар нь Х.Дарамбазар, Б.Байгальмаа нарт холбогдуулан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 97505829 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нар нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үндсэн зээл 85682194 төгрөг, зээлийн хүү 11507056 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 290580 төгрөг нийт 97505829 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаарХаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багторшин суух Цагаан гэрүүд овогт Бираабазарын Байгальмаа /РД:ФЖ70052004/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 7 дугаар баг, Дэнж зүүн дэнж, 4-21 тоотод оршин суух Буух овогт Хаймандайгийн Дарамбазар /РД:ФМ66042419/ нарт холбогдох холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт97505829 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 645479 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 322740 төгрөг, хариуцагчаас 322740 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ