| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2019/0353/Э |
| Дугаар | 370 |
| Огноо | 2019-05-09 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Уранбайгаль |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 370
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
Улсын яллагч Н.Уранбайгаль,
Шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч С.Соронзонболд,
Хохирогч Д.Баасандолгор, түүний өмгөөлөгч Л.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ГСт холбогдох эрүүгийн 1903001070128 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Боржигон овогт Г.С, Монгол Улсын иргэн, 1992 оны 11 сарын 7-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хөдөлмөр аюулгүй байдлын ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 2б хэсэг, Баатархайрхан гудамж, 1632в тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ...................
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ганбат овогтой Санчир нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өглөө 08 цаг 50 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, Чингэлтэй дүүргийн тамгын газрын урд замд Тоyota-Aqua маркийн 33-89 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч /48 настай, эмэгтэй/ Д.Баасандолгорыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Д.Баасандолгор шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 01 дүгээр сарын 28-ны өглөө 08 цаг 30 минут орчимд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо дүүргийн хажууд байрлах Үнэт цаасны төвлөрсөн хадгаламж руу орох гэж байхад ямар ч машин байгаагүй гэнэт намайг машин мөргөж унагаагаад миний баруун хөлийг дайрч миний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж гэмтээсэн. Манай ажлын газар руу орох хаалга зорчих хэсэг хоёр нэг байдаг. Замын голоор орж байж л тэр хаалгаар ордог. Тээврийн хэрэгсэлд мөргүүлж гэмтсэнээс хойш хөдөлмөрийн чадвараа алдаж, сэтгэл санааны гүн хямралд орж үс минь цайсан. 2 сар буюу ажлын 36 хоног ажлаа хийгээгүй учир нь тулгуур хөл гэмтэж шохойдсон байсан болхоор хөдөлгөөнгүй байх ёстой байсан. Манай нөхөр ажил хийдэггүй бага насны нэг хүүхэдтэй хүн хөлсөлж өөрийгөө асруулах шаардлагатай болсон. Би дүүгийнхээ хүүхдээр өдрийн 20.000 төгрөгөөр цалин өгөхөөр тохиролцож нийт 58 хоног 1.160.000 төгрөг өгөхөөр тохиролцож асруулсан. Г.С намайг гэмтээгээгүй дуут дохио өгсөн бол өнөөдөр ажлаа хийгээд явж байх байсан. Би гэмтлийн улмаас 2 сар ажлаа хийгээгүй би сард 10.50.000 төгрөгийн цалин авдаг 2 сарын цалин нийт 2.100.000 төгрөг, цалингийн актаар 75 хувийг бодуулж авсан үүнээс үлдсэн мөнгө болох 840.600 төгрөг, өөрийн зардлаар эм тариа худалдаж авсан мөнгө нийт 611.50 төгрөг, гутлыг худалдаж болон хэдий ч үнэлгээ хийлгэ гэсэн болхоор 193.200 төгрөгөөр хийлгэсэн, өмгөөлөгчийн хөлс 600.000 төгрөг хууль зүйн туслалцаа авах гэрээ хавтаст хэрэгт тусгагдсан байгаа бэлнээр 150.000 төгрөг, дансаар 450.000 төгрөг өгсөн ингээд нийт 3.404.850 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Маш их гомдолтой байна. Гэмтээснээсээ хойш нэг ч удаа утсаар яриагүй” гэв.
Гэрч Л.Хэрлэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би зүрхэнд гэрэлтэх од гэдэг фэйсбүүк группын хүмүүстэй тохижилт үйлчилгээний ажилчдад хоол цай өгөх сайн дурын сайн үйлсийн аян зохиогоод 2019 оны 01 дүгээр сарын 27-ны шөнө цуглаад хоол цай хийгээд маргааш өглөө нь тараах гээд өглөө нь группын машинтай хүмүүсээ дуудсан ба манай группын Санчир болон бас нэг залуу машинтай өглөө үүрээр 05 цагт ирсэн. Тэгээд бид нар 23 машинд бэлдсэн зүйлсээ хийгээд 2 машинд хуваагдаж суугаад 2 тийшээ салаад явсан. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өглөө 08 цаг өнгөрч байхад Чингэлтэй дүүргийн тамгын газрын урд талын замаар зүүнээс баруун тийш чиглэлтэй зөөлхөн явж байтал машины урд нэг эмэгтэй хүн зүүнээс баруун тийш машинтай нэг чиглэлд явж байсан ба машин тэр эмэгтэйгийн хажуугаар гарах үед зүүн урд хэсэгт тэр эмэгтэй хүн нэг хүнтэй зөрөлдөх үед машинд мөргүүлээд мөргөчихлөө гэж орилоод цүнхээрээ машин цохиод газар унасан. Машин явган зорчигчийг мөргөөд зогссон. Жолооч ямар нэгэн дуут дохио өгөөгүй. Явган зорчигч цаашаа хараад явж байсан ба явган зорчигчийн араас баруун хөл орчимд автомашин зүүн урд дугуй орчмоор явган зорчигчийг мөргөсөн” гэх мэдүүлэг /хх-58-59х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №1847 тоот дүгнэлтэнд:
“1. Д.Баасандолгорын биед баруун талын тавхайн завь хэлбэрийн ясны хөндлөн хугарал, баруун хөлийн шагайн үе, тавхайнд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, баруун гарын алганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэжээ /хх-71х/,
Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 115 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
“1.Тоёота Акуа маркийн 33-89 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ганбатын Санчир нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т зааснаар “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч Дулмаагийн Баасандолгор нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1-т зааснаар “Явган зорчигч нь явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
3. Осол гарахад зам, замын байгууламж нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.
4. Асуултад дурьдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий зүйл байвал дүгнэлтэнд дурьдана уу” гэжээ /хх-76-77х/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-2-8х/,
“Ашид билгүүн” ХХК-ний хөрөнгө, даатгалын үнэлгээ: эмэгтэй хүний өвлийн гутал 183.200 төгрөг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-28-29х/,
Шүүгдэгч Г.Сын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-89х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-95х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-94х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр Ганбат овогтой Санчир нь 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өглөө 08 цаг 50 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, Чингэлтэй дүүргийн тамгын газрын урд замд Тоyota-Aqua маркийн 33-89 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч /48 настай, эмэгтэй/ Д.Баасандолгорыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Г.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүгдэгч Г.Саас хохирлын 3.404.850 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Баасандолгорт олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи /хх-16х/-г хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч Г.С нь цагдан хоригдсон хоноггүй ба хэргийн хамт хүргэгдэн ирсэн түүний №1128803 дугаартай жолоочийн түр зөвшөөрлийг буцаан олгох нь зүйтэй.