Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 440

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

            улсын яллагч Ц.Батбямба,

шүүгдэгч Д.Э /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Д.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911014000590 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Боржигон овогт Д.Э, 1977 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, 41-543 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ..................

          Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн оройн 21 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 41-543 тоот хашаанд насанд хүрээгүй хохирогч Э.Сумъяабазарыг цагдаад дуудлага өглөө гэх шалтгаанаар толгойн тус газар нь гэрийн цоожоор цохиж, эрүүл мэндэд нь “духанд шарх, бугалганд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

    Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би архи согтуурлах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хог цэвэрлэсэнгүй гэж зодсон байсан” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Э.Сумъяабазар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 5 дугаар сарын 5-ны орой Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 41-543 тоот гэртээ би утсаараа тоглоод байж байсан ба манай ээж орондоо ороод унтаж байсан. Энэ үед Эрдэнэпүрэв гаднаас орж ирээд чи ямар овоо гар вэ цагдаа дууддаг гэж хэлсэн ба би өмнөөс нь цагдаа дуудсан хүн нь танай эхнэр шүү дээ гэж хэлтэл манай эхнэр намайг цагдаад өгөхгүй гэж хэлээд намайг шууд цохисон. Би ээж гэрлээ асаачих гэж хэлээд бид хоёр маргалдсан. Тэгээд манай ээжтэй цонхоороо хэрэлдээд байхаар нь би ээжийг шөнө орой хэрүүл хийж яах гээд байгаа юм оръё гэж хэлээд эргэх гэтэл над руу гэрийнхээ цоожийг цонхоороо шидсэн байсан юм. Би шууд ухаан алдаад унасан ба өөр мэдэж байгаа зүйл байхгүй байна ...” гэх мэдүүлэг /хх-10-11х/,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эрдэнэсүрэн гэрчээр  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 5 дугаар сарын 5-ны орой гэртээ унтаж байсан ба гэнэт гэрийн хаалга татаад гаднаас манай дүү Эрдэнэпүрэв орж ирээд манай хүү дээр очоод чи яахаараа цагдаад барьж өгдөг юм гээд уурлаад байсан ба манай хүү би ямар дуудсан юм уу, эхнэр чинь дуудсан шүү дээ гэж хэлтэл манай хүүгээс архины мөнгө нэхээд байсан. Тэгтэл манай хүү байхгүй гэж хэлээд гэрээс түлхээд гаргасан. Гадаа гараад камертай газар зодолдъё гээд орилоод байхаар нь хүн амьтнаас ичээч гэж хэлтэл Эрдэнэпүрэв гэр лүүгээ гүйгээд орсон. Тэгээд цонхоо нээгээд одоо та нар ал гээд орилоод байсан. Би цонхоор нь яагаад миний хүүхдийг ингээд байгаа юм гэтэл миний намайг хэрүүл хийж яах гээд байгаа юм бэ ээжээ гэтэл цонхоороо миний хүүгийн толгой руу нэг юм аваад шидсэн юм. Тэгтэл манай хүү ухаан алдаад уначихсан. Эрдэнэпүрэвийн эхнэр цагдаа дуудсан ...” гэх мэдүүлэг /хх-13-14х/,

Гэрч Т.Жимсээ мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...нэг сэртэл манай цонхыг нүдээд байхаар нь сэртэл Эрдэнэсүрэн эгч энэ 2 зодолдоод байна гэж хэлсэн ба би хартал Сумъяа газар хэвтсэн, толгойноос нь цус гарчихсан байсан. Тэгээд би цагдаа дуудсан ...” гэх мэдүүлэг /хх-15-16х/,

Яллагдагч Д.Э мэдүүлэхдээ: “...гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-26х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №5605 тоот дүгнэлтэд: “1. Э.Сумъяабазарын биед духанд шарх, бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо болон ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх-20х/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн оройн 21 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 41-543 тоот хашаанд насанд хүрээгүй хохирогч Э.Сумъяабазарыг цагдаад дуудлага өглөө гэх шалтгаанаар толгойн тус газар нь гэрийн цоожоор цохиж, эрүүл мэндэд нь “духанд шарх, бугалганд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, насанд хүрээгүй хохирогч нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагааны үед бичгээр гаргаж өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.