| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2019/0371/Э |
| Дугаар | 386 |
| Огноо | 2019-05-14 |
| Зүйл хэсэг | 12.1.2.6., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 386
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
Улсын яллагч Э.Бадрал,
Шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Г.Баярмаа,
Хохирогч Ю.Ичинноров, Х.Цогзолмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Т.Мд холбогдох эрүүгийн 1911006730219 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Боржигон овогт Т.М, Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянхонгор аймаг Өлзийт сум 6 дугаар баг, Улаан уул Цагаан булгын 1 дүгээр гудамж 6 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ................................
Шүүгдэгч Т.М нь /яллах дүгнэлтэд дурьдснаар/ 2019 оны 02 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 04-с 05 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 62/1 дүгээр байрны зүүн талд байрлах “под” станцын хажууд хохирогч Ю.Ичинноровт хүч хэрэглэн хүчээр бэлгийн харьцаанд орсон, мөн 2019 оны 02 дугаар сарын 24-ний шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 45 дугаар байрны грашийн үүдэнд хохирогч Х.Цогзолмаад хүч хэрэглэн хүчээр бэлгийн харьцаанд орсон,
Мөн шүүгдэгч Т.М нь 2019 оны 2 дугаар сарын 24-ний шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 45 дугаар байрны грашийн үүдэнд хохирогч Х.Цогзолмааг зодож эрүүл мэндэд тархи доргилт, хамрын ясны ил цөмөрсөн хугарал, дух хамрын нуруу, нуруу баруун зүүн шилбэ, тавхайд зулгаралт, 2 нүдний зовхи, хэлний үзүүр, хүзүүнд цус хуралт, нүүр хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Маас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...тэр үед нэг хар өнгийн куртиктэй залуу эмэгтэй явж байхаар нь араас нь гүйж очоод “би хаашаа явах бэ гээд Бөмбөгөр лүү явах зам асуухад тэр урд зүгийг зааж өгсөн. тэгэхээр нь шууд тэр эмэгтэйг заамдаад чирээд байрны урд зүгт байсан нүхэн грашны уруудах замд чирж очоод боож унагаагаад намайг түлхээд байхаар нь би нүүр лүү нь 2 удаа гараа атгаж байгаад цохисон. Тэгэхэд ухаан алдаагүй болохоор түлхэж унагаагаад газар хэвтүүлээд хоолойг нь боож ухаан алдуулсан. Тэр хооронд өмдийг нь бүтэн тайлаад хүчиндсэн ...” гэх мэдүүлэг /хх-151-152х/, мөн түүний гэрчээр өгсөн: “...тэр эгчийг чирж оруулаад арагш нь түлхэж унагааж байгаад дээр нь гарсан. Тэгтэл тэр эгч орилоод байхаар нь 2 гараараа хоолойн дээр нь дараад ухаан алдуулчихсан. Тэгээд ухаан алдсан хойгуур нь өмдийг нь тайлж байгаад хүчиндэж эхэлсэн. Намайг тэр эгчийн дээр нь хүчиндэж байх үед тэр эгч сэрэхгүй их удсан нилээн удаж байгаад дахиж сэрээд орилох гээд байхаар нь дахиж 2 гараараа хоолойн дээр нь дарсан. Тэгтэл тэр эгч дахиад ухаан алдаад уначихсан. Дахиад ухаан алдчихаар нь зүүн талын өмдийг нь тэр чигээр нь гутал, оймстой нь тайлж байгаад хүчиндсэн ...” гэх мэдүүлэг /хх-27-28х/,
Шүүгдэгч Т.Маас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Х.Цогзолмаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би оройн 21-22 цагийн хооронд 13 дугаар хорооллоос гэрийн зүг буюу Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо руу явж байсан ба гэрийн хашаа руу орсон бөгөөд миний араас 1 үл таних хүн гүйж ирээд хоолой боогоод байрны хажуугийн граш руу чирсэн. Тэрхүү граш нь байшингийн дэргэд буюу хашаан дотор байдаг юм. Байр луугаа орох гэж байхад эхлээд араас нэг хүн ирээд зам заагаад өг гэж асуухад нь би мэдэхгүй гэж хариулсан ба үүний дараагаас эхлээд намайг боож граш руу чирсэн. Намайг чирэхдээ нэг гараараа хүзүүнээс уургалж барьж, хүзүү боосон бөгөөд граш руу орсноо газар хэвтүүлээд дээрээс дарсан ба хоолойг минь 2 гараараа багалзуурдаж эхэлсэн. Үүний дараа юу болж өнгөрснийг сайн санахгүй байна. Ухаан алдчихсан юм шиг байна лээ” гэх мэдүүлэг /хх-18-24х/,
Хохирогч Х.Цогзолмаагаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би 13 дугаар хороололоос унаанд суугаад гэрийнхээ ойролцоо буугаад гэр лүүгээ орцныхоо хаалгаар орох гэж байхад ийм үйл явдал болсон. Тэгээд нэг мэдсэн чинь түргэний тэрэг ирсэн байсан. Бүх шинжилгээг очиж өгсөн” гэв.
Хохирогч Ю.Ичинноровоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээний газарт зам талбайн үйлчлэгчийн ажил хийдэг ба манай гэр Чингэлтэй дүүрэгтэй ойрхон байрладаг болохоор гэрээсээ ажил руугаа алхаад явчихдаг юм. Өнөөдөр өглөө буюу 2019 оны 2 дугаар сарын 22-ны өглөө 04 цагт гэрээсээ гараад доош уруудаад Баянбүрдийн тойргийн зүүн талаар зам гараад явж байсан чинь миний араас хар куртиктай 25-30 орчим насны эрэгтэй хүн миний араас дагаад яваад байхаар нь хажуугийн 28 дугаар байрны орцны жижүүр эгчийнд яваад оръё доо гэж бодоод 62/1 дүгээр байрны ард талаар эргээд зүүн тийш чиглээд явж байсан чинь нөгөө залуу араас дөхөөд хүрээд ирэхээр нь миний дүү яах гээд байгаа юм бэ эгч нь Чингэлтэйн түк-д ажилладаг юм ажилдаа явж байна шүү дээ эгчийгээ яах гээд байгаа юм бэ гэсэн чинь миний урдаас юм хэлэлгүй миний хувцасны энгэрээс татаад 62/1 дүгээр байрны зүүн талд байрлах под станц, хар Ланд машин хоёрын завсар чирж оруулчихаад хэвтүүлээд хоолой боогоод ухаан алдуулаад нэг сэрсэн чинь миний дээр гарчихсан намайг хүчиндэж байсан. Тэгээд би нөгөө залуугаас айгаад ямар нэгэн үг хэлж чадаагүй байж байсан чинь тэр алив хөлөө өргө гээд миний өмдний 1 талын гуя хэсгийг тайлчихаад үргэлжлүүлээд хүчиндээд байхаар нь миний дүү одоо боль л доо гэсэн чинь дуугүй бай пизда минь наад хоёр өвдгөө дээр өргө гэхээр нь эгч нь чадахгүй байна өвдөг өвдөөд байна гэсэн чинь тэгвэл дуугүй бай пизда минь гээд намайг загнаад хүчиндэж байгаад босоод зугтаасан. Тэгээд 102 дугаарын утсанд дуудлага мэдээлэл өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-109-112х/,
Хохирогч Ю.Ичинноровоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.
Гэрч Х.Эрдэнэбилэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...намайг очих үед Цогзолмаа эгчийн нүүр нь цус болчихсон, өмд нь шувтарчихсан, бэлэг эрхтэн нь ил харагдсан байдалтай уйлчихсан хэвтэж байсан ба “би юу болсон талаар асуухад ямар ч үг хэлэхгүй уйлаад л байсан. Нүүр нь цус болчихсон байсан учраас би түргэн тусламж дуудсан ...эгчийн маань цээжний хэсэг хувцастайгаа байсан ба харин гэдэс, бэлхүүс бэлэг эрхтэн нь ил гарчихсан өмд дотоож нь өвдөгнөөс доошоо тайлагдсан байдалтай байсан ...” гэх мэдүүлэг /хх-24-25х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн №1230 тоот дүгнэлтэнд:
“1. Шинжилгээнд ирүүлсэн хар өмдөнд татаж чангаах хүчний үйлчлэлээр халааны захын товч сууриараа 12х9мм шинээр урагдаж унасан, цахилгаан товчны шүд татуурга, доод хязгаарлагч шинээр мултарсан, халааны доод залгаас оёдолд 85 мм хэмжээтэй шинээр ханзралт гарсан байна. Хэдэн удаагийн үйлчлэлээр гарсныг тогтоох боломжгүй байна “гэжээ /хх-36х/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-37-38х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн №1420 тоот дүгнэлтэнд:
“1. Хохирогч Цогзолмаагаас дээж авч харьцуулах шинжилгээнд ирүүлэх шаардлагатай.
2. Шинжилгээнд хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан тунгалаг цайвар өнгийн шингэн зүйлд нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн бөгөөд Мөнхжаргалын ДНХ-тэй 16 генетик үзүүлэлтээр тохирч байна.
3. Хохирогч Ц-ийн үтрээ, шулуун гэдэснээс бэхжүүлж авсан арчдаснаас эрэгтэй хүний ДНХ илэрсэн бөгөөд хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан тунгалаг цайвар өнгийн шингэнд илэрсэн ДНХ-ийн тогтоц болон Мөнхжаргалын ДНХ-тэй 16 генетик үзүүлэлтээр тохирч байна” гэжээ /хх-42х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн №2836 тоот дүгнэлтэнд:
“1. Х.Цогзолмаагийн биед тархи доргилт, хамрын ясны ил цөмөрсөн хугарал, дух, хамрын нуруу, нуруу, баруун зүүн шилбэ, тавхайд зулгаралт, 2 нүдний зовхи, хэлний үзүүр, хүзүүнд цус хуралт, нүүр хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Бэлэг эрхтэн, шулуун гэдсэнд гэмтэл тогтоогдсонгүй.
4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх-50х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №1564 тоот шинжээчийн дүгнэлтэнд:
“1. Хар өнгийн футболк, саарал өнгийн юүдэнтэй цамц, хар өнгийн зузаан куртик, хар өнгийн нимгэн куртик, хөх өнгийн жинсэн өмд, саарал өнгийн дотуур өмд, ногоон өнгийн дотоож, бор өнгийн тэлээ, саарал өнгийн 1 хос оймс, хөх саарал өнгийн нэг хос гуталд цус илрээгүй.
2. Ногоон өнгийн дотоожны урд хэсэгт үрийн шингэний толбо илэрсэн. Бусад хувцасанд үрийн шингэний толбо илрээгүй.
3. Ногоон өнгийн дотоожинд илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоц нь Т.Мын цус, 1420 дугаартай дүгнэлтэд тусгагдсан Х.Цогзолмаагийн үтрээнээс авсан гэх арчдаст илэрсэн эр бэлгийн эс, 1506 дугаартай дүгнэлтэд тусгагдсан Ю.Ичинноров үтрээнээс авсан гэх арчдаст илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоцтой тус тус тохирч байна” гэжээ /хх-60-61х/, шинжээчийн дүгнэлтийн хавсралт /хх-62х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №1506 тоот дүгнэлтэд:
“1. 1594 дугаартай Ю.Ичинноровын үтрээнээс авсан гэх арчдаст илэрсэн эр бэлгийн эс нь ДНХ-ийн тогтоцоороо Т.Мын цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэжээ /хх-140х/, шинжээчийн дүгнэлтийн хавсралт /хх-141х/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-10х, 90-96х/, Камерын бичлэгт үзлэгт хийсэн тэмдэглэл /хх-16х/, Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-103-105х/,
Шүүгдэгч Т.Мын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-74х/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-78х/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Т.М нь 2019 оны 02 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 04-с 05 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 62/1 дүгээр байрны зүүн талд байрлах “под” станцын хажууд хохирогч Ю.Ичинноровт хүч хэрэглэн хүчээр бэлгийн харьцаанд орсон, мөн 2019 оны 02 дугаар сарын 24-ний шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 45 дугаар байрны грашийн үүдэнд хохирогч Х.Цогзолмаад хүч хэрэглэн хүчээр бэлгийн харьцаанд орсон,
Мөн шүүгдэгч Т.М нь 2019 оны 2 дугаар сарын 24-ний шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 45 дугаар байрны грашийн үүдэнд хохирогч Х.Цогзолмааг зодож эрүүл мэндэд тархи доргилт, хамрын ясны ил цөмөрсөн хугарал, дух хамрын нуруу, нуруу баруун зүүн шилбэ, тавхайд зулгаралт, 2 нүдний зовхи, хэлний үзүүр, хүзүүнд цус хуралт, нүүр хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Т.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь хэсэгт заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчээр бэлгийн харьцаанд орж хоёр, түүнээс олон хүнийг хүчиндсэн гэмт хэргийг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Т.Мд хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршигийн шинж чанар зэргийг харгалзан түүнийг хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэхээр тогтоов.
Хохирогч Х.Цогзолмаад энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд тархи доргилт, хамрын ясны ил цөмөрсөн хугарал, хамрын нуруу, нуруу баруун зүүн шилбэ, тавхайд зулгаралт, 2 нүдний зовхи, хэлний үзүүр, хүзүүнд цус хуралт, нүүр хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт бүхий хөнгөн хохирол учирсан байх ба тэрээр 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл эмнэлгийн магадлалаар чөлөөтэй байсан байх ба энэ хугацааны цалин болох 872.727 төгрөгийг түүний эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд болох шүүгдэгч Т.Маас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.
Мөн хохирогч Х.Цогзолмаа нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хохирогч Ю.Ичинноров нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэм хорын хохирол нэхэмжлээгүй ба шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгчид гомдол саналгүй, түүнээс хохирол нэхэмжлэхгүй” гэсэн болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, хэргийн газраас бэхжүүлж авсан цус мэт зүйлийг шингээсэн 2 ширхэг хөвөнг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч нь 77 хоног цагдан хоригдсон хоногтой болохыг тус тус дурьдав.