Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 151/ШШ2016/00997

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 151/ШШ2016/00997

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 2-р баг, Ланс, 2б гудамж, 1 тоотод оршин суух, 54 настай, эмэгтэй, Боржигин овогт Базаррагчаагийн Түвшинжаргал /РД:НЭ62012300/,

Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Түвшинжаргал, нарийн бичгийн дарга А.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Нэхэмжлэгч Б.Түвшинжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1962 онд төрсөн. 1982 онд Зуунмод хотын Ахуй үйлчилгээний комбинатын хивсний тасагт хивсчинээр ажиллаж эхэлсэн. Тус байгууллагад 1982 оноос 1985 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл ажилласан. Мөн 1988 оноос 1989 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл 2-р арван жилийн сургуульд ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн учир шүүхэд хандаж байна. Иймд миний дээрх газруудад ажиллаж байсан нийт 3 жил, 5 сарын хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.          

Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Түвшинжаргал нь хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсний улмаас ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Б.Түвшинжаргал нь Төв аймгийн Зуунмод сумын Ахуйн үйлчилгээний комбинатын хивсний тасагт 1982 оны 8 дугаар сарын 16-ний өдрөөс 1985 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл хивсчнээр, Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар 10 жилийн дунд сургуульд үйлчлэгчээр 1988 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 1989 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсан гэх боловч, хэрэгт Төв аймаг, Зуунмод сумын Ахуй үйлчилгээний комбинатын даргын 1982 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 147 дугаартай “Ажилд авах” тухай тушаал, Төв аймаг, Зуунмод сумын Ахуй үйлчилгээний комбинатын даргын 1983 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 134 дугаартай “Ээлжийн амралт олгох” тухай тушаал, Төв аймаг, Зуунмод сумын Ахуй үйлчилгээний комбинатын даргын 1983 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 75 дугаартай “Ажлаас түр чөлөөлөх” тухай тушаал,  Төв аймаг, Зуунмод сумын Ахуй үйлчилгээний комбинатын даргын 1984 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 148 дугаартай “Ээлжийн амралт олгох” тухай 148 дугаартай тушаал, Төв аймаг, Зуунмод сумын Ахуй үйлчилгээний комбинатын даргын 1985 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 22 дугаартай “Орон тооны цомтголоор ажлаас чөлөөлөх” тухай 22 дугаартай тушаал, гэрч З.Доржгочоо, Ж.Болинчулуун, Д.Дашцэрмаа нарын шүүхэд ирж гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг, тэдгээрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Төв аймаг, Зуунмод сумын 10 жилийн хоёрдугаар дунд сургуулийн захирлын 1988 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 108 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, 1984, 1982, 1989, 1988 онуудын гэрэл зураг зэрэг бичгийн нотлох баримт авагджээ.

Дээрх бичгийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгч Б.Түвшинжаргалыг Төв аймгийн Зуунмод хотын Ахуйн үйлчилгээний комбинатын хивсний тасагт 1982 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 1985 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд  хивсчнээр, Төв аймгийн Зуунмод хотын Хоёрдугаар 10 жилийн дунд сургуульд 1988 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаагаар үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн Төв аймгийн Зуунмод хотын Хоёрдугаар 10 жилийн дунд сургуульд 1988 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул дээрх хугацаанд ажилласныг тогтоох боломжгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б.Түвшинжаргалыг Төв аймгийн Зуунмод хотын Ахуйн үйлчилгээний комбинатын хивсний тасагт 1982 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 1985 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд  хивсчнээр, Төв аймгийн Зуунмод хотын Хоёрдугаар 10 жилийн дунд сургуульд 1988 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаагаар үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоож, тогтоогдохгүй байгаа 1988 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Боржигин овогт Базаррагчаагийн Түвшинжаргал /РД:НЭ62012300/-ыг Төв аймгийн Зуунмод хотын Ахуйн үйлчилгээний комбинатын хивсний тасагт хивсчнээр 1982 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 1985 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл, Төв аймгийн Зуунмод хотын Хоёрдугаар 10 жилийн дунд сургуульд үйлчлэгчээр 1988 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоож, тогтоогдохгүй байгаа 1988 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацааг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Түвшинжаргалын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.АЛТАНТУУЛ