Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 450

 

 

 

                                                           

 

 

 

 

                                                       

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч Ц.Батбямба,

Шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Г.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мааяа овогт Ц.Эт холбогдох эрүүгийн 1811032600351 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Шүүгдэгч Мааяа овогт Ц.Э, Монгол Улсын иргэн, 1981 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг 31 дүгээр хороо, Хайрхан 9 дүгээр гудамжны 323 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,  

Урьд: - Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 216 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгэгдэж, ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

мөн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 940 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ..............................   

          Шүүгдэгч Ц.Э /яллах дүгнэлтэд дурьдснаар/ нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 17 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 9-487 тоотод оршин суух хохирогч Б.Өсөхбаатарын байнга амьдрах зориулалттай орон байр болох байшинд нэвтэрч, жинсэн өмд 3 ширхэг, куртика 1 ширхэг, суран бүс 1 ширхэг, арьсан гутал 1 хос, шаазан аяга 12 ширхэг, хуванцар хувин 3 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 262.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагчаар Ц.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Хүчит шонхор захын хажууханд хэдэн танихгүй хүмүүстэй нийлж архи хувааж уугаад цаашаа юу болсоныг сайн санахгүй байна. Тэгээд нэг харахад гудамжинд унтаж байсан. Уусан архи гараагүй толгой өвдөөд байхаар нь хажуудаа байсан нэг айлын хашаанд ороход нэг улаан өнгийн тоосгон байшин байсан. Тэгэхээр нь цонхоор нь харахад уг айлд хүн байхгүй эзэнгүй байхаар нь би хаалганы хажуу талын вакум цонхыг нь түлхэж ороод гэр дотроос өлгүүрт өлгөөтэй байсан куртикыг авч өмсөөд цаад өрөөнд орж газар байсан шүүгээнээс аяга, таваг гэх зүйл аваад ард талын шүүгээнээс ганц нэг хувцас аваад тэр айлд байсан шар өнгийн шуудайд хийж, буцаад орж ирсэн цонхоороо гараад ирсэн чинь уг айлын эзэн бололтой нэг залуу хашааны хаалгаар орж ирээд намайг барьж аваад цагдаад дуудлага өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-49-50х/,

Шүүгдэгч Ц.Эаас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Б.Өсөхбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хичээлээ тараад гэртээ очиход манай хашаан дотор манай байшингийн ертөнцийн зүгээр зүүн талын булангаас нэг шар шуудай үүрсэн хар бараан өнгийн хавар, намрын нимгэн куртиктай шар өнгийн өмдтэй, намхан нуруутай архи үнэртүүлсэн 30 гаран насны эрэгтэй хүн гарч ирсэн. Би тэр хүн дээр очоод гадуур хувцаснаас нь зуураад зогсоогоод юун хүн бэ гэж хэлээд авч явж байсан шуудайтай зүйлийг нь үзэхэд манай гэрийн эд зүйл, миний хувцас байхаар нь би шууд цагдаагийн байгууллагад утсаар дуудлага өгсөн. Манай гэрийн том өрөөний урд талын жижиг цонхыг гадна талаас нь түлхэж байгаад орсон байсан. Намайг очиход гэрийн цонх онгорхой байсан. 3 ширхэг жинсэн өмд, өргөн товгор хээтэй суран бүс, улаан өнгийн нимгэн куртика, 12 ширхэг хоолны шаазан цагаан аяга, ногоо хийдэг 3 өнгийн хуванцар таваг зэрэг эд зүйл алдсан байсан ...” гэх мэдүүлэг /хх-20-21х/,

         Гэрч М.Ууганбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр би хувиарын дагуу Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Согоот 115 чиглэлд үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Согоот-10 буюу төвөөс станцаар Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 9-487 тоотод хулгайч байна гэсэн дуудлагыг 17 цаг 33 минутанд хүлээн авч, шуурхай очиж шалгахад Б.Өсөхбаатарын эзэмшлийн өвлийн байшингийн вакум цонхыг түлхэн хулгайч орж, хувцас болон түрийтэй гутал, шаазан аяга, түмэн, шанага, дээлийн товгор хээтэй өргөн бүс хулгайлж байсан. Цэдэнгийн Энхбаяр үйлдсэн байсныг тухайн өдрөө Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-24-25х/,

         Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-10-14х/,

         Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-16-18х/,

          Дамно ХХК-ны 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ЧД-2-18-715 дугаартай эд зүйлийн үнэлгээний тайлан /хх-28-29х/,

Шүүгдэгч Ц.Эын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-52х/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-66х/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-69-70х, 72-77х/ зэрэг болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Ц.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 17 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 9-487 тоотод оршин суух хохирогч Б.Өсөхбаатарын байнга амьдрах зориулалттай орон байр болох байшинд нэвтэрч, жинсэн өмд 3 ширхэг, куртика 1 ширхэг, суран бүс 1 ширхэг, арьсан гутал 1 хос, шаазан аяга 12 ширхэг, хуванцар хувин 3 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 262.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 262.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих  ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Ц.Э нь хохирогч Б.Өсөхбаатарын байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан жинсэн өмд 3 ширхэг, куртика 1 ширхэг, суран бүс 1 ширхэг, арьсан гутал 1 хос, шаазан аяга 12 ширхэг, хуванцар хувин 3 ширхэг зэрэг эд зүйлс /хх-16х/-ийг хохирогчид хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч Ц.Эыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан түүнийг нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр тогтов.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь 2 хоног цагдан хоригдсон хоногтой, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурьдав.