| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2024/03646/И |
| Дугаар | 210/МА2024/01971 |
| Огноо | 2024-11-08 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2024/01971
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2024/03837 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******, ******* нарт холбогдох,
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 21,587,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Ю.Нямсүрэн, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Би 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр *******иар дамжуулан *******тай танилцаж, түүнтэй зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөг зээлж авсан. Тухайн үед *******д төлөх зээлийн эргэн төлөлтийг ******* нь өөрийнхөө дансанд шилжүүлээрэй гэсэн учраас 20,000,000 төгрөгийн зээлийг хүүгийн хамт *******ийн Хаан банкны ******* дансанд 17,587,000 төгрөг, түүний нөхөр *******ын Хаан банкны ******* дансанд 4,000,000 төгрөг, нийт 21,587,000 төгрөгийг тус тус шилжүүлэн *******аас авсан зээлээ *******д төлөөд дуусгасан.
1.2. Гэтэл 2024 онд ******* нь намайг төлбөр төлөөгүй гээд үндсэн зээл 20,000,000 төгрөг, хүү 1,666,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг, нийт 31,666,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
1.3. *******, ******* нар нь биенээ таньдаг, хүмүүст хамт мөнгө зээлүүлдэг атлаа одоо болохоор танихгүй гээд байгаа нь ойлгомжгүй. Хэрвээ тухайн үед мөнгө зээлж байхад анхнаасаа *******д өөрт нь төлөөрэй гэсэн бол ийм асуудал гарахгүй байсан. Иймд *******аас зээлсэн 20,000,000 төгрөгийг тэдний хэлснээр ******* болон түүний нөхөр ******* нарын дансанд нь шилжүүлсэн учраас *******иас 17,587,000 төгрөг, *******аас 4,000,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:
2.1. *******, ******* нар 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс хойш иргэд хоорондын зээлийн харилцаанд оролцсон бөгөөд нэхэмжлэгч нь анх 300,000 төгрөг зээлж аваад буцааж төлөөд дараа нь 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 14,000,000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай, өдрийн 10 хувийн хүүтэй, өдрийн төлөлтөө хийгээгүй нөхцөлд 1 хувийн алданги тооцохоор амаар харилцан тохиролцсон байдаг.
2.2. ******* нь дээрх мөнгийг 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд төлж барагдуулсан. Үүний дараа 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 15 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй, өдрийн төлөлттэй, төлөөгүй тохиолдолд алданги төлөх нөхцөлтэйгөөр 20,000,000 төгрөгийг тус тус зээлсэн. Энэ зээлээ 2022 оны 09 дүгээр сарын 25-наас 2023 оны 02 дугаар сарын 28-ныг хүртэл хугацаанд төлөлтөө хийж дуусгасан.
2.3. ******* нь дүү нараа Солонгос улс руу явуулна, ээжийгээ эмнэлэгт хэвтэж байгаа гээд мөнгө зээлдэг байсан. Тухайн үед ******* таньдаг мэддэг хүнээрээ дамжуулан ******* гэдэг хүнээс зээл авч өгсөн юм билээ. Энэ асуудал тусдаа асуудал гэж бодож байна. Түүнээс биш *******, ******* нарт шилжүүлсэн 21,587,000 төгрөг бол өмнө нь зээлсэн 14,000,000 төгрөг, 20,000,000 төгрөгтэй холбоотой асуудал юм.
2.4. Дээрх мөнгөнөөс *******т өгсөн 4,000,000 төгрөгийг бол ******* нь авсан гэдгээ зөвшөөрч байгаа. Гэхдээ энэ 4,000,000 төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 08-нд өгсөн 14,000,000 төгрөгийн зээлийнхээ үлдэгдэл төлбөрт тооцоод суутгасан. Иймд нэхэмжлэгч *******ийн хэлж байгаа шиг үндэслэлгүйгээр хөрөнгөжөөд авах ёсгүй мөнгийг авсан асуудал байхгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******иас 7,587,000 төгрөг, *******аас 4,000,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдварлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 265,885 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******иас 136,342 төгрөг, *******аас 78,950 төгрөгийг тус тус гаргуулан *******т олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 25.2.1-т зааснаар зохигч үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн тайлбарыг бодит үнэнд нийцсэн гэж үзсэн бол хариуцагчийн тайлбарыг мөн адил үзэх ёстой байсан.
4.2. Хаан банк ХК-ийн шилжүүлгийн мэдээлэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар *******ээс *******ийн Хаан банк ХК дахь данс руу мөнгө шилжүүлсэн дансны хуулганы гүйлгээний утга дээр Оргил үсчин эсвэл 88142363 гэсэн утасны дугаарыг бичиж гүйлгээ хийсэн байдаг. Мөн шүүхээс ... хариуцагч *******ийн хэлснээр түүний дансанд шилжүүлэн өгөх үүрэгтэй гэж ойлгон шилжүүлсэн болох нь *******ийн тайлбараар нотлогдож байгаа гэж дүгнэсэн ба хариуцагч ******* тэгж хэлснийг нотлох нэг ч баримт хэрэгт байдаггүй бөгөөд ******* өөрөө ч ингэж хэлээгүй.
4.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж заасан. Гэтэл анхан шатны шүүхийн дээрхи дүгнэлтээс харахад нэхэмжлэгчийн тайлбар хөдөлбөргүй үнэн нотлох баримт гэж дүгнэсэн нь дээрхи хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.
4.4. Нэхэмжлэгч ******* нь *******иас 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 14,000,000 төгрөгийн зээл авахдаа 15 хоногийн хугацаатай, өдрийн 10 хувийн хүүтэй, өдрийн төлөлтөө хийгээгүй тохиолдолд 1 хувийн алданги тооцохоор амаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан бөгөөд энэ хэлцлээ нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрдөг. Энэ хэлцэл нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, 43.1.1, 199 дүгээр зүйлийн 199.3-т нийцсэн. Дээрхи хэлцлийн дагуу ******* нь төлбөрөө 15 хоногийн хугацаанд төлөөгүй, харин 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл нийт 90 хоногийн хугацаанд төлж барагдуулсан ба энэ хугацаанд дээрхи нөхцөлтэйгээр хэлцлээ сунгаад явж байсан. ******* нь дээрхи хэлцлийн дагуу хүү, алданги, үндсэн төлбөрөө тооцож *******ээс авсан болно.
4.5. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлд үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж заасан. Энэ хуулийн зохицуулалтын дагуу ******* нь *******тай хийсэн зээлийн гэрээний төлөлтөө уг этгээдэд төлж барагдуулах, түүнд төлсөн гэдгээ нотолсон тохиолдолд уг зээлээ төлж барагдуулсан гэж үзэх нь зүйтэй. Гэтэл шүүх *******ийг *******д өгөх мөнгийг хариуцагч болох *******д хийсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн нь дээрхи хуулийн зохицуулалтад нийцэхгүй, үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй.
4.6. Шүүх нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүрэг үүсээгүй гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгч ******* нь хариуцагч болох *******иас 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 14,000,000 төгрөгийг зээлсэн ба дээрхи 2 этгээдийн хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн. Энэ нь дансны хуулгуудаар нотлогдоно. Дээрх зээлсэн мөнгөө ******* нь 90 хоногийн хугацаанд буюу 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулсан. ******* нь өдрийн төлөлтөө хийгээгүй тохиолдолд 1 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байсан бөгөөд зээлээ төлж дуусгах хүртэлх хугацаанд 16 хоног өдрийн төлөлтөө хийгээгүй үүргээ зөрчсөн байдаг тул 16 хоногийн алдангид 2,240,000 төгрөгийг тооцож авсан. 2022 оны 07 дугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 31, 2022 оны 08 дугаар сарын 02, 09, 13, 14, 15, 26, 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрүүдэд өдрийн төлөлтөө хийгээгүй. Ингээд нийт *******ээс 24,640,000 төгрөгийг үндсэн төлбөр, хүү, алдангид тооцож авсан болно. ******* нь хүү, алдангиа өөрөө хүлээн зөвшөөрч төлсөн байдаг тул алданги, хүүд төлсөн мөнгөө буцаан шаардах эрхгүй гэж үзэж байна. *******ээс илүү авсан мөнгө болон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйл огт байхгүй болно. Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 03837 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, 7,587,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
5.1. ******* нь *******иас мөнгө зээлсэн. Өмнө нь хүүтэй мөнгө зээлээд түүнийгээ төлөөд явдаг байсан. 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр *******иас 14,000,000 төгрөгийг зээлж, зээлийн гэрээний харилцаа үүссэн. Мөн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр нэг сарын дотор 14,000,000 төгрөгийг бүрэн төлж *******тай байгуулсан зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон.
5.2. Мөн ******* нь *******ийг хамтран үйл ажиллагаа явуулдаг ******* гэх иргэнтэй зуучилж холбосноор 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ******* уг иргэнээс 20,000,000 төгрөгийн зээл авч зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлсэн. Гэтэл ******* нь *******тай хамт ирээд энэ зээлийн төлбөрийг миний данс руу хийгээрэй гэдэг. ******* хүмүүст зээлсэн мөнгөний төлөлтийг өөр хүний дансаар буцааж авдаг нь ямар учиртай гэдгийг мэдэхгүй байна.
5.3. ******* тухайн үед Оргилуун гэх нэртэй үсчний газар ажиллуулдаг бөгөөд бусдаас содон ялгарах байдлаар гүйлгээний утган дээр Оргилуун үсчин, эсхүл утасны дугаараа бичиж зээлийг шилжүүлдэг байсан. Мөн *******аас авсан 20,000,000 төгрөгийг 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл 1 сар 2 хоногийн хугацаанд хүүтэй нь нийт 21,587,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан.
5.4. Зээлийг төлж дууссаны дараа *******иас 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 20,000,000 төгрөг авсан байдаг. Үүнийг хариуцагч 7 сард зээлж авсан 14,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд хамааруулж тайлбарладаг. Анхан шатны шүүх хуралдаанд сүүлийн 09 дүгээр сарын 24-ний өдрийн 20,000,000 төгрөгийг хэрэгт хамааралгүй гэж үзсэн. 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр *******иас зээлсэн 14,000,000 төгрөгийг 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 90 хоногийн хугацаатай хүү алдангитай нь төлсөн гэдэг. 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ******* нь зээлийн төлөлтөө *******ийн хэлснээр гэх хүний данс руу шилжүүлсэн. 14,944,000 төгрөгийг *******ийн данснаас зээл хаав гэх утгатай шилжүүлсэн. Тэгэхээр хариуцагчийн тайлбарладаг 14,000,000 төгрөгийн зээл 08 дугаар сарын 22-ны өдөр буюу *******ын зээлээс өмнө хаагдаж дууссан. хэлэхдээ ******* манай эгчийн найз би *******ийг танина, *******ийг танихгүй. Энэ хоёрын аль алинд ч өр авлага, зээл байхгүй мөн ******* намайг дансаараа дамжуулаад *******ээс мөнгө аваад өг гэсэн гэдэг. Энэ нь дансны хуулгаар нотлогддог.
5.5. ******* нь авсан 14,000,000 төгрөгөө нэг сарын дотор хүүтэй нь буцааж төлсөн бөгөөд *******ын өмнө гүйцэтгэх үүргээ *******ийн өмнө гүйцэтгэсэн. ******* болон ******* нарын хооронд 08 дугаар сарын 22-ны өдрөөс 09 дүгээр сарын 24-ний өдөр 21,587,000 төгрөгийг төлөх хугацаанд ******* нь ******* болон ******* нарт өр авлага үүсээгүй тул үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 11,587,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Мөн 10,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн учраас нотлогдохгүй байх тул үүнийг хүлээн зөвшөөрдөг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан хэлэлцээд түүний гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигч мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлсэн байна.
3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 17,587,000 төгрөг, хариуцагч *******т холбогдуулан 4,000,000 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
4. Анхан шатны шүүх дараах үйл баримтыг үнэн зөв тогтоосон.
4.1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******тай 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 14,000,000 төгрөгийг зээлсэн. ******* нь 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 5,582,000 төгрөгийг хариуцагч *******ийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансанд /хх-ийн 200-228х/, 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 13,944,000 төгрөгийг *******ийн хүсэлтээр ын Хаан банкны ******* тоот дансанд /1хх-ийн 197-198х/ зээл хаав гэсэн утгатайгаар шилжүүлснээр 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 19,526,000 төгрөгийг төлж, зээлдэгчийн үүрэг дуусгавар болсон байна.
4.2. Нэхэмжлэгч ******* 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр *******тай байгуулсан зээлийн гэрээ /1хх-ийн 7/ байгуулж, 20,000,000 төгрөгийг зээлсэн.
4.3. Нэхэмжлэгч ******* хариуцагч *******тай 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй, хуваарь зөрчсөн тохиолдолд өдөрт 1 хувийн алданги төлөх нөхцөлтэйгөөр зээлсэн.
5. Анхан шатны шүүх ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан гэрээний үүрэг дуусгавар болсон талаар зөв дүгнэжээ.
5.1. Хариуцагч ******* ******* 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 14,000,000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй, өдрийн төлөлтөө хийгээгүй нөхцөл 1 хувийн алданги тооцохоор амаар харилцан тохиролцсон гэсэн тайлбарыг гаргасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан уг гэрээн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан зээлийн хүү тохиролцвол гэрээг бичгээр хийх, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан гүйцэтгээгүй үүргээс өдөр тутам 0,5 хувийн алдангийн талаар тохиролцож болох хэмжээг хэтрүүлсэн, анзын гэрээг бичгээр хийх шаардлагыг тус тус зөрчсөн байна.
Энэ гэрээний үүрэгт ******* нь 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 171,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 905,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 19-ны өдөр 156,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 156,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 156,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 156,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 24-ны өдөр 156,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 156,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 156,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 156,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 156,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 156,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 156,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 312,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 156,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 156,000 төрөг, 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 90,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 90,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 80,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 08-ний өдөр 156,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 156,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 468,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 312,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 156,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 156,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 156,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 156,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 100,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 90,000 төгрөгийг тус тус хариуцагч *******ийн эзэмшлийн Хаан банк ХК дахь ******* тоот дансанд /хх-ийн 200-228х/ шилжүүлж, 13,944,00 төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр иргэн ын эзэмшлийн, Хаанбанк ХК дахь ******* тоот дансанд шилжүүлснээр зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нэхэмжлэгчийн банкны дансны дэлгэрэнгүй хуулга баримтад үндэслэгджээ.
5.2. Түүнчлэн нэхэмжлэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр зээлсэн 20,000,000 төгрөгийг хариуцагч *******иас зээлж авсан бөгөөд уг зээлийг 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 349,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 334,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 60,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 100,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 01-ний 200,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 200,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 200,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 800,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 200,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 20,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 200,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 334,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 200,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 334,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 334,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 200,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 200,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 200,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 334,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 200,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 334,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 334,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 334,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 130,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 170,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 190,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 110,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 100,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 95,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 100,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 100,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 200,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 100,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 100,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 100,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 100,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 80,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 30,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 40,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 50,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 100,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 100,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 60,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 100,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 60,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 40,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 100,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 100,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 50,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 100,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 30,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 100,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 30,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 50,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 16, 17-ны өдөр тус бүр 100,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 60,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 50,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 20, 21, 22-ны өдөр тус бүр 60,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 51,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 60,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 70,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 100,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 30, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр тус бүр 50,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 03, 04-ний өдөр тус бүр 30,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 50,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 07, 11, 14-ний өдөр тус бүр 100,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 109,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 17, 18, 19, 22-ны өдөр тус бүр 100,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 70,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 30,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 750,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 5,019,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 08, 09, 10, 13-ны өдөр тус бүр 50,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 15, 17-ны өдөр тус бүр 100,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 4,600,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 4,000,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 1,000,000 төгрөг буюу нийт 28,909,000 төгрөгөөр тус тус хариуцагч *******ийн эзэмшлийн, Хаан банк ХК дахь ******* тоот дансанд тус тус шилжүүлсэн гэж анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцжээ. /хх-ийн 101-195 х/
5.3. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч *******иас авсан 2 зээлийг нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар үүргээ зохих ёсоор гүйцэтгэж дуусгавар болгожээ.
6. Нэхэмжлэгч *******ээс хариуцагч *******ийн данс руу 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 7,587,000 төгрөгийг, 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр *******ын Хаан банкны ******* тоот дансанд 4,000,000 төгрөгийг тус тус шилжүүлснийг анхан шатны шүүх нэхэмжлэгчийн харилцах данснаас хариуцагч *******ийн эзэмшлийн Хаан банк ХК дахь ******* тоот дансанд 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 87,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 23, 24-ний өдөр тус бүр 250,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 120,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 250,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 200,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 31, 2022 оны 09 дүгээр сарын 01, 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр тус бүр 250,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 1,110,000, 250,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 100,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 120,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 07, 08, 09, 10-ны өдрүүдэд тус бүр 250,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 50,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 12, 13, 14-ний өдрүүдэд тус бүр 250,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд тус бүр 100,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 150,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 50,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 1,220,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 180,000 төгрөг тус бүр, 2022 оны 09 дүгээр сарын 22-ны 100,000 төгрөг буюу нийт 7,587,000 төгрөгийг шилжүүлсэн үйлдэл хийгдсэн байдал,
*******ын эзэмшлийн, Хаан банк ХК дахь ******* тоот дансанд 2022 оны 09 дүгээр арын 24-ний өдөр 4,000,000 төгрөгийг шилжүүлснийг үндэслэн тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасантай нийцжээ.
6.1. Эдгээр шилжүүлгүүд нь нэхэмжлэгч *******ээс хариуцагч *******д төлсөн дээр дурдсан 2 зээлийн гэрээний төлбөрт хамааралгүй байна.
6.2. Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд ямар нэгэн үүрэг үүсээгүй учир хариуцагч *******д 7,587,000 төгрөг, хариуцагч *******т 4,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэх үндэслэл байхгүй байсан тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч уг мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг хуульд нийцсэн гэж дүгнэнэ.
7. Хариуцагч *******т холбогдох шаардлага болон хэрэгсэхгүй болгосон хэсэгт давж заалдах гомдол гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2024/03837 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136,342 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Э.ЗОЛЗАЯА