| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0897/Э |
| Дугаар | 944 |
| Огноо | 2019-06-11 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 944
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,
улсын яллагч Ц.Гантулгабат,
шүүгдэгч М.Д, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Д-д холбогдох эрүүгийн 1906 01238 0828 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн М.Д, 1994 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор зймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд ооловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн Алтан Өлгийн 5-р гудамж, 100 тоотод албан ёсны оршин суух хаягтай бөгөөд аав, ээж, ах, эгч, дүү нарын хамт амьдардаг, Ам бүл 7, Хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, улмаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 27 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 2 cap 21 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн суллаж хяналт тогтоосон бөгөөд дээрх шүүгчийн захирамжаар тогтоосон эдлээгүй үлдсэн 2 cap 21 хоногийн хорих ялтай тэнцүү хяналтын хугацаа 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болсон,
Шүүгдэгч М.Д нь 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Алтан Өлгийн 6-133 тоотод оршин суух иргэн Б.Мягмаржаргалын гэрт нэвтрэн орж, улмаар 428.220 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь,
2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Алтан Өлгийн 10-157 тоотод оршин суух иргэн О.Баярболдын гэрийн вакум цонхоор нэвтрэн орж, улмаар 719.100 төгрөгийн үнэлгээ бүхий 43 инчийн Хитачи брендийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь,
2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан Өлгийн 36-309 тоотод оршин суух иргэн Г.Энхжилийн гэрт нэвтэрч, улмаар 879.920 төгрөгийн үнэлгээ бүхий 48 инчийн Хайер брендийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үФйлдсэн болох нь,
2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Алтан Өлгийн 6-127 тоотод оршин суух иргэн Д.Лхагвын Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, улмаар 391.960 төгрөгийн үнэлгээ бүхий 42 инчийн Тошиба брендийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь,
2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Алтан Өлгийн 7-148 тоотод оршин суух иргэн Д.Энхтүвшингийн гэрийн вакум цонхоор нэвтрэн орж, улмаар 192.400 төгрөгийн үнэлгээ бүхий 42 инчийн Хайдиер брендийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь,
2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Алтан Өлгийн 1-ийн задгайд оршин суух иргэн Б.Доржсүрэнгийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, улмаар 250.000 төгрөгийн үнэлгээ бүхий 32 инчийн БСБ брендийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь,
2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Алтан Өлгийн 8-162 тоотод оршин суух иргэн Б.Өлзийбатын байшингийн вакум цонхыг түлхэн нэвтэрч, улмаар Делл брендийн зөөврийн компьютер, Канон брендийн зургийн аппарат, жижиг мөнгөн аяга, Самсунг Эс-7 загварын гар утас, мөнгөн бөгж, гинжний хослол зэрэг нийт 786.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч М.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 71-75/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл болон эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 77-79/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Мягмаржаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...гэрээсээ гараад огт гэртээ ирээгүй. Гэтэл хажуу айлын ах Чимэддорж над руу оройны 23 цагийн орчим залгаад "Чи хаалгаа хаагаагүй юм уу, 2 хаалга чинь онгорхой байна " гэж хэлсэн. Тэгээд би 00 цагийн орчим гэртээ иртэл гэрийн хаалга цоожтой мэт харагдсан. Тэгээд түлхүүрээ хийгээд нээх гэтэл цоожны нэг талыг нь мултлаад эвдчихсэн байсан. Ингээд гэртээ ороод хартал гэрийн хоймор хэсэгт байрлуулсан 19 инчийн зурагт алга болсон байсан. ...хар өнгийн зөөврийн компьютерийн цүнхтэй эд зүйл алга болсон байсан. Тухайн цүнхэнд цэнэглэгч болон 5-6 ширхэг эвдэрхий болон хэвийн ажиллагаатай утас байсан. 2 ширхэг Нокиа маркийн утас, 1 ширхэг самсунг Эс-1, 1 ширхэг Таб зэрэг нь ажилладаг байсан." гэх мэдүүлэг /2хх-ийн 84-88/,
"Дамно" ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б31-19-187 дугаартай "...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 428.220 төгрөгөөр үнэлэгдэв" гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 93-94/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 226-231/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, барьцаат зээлийн гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар /1хх-ийн 233-235/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Баярболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Би 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэртээ байж байтал Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Алтан-Өлгийн 10-157 тоот танай гэрт цонхоор хулгай орсон юм шиг байна гээд манай хажуу байшингийн Цогтсайхан гэх хүн залгаад "Танай цонх чинь онгорхой байна, хулгай орсон юм шиг байна. Манайх бас хаалга эвдэрсэн байна" гэж 23 цаг өнгөрч байхад хэлсэн. Тэгээд би тус тоотод ирэхэд цонх нь онгорхой байсан бөгөөд цагдаа ирэхээр нь хамт ороход зурагт алга болсон байсан. ...Хитачи маркийн хар өнгөтэй, хавтгай дэлгэцтэй ЛЕД дэлгэцтэй 43 инчийн зурагт алдагдсан." гэх мэдүүлэг /1хх-ийн 238-239/,
Гэрч Г.Өлзийхишиг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ажлын байрандаа байхад 16-17 цагийн орчимд үл таних залуу орж ирээд "Зурагт барьцаанд тавъя " гэж хэлсэн. Тэгээд би зурагтыг харахад Хитачи загварын 43 инчийн хэмжээтэй хар өнгийн зурагт байсан ба М.Д гэх залуу зурагтаа 200.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж 14 хоногийн хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан. Тухайн үед М.Д нь өөрийн иргэний үнэмлэхээ гарган ирж, энэхүү зурагтыг "Миний өөрийнх байгаа юм, би автомашин шүргээд мөнгөний хэрэг гарсан тул гэрийнхээ зурагтыг тавих гэж байгаа юм" гэж хэлсэн." гэх мэдүүлэг /1хх-ийн 244-246/,
"Дамно" ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б31-18-1683 гаартай "...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд арьцуулалтын аргаар 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн зах зээлийн рнэлгээгээр нийт 719.100 төгрөгөөр үнэлэгдэв" гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 248-249/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 90-95/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл болон эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-ийн 103-104/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Энхжил мөрдөн шалгах ажиллагаанд "...гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой байсан. Тухайн үед юм анзаараагүй гэртээ орж ирээд гэрлээ асаатал зурагт байхгүй байсан." гэх мэдүүлэг /1хх-ийн 108-109/,
Гэрч О.Золбоо мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...манай хашаанаас нэг танихгүй залуу хашаа даваад гарч ирж байсан ба хашааны гадна талд байх зурагтыг аваад тэврээд над руу буюу урд зүг рүү алхаж байсан. Миний бие тэр залуу руу дөхөж очоод машинаа зогсоосон ба тэр залууд хандан "Чи хаанаас гарч ирсэн юм бэ? " гэж асуусан чинь манай хашаа руу заагаад "Энэ хашаанаас гарч ирсэн" гэж хэлэхэд нь "Энэ танайх юм уу?" гэж асуусан чинь тэр залуу "Манай эмээгийнх" гэж хэлэхэд нь би "Эмээ чинь одоо байгаа юм уу?" гэж асуусан чинь одоо байхгүй, байранд орчихсон" гэж хэлэхэд миний бие тэр залууг барьж аваад хашаа руу орсон. Тэгээд тэр залууд хандан "Энэ миний хашаа байгаа юм, танай эмээ яахаараа энд амьдардаг юм" гэж хэлээд хөлнийх нь шилбэний орчим руу өшиглөсөн. ...дээрх зурагт нь нилээн том зурагт байсан ба ямар ч байсан 32 инчийн зурагтнаас хэмжээгээрээ том, хар өнгийн "Хайер" гэсэн бичигтэй зурагт байсан шиг санагдаж байна." гэх мэдүүлэг /1хх-ийн 110-111/,
"Дамно" ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б31-19-101 дугаартай "...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 879.920 төгрөгөөр үнэлэгдэв" гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 117-118/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 54-58/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Лхагва мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...гэртээ ирэхэд амбаар цоожтой байх боловч цүүнийх нь шрүф байхгүй, дотор хаалганы цоож эвдсэн, дотор ороход зурагт байхгүй байсан." гэх мэдүүлэг /1хх-ийн 52/,
"Дамно" ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б31-19-115 дугаартай "...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 391.960 төгрөгөөр үнэлэгдэв" гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 71-72/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 5-11/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Энхтүвшин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр дүүгийндээ очиж цай уучихаад ирсэн гэрт хулгай орсон байсан. ...манай ажлаас 2012 онд шилдэг ажилтнаар шалгараад авсан зурагт алга байна." гэх мэдүүлэг /1хх-ийн 20-21/,
"Дамно" ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б31-19-138 дугаартай "...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 192.400 төгрөгөөр үнэлэгдэв" гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 28-29/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 24-27/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл болон "Жи Ти Эс Баялаг" ХХК-ийн "Барьцаат зээлийн гэрээ" /2хх-ийн 29-30/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Доржсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...би өрхийн эмнэлгээс 14 цагийн үед гэртээ иртэл гэрийн хаалга онгорхой байсан. Тэгээд гэртээ яваад ортол зурагт байхгүй байсан." гэх мэдүүлэг /2хх-ийн 35-36/,
Гэрч С.Жавхлантөгс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Мөнхбатын Д гэх залуу манай барьцаалан зээлдүүлэх газарт БСБ загварын 32 инчийн лед зурагтыг 10 хоногийн хугацаатай, 150.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан байсан. Ингээд 10 хоногийн зээлийн гэрээний хугацаа дуусахад М.Д нь төлбөрөө төлөөгүй." гэх мэдүүлэг /2хх-ийн 38-40/,
"Дамно" ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б31-19-165 дугаартай "...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 250.000 төгрөгөөр үнэлэгдэв" гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 51-52/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 146-149/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан -ухай тэмдэглэл болон эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 151-153/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Өлзийбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...гэртээ орсон чинь зурагтны доод шүүгээнд байсан "Делл" маркийн нөүтбүүк, "Канон" маркийн зургийн аппарат, Самсунг Эс-7 маркийн гар утас, гал тогооны шүүгээний дотор байсан "инж, мөнгөн аяга алдагдсан байсан." гэх мэдүүлэг /1хх-ийн 157-161/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 02/172 дугаартай "...шинжилгээнд тэнцсэн 4, 6 гэж дугаарласан сарын мөрүүд нь папилон санд MN000310028900 дугаарт бүртгэлтэй Д-ийн зүүн гарын эрхий хуруу, баруун гарын дунд хуруугаар тус тус үүссэн байна." гэсэн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 165-168/,
"Дамно" ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б31-19-175 дугаартай "...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харыдуулалтын аргаар 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 786.000 төгрөгөөр үнэлэгдзв" гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 173-174/, иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-ийн 190/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн 3 хуудас баримтыг тус тус шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч М.Д нь 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Алтан Өлгийн 6-133 тоотод оршин суух иргэн Б.Мягмаржаргалын гэрт нэвтрэн орж, улмаар 428.220 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь,
2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Алтан Өлгийн 10-157 тоотод оршин суух иргэн О.Баярболдын гэрийн вакум цонхоор нэвтрэн орж, улмаар 719.100 төгрөгийн үнэлгээ бүхий 43 инчийн Хитачи брендийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь,
2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан Өлгийн 36-309 тоотод оршин суух иргэн Г.Энхжилийн гэрт нэвтэрч, улмаар 879.920 төгрөгийн үнэлгээ бүхий 48 инчийн Хайер брендийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь,
2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Алтан Өлгийн 6-127 тоотод оршин суух иргэн Д.Лхагвын Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, улмаар 391.960 төгрөгийн үнэлгээ бүхий 42 инчийн Тошиба брендийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь,
2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Алтан Өлгийн 7-148 тоотод оршин суух иргэн Д.Энхтүвшингийн гэрийн вакум цонхоор нэвтрэн орж, улмаар 192.400 төгрөгийн үнэлгээ бүхий 42 инчийн Хайдиер брендийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь,
2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Алтан Өлгийн 1-ийн задгайд оршин суух иргэн Б.Доржсүрэнгийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, улмаар 250.000 төгрөгийн үнэлгээ бүхий 32 инчийн БСБ брендийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь,
2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Алтан Өлгийн 8-162 тоотод оршин суух иргэн Б.Өлзийбатын байшингийн вакум цонхыг түлхэн нэвтэрч, улмаар Делл брендийн зөөврийн компьютер, Канон брендийн зургийн аппарат, жижиг мөнгөн аяга, Самсунг Эс-7 загварын гар утас, мөнгөн бөгж, гинжний хослол зэрэг нийт 786.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /Яллагдагч М.Д-ийн мэдүүлэг /2хх-ийн 100-103/, Яллагдагч М.Дондовдорж /2хх-ийн 5-8/, Яллагдагч М.Д мэдүүлэг /1хх 132-136/, Яллагдагч М.Д мэдүүлэг /1хх-ийн 78-81/, Яллагдагч М.Д мэдүүлэг /1хх-ийн 41-44/, Яллагдагч М.Д мэдүүлэг /2хх-ийн 58-61/, Яллагдагч М.Д мэдүүлэг /1хх-ийн 180-183/, хохирогч нарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан болон хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.Д-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Д нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байх тул түүнээс нийт 2.405.180 төгрөгийг гаргуулж үүнээс хохирогч Д.Энхтүвшинд 192.000 төгрөг, хохирогч О.Баярболдод 619.100 төгрөг, хохирогч Д.Лхагвад 391.960 төгрөг, хохирогч Б.Доржсүрэнд 190.000 төгрөг, хохирогч Б.Мягмаржаргалд 248.220 төгрөг, хохирогч Б.Өлзийбатад 763.500 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Д-ид хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. М.Д-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар М.Д-ийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар М.Д-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Д-ийн урьд цагдан хоригдсон нийт 12 / арван хоёр / хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497,1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар М.Д-оос нийт 2.405.180 /хоёр сая дөрвөн зуун таван мянга нэг зуун наян/ төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Д.Энхтүвшинд 192.000 төгрөг, хохирогч О.Баярболдод 619.100 төгрөг, хохирогч Д.Лхагвад 391.960 төгрөг, хохирогч Б.Доржсүрэнд 190.000 төгрөг, хохирогч Б.Мягмаржаргалд 248.220 төгрөг, хохирогч Б.Өлзийбатад 763.500 төгрөгийг тус тус олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл М.Д-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР