Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 00327

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 1966 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 50настай, эмэгтэй, Булган аймгийн Гурванбулаг сумын 4 дүгээр багт оршин суух, Бэрх овогт Дашхүүгийн Долгоржав /РД:ГГ66060901/-ын нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00366/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга И.Буманбаяр оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Долгоржав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Миний бие 1966 онд Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн. Би Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдэлд 1980-1987 оныг дуустал, 1989 онуудад саальчин, малчнаар ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдэлд дээрх онуудад саальчин, малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Би хөдөө Булган аймгийн Гурванбулаг суманд амьдардаг тул холоос дахин шүүхэд ирэх боломжгүй унаа ховор явдаг тул миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй ба тэрээр Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдэлд 1980-1987 оныг дуустал, 1989 онуудад саальчин, малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.Долгоржав нь Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл саальчин, малчнаар ажиллаж байсан нь цалингийн түүвэр бүхий Булган аймгийн Архивын тасгийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 06 дугаартай лавлагаа, тухайн үед түүнтэй хамт ажиллаж байсан гэрч З.Бямба, Н.Дашрэнцэн нарын мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Бэрх овогт Дашхүүгийн Долгоржавыг Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын тугнэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл онуудад саальчин, малчнаар нийт 8 /найман/ жил ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН