| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2023/00766/И |
| Дугаар | 210/МА2024/02075 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2024/02075
******* ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2024/03093 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******, *******, ******* нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 6,793,948,930 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, баталгааны гэрээний дагуу үүрэг гүйцэтгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* нь ******* ХК-тай 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ЗГ/СС190628006-2 дугаартай Зээлийн гэрээ-г байгуулан 4,500,000,000 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх зориулалтаар зээлсэн. 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ЗГ/СС190628006-2-1 дугаартай Зээлийн нэмэлт гэрээ-г байгуулан гэрээний хугацааг 36 сар гэж өөрчилсөн. Гэрээний хугацаа 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болохоор тохиролцсон.
1.2. 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ЗБ/СС190628006-2-24, ЗБ/CC190628006-2-25 дугаартай барьцааны гэрээгээр ******* болон ХХК-ийн ирээдүйд орж ирэх мөнгөн хөрөнгө, түүний үр шим, авлага, түүний үр шимийг барьцаалсан.
ЗБ/CC190628006-2-22 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-гээр 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ, 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож ХХК-ийн өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 13336, ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 1425.027 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай, 91,05 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-*******8 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,
Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 13336, ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байршилтай,1429.92 м.кв талбайтай, худалдаа, үйлчилгээний зориулалттай, 91,05 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-*******7 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,
*******-ийн өмчлөлийн, Налайх дүүргийн 7 дугаар хороо, гудамж, хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Y- дугаарт бүртгэлтэй, 515 м.кв талбайтай оффис, 85 м.кв талбайтай гараж, 20 м.кв талбайтай техникийн өрөө,
Налайх дүүргийн 7 дугаар хороо, гудамж, хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 921.07 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн,
Налайх дүүргийн 7 дугаар хороо, гудамж, хаягт байршилтай 921.07 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн,
Налайх дүүргийн 7 дугаар хороо, гудамж, хаягт байршилтай, 921.07 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн,
Налайх дүүргийн 7 дугаар хороо, гудамж, хаягт байршилтай 921.07 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,
ХХК-ийн борлуулалтын болон дансны орлого, бүх төрлийн авлага, ирээдүйд дансаар болон борлуулалтаар орж ирэх мөнгөн хөрөнгө, авлагыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан.
Мөн зээлдэгч тал зээлийн гэрээний дагуу үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд БГ/СС190628006-2-1, БГ/СС190628006-2-2 тоот баталгааны гэрээгээр баталгаа гаргагч "" ХХК, "" ХХК, нар нь уг төлбөр болон түүнийг төлүүлэхтэй холбогдон гарсан зардлыг өөрийн хөрөнгөөр үл маргах журмаар төлнө гэх баталгаа гаргасан.
1.3. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж байсан, энэ талаар тэдэнд удаа дараа мэдэгдсэн, зөрчлийг арилгах боломжийг олгосон.
1.4. Зээлдэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээл 4,312,714,000 төгрөг, зээлийн үндсэн хүү 2,297,916,682.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 183,286,748.12 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой гарсан нотариатын зардал 31,500 төгрөг, нийт 6,793,948,930.32 төгрөгийг төлөөгүй тул гаргуулж өгнө үү.
1.5. Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр болон баталгааны гэрээний дагуу баталгаа гаргагч "" ХХК, ХХК, нарын хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал,тайлбарын агуулга:
2.1. Нэхэмжлэгч ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна. Гэтэл манай компани нь нэхэмжлэгчийн тодорхойлсон хязгаарлагдмал хариуцлагатай компани биш, харин хувьцаат компани юм. Компанийн тухай хуульд хязгаарлагдмал хариуцлагатай компани, хувьцаат компанийн хууль, эрх зүйн тухай ойлголтууд, эрх, үүргийг өөрөөр хуульчилж тайлбарласан зохицуулалттай байдаг. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлага нь манай компанид огт хамааралгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч "" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
3.1. Нэхэмжлэгч банк нь манайхтай 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан ЗГ/СС190628006-2 дугаартай зээлийн гэрээний дагуу 4,500,000,000 төгрөгийг шилжүүлээгүй тул гэрээ бодитойгоор байгуулагдаагүй. Тус гэрээгээр 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан 3Г/151 дугаартай зээлийн хугацааг сунгаж, хүүг бууруулж өгнө гэсэн тохиролцооны дагуу гэрээнд гарын үсэг зуруулсан, анхнаасаа дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Харин 3Г/151 дугаартай зээлийн гэрээг 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулж 8,600,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд эргэн төлөлтийг гэрээнд заасан графикийн дагуу сар бүр төлсөөр ирсэн.
3.2.Мөн зээл болох 4,500,000,000 төгрөгийг зээлдэгч ХХК-ийн ******* ХХК дахь харилцах дансанд олгоно гэж заасан боловч зээлдэгчийн харилцах дансанд гүйлгээ хийгдээгүй. Дээрх зээлийг зээлдэгчийн дансанд олгоогүй нь 1995 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.4, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасантай тус тус нийцээгүй.
3.3. Түүнчлэн дээрх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ЗГ/СС190628006-2-1-н дугаартай гэрээг зөвшөөрөхгүй. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн буюу бодитой хийгдээгүй гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт нь өөрөө хүчин төгөлдөр бус болно.
3.4. Иймд нэхэмжлэгч тал буюу зээлдүүлэгч ХК болон хариуцагч буюу зээлдэгч *******-ийн хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаагүй буюу талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн гэх үндэслэлгүй байна.
3.5. Хэрэгт н.Золжаргал гэх иргэнд чекээр мөнгө олгосон баримт байгаа ба тухайн хүн зээл аваад буцааж хаасан ойлгомжгүй байдал байгаа. Уг чекэн дээрх гарын үсэг захирлынх мөн ба өөрөө мөн гэж баталсан.
2019 оны 06 сарын 28-ны өдөр гэрээ байгуулаад 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нэмэлт гэрээ байгуулсан бөгөөд 2020 оны сүүлчээр давагдашгүй хүчин зүйл болсон бөгөөд нэхэмжлэгч ******* ХК нь эрсдэлээ тооцон шүүхэд хандаагүй, 2023 оны 01 сард нэхэмжлэл гаргасан ба гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэл гаргах байсан бол өмнө нь гаргах байсан гэжээ.
4. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч 6,757,291,580.696 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 36,657,349.624 төгрөгт холбогдох хэсгийг нь болон баталгааны гэрээний дагуу *******, ХХК, нарын хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч ******* зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох хариуцагч ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол, 13336, ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байршилтай,1425.027 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай, 91,05 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-*******8 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,
ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол, 13336, ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байршилтай,1429.92 м.кв талбайтай, худалдаа, үйлчилгээний зориулалттай, 91,05 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-*******7 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,
*******-ийн өмчлөлийн Налайх дүүргийн 7 дугаар хороо, гудамж, хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Y- дугаарт бүртгэлтэй, 515 м.кв талбайтай оффис, 85 м.кв талбайтай гараж, 20 м.кв талбайтай техникийн өрөө,
*******-ийн өмчлөлийн Налайх дүүргийн 7 дугаар хороо, гудамж, хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 921.07 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,
*******-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, Налайх дүүргийн 7 дугаар хороо, гудамж, хаягт байршилтай 921.07 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,
*******-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, Налайх дүүргийн 7 дугаар хороо, гудамж, хаягт байршилтай, 921.07 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,
*******-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, Налайх дүүргийн 7 дугаар хороо, гудамж, хаягт байршилтай 921.07 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,
*******-ийн борлуулалтын болон дансны орлого, бүх төрлийн авлага, ирээдүйд дансаар болон борлуулалтаар орж ирэх мөнгөн хөрөнгө, авлага зэрэг хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлйн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34,268,094.7 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас 34,014,607 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунгэрэлийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1.Талуудын хооронд 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд нэмэлт зээлийн гэрээг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр байгуулж, зээлийн гэрээний хугацааг сунгасан. Гэрээний үүрэг биелүүлэх хугацаа нь Коронавирус халдварт цар тахлын улмаас улс хоорондын боомтын үйл ажиллагааг зогсоосон, аж ахуйн үйл ажиллагааг хязгаарласан үе таарсан бөгөөд энэхүү цар тахлын үед үүссэн нөхцөл байдлын улмаас манай байгууллага зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадаагүй. *******-д Монгол үндэсний худалдаа аж үйлдвэрийн тахимаас 2020 оны 07 дугаар сарын 16, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрүүдэд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгосон.
5.2. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж тус тус заасан.
5.3. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183 дугаар Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай тогтоолын 8-д Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг зөвлөсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүү 146,629,399 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.
6. Давж заалдах шатын шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******, *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,312,714,000 төгрөг, зээлийн хүү 2,297,916,682.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 183,286,748.12 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой гарсан нотариатын зардал 31,500 төгрөг, нийт 6,793,948,930 төгрөг гаргуулах, барьцаа болон баталгааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. ******* ХК болон *******-ийн хооронд 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ЗГ/СС190628006-2 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр ******* нь 4,500,000,000 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, зээлэхээр тохиролцсон. Мөн тухайн гэрээний талууд 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ЗГ/СС190628006-2-1 дугаартай Зээлийн нэмэлт гэрээ-г байгуулан гэрээний хугацааг 36 сар гэж өөрчилсөн байна. Анхан шатны шүүх ******* ХК болон *******-ийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн зөв болжээ. /1хх 11-13, 41-42/
3.1. Зээлдүүлэгч ******* ХК нь зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтэд хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй.
3.2. Зээлийн гэрээний 3.4-т зээл, хүүний эргэн төлөгдөх хуваарийн дагуу төлөгдөөгүй зээлд ногдох хүүний 20 хувьтай тэнцүү нэмэгдүүлсэн хүү тооцох талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт, хугацаа хэтэрсэн хүүгийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн талаарх анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
3.3. Хариуцагч нь зээлийн гэрээний хавсралт болох эргэн төлөлтийн хуваарийг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс зөрчиж, улмаар 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс хойш төлөлт огт хийгээгүй, зээлийн гэрээний хугацаа 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтэд хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй. /1хх 49-50/
4. Зээлдэгч нь 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээл 187,286,000 төгрөг, зээлийн хүү 502,463,306.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,315,693.5 төгрөгийг зээлдүүлэгчид тус тус төлсөн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтэд зохигч давж заалдах гомдол гаргаагүй байна.
5. Анхан шатны шүүх хариуцагч *******-аас үндсэн зээлийн үлдэгдэл 4,312,714,000 төгрөг, зээлийн хүү 2,297,916,682.20 төгрөг гаргуулж ******* ХК-д олгохоор шийдвэрлэсэн шийдэлд хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй.
6. Анхан шатны шүүх хариуцагчаас нэмэгдүүлсэн хүүд 146,629,399 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.
Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимаас *******-д Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр олгожээ.
Харин зээлдэгч нь нэмэгдүүлсэн хүү тооцуулахгүй байх тухай хүсэлтийг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээнйи тухай 183 дугаар тогтоолын 8-д Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Монголбанк (Б.Лхагвасүрэн), Санхүүгийн зохицуулах хороо (Д.Баярсайхан)-д тус тус зөвлөсүгэй гэж заасны дагуу гаргаагүй байна.
Хэдийгээр хариуцагч ******* 183 дугаар тогтоолын дагуу хүсэлт гаргаагүй ч тус компанид Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимаас Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгосон 2020 оны 7 дугааар сарын 16-ны өдрөөс 183 дугаар тогтоолын 8-д заасан 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацааны хооронд нэхэмжлэгчээс тооцсон нэмэгдүүлсэн хүү 12,097,299.53 төгрөг байгаа нь шүүхээс хэрэгсэхгүй болгосон нэмэгдүүлсэн хүү болох 36,657,349,624 төгрөгөөс бага байна.
Иймд уг хугацаанд хамаарахгүй нэмэгдүүлсэн хүүг хариуцагч Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар төлөх үүрэгтэй.
7. Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дахь хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нар эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ үнэнч шударга байх зарчмыг хэрэглэхдээ үндэслэл бүхий тайлбар хийгээгүй. Өөрөөр хэлбэл зээлдүүлэгч тал ямар эрх, үүрэгтээ үнэнч шударга хандаагүй гэх үндэслэлийг заагаагүй байна. Иймд шүүх зарчим тодорхойлж хэргийг шийдвэрлэх зээлийн харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэх боломжгүй болсноор зарчимд тулгуурлаж маргааныг шийдвэрлэж байгаагаа тайлбарлах учиртай.
Түүнээс гадна иргэний эрх зүйн харилцаанд оролцогч талууд эрх, үүрэгтээ үнэнч шударгаар хандаагүй гэх үндэслэл нь иргэний эрх зүйн хамгаалалт авах эсэх үр дагаварт хүргэж болохоос нэхэмжлэлээр шаардаж буй нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг шүүх өөрөө мэдэж бууруулах үр дагаварт хүргэх учиргүй юм.
Харин нэхэмжлэлээс 36,657,349,624 төгрөгийг хасч шийдвэрлэсэн шийдэлд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн эрх зүйн байдлыг нь дордуулахгүй байх зарчмыг үндэслэн шийдлийг хэвээр үлдээв.
8. Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан анзын зохицуулалт мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээлийн харилцаанд хэрэглэгддэгүй тул анзын хэмжээ хэт ит байвал шүүх багасгаж болох зохицуулалтыг хэрэглээгүй гэх хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлгүй болжээ.
9. Талуудын хооронд байгуулагдсан дараахь үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээнүүдийг анхан шатны шүүх Иргэний хуулийн 156 дүгээр зүйлийн 156.1, 154.2 дахь хэсэгт заасан шаардлага болох гэрээг бичгээр байгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн, хүчин төгөлдөр гэж дүгнэсэн зөв болжээ. Үүнд:
9.1. ******* ХК болон ХХК, *******-ийн хооронд 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ЗБ/CC190628006-2-22 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-г байгуулж, уг гэрээгээр хариуцагч ХХК-ийн өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 13336, ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт оршин байх, 1425.027 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай, 91,05 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-*******8 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,
ХХК-ийн өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 13336, ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт оршин байх, 1429.92 м.кв талбайтай, худалдаа, үйлчилгээний зориулалттай, 91,05 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-*******7 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус барьцаалжээ.
9.2. Мөн ******* ХК болон *******-ийн хооронд 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ЗБ/CC190628006-2-2 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-г байгуулж, уг гэрээгээр *******-ийн өмчлөлийн, Налайх дүүргийн 7 дугаар хороо, гудамж, хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Y- дугаарт бүртгэлтэй, 515 м.кв талбайтай оффис, 85 м.кв талбайтай гарааш, 20 м.кв талбайтай техникийн өрөө,
*******-ийн өмчлөлийн Налайх дүүргийн 7 дугаар хороо, гудамж, хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 921.07 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,
*******-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, Налайх дүүргийн 7 дугаар хороо, гудамж, хаягт байршилтай 921.07 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,
*******-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, Налайх дүүргийн 7 дугаар хороо, гудамж, хаягт байршилтай, 921.07 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,
*******-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, Налайх дүүргийн 7 дугаар хороо, гудамж, хаягт байршилтай 921.07 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан байна.
9.3. Дээрх үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар бий болсон гэж дүгнэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн зөв болжээ.
10. ******* ХК болон *******, нарын хооронд 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр БГ/СС190628006-2-1 тоот Баталгааны гэрээ нэртэй байгуулагдаж, уг гэрээгээр баталгаа гаргагч нар өөрийн хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг төлөх,
мөн өдөр ******* ХК болон *******, ХХК -ийн хооронд БГ/СС190628006-2-2 тоот Баталгааны гэрээ нэртэй байгуулж, уг гэрээгээр баталгаа гаргагч нар зээлийн төлбөр ний дагуу баталгаа гаргагч нар өөрийн хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
Анхан шатны шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасанд батлан даалтын гэрээний харилцаа үүссэн, нөхөн хариуцлагын хүрээнд шаардах эрх бий болоогүй гэх агуулгаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн шийдлийг хэвээр үлдээв.
11. ******* ХК болон *******-ийн хооронд 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ЗБ/СС190628006-2-24 дугаартай Хөдлөх эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ,
******* ХК болон *******, ХХК-иудын хооронд ЗБ/CC190628006-2-25 дугаартай Хөдлөх эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ-нүүдийг нэхэмжлэгч тал баримтаар гаргаж өгсөн боловч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл болгоогүй байна.
12. ХХК нь хэлбэрээ өөрчлөн ******* болгож өөрчлөгдсөн нь зээлийн болон барьцааны гэрээний дагуу хүлээсэн үүргийг эрх залгамжлагчийн хувьд хариуцах талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
13. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2024/03093 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 891,100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Э.ЗОЛЗАЯА