| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 132/2016/00325/И |
| Дугаар | 00329 |
| Огноо | 2016-06-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 00329
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 1956 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Орхон суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, Булган аймгийн Орхон сумын 1 дүгээр багт оршин суух, Боржгон овогт Гомбосүрэнгийн Цэдэнбал /РД:ГЖ56051214/-ын нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00325/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга И.Буманбаяр оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Цэдэнбал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Миний бие 1956 онд Булган аймгийн Орхон суманд төрсөн. Би Булган аймгийн Орхон сумын сургуульд 1977-1978 онуудад слесариар, Орхон сумын Чойбалсанч нэгдэлд 1980-1982, 1984-1986 онуудад малчнаар ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул дээрх онуудад ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ. Би Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэх гэж байгаа тул дахин шүүхэд ирэх боломжгүй байна. Иймд миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй ба тэрээр Булган аймгийн Орхон сумын сургуульд 1977-1978 онууд слесариар, Орхон сумын Чойбалсанч нэгдэлд 1980-1982, 1984-1986 онуудад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Г.Цэдэнбал нь Булган аймгийн Орхон сумын сургуульд 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл слесариар, тус сумын Чойбалсанч нэгдэлд 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1982 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1984 оны 06 дугаар сард, 1985 оны 08 дугаар сард, 1986 оны 04, 09 дүгээр саруудад малчнаар ажиллаж байсан нь цалингийн түүвэр бүхий Булган аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 34 дугаартай лавлагаа, тухайн үед түүнтэй хамт ажиллаж байсан гэрч Ч.Самбуу ...Миний бие 1960 онд Булган аймгийн Орхон сумын Чойбалсан нэгдэлд малчнаар ажилд орж байсан. 1977 онд Орхон сумын цэцэрлэгт ажиллаж байгаад 1980 онд байхаа Г.Цэдэнбал тус нэгдэлд малчнаар ажилд орж байсан. Бид 1980-1990 он хүртэл тус нэгдэлд мал маллаж байсан. гэх, гэрч Ч.Жамбалдоржийн ...Миний бие 1979 онд Булган аймгийн Орхон сумын Чойбалсанч нэгдэлд ерөнхий нягтлан бодогчоор ажилд орж байсан. 1980 онд Г.Цэдэнбал тус нэгдэлд малчнаар ажилд орж байсан. Би 1987 онд Булган аймгийн Хөдөө аж ахуйн газрын тайлан бүртгэл хяналт шалгалтын даргаар томилогдон ирж байсан. Бид тус нэгдэлд 1980-1987 он хүртэл хамт ажиллаж байсан... гэх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтанд үнэлэлт өгч хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржгон овогт Гомбосүрэнгийн Цэдэнбалыг Булган аймгийн Орхон сумын сургуульд 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл слесариар, тус сумын Чойбалсанч нэгдэлд 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1982 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1984 оны 06 дугаар сард, 1985 оны 08 дугаар сард, 1986 оны 04, 09 дүгээр саруудад малчнаар нийт 2 /хоёр/ жил 4 /дөрвөн/ сар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийнЭрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН