Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 988

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,

Улсын яллагч Ч.Батбаяр,

Хохирогч С.Бямбацогт,

Шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч Б.Батбаяр,

Шүүгдэгч Б.И , түүний өмгөөлөгч Н.Жавзандолгор,

Шүүгдэгч О.Энхмандах, түүний өмгөөлөгч Д.Чинзориг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б , Б.И , О.Э нарт холбогдох эрүүгийн 1806 06493 2162 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

        1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Б.И .

 

        2. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1999 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, тоотод түр оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Б.Б ,

 

        3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах

чадвартай, О.Э .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Б.И , Б.Б , О.Э нар нь бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, АОС-ны 13-260 тоотод байрлах агуулахад хураалттай байсан иргэн С.Эрдэнэбатын эзэмшлийн бүрэн сийлбэртэй, хар модон, 2 давхар эсгий бүрээстэй монгол гэрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.И  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Э мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Бямбацогт мэдүүлэхдээ: “...Хохирлоо барагдуулж авахаар эвлэрлийн гэрээ байгуулсан учир надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч С.Эрдэнэбатын өгсөн мэдүүлэг /хх-9-10/, гэрч А.Ундармаагийн өгсөн мэдүүлэг /хх-12/, гэрч М.Хүслэнгийн өгсөн мэдүүлэг /хх-14/, гэрч Ч.Ганбаярын өгсөн мэдүүлэг /хх-27-28/, шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-70, 71, 72/, шинээр “Дамно” ХХК-ийн хөрөнгө тайлан, эвлэрлийн гэрээ, шүүгдэгч нарын хувийн байдлын тухай баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Б.И , Б.Б , О.Э нар нь бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, АОС-ны 13-260 тоотод байрлах агуулахад хураалттай байсан иргэн С.Эрдэнэбатын эзэмшлийн бүрэн сийлбэртэй, хар модон, 2 давхар эсгий бүрээстэй монгол гэрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан буюу хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Бямбацогтын өгсөн: “...2018 оны 5 сард Төв аймгийн Лүн сумаас 2 давхар эсгийн бүрээстэй иж бүрэн сийлбэртэй гэрийг манай эгчийн дэлгүүрийг түрээслэж ажилладаг байсан С.Эрдэнэбат гэх хүний үйлдвэрийн байранд хурааж хүлээлгэж өгсөн. 2018 оны 8 дугаар сарын эхээр наадмын дараа С.Эрдэнэбат “гэрийг чинь алдчихлаа, манай ажилчид хулгайлж аваад зарчихсан юм шиг байна” гэж хэлсэн. Уг гэр нь шинэвтэр гэр байгаа 2 жил зундаа 1 сар л барьдаг. Морь уяаны үеэр сар бариад хураадаг гэр.” /хх-6-7/ гэх мэдүүлэг,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд С.Эрдэнэбатын хохирогчоор өгсөн: “...Би хувиараа гэр хийж зарж борлуулдаг юм. 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр гэр хийдэг үйлдвэр дээрээ шөнийн 00 цагийн орчим очиход үйлдвэр эзэнгүй, цоожтой байсан. Цоожийг нь онгойлгоод дотогшоо орсон чинь хамаг юм эмх замбараагүй болчихсон байсан. Тэгээд хураадаг өрөөгөө онгойлгоод үзэхэд их таван ханатын пиризерэн сийлбэртэй иж бүрэн гэр алга болсон байсан. 2 давхар эсгийн туургатай шинэ гэр байсан. Дутуу зүйл гэвэл гадуур цагаан бүрээс нь байхгүй байсан. Манай үйлдвэрийг манаж байдаг О.Энхмандах, Б.Б  нар үйлдвэр дээрээ амьдардаг байсан боловч тухайн үедээ цоожлоод алга болчихсон байсан. Маргааш нь захаар явж ченжүүдтэй уулзаж явж байхад Ч.Ганбаяр гэх ченжийн эхнэр “манайх 7 хоногийн өмнө Улаанхуарангаас гэр авч зарсан” гэж хэлэхээр нь би Ч.Ганбаяртай нь утсаар яриад очиж уулзаад Б.И , О.Э нарын зургийг үзүүлэхэд “гэр худалдсан хүмүүс мөн байна” гэж хэлсэн. Тэгээд “ах нь тэр гэрийг чинь Улиастай руу хүнд зарсан” гэж хэлсэн.” /хх-9-10/ гэх мэдүүлэг,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Ундармаагийн өгсөн: “...С.Эрдэнэбат надад “манай гэр алга болчихлоо, энэ хулгайд хэн хэн оролцсон болохыг хэлээд өгөөч” гэсэн. Тэгсэн намайг “чи энэ Б.Б  болон О.Э нарыг олоход туслаадах” гэсэн. Тэгээд би М.Хүслэнтэй уулзаад болсон явдлыг хэлээд М.Хүслэнгээр Б.Б  рүү “чи С.Эрдэнэбатын гэрийг хулгайлж аваад зарчихсан юм уу, яг үнэнгээ хэл” гэсэн чат бичүүлсэн чинь эхэндээ “юу яриад байгаан” гэж байснаа сүүлдээ “тиймээ би тэр гэрийг нь авсан ченжид зарчихсан” гэсэн хариу ирсэн.” /хх-11-12/ гэх мэдүүлэг,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Хүслэнгийн өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө гэртээ амарч байхад А.Ундармаа орж ирээд “С.Эрдэнэбатын гэрийг нь Б.Б , О.Энхмандах, Б.И  нар аваад алга болчихсон гэнээ” гэхээр нь би С.Эрдэнэбат руу залгаад юу болсоныг нь асуугаад Б.Б  рүү “чи С.Эрдэнэбатын гэрийг хулгайлчихсан юм уу, цагдаа сэргийлэх гээд бөөн юм болоод байна” гэж асуусан чинь “үгүй” гэж байснаа сүүлдээ “би гэрийг нь авсан” гэхээр нь “тэр гэр нь хаана байгаа юм бэ, яг яасан юм бэ” гэж тодруулж асуухад “тиймээ тэр гэрийг нь аваад ченжид зарчихсан, би өөрөө С.Эрдэнэбаттай холбоо барьж чадахгүй нь дамжуулаад хэлээд өгчих Нарантуул захын хамгийн наад талын континер машиных нь дугаар 35-89 УНД цэнхэр өнгийн портер машин байгаа утасных нь дугаарыг санахгүй байна” гэж хариу бичсэн. Энэ хариуг С.Эрдэнэбат руу шууд мессеж бичээд С.Эрдэнэбаттай өглөө нь уулзаад “Нарантуул” зах дээр очиж машиных дугаараар хайж байгаад континер нь олоод ченжтэй уулзаад Б.Б ийн зургийг үзүүлэхэд “энэ охин мөн байна” гэсэн.” /хх-13-14/ гэх мэдүүлэг,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Ганбаярын өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Хужирбуланд гэртээ байж байхад үдийн өмнө манай эхнэр Алимаа над руу залгаад “байрны урьдчилгаанд бүрдүүлэх гээд гэрээ зарж байгаа эхнэр нөхөр хоёр гэрээ ачаад Улаанхуаранд ирчихсэн байна гэнээ, чи очоод үзээдэх” гэхээр нь би машинаа асаагаад Улаанхуаран руу яваад очиход портер маркийн машин гэр аччихсан зогсож байсан. Очиж уулзахад нэг хүүхэн, хоёр залуу тэгээд машины жолооч нар байсан. Би гэрийг нь үзээд 700.000 төгрөгөөр авахаар үнэ тохирч гэрийг нь машиндаа шилжүүлэн ачсан. Уг гэр нь хуучин гэр байсан ба хоёр давхар эсгийтэй, машинаар сийлсэн гэр байсан. Шал гадна бүрээс байхгүй, хаалганы гадна тал харалчихсан тийм гэр байсан. Тоонондоо очиртой байсан.” /хх-27-28/ гэх мэдүүлэг,

 

          Эвлэрлийн гэрээ,

“Дамно” ХХ-ийн хөрөнгө үнэлгээний тайлан,

Шүүгдэгч Б.Б , Б.И , О.Э нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-70, 71, 72/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

         Шүүгдэгч Б.И , Б.Б , О.Э нарын бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, АОС-ны 13-260 тоотод байрлах агуулахад хураалттай байсан иргэн С.Эрдэнэбатын эзэмшлийн бүрэн сийлбэртэй, хар модон, 2 давхар эсгий бүрээстэй монгол гэрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

           

            Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

            Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.И , Б.Б , О.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч нарыг “Хулгайлах” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.И , Б.Б , О.Э нар нь хохирогч С.Бямбацогттод учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх шүүгдэгч Б.И , Б.Б , О.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

            Шүүхээс шүүгдэгч Б.И , О.Э нарт ял шийтгэл оногдуулахад хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэхээр шийдвэрлэв.

 

           Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Б.Б  нь жирэмсэн гэдэг нь тогтоогдсон тул түүнд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д зааснаар анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн жирэмсэн эмэгтэйд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.И , Б.Б , О.Э нь энэ хэрэгтээ 41 хоног цагдан хоригдсон ба хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Б.И , Б.Б ,  О.Э  бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

           2. Б.И , О.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүрийг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

                                                                                                                                                      

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар Б.И , О.Э нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

 

4. Б.Б т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Б.Б т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

           6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Б т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Б , О.Э нар нь энэ хэрэгтээ тус бүр 41 хоног цагдан хоригдсон, Б.И  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй ба шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.            

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.И , Б.Б , О.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.И , Б.Б , О.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС