Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 130/ШШ2016/00432

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 5 дугаар багт оршин суух, Т овогт -н Хий хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.Х, үрчлүүлэгч Ч.С, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Сагсай сумын Засаг даргын 1999 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаартай захирамжаар Хийг Л.Сд үрчлүүлсэн үрчлэлтийг хүчинтэйд тооцуулахыг хүсжээ.

Хүсэлт гаргагч С.Х шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие 1998 оны 3-р сарын 23-нд төрсөн. 1999 оны 8-р сарын 20-ны өдөр миний төрсөн эцэг болох Т овгийн Бы Шаас Б овгийн Л.Сд хуулийн дагуу үрчлэлтийн бүртгэлийн 10-рт бүртгэлд бүртгүүлж үрчилж авсан байна. Иймд үрчилж авсан тухай Засаг даргын захирамжийг архиваас шүүлгэж үзэхэд гараагүй байна. Иймд Засаг даргын захирамжийг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон тул тус захирамжийг хүчинтэйд тооцож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээдШүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээдШүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С.Х нь Сагсай сумын Засаг даргын 1999 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаартай захирамжаар үрчлэгдсэн үрчлэлтийг хүчинтэйд тооцуулахыг хүсжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хүсэлт гаргагч С.Хийг 1999 оны 08 сарын 20-ны өдрийн 10 дугаартай захирамжаар Лайхын Сд үрчлэгдсэн үрчлэлтийг хүчинтэй тооцуулахыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар Архивын тасгийн 2016 оны 05 сарын 11-ний өдрийн 277 дугаартай архивын лавлагаагаар Сагсай сумын Засаг даргын 1998 оны захирамжийг архивт шилжүүлээгүй тул иргэн С.Хд холбогдох архивын лавлагаа өгөх боломжгүй гэжээ. Хэдийгээр Ш.Хийг Л.Сд үрчлэгдсэн талаар Засаг даргын захирамж гараагүй гэх боловч хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар үрчлэгдсэн болох нь нотлогдож байна гэж үзлээ. Үүнд:

Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 06 сарын 24-ний өдрийн 231/001144104 дугаартай Үрчилсний бүртгэлийн лавлагаанд: ***********, Т овгийн Шын Хийг үрчлэгч эх Лайхын С /**********/ -д үрчлүүлж 1999/08/20нд Баян-Өлгий аймаг Сагсай сумын үрчлэлтийн 10-рт Т овгийн С-ны Х болгон бүртгэсэн үрчлэлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов гэсэн үрчилсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.

Хүсэлт гаргагч С.Хий №10 дугаартай РД:*********** регистрийн дугаартай, үрчлэхийн өмнө хүүхдийн овог Т, эцгийн нэр Ш, нэр Х, үрчлүүлсэн эцгийн овог Т, эцгийн нэр Б, нэр Ш, эхийн овог Шыбарайгыр, эцгийн нэр Чонж, нэр С, үрчилсний дараах хүүхдийн овог Т, эцгийн нэр С, нэр Х, үрчлэн авсан эцгийн нэр Б , эцгийн нэр Лайых, нэр С нарт С.Хийг үрчлэн авсныг 1999 он 08 сар 20 өдөр хүүхэд үрчилсний бүртгэлийн 10-рт бүртгэж, гэрчилгээ олгов гэсэн гэрчилгээгээр,

- *********** регистрийн дугаартай овог Т, эцэг, эхийн нэр С, нэр Х, эрэгтэй, 1998/03/23 төрсөн, 2014/04/16 олгосон гэх Монгол Улсын Иргэний үнэмлэхийг нотариатаар баталгаажуулсан хуулбараар,

- Сагсай сумын 5 дугаар багийн Засаг даргын 2016 оны 05 сарын 16-ны өдрийн тодорхойлолтод: Т овгийн Сн Х нь 1998 онд төрсөн/***********/, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 5 дугаар багт оршин суудаг нь үнэн гэх тодорхойлолт,

-хүсэлт гаргагч С.Хийг үрчлүүлэгч Б.Ш, Ч.С нарын шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд оролцсон үрчлүүлэгч Ч.Сын тайлбараар тус тус нотлогдож байна.

Хүсэлт гаргагч С.Хийг үрчлэн авсан Лайхын С нь 2008 оны 09 сарын 24-ний өдөр нас барсан болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 03 сарын 24-ний өдрийн 231/00114583 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаа байна.

Харин хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн Ж-ийн Б нь 2004 оны 10 сарын 06-нд нас барсныг Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 2004 оны 10 сарын 13-ны өдрийн 26-рт бүртгүүлсэн нас барсны бүртгэл байгаа тул лавлагаа олгох гэх 2016 оны 03 сарын 30-ний өдрийн Улсын бүртгэлийн хэлтсийн 231/00124598 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаа нь энэ хэрэгт ач холбогдолгүй нотлох баримт байна.

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргын Тамгын газрын 2010 оны 03 сарын 11-ний өдрийн 21 дугаартай албан бичиг нь ямар нэгэн тамга тэмдэггүй нотлох баримт тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг үндэслэж хүсэлт гаргагч С.Хийг Сагсай сумын Засаг даргын 1999 оны 08 сарын 20-ны өдрийн 10 дугаартай захирамжаар Лайыхын Сд үрчлэгдсэн үрчлэлтийг хүчинтэйд тооцож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Сагсай сумын Засаг даргын 1999 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаартай захирамжаар Хийг Лайыхын Сд үрчлүүлсэн үрчлэлтийг хүчинтэйд тооцсугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч С.Хий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН