| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 181/2021/02961/И |
| Дугаар | 210/МА2025/00085 |
| Огноо | 2025-01-10 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2025/00085
БНСУ-ын иргэн *******-ий
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/04206 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн *******-ий нэхэмжлэлтэй
Хариуцагч *******т холбогдох,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд БНСУ-ын иргэн *******,
******* болон *******, ******* нарын хооронд байгуулсан 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ, түүнийг үндэслэн байгуулсан 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн барьцааны гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн хороо, Зайсан гудамж байршилтай авто зогсоол 242 м.кв талбайтай 5 өрөө, орон сууцны зориулалттай дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай үндсэн,
2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Хан-Уул дүүрэг, хороо, Зайсан гудамж, 242 м.кв 5 өрөө орон сууц, зоорийн давхрын авто зогсоолын өмчлөх эрхийг БНСУ-ын иргэн *******д шилжүүлэхийг *******д даалгах бие даасан шаардлагатай, иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
******* нь *******тэй байгуулсан 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №160825 дугаар зээлийн гэрээгээр 8 сарын хугацаатай, зээлдүүлэгч ******* 180,000,000 төгрөгийг зээлдэгч БНСУ-ын иргэн *******, ******* нарт зээлдүүлэх, зээлдэгч нар тус гэрээний хавсралт 1-т заасан хуваарийн дагуу зээлийг буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн.
Зээлийн гэрээний дагуу ******* нь *******, ******* нарт 180,000,000 төгрөг шилжүүлэх үүрэг хүлээсэн хэдий ч шилжүүлэг огт хийгдээгүй.
Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн ******* нь *******ээс, 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ******* болон *******, ******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг үндэслэн байгуулсан 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн барьцааны гэрээгээр барьцаалсан Улсын бүртгэлийн дугаартай, 000507547 дугаартай гэрчилгээтэй Хан-Уул дүүргийн хороо, Зайсан гудамж, байр, ын 242 м.кв талбайтай 5 өрөө орон сууц болон уг орон сууцны зоорийн давхрын хаягт байршилтай авто зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
Маргаан бүхий орон сууцыг анхнаасаа ******* гэх хүний өмч ба анх өөрийн төрсөн ахын гуйлтаар өөрийн хөрөнгөө барьцаалж зээл авах итгэмжлэлийг *******-д өгсөн. Харин ******* нь барьцаанд тавих итгэмжлэл олгосон байхад нэхэмжлэгч *******-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж *******ийг хуурч мэхлэн зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан.
Анх нэхэмжлэгч *******-д Бэлэглэлийн гэрээ-ээр шилжүүлсэн Хан-Уул дүүргийн хороо, Зайсан гудамж, байр, , 242 м.кв талбайтай 5 өрөө орон сууц болон уг орон сууцны зоорийн давхрын хаягт байршилтай авто зогсоолыг анхнаасаа хууль бус болохыг мэдэж байсан ******* гэх хүнийг нас барангуут гэрчлэх этгээд байхгүй гэх шалтгаанаар шүүхэд хандаж үндэслэлгүйгээр хүний хөрөнгийг авах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:
Миний хувьд БНСУ-ын *******ий нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ******* буюу надад итгэмжлэл олгосон хүний тухайд *******-д зөвхөн зээл авахтай холбоотойгоор энэ маргааны зүйл болоод байгаа орон сууцыг итгэмжлэл хийж өгсөн байдаг. Гэтэл ******* болон ******* нарын хооронд 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулагдсан. Өөрөөр хэлбэл, ******* нь өөрт олгосон итгэмжлэлийнхээ цар хүрээг хэтрүүлэн, бэлэглэлийн гэрээ хийх эрх олгоогүй байхад энэ итгэмжлэлээрээ *******-тэй бэлэглэлийн гэрээ байгуулж, *******, *******, ******* нарын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзэж байна.
*******-ээс цаашаа ******* руу ямар нэгэн байдлаар энэ байрны нэр шилжих боломжгүй байсан. Гэтэл *******ий дээр нэр шилжчихсэн байсан нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргааны зүйлтэй холбоотой *******т холбогдсоны үндсэн дээр үүнийг мэдэж надад итгэмжлэл олгосон ийм үйл явдал болсон. 2005 оноос хойш шударгаар өмчилж байсан өөрийн үл хөдлөх хөрөнгөө бусдад хууль бусаар, үндэсгүйгээр алдаж байгаа үйл явдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
4. Гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлага, тайлбарын агуулга:
БНСУ-ын иргэн ******* нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, хороо, Зайсан гудамж, 242 м.кв 5 өрөө орон сууц, зоорийн давхрын гараашийн хамт барьцаалуулахаар өөрийн төрсөн ахын гуйлтаар БНСУ-ын иргэн -д барьцаанд тавьж зээл авахыг зөвшөөрч 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр барьцаанд тавих "Итгэмжлэл"-ийг олгосон.
Улмаар дээрх итгэмжлэлийг ашиглан хууль ёсны өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “Бэлэглэлийн гэрээ”-ээр БНСУ-ын иргэн -д шилжүүлсэн талаар олж мэдсэн. Түүнчлэн ******* дээрх хууль бус “Бэлэглэлийн гэрээ”-г ашиглаж *******тэй зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан байна.
БНСУ-ын иргэн *******-ий хувьд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг 2005 онд худалдан авч 2005 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр албан ёсоор үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний дагуу хууль ёсны өмчлөгч болсон.
Иймд 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас үүссэн үр дагаврыг арилгаж Хан-Уул дүүрэг, хороо, Зайсан гудамж, 242 м.кв 5 өрөө орон сууц, зоорийн давхрын гараашийн өмчлөх эрхийг БНСУ-ын иргэн *******-д шилжүүлэхийг -д даалгаж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч талаас бие даасан шаардлагад гаргасан тайлбарын агуулга:
Миний бие Бүгд Найрамдах Солонгос улсын хөрөнгө оруулалттай ******* 2009 оноос 2017 оны хооронд 5 жил ажиллаж байсан бөгөөд ажиллах явцдаа цалингаа авч чадалгүй тус компаниас гарсан. Тухайн үед *******-ийн гүйцэтгэх захирал ******* байсан ба дээрх төлөгдөөгүй хураагдсан цалингийн оронд өөрийн өмчлөлийн орон сууцыг бэлэглэлийн гэрээний үндсэн дээр надад шилжүүлсэн. Ийнхүү 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулж, ******* миний бие Хан-Уул дүүргийн хороо, Зайсан гудамж, орон сууцны өмчлөгчөөр 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр бүртгэгдэн өнөөдрийг хүртэл тус байрандаа амьдарч байгаа юм.
******* би орон сууцны анхны өмчлөгч *******-тэй одоо ч байнга утсаар ярьж холбоотой байдаг. ******* нь орон сууцны өмчлөгчөөр ******* намайг бүртгэлтэй байгааг сайн мэдэж байгаа тул өмчлөх эрх шилжсэнээс хойш өнөөдрийг хүртэл 7 жилийн хугацаанд ямарваа нэгэн байдлаар өмчлөх эрхтэй холбоотойгоор шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргаж байгаагүй.
Иймд *******-ээс *******-д олгосон барьцаанд тавих итгэмжлэлийг ашиглан бэлэглэлийн гэрээ хийсэн гэдэг нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Хариуцагч талаас бие даасан шаардлагад гаргасан тайлбарын агуулга:
Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай маргах зүйлгүй. Хэрэгт авагдсан итгэмжлэлийн зорилго нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг ашиглаад зээл аваад буцааж төлөөд эцсийн өмчлөгч буюу *******д буцааж өгөх харилцаа үүссэн байсан. Гэтэл тэр итгэмжлэлийг ******* болон нэхэмжлэгч ******* нар нь хууль бусаар ашигласан байна. Одоо ******* нь тэрхүү бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан орон сууцыг буцааж авъя, энэ зээлийн гэрээ хүчин төгөлдөр гэсэн утга агуулга бүхий асуудал гаргаад байна. Энэ нь өөрсдийнх нь гаргасан нэхэмжлэл болоод тайлбар, нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Харин бие даасан шаардлага гаргаж оролцож байгаа гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.
7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.5 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******т холбогдох, ******* болон *******, ******* нарын хооронд байгуулсан 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ, түүнийг үндэслэн байгуулсан 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн барьцааны гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, барьцааны зүйл болох Нийслэлийн Хан-Уул дүүргийн хороо, Зайсан гудамж байршилтай авто зогсоол, 242 м.кв талбайтай 5 өрөө, орон сууцны зориулалттай дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх, 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн барьцааны гэрээгээр барьцаалсан Улсын бүртгэлийн дугаартай, 000507547 дугаар гэрчилгээтэй Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсан гудамж, байр, 242 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцны болон зоорийн давхрын хаягт байршилтай авто зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
болон ******* нарын хооронд 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Орон сууцны бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Хан-Уул дүүрэг, хороо, Зайсан гудамж, байрны ын 242 м.кв талбайтай 5 өрөө орон сууц, зоорийн давхрын гараашийн өмчлөх эрхийг БНСУ-ын иргэн *******-д шилжүүлэхийг *******-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,128,150 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс төлсөн 723,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч -ээс тэмдэгтийн хураамж 723,150 төгрөгийг гаргуулж *******-д олгож шийдвэрлэсэн байна.
8. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
8.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
8.2. 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, бэлэглэлийн гэрээ, барьцааны гэрээгээр ******* зээлийн гэрээний зүйл болох 168,000,000 төгрөгийг өөртөө авч хэрэглээд захиран зарцуулсан агуулгатай тайлбарыг шүүхээс гаргасан. 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгч БНСУ-ын иргэн *******-ий Төрийн банкны данс руу 68,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Хэргийн 230-231 дүгээр хуудсанд байгаа солонгос, монгол хэл дээр бичигдсэн төлбөрийн баримтад 100,000,000 төгрөгийг *******-д шилжүүлсэн гэсэн агуулга бүхий баримт байна. Энэхүү мөнгө хүлээн авсан баримтаас харахад ******* болон -д биш *******-д уг зээлийг олгосон байгааг харуулж байна. Шүүхийн дээрх дүгнэлт нь хэргийн бодит нөхцөл байдалтай тохирохгүй байгаа бөгөөд 100,000,000 төгрөгийг ******* авсан гэдэг нь хэргийн 230-231 дүгээр хуудсанд авагдсан баримтаар нотлогддог. Энэнд шүүх нотлох баримтыг буруугаар тайлбарлаж дүгнэсэн.
Үүнтэй холбогдуулан зээлийн гэрээний эргэн төлөлтийг хэн төлж байгаа, мөн зээлийн үлдэгдэл төлбөр тооцооны талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь огт мэдэхгүй байсан учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч талаас шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан. Иргэний хэрэг үүсгэснээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын зүгээс дээрхтэй холбоотой нотлох баримтуудыг гаргуулах хүсэлт гаргахад шүүх хүлээн аваагүй.
8.3. Мөн нэхэмжлэгч ******* би цалин хөлсөө авах зорилгоор зээлийн гэрээ, барьцааны гэрээг байгуулсан. -аас цалин хөлсөө бодитоор авч байгаагүй гэдгээ нотлоход *******-д ажилд орсноос хойш ажлаас гарах хүртэлх хугацааны өөрийн нэр дээрх банкны дансны хуулгуудыг бүрдүүлж гаргах хүсэлт шүүхэд гаргасан. Гэтэл шүүх шаардлагагүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийн оролцогчид олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэж байна.
8.4. Мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс итгэмжлэгдсэн төлөөлөгч д олгосон итгэмжлэл нь хуулийн шаардлага хангаагүй. Өөрөөр хэлбэл, итгэмжлэл дээр гарын үсэг зурагдаагүй, итгэмжлэл дээр дарагдсан тамга нь энгийн тамга байгаа тул хуулийн шаардлага хангуулж дахин гаргуулах хүсэлтийг нэхэмжлэгч талаас гаргасан боловч шүүх татгалзаж шийдвэрлэсэн зэрэг шүүхээс хэргийн бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт гаргаж шийдвэрлэхэд нотлох баримтуудыг хангалттай бүрдүүлээгүй зэргээс үндэслэлгүй шийдвэр гаргаж дүгнэсэн гэж үзэж байна.
Мөн дээрх хэргийн оролцогч нарын гаргасан хүсэлтүүд, нотлох баримтуудыг хангалттай бүрдүүлэлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж, хэрэг бүрэн зөв шийдэгдээгүй бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
9. Давж заалдах гомдолд хариуцагч талаас гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч анхан шатны шүүх хуралдааны явцад зээлийн гэрээгээр төлбөр мөнгө авсан талаар маргаагүй. Хариуцагчийн дансны хуулга нь нэхэмжлэлтэй холбоогүй байсан учраас шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангахаас татгалзсан. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2021 оны 12 дугаар сард нэхэмжлэлийг гаргасан. Тухайн үеийн нэхэмжлэлийн шаардлага нь зээл болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 5 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах байсан. Хөдөлмөрийн гэрээ болон цалин хөлстэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага байгаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэжээ.
10. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч *******-д ажиллаж байх хугацаандаа цалин авч байгаагүй гэж тайлбарладаг. Энэ нь тусдаа асуудал. ******* нь одоо хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа, гүйцэтгэх удирдлагатай, төлөөлөн удирдах зөвлөлтэй, хувьцаа эзэмшигчтэй. Энэ хоёрын хоорондын маргаанд миний үйлчлүүлэгч Чой Дун Хүний орон сууц хамааралгүй. Татвараас зайлсхийх зорилгоор бэлэглэлийн гэрээний нэр шилжүүлсэн болохыг өмгөөлөгч нь тайлбарладаг, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Уг үндэслэлээр бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох шаардлага тавьсан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Мөн хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг бүрэн дэмжиж байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр хэргийг тухайн шүүхэд буцаав.
1. Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн ******* нь хариуцагч *******т холбогдуулан ******* болон *******, ******* нарын хооронд байгуулсан 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ, түүнийг үндэслэн байгуулсан 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн барьцааны гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн хороо, Зайсан гудамж байршилтай авто зогсоол 242 м.кв талбайтай 5 өрөө, орон сууцны зориулалттай дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүл тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
Гуравдагч этгээд БНСУ-ын иргэн ******* нь 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Хан-Уул дүүрэг, хороо, Зайсан гудамж, 242 м.кв 5 өрөө орон сууц, зоорийн давхрын авто зогсоолын өмчлөх эрхийг БНСУ-ын иргэн *******д шилжүүлэхийг *******д даалгахаар бие даасан шаардлага гаргажээ.
2. Анхан шатны шүүх, нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй байхад, шүүх хэргийн үйл баримтыг тогтоолгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
2.1. Нэхэмжлэгч нь “...маргаж буй орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаанд тавьсан, уг барьцааны зүйлийг чөлөөлүүлнэ” гэж тайлбарлах байх ба тухайн зээлийн гэрээний үүрэг хэрхэн биелэгдсэн үйл баримт тодорхойгүй, мөн хариуцагч нь “...тухайн барьцааны хөрөнгийг өмчлөгч буюу нэхэмжлэгчид бус гуравдагч этгээдэд шилжүүлэхийг зөвшөөрнө” гэсэн тайлбарыг гаргасан байна. Энэ тохиолдолд зохигчийн тайлбартай холбогдуулан зээлийг хэн, ямар зориулалтаар авсан болох, зээлийн болон барьцааны гэрээний үүрэг дуусгавар болсон эсэх нь тодорхойгүй байхад хэргийн үйл баримтыг шүүхээс бүрэн тогтоолгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
3. Нэхэмжлэгч нь 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хамтран хариуцагчаар *******-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай хүсэлтийг гаргасан байх бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШЗ2024/01955 дугаар захирамжаар “нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн холбогдуулсан талаарх хуульд заасан шаардлага хангасан нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн хамтран хариуцагчаар татах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь өөрийн гаргасан нэхэмжлэлийн хариуцагчийг тодорхойлохоор хуульд заасан байхад хамтран хариуцагчаар “Сонжин групп” ХХК-ийг оролцуулах тухай хүсэлтийг хангахгүй орхисныг буруу гэж үзнэ./2хх7-9/
4. Нэхэмжлэгч талаас маргаж буй орон сууцыг түүний авах ёстой цалингийн оронд өгсөн гэж тайлбарлан *******-аас 2009 оноос 2016 оныг дуусах хүртэлх хугацааны цалингийн хуулгыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулах тухай хүсэлт гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн 181/ШЗ2023/08244 дугаар захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй байна./1хх191-193/
5. Хэргийн оролцогчдын гаргаж буй хүсэлт нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг нягтлан шалгаж хүсэлтийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэдгийг анхаарах үүрэгтэй.
6. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/04206 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,128,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Ц.АЛТАНЦЭЦЭГ