| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2019/0155/э |
| Дугаар | 2019/ШЦТ/157 |
| Огноо | 2019-06-13 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2019/ШЦТ/157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Б.Догмиддорж
Шүүгдэгч Э.М-ын өмгөөлөгч Г.Цэрэндолгор
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Урансувд
Шүүгдэгч Ц.Ч, А.З, Э.Э, Д.Э, Э.М, Х.Т, Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ХЦ.Ч, А.З, Э.Э, Д.Э, Э.М, Х.Т, Д.Д нарт холбогдох 1721002620334 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ......... оны ...... дүгээр сарын ......-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын .................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ц.Ч. /РД: .........../
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ..... дүгээр сарын .....-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, эхийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн ..................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, А.З. /РД: ....................../
3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........ оны .....дугаар сарын ......-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ............. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн ........................ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэн харгалзсан, Э.Э. /РД: .........................../
4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........ оны ............. дүгээр сарын .................-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ................ настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн ............ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Д.Э. /РД: .................../
5. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........ оны ......... дугаар сарын ......-ний өдөр Дорнод аймгийн Матад суманд төрсөн, ,,,,,,настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, , тоотод оршин суух, ..................... гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Э.М. /РД: .................../
6. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны...... дүгээр сарын .......-ны өдөр Дорнод аймгийн Булган суманд төрсөн, ....... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн ................. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Х.Т. /РД: ................/
7. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ......... оны ...... дугаар сарын ........-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, .......... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн ................. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1998 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэн харгалзсан, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2003 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэн харгалзсан гэх, Д.Д. /РД: .................../
1. Шүүгдэгч Ц.Ж нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг “Могойт” гэх газраас 84-27 ДОА улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 5 кг, 500 грамм Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамалын жагсаалтад оруулсан “Дэрвэгэр, жиргэрүү” ургамалын зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор түүсэн,
2. Шүүгдэгч А.З нь Э.Э-тэй хамтран 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг “Могойт” гэх газраас 84-27 ДОА улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 8 кг, 300 грамм Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамалын жагсаалтад оруулсан “Дэрвэгэр, жиргэрүү” ургамалын зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор түүсэн,
3. Шүүгдэгч Э.Э нь А.З-тэй хамтран 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг “Могойт” гэх газраас 84-27 ДОА улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 5 кг, 500 грамм Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамалын жагсаалтад оруулсан “Дэрвэгэр, жиргэрүү” ургамалын зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор түүсэн,
4. Шүүгдэгч Д.Э нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг “Могойт” гэх газраас 84-27 ДОА улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 3 кг, 400 грамм Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамалын жагсаалтад оруулсан “Дэрвэгэр, жиргэрүү” ургамалын зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор түүсэн,
5. Шүүгдэгч Э.М нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг “Могойт” гэх газраас 84-27 ДОА улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 4 кг, 800 грамм Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамалын жагсаалтад оруулсан “Дэрвэгэр, жиргэрүү” ургамалын зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор түүсэн,
6. Шүүгдэгч Х.Т нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг “Могойт” гэх газраас 84-27 ДОА улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 5 кг, Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамалын жагсаалтад оруулсан “Дэрвэгэр, жиргэрүү” ургамалын зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор түүсэн,
7. Шүүгдэгч Д.Д нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг “Могойт” гэх газраас 84-27 ДОА улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 3 кг, 100 грамм Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамалын жагсаалтад оруулсан “Дэрвэгэр, жиргэрүү” ургамалын зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор түүсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Ч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.
Шүүгдэгч А.З шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.
Шүүгдэгч Э.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.
Шүүгдэгч Д.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.
Шүүгдэгч Э.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.
Шүүгдэгч Х.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.
Шүүгдэгч Д.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.
Иргэний нэхэмжлэгч У.Энхбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын тамгын газарт байгаль орчны хяналтын улсын байцаагчаар 24 жил ажиллаж байгаа юм. ...одоогоор дэрэвгэр, жиргэрүү ургамлын үндсийг 5 жилийн хугацаагаар хориглосон байгаа болохоор түүж, бэлтгэх нь хориотой юм. Манай сумын 2 дугаар багийн нутаг болох “Могойт” гэх газраар дэрэвгэр, жиргэрүү ургамал ургадаг юм. ...дээрхи ургамлыг ихэвчлэн төлбөрийн чадваргүй хүмүүс түүдэг бөгөөд дахин ийм асуудал гаргахгүй байх гэж бодож байна. Манай сумын зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /1-р хх-ийн 96-97 тал/
Гэрч Б.Баянмөнх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10 цаг 30 минутад Дорнод аймгийн төвөөс хилийн 1 дүгээр застав руу албан ажлаар жолооч ахлах ахлагч Алтангэрэлийн хамтаар явсан юм. Ингээд хилийн 2 дугаар заставаас гараад 1 дүгээр застав руу явах замд буюу Могойтын байнгын хилийн харуулаас баруун хойд зүгт 5 орчим км зайд явж байхад замын зүүн талд хэсэг хүмүүс юм түүж байгаа бололтой энд тэнд тарсан байдалтай байсан учраас очиж шалгасан юм. Ингээд шалгасан чинь 15-16 хүмүүс “Истана” маркийн 84-27 ДОА улсын дугаартай машинаа хонхорт хүний нүднээс далд тавьсан байдалтай дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг түүж байсан. Уг хүмүүсийг бүгдийг нь цуглуулж бичиг баримтыг нь шалгуул гэхэд бүгд бичиг баримт байхгүй байсан учраас дэрэвгэр, жиргэрүү ургамлын үндэс түүх зөвшөөрөл байгаа эсэхийг асуухад “ямар ч зөвшөөрөл байхгүй” гэж тэдгээр хүмүүс хэлсэн юм. Та бүхэн хууль дүрэм зөрчиж байна гэж хэлсэн чинь бүгдээрээ мэдэж байгаа, хориглосон үндэс түүж болохгүй гэдгийг бүгдээрэ хэлцгээж байсан. Тэдгээр хүмүүсээс хэзээ ирж байрласан юм бэ гэж асуусан чинь 18-ны шөнө ирж байрлаад өглөөнөөс эхлэн түүж байна гэж хэлсэн. ...“Аллион” маркийн машины багажинд 5 шуудай байсан бөгөөд 1 шуудайнд нь уут хийсэн харин бусад шуудайнд дэрэвгэр, жиргэрүү ургамлыг хийсэн байсан. Приус-20 маркийн машины багажинд ямар нэгэн зүйл байхгүй, уг машины 2 хүний биед түүж бэлтгэсэн шуудай дэрвэгэр, жиргэрүү ургамлын үндэс байсан юм...” гэжээ. /1-р хх-ийн 98-100 тал/
Гэрч Т.Гэрэлт-Од мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 08 цагийн орчимд Т, М, Наранцэцэг, Эрдэнэбат, Энхзаяа, Эрдэнэцэцэг, Зоригоо, Ч, Далай, Лхагваа, Алтанцэцэг нарын хамтаар өөрийнхөө “Истана” маркийн 84-27 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Халхгол сумын нутаг “Сангийн далай” гэх газрын зүүн талаар дэрэвгэр, жиргэрүү гэх ургамлын үндэс түүхээр явсан юм. Үндэс түүхийн өмнө “Цагаан Биндэряа” гэдэг компаний захирал Эрдэнэчимэгээс үндэс түүх зөвшөөрлийн бичгийг 1 ширхэгийг авсан байсан болохоор үндэс түүж болно гэж бодсон байсан юм. ...2 цаг гурайн хугацаанд түүж байхад хар өнгийн жийп машинтай хилийн цэргийн хүмүүс ирээд миний машинд явсан хүмүүсийн түүж байсан үндэс, лоомыг хурааж авсан. ...Би дэрэвгэр, жиргэрүү ургамлын үндэс түүгээгүй бөгөөд миний машинд сууж явсан хүмүүс дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг бүгдээрээ түүсэн юм. Хэн нь хэдэн кг үндэс түүсэнг хэлж мэдэгүй байна...” гэжээ. /1-р хх-ийн 10-104 тал/
- Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай тогтоол /1-р хх-ийн 78 тал/
- Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 79-85 тал/
- Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 86-94, 2-р хх-ийн 96-97 тал/
- Гэрч М.Энхзаяагийн мэдүүлэг /1-р хх-ийн 124-125 тал/
- Гэрч С.Наранцэцэгийн мэдүүлэг /1-р хх-ийн 130-131 тал/
- Гэрч Д.Алтанцэцэгийн мэдүүлэг /1-р хх-ийн 136-137 тал/
- Гэрч Б.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг /1-р хх-ийн 141 тал/
- Байгаль орчны улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 05 тоот дүгнэлт /1-р хх-ийн 161-162 тал/
- С.Ц-гийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 110-111, 208-210 тал/
- А.З-гийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 113-114, 217-219 тал/
- Э.Э-гийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 116-117, 220-222 тал/
- Д.Э-ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 119-120, 226-228 тал/
- Э.М-ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 127-127, 214-216 тал/
- Х.Т-ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 133-134, 211-213 тал/
- Д.Д-ийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 139, 223-225 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Эд мөрийн баримтаар: 6 ширхэг төмөр лоом, 10 килограмм 100 грамм “Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг шинжлэн судлав.
1. Шүүгдэгч Ц.Ж нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг “Могойт” гэх газраас “Istana” маркийн 84-27 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 5 кг, 500 грамм Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад оруулсан “Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор түүсэн,
2. Шүүгдэгч А.З нь Э.Э-тай хамтран 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг “Могойт” гэх газраас “Istana” маркийн 84-27 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 8 кг, 300 грамм Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад оруулсан “Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор түүсэн,
3. Шүүгдэгч Э.Э нь А.З-тэй хамтран 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг “Могойт” гэх газраас “Istana” маркийн 84-27 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 5 кг, 500 грамм Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад оруулсан “Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор түүсэн,
4. Шүүгдэгч Д.Э нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг “Могойт” гэх газраас “Istana” маркийн 84-27 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 3 кг, 400 грамм Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад оруулсан “Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор түүсэн,
5. Шүүгдэгч Э.М нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг “Могойт” гэх газраас “Istana” маркийн 84-27 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 4 кг, 800 грамм Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад оруулсан “Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор түүсэн,
6. Шүүгдэгч Х.Т нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг “Могойт” гэх газраас “Istana” маркийн 84-27 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 5 кг, Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад оруулсан “Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор түүсэн,
7. Шүүгдэгч Д.Д нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг “Могойт” гэх газраас “Istana” маркийн 84-27 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 3 кг, 100 грамм Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад оруулсан “Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор түүсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч У.Энхбаатар, гэрч Б.Баянмөнх, Т.Гэрэлт-Од, М.Энхзаяа, С.Наранцэцэг, Д.Алтанцэцэг, Б.Эрдэнэцэцэг нарын мэдүүлэг, зөрчлийн талаарх гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай тогтоол, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд зүйлийн үнэлгээ, Байгаль орчны улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 05 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Ч, А.З, Э.Э, Д.Э, Э.М, Х.Т, Д.Д нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц.Ч, А.З, Э.Э, Д.Э, Э.М, Х.Т, Д.Д нарыг ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор түүсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Ц.Ч, А.З, Э.Э, Д.Э, Э.М, Х.Т, Д.Д нарыг ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор түүсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас байгальд 7525.000 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь иргэний нэхэмжлэгч У.Энхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 96-97 тал/, Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 05 тоот дүгнэлт /1-р хх-ийн 161-162 тал/-ээр тус тус тогтоогдож байх боловч иргэний нэхэмжлэгч нь шүүгдэгч нараас “хохирол нэхэмжлэхгүй” гэж мэдүүлсэн болохыг дурдвал зохино.
Шүүгдэгч Ц.Ч, А.З, Э.Э, Д.Э, Э.М, Х.Т, Д.Д нарын зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамал түүхэд ашигласан “Istana” маркийн 84-27 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь тэдгээрийн эзэмшлийн бус, Төмөрийн Гэрэлт-Одын өмч болох нь гэрч Т.Гэрэлт-Одын мэдүүлэг /1-р хх-ийн 102-104 тал/, 00802112 дугаар тээврийн хэрэгслийн гэрчилгээ /1-р хх-ийн 91 тал/ зэргээр нотлогдож байх тул уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч Т.Гэрэлт-Одод буцаан олгож, харин шүүгдэгч Ц.Ч, А.З, Э.Э, Д.Э, Э.М, Х.Т, Д.Д нараас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан автомашины үнэ 2000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлого болгох, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө /эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хэмжээгээр/ болох 10 килограмм 100 грамм Дэрэвгэр жиргэрүү ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Ч, А.З, Э.Э, Д.Э, Э.М, Х.Т, Д.Д нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч Ц.Ч, А.З, Э.Э, Д.Э, Э.М, Х.Т, Д.Д нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Иргэний нэхэмжлэгч У.Энхбаатар нь шүүгдэгч Ц.Ч, А.З, Э.Э, Д.Э, Э.М, Х.Т, Д.Д нараас “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Ц.Ч-н .................... тоот, А.З-н ............... тоот, Э.Э-н ................ тоот, Д.Э-н ...................... тоот, Э.М-н .................... тоот, Х.Т-н .................. тоот, Д.Д-н .................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Ж, А.З, Э.Э, Д.Э, Э.М, Х.Т, Д.Д нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор түүсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж, А.З, Э.Э, Д.Э, Э.М, Х.Т, Д.Д нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.Ж, А.З, Э.Э, Д.Э, Э.М, Х.Т, Д.Д нарт оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ц.Ж, А.З, Э.Э, Д.Э, Э.М, Х.Т, Д.Д нарт мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ц.Ч-н .................... тоот, А.З-н ............... тоот, Э.Э-н ................ тоот, Д.Э-н ...................... тоот, Э.М-н .................... тоот, Х.Т-н .................. тоот, Д.Д-н .................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Т.Гэрэлт-Одын эзэмшлээс “Istana” маркийн 84-27 ДОА улсын дугаартай 2000.000 үнэ бүхий тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч Т.Гэрэлт-Одод буцаан олгох, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан автомашины үнэ 2000.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 6 ширхэг төмөр лоом, 10,100 грамм дэрэвгэр жиргэрүү ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ