Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 207/ма2025/00002

 

 

 

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 207/МА2025/00002

 

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч

******* ХХК, Засаг даргад

холбогдох иргэний хэргийн тухай

 

Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2024/001318 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК,

Хариуцагч: Засаг даргад холбогдох,

Орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж, орон сууцны үнэ, алданги 66.880.155 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Хариуцагч ******* ХХК-ийн өмгөөлөгч Т.Цэрэндагвын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нансалмаа, М.Ганзориг, хариуцагч Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бямбадорж, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанхүү, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Засаг дарга *******, ******* ХХК-ийн захирал ******* нар нь 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 21/01 дугаар Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээг байгуулсан. Тус гэрээгээр захиалагч тал нь өөрийн эзэмшлийн *******,*******д байрлах аймгийн *******,*******,******* эзэмшиж буй 800 м.кв, ,ийн эзэмшиж буй 800 м.кв, аймгийн Засаг даргын Тамгын газрын эзэмшиж буй 800 м.кв талбай бүхий газруудад баригдах барилгын зураг төсөл, бусад зөвшөөрлийг холбогдох байгууллагаар батлуулан 216 айлын орон сууцны барилгыг барих эрхийг гүйцэтгэгч талд олгох, захиалагчийн эзэмшлийн газар дээр баригдах 216 айлын орон сууцны 80 ширхэг орон сууцыг захиалагч талын албан хаагчдад хөнгөлөлттэй үнээр гэрээний дагуу захиалах боломжийг бий болгоно гэж харилцан тохиролцсон байна. Тус гэрээгээр Засаг дарга ******* нь******* барих боломж нөхцөлийг бүрдүүлж, Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээг үндэслэн гэрээний нэг тал болох ******* ХХК нь иргэдтэй Орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан байдаг. Иймд******* барих боломжийг бүрдүүлсэн, цаашлаад иргэд ******* ХХК-тай гэрээ байгуулах үндэс болсон Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээний нэг тал Засаг дарга *******ыг хамтран хариуцагчаар татаж байгаа болно. Миний бие ******* нь ******* ХХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах дугаартай гэрээ байгуулж, гэрээгээр , орон сууцыг 1м.кв нь 1.900.000 төгрөг нийт 60.800.000 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцсон. Гэрээний 4.1 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 35.000.000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг ******* ХХК-ийн эзэмшлийн ны тоот дансанд шилжүүлсэн. Мөн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 7.560.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 506.670 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 506.700 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 506.700 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 506.700 төгрөгийг тус тус ******* ХХК-ийн эзэмшлийн ны тоот дансанд төлсөн. Тус гэрээний 2.2 дахь хэсэгт зааснаар 2022 оны 03 дугаар улиралд багтаан ашиглалтанд оруулахаар харилцан тохиролцсон боловч Б блок нь гэрээнд заасан хугацаанд ашиглалтанд ороогүй, барилгын ажил одоог хүртэл зогссон байдалтай байна. Барилгын талаар ямар нэгэн мэдээллийг Засаг дарга болоод ******* ХХК-аас өгөхгүй, холбоо барих боломжгүй байгаа тул байр ашиглалтанд орох боломжгүй болсон гэж бодож байна. Иймд орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, орон сууцны үнэд төлсөн 44.586.770 төгрөг, алданги 22.293.385 төгрөг, нийт 66.880.155 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бямбадорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Аймгийн Засаг дарга ******* ХХК-ын захирал Б. нар нь 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 21/01 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээ-г байгуулсан. Энэхүү гэрээний 1.1.2-т ...80 ширхэг орон сууцыг захиалагч талын албан хаагчдад хөнгөлөлттэй үнээр гэрээний дагуу захиалах, 1.4-т Гүйцэтгэгч нь захиалагчийн хөнгөлөлттэй үнээр авах орон сууц, хямдралтай үнээр худалдан авах дулаан зогсоолоос бусад орон сууц, дулаан зогсоолыг өөрийн эзэмшилд авна гэж заасан. 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 21/01 дугаартай гэрээний 1.1.2-т заасны дагуу төрийн албан хаагчид ******* ХХК-ийн орон сууцны А блокын*******д орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. ******* ХХК-аас 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дугаар албан бичгээр Ковидын цар тахалтай холбоотой үнийн өсөлтөөс шалтгаалж хугацаандаа гүйцэтгэх боломжгүй болсон тул 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх орон сууц захиалагчийн төлөөгүй байгаа үлдэгдэл төлбөрийн 1м.кв тутамд 350.00 төгрөг нэмэгдүүлэх буюу 1м.кв-ын үнийг 1.700.000 төгрөг болгох мөн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр дугаар албан бичгээр гэрээ сунгах хүсэлтийг тус тус ирүүлсэн. ******* ХХК-аас ирүүлсэн хүсэлтүүдийн дагуу гэрээний талууд уулзалт зохион байгуулж орон сууц захиалсан төрийн албан хаагчидтай үнэ нэмэх болон гэрээний хугацааг сунгах асуудлыг ******* ХХК харилцан тохиролцож шийдвэрлэсэн тохиолдолд хүсэлтийг судалж, шийдвэрлэх боломжтой талаар мэдэгдсэн. Ийнхүү ******* ХХК нь орон сууц захиалсан төрийн албан хаагчидтай харилцан тохиролцож нэмэлт гэрээнүүд байгуулсан тул аймгийн Засаг дарга ******* ХХК-тай анх байгуулсан 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 21/01 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээ-ний нэмэлт гэрээг 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан бөгөөд нэмэлт гэрээний 1.3-т "...******* угсралтын ажлыг 2024 оны 1 дүгээр улиралд багтаан барьж, ашиглалтад оруулах комисст хүлээлгэн өгч барилгыг ашиглалтад оруулна гэж заасан. Иймд гэрээний хугацаа дуусч, аймгийн ЗДТГ-аас иргэний хэргийн шүүхэд компанийг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа болно. Нэхэмжлэгч ******* нь Б блок орон сууцны*******д захиалга өгсөн байх бөгөөд тухайн компанийн барьж буй орон сууцны барилгын Б, В блокын*******тай холбоотой ямар нэгэн гэрээг аймгийн Засаг дарга ******* ХХК-тай байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагаас аймгийн Засаг даргад холбогдох хэсгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд аймгийн Засаг даргад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанхүү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай байгууллага нь Нэхэмжлэгч талын захиалсан орон сууцны төслийг хэрэгжүүлэх явцад 2021 онд Ковид-19 цар тахал болон Хил, гаалийн хорио цээр, эдийн тогтворгүй байдал, бараа материалын үнийн огцом өсөлт зэргээс шалтгаалан, мөн 2022 оны 7 сарын 18-ны өдрөөс ТӨХК-ийн засвар, шинэчлэлтийн улмаас******* угсралтын аж ахуйн нэгжүүдэд цемент нийлүүлэх боломжгүй болж үйлдвэрлэл зогссон зэргээс хамаарч манай төслийн гүйцэтгэлийн ажил тус тус зогсож, хугацааны хувьд хоцрогдолтой болсон. ******* ХХК-ын гүйцэтгэх захирал *******ын зүгээс иргэн *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин урьдчилгаа болох 44.586.770 төгрөгийг гаргуулж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Алданги болох 22.293.385 төгрөгийг гаргаж өгөх асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь Захиалагч ******* нь 2021 оны 11 сарын 30-ны өдрийн дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээний 6.1-д заасан Энэхүү гэрээний аль нэг тал нь гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, цуцлах тухай нөгөө талдаа хуанлийн 14 хоногийн өмнө саналаа зөвхөн бичгээр гаргана гэсний дагуу гэрээ цуцлах хүсэлтээ өнөөдрийг хүртэл бичгээр гаргаж өгөөгүй болно. ******* нь гэрээ цуцлах хүсэлтээ өгснөөс хойш Орон сууц захиалгын гэрээний 7.1.-т заасан 3ахиалагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон эсхүл Захиалагчийн хүсэлтээр гэрээг цуцалсан тохиолдолд орон сууцны төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх торгуулийг гүйцэтгэгч талд төлөх ба уг үл хөдлөх эд хөрөнгийг дараагийн худалдан авагчид худалдан борлуулсны дараа урьдчилгаа төлбөрийг захиалагчид буцаан олгоно гэсний дагуу арга хэмжээ авах болно. Мөн хууль зүйн хувьд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 231.1.-т Үүргийн гүйцэтгэлийг дараах аргаар хангана, 231.1.1.-т анз, 232 дугаар зүйлийн 232.1.-т Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.4.-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.7.-т Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн хувьд гэрээнээс татгалзаж байгаагаа нэхэмжлэлдээ дурдсан тул алданги шаардах эрхгүй юм. Өөрөөр хэлбэл анз буюу алданги нь гэрээнд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга болохоос цуцлагдсан гэрээ буюу гэрээнээс татгалзсаны төлбөр биш бөгөөд хууль зүйн хувьд гэрээ цуцлагдсан тохиолдолд алданги бус хохирол шаардах эрхтэй болохыг хуульд заасан байх тул алданги гаргуулахаар шаардах нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2024/01318 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 66.880.155 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, Засаг даргад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 747.450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 492.350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.

Хариуцагч ******* ХХК-ийн өмгөөлөгч Т.Цэрэндагва давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэт нэг талыг барьсан, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж. дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Тухайлбал анхан шатны шүүхээс дүгнэхдээ ...Гэрээ байгуулах үед орон сууцны барилгын ажил эхлээгүй байсан бөгөөд орон сууцыг хариуцагч тодорхой хугацааны дараа барьж дуусган нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон гэрээний агуулга, хэрэгжсэн байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ гэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн буюу зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцааг буруу тодорхойлсон гэж үзэх үндэслэлтэй. Учир нь анхан шатны шүүхээс дээрх дүгнэлтдээ үндэслэн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1. 355 дугаар зүйлийн 355.1.-т Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж тус тус заасны дагуу хариуцагч ******* ХХК-аас 66.880.155 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Тэгвэл энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасантай нийцэхгүй байх бөгөөд зохигчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй байх ба нэхэмжлэгч болон хариуцагч ******* ХХК нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ бус харин мөн хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Тодруулбал Иргэний хуулийн 243 болон 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ болон худалдах, худалдан авах гэрээнүүдийн нийтлэг шинж нь биет байдлын доголдолгүй болон эрхийн зөрчилгүй үр дүн доголдолгүй байх, ажлыг хугацаанд нь гүйцэтгэж, захиалагчийн өмчлөлд тодорхой эд хөрөнгийг хүлээлгэн өгөх гэх мэт хуулийн шаардлага тавигддаг боловч ялгаатай тал нь ажил гүйцэтгэх гэрээний хувьд ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн хийж дуусахаас өмнө захиалагч нь хэдийд ч гэрээг цуцлаж. өөр этгээдээр гүйцэтгүүлэх эрхтэй. мөн ажлын хөлсийг хийж гүйцэтгэх ажилд тохируулан харилцан тохиролцож тогтоодог бол худалдах, худалдан авах гэрээний хувьд худалдагчаас тогтоосон үнийг худалдан авагч нь өөрчлөх эрхгүйгээр үнийг нь төлж, өмчлөлдөө эд хөрөнгийг шилжүүлж авдаг бөгөөд үнэ өртөг нь бүрэн төлөгдөж дуусах хүртэл хугацаанд тухайн эд хөрөнгө худалдагчийн өмчлөл, эзэмшилд байдгаараа ялгардаг байхад анхан шатны шүүхээс хариуцагч ******* ХХК нь ганцхан нэхэмжлэгчид зориулан түүний захиалгын дагуу ажил гүйцэтгэсэн мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээ хариуцагч компанийн барьж байгаа орон сууцыг тогтоосон үнээр нь худалдан авч байгаа тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Иймээс анхан шатны шүүхээс зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлон түүнд дүгнэлт хийгээгүй асуудлыг давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн эрх хэмжээг хэрэгжүүлэн нөхөн дүгнэлт хийх боломжгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4., 168 дугаар зүйлийн 168.1.1 -т тус тус заасан журам зөрчигдөхөд хүрнэ. Хэдийгээр гэрээний толгой хэсэгт Орон сууц захиалгаар бариулах гэрээ гэж заасан, мөн гэрээний агуулгад нь захиалагч, гүйцэтгэгч гэх үгсийг хэрэглэсэн байх боловч гэрээг нийт агуулгаар нь дүгнэж, зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцааг тодорхойлох нь хуульд нийцэх ба цаашилбал анхан шатны шүүхээс хэрэв хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, зохигчдын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлон хэргийг хянан шийдвэрлэсэн байсан тохиолдолд Иргэний хуулийн 222, 227 дугаар зүйлүүд болон мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасан зохицуулалтуудыг хэрэгт авагдсан баримтуудтай уялдуулан дүгнэлтийг хийх нөхцөл бүрдэх байсан гэж үзэж байна. Цаашилбал Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө,түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. 269 дүгээр зүйлийн 269.1.-т Тодорхой цаг хугацаа, эсхүл тодорхой үйл явдал болохоос өмнө ямар нэгэн зүйлийг худалдах, эсхүл худалдан авахаар гзрээний талууд тохиролцох буюу худалдан авагч талын санаачилгаар тодорхой эд хөрөнгийг олж авах эрхтэй байхаар гэрээ байгуулж болно, 269.2.-т Энэ хуулийн 269.1-д заасан гэрээнд худалдах-худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч болон хариуцагч ******* ХХК-ийн хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцаа болохыг буруу тодорхойлжээ. Мөн анхан шатны шүүхээс дүгнэхдээ Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон үчирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж. орон сүүцны үнэд төлсөн төлбөр болон алдангийг шаардах эрхтэй ... гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь хууль зүйн хувьд Иргэний хуулийн 231 дугаар зүйлийн 231.1.-т Үүргийн гүйцэтгэлийг дараах аргаар хангана. 231.1.1-т анз", 232.4.-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.7-т Үүрэг гүйцэтгэгч үүргээ хүгаиаанд нь биелуулээгуй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагуй бол уурэг гуйцэтгуулэгч анз шаардах эрхгуй бөгеөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй" гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн хувьд гэрээнээс татгалзаж байгаагаа нэхэмжлэлдээ дурдсан тул алданги шаардах эрхгүй бөгөөд алданги нь гэрээнд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга болохоос цуцлагдсан гэрээ буюу гэрээнээс татгалзсаны дараа төлдөг төлбөр биш бөгөөд хууль зүйн хувьд гэрээ цуцлагдсан тохиолдолд алданги бус хохирол шаардах эрхтэй болохыг хуульд тодорхой заасан байна. Тодруулбал зохигчдын хооронд үүссэн маргаантай асуудал нь хариуцагч гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн. үүнтэй холбоотойгоор хариуцлага хүлээлгэж, алданги тооцохыг нэхэмжлэгчээс хүсч юм. Тэгвэл Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.-т Дараахь тохиолдолд үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ 222.1.1-т үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол гэж тус тус заасны дагуу хариуцагч ******* ХХК-ийн зүгээс гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн асуудалтай маргадаггүй, харин ийнхүү үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор ямар хариуцлага хүлээх ёстой талаар мөн хуулийн 222.7-т Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар уурэг гүйцэтгуулэгч шаардах эрхтэй 227 дугаар зүйлийн 227.1.-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон үчирсан хохирлыг арилгүулахаар шаардах эрхтэй, 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл. үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгуй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус зааснаас үзэхэд зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан тохиолдолд тэрхүү гэрээний доторх заалтаар алданги нэхэмжлэх хууль зүйн боломжгүй бөгөөд харин гэрээ цуцалсантай холбоотойгоор өөрт учирсан хохирол төлбөрийг нэхэмжлэх эрхтэй байна. Гэтэл анхан шатны шүүхээс хуулийн дээрх зохицуулалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж, хохирол бус алданги гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Мөн анхан шатны шүүхээс ..Үүргийн гүйцэтгэлийг хангах арга нь хариуцлагын нэг төрөл бөгөөд гэрээнд зааснаар нэг тал үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс хүлээх хариуцлагыг тохиролцсон гэж үзнэ Тодруулбал хариуцагч "******* ХХК нь нэхэмжлэгчийн байрны үнэд төлсөн мөнгийг 2022 оноос хойш ашигласан, нэхэмжлэгч нь одоогийн байдлаар 2022 онд зарагдах үнийн дүнгээр орон сууц захиалах, худалдан авах боломжгүй болсон, орон сууцны үнэ өссөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж гэрээний үнэ буюу 60.800.000 төгрөгөөс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг тооцож, 30.400.000 төгрөгийг төлөхөөр байна. Гэсэн хэдий ч нэхэмжлэгч нь байрны үнэнд төлсөн 44.586.770 төгрөгийн 50 хувиар тооцож алданги нэхэмжилсэн тул талуудын зарчимд нийцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан, хэрэгт байхгүй баримтыг дурдаж, маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3.-т Шийдвэрийг анхан шатны шуух хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана, 118 дугаар зүйлийн 118.4.-т Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шуух хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд ундэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана гэж тус тус заасан байх бөгөөд гэтэл хэрэгт 2022 оноос хойш одоог хүртэл орон сууцны үнэ өссөн болохыг нотолсон баримт байхгүй, энэ талаар зохигчид нь маргаагүй асуудлыг анхан шатны шүүх өөрөө санаачилгаараа, ямар ч баримтгүй зүйлд үнэлэлт дүгнэлт өгч, хэргийг хянан шийдвэрлэж байгаа нь шүүгч хэт нэг талыг барьж, хууль зөрчиж, мөн хуульд нийцэхгүй дүгнэлтийг хийж байна. Мөн шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан байгаагаас харахад нэхэмжлэгчийн зүгээс байрны үнэ өссөн тул хохирсон талаар нэг ч үг, өгүүлбэр хэлээгүй, энэ талаар маргаагүй байхад шүүхээс маргааны үндэслэлд хамааралгүй, маргаагүй асуудлаар мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлтийг хийж байгаа хэт нэг талыг барьсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй болохыг харуулж байна.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасны дагуу Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар 29-ний өдрийн 142/ШШ2024/01318 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч ******* ХХК-аас алданги 22.293.385 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, С.Нансалмаа нар давж заалдсан гомдолд гаргасан хариу тайлбартаа:

******* ХХК буюу ажил гүйцэтгэгч, ******* буюу захиалагч нар нь харилцан тохиролцож Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Тухайн гэрээ байгуулах үед орон сууц баригдаагүй байсан ба *******ийн төлсөн хөлс төлбөрөөр орон сууцыг барьж, ажлын үр дүн буюу орон сууцыг түүний өмчлөлд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. ******* нь гэрээгээр хүлээсэн хөлс төлөх үүргээ биелүүлсэн. Гэтэл ******* ХХК нь гэрээнийхээ үүргийг зөрчиж, гэрээнд заасан хугацаанд орон сууцыг барьж ашиглалтанд оруулж өгөөгүй, одоог хүртэл тус орон сууц ашиглалтанд ороогүй байна, IIIүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Ажил гүйцэтгэгч нь орон сууцыг ашиглалтанд оруулж 2022 оны 3 дугаар улиралд хүлээлгэж өгөхөөр тохиролцсон ч одоог хүртэл орон сууц ашиглалтанд ороогүй ******* ХХК нь үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс болж орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж байгаагаа шүүхээр тогтоолгосон. ******* ******* ХХК нарын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгаар бариулах гэрээ буюу ажил гүйцэтгэх гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ ба гэрээний 8.2 дахь хэсэгт алданги төлөхөөр тохиролцсон. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д заасны дагуу алдангийг шаардах эрхтэй ба шүүх хэт нэг талыг бариагүй ба шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан гомдол нь үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсье. Давж заалдах гомдол хэлэлцэх шүүх хуралдаанд биечлэн оролцож материалыг хууль хэрэглээний асууддаар нэмэлт тайлбар гаргах хүсэлтэй байгаа болно.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагч ******* ХХК-ийн өмгөөлөгч Т.Цэрэндагвын гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд хянан шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч ******* ...******* ХХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах дугаартай гэрээ байгуулж, гэрээгээр , орон сууцыг 1м.кв нь 1.900.000 төгрөг нийт 60.800.000 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохирч, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 35.000.000 төгрөгийн урьдчилгаа төлбөр, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 7.560.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 506.670 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 506.700 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 506.700 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 506.700 төгрөгийг тус тус ******* ХХК-ийн эзэмшлийн ны тоот дансанд төлсөн ба гэрээнд заасан хугацаанд ашиглалтанд ороогүй тул орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, орон сууцны үнэд төлсөн 44.586.770 төгрөг, алданги 22.293.385 төгрөг, нийт 66.880.155 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Б.Алтанхүү ...нэхэмжлэлийн шаардлагаас урьдчилгаа төлбөр болох 44.586.770 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Алданги 22.293.385 төгрөгийг гаргаж өгөх асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй... гэх тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бямбадорж ...нэхэмжлэгч ******* нь Б блок орон сууцны*******д захиалга өгсөн байх бөгөөд тухайн компанийн барьж буй орон сууцны барилгын Б, В блокын*******тай холбоотой ямар нэгэн гэрээг аймгийн Засаг дарга ******* ХХК-тай байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагаас аймгийн Засаг даргад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэх тайлбар тус тус гаргаж, мэтгэлцсэн байна.

3.Шүүх хариуцагч ******* ХХК-аас 66.880.155 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, Засаг даргад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулсан, нэхэмжлэгч ******* нь 2021 оны 11 сараас эхлэн 2022 оны 05 сар хүртэл хугацаанд уг байрны урьдчилгаа төлбөр бүгд 44.586.770 төгрөг төлсөн ба талууд энэ талаар маргаагүй байна.

5.Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хэдийгээр Орон сууц захиалгаар бариулах гэсэн нэртэй хийгдсэн боловч гэрээний зүйл болох 32 м/кв талбай бүхий 1 өрөөг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэхээр тохиролцсон тул зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба энэ талаар анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар орон сууцны урьдчилгаа төлбөр 44.586.770 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

6.Харин шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.-т заасныг үндэслэж хариуцагчаас алданги 22.293.385 төгрөгийг гаргуулж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг баримтласан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

7.Тухайлбал хэрэгт авагдсан нэхэмлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ ...хариуцагч тал гэрээний үүргээ зөрчиж, гэрээнд заасан хугацаанд*******а хүлээлгэн өгөөгүй тул гэрээнээс татгалзаж, гэрээнд заасны дагуу алдангийг гаргуулж авна гэж тодорхойлсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум 0дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2024/01318 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 225 дугаар зүйлийн 225.1., 227 дугаар зүйлийн 227.1.-д зааснаар хариуцагч ******* ХХК-иас 66.880.000 төгрөгиййг гаргуулж, нэхэмжлэгч Н.Буячндэлгэрт олгож, Засаг даргад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Т.Цэрэндагвын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ

 

ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ