| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буурайн Баттөр |
| Хэргийн индекс | 142/2024/01810/И |
| Дугаар | 207/МА2025/00004 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 207/МА2025/00004
| 2025 оны 01 сарын 30 өдөр | Дугаар 207/МА2025/00004 |
*******ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч *******т холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 142/ШШ2024/01466 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч : *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 2.325.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Засварын зардал 450.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагч *******ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие ******* нь *******,*******,*******ийг *******аас 2015 оны 08 дугаар сард худалдан авсан ба тухайн гражуудыг худалдан авсны дараа 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 04 дүгээр сар хүртэл өвөл битүү цантаад, дээврээс нь ус гоожиж зориулалтын дагуу ашиглахад хүндрэлтэй болохыг сүүлд мэдсэн. *******т хэлэхэд та өөрөө засвараа хийчих, би засвар хийсэн зардал, ажлын хөлсийг нь танд гараад өгье гэж хэлсэн. Ингээд би тухайн 3 гражийн дээврийг засварлуулахад ажлын хөлс материалын үнэ 2.000.000 төгрөг өөрөөсөө гаргаж зассан. Тухайн 2.000.000 төгрөгийг төлөх талаар *******тай хэлэлцэн тохиролцож удаа дараа гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахаас өмнө ******* нь надад 450.000 төгрөг төлсөн. Материалын үлдэгдэл мөнгө 1.550.000 төгрөг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны алдангийг 590 хоног тутам 0.3 буюу 4.650 төгрөгөөр тооцвол 2.743.500 төгрөг болж байгаа ба хуульд зааснаар алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрэхийг хориглосон тул 1.550.000 төгрөгний тал хувь болох 775.000 төгрөгөөр тооцож нийт 2.325.000 төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
******* нь 2015 оны 7-р сард буюу ид борооны улиралд ирж үзээд 8-р сард миний гурван гражийг 36 саяаас үнэ буулган 33 саяд худалдаж авсан. Уг гражууд нь буулгасан барилгаас авсан 64 см-ийн зузаантай суурийн блокоор ханыг нь өрсөн, хучилтын нүхтэй хавтангаар дээвэрлэж хар цаас наасан, 2.5 мм зузаан орос листэн хаалгатай чанарын хувьд маш сайн барилга. Машин тавихаас илүүтэй ихэвчлэн бараа хадгалдаг агуулахын зориулалтаар ашиглаж байгаад худалдах зар өгөхөөсөө өмнөхөн л сулласан. ******* гуай хоосон байхад нь үзэж харж байгаад сэтгэлд нь нийцээд худалдаж авсан. л ******* гуай 2017 оны хавар надаас 2 сая төгрөг нэхээд гэрээ нэртэй зүйл барьж орж ирсэн. Яаж ч тайлбарласан ******* гуай ойлгохыг хүсээгүй бөгөөд ундаа ус, тамхи солярканы мөнгийг хасаад дахин бичиж ирнэ гэхэд нь би, та ингээд байвал та бид хоёр шүүхээр л шийдүүлэх болох нь дээ, энэ хэвээрээ байж байг гээд салахын түүс болж гарын үсгээ зурсан. ******* миний бие ******* гуайд биет болон биет бусаар хохирол учруулж, хууль ёсны эрх ашгийг нь зөрчсөн, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зүйл байхгүй тул нэхэмжпэлийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн ******* гуайг хүндэлж, тус дэм болох зорилгоор өгсөн 450.000 төгрөгөн дээр сөрөг нэхэмжлэл гаргах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:
******* миний бие нь ******* гуайтай тохиролцох оролдлого хийсэн. ******* гуайг өөрийн зүгээс 450 мянган төгрөгөөр тусалж дэмжсэн гэж бодож байсан. Гэвч нөхцөл байдал өөрчлөгдөж, энэ асуудал нэгэнт шүүхээр шийдвэрлэгдэх хэмжээнд хүрсэн тул сайн дураараа өгсөн 450.000 төгрөгөө буцаан авахаар нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:
*******тай уулзаж засварын зардал 2 сая төгрөг болсон гэхэд надад 450.000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 1.550.000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ийг хүртэл хугацаанд төлж барагдуулья хэлцлийн хугацааг сунгаж өгөөч гэсний дагуу сунгасан. Гэтэл ******* нь дээрх хэлсэн хугацаандаа нэг ч төгрөг төлөөгүй тул 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 22,*******, 24-р гражуудын дээврийн налууг өөрчлөх засварын ажилд зарцуулсан материалын үлдэгдэл зардлыг төлж барагдуулах гэрээг харилцан тохиролцож байгуулсан ба гэрээнд заасан хугацаанд үлдэгдэл мөнгийг төлөөгүй тул гэрээний хугацааг хариуцагчийн хүсэлтээр хэд хэдэн удаа сунгаж 2023 оны 02 дугаар сарын 01-ийг хүртэл болгосон ч одоог хүртэл ******* засварын үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тул шүүхэд хандан нэхэмжпэл гаргасан. Нэхэмжилж буй 450.000 төгрөгийг гражийн дээврийг засварласан /доголдлыг арилгах зардал/ зардалд тооцож надад өгсөн болно. Иймд *******ын гаргасан сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 142/ШШ2023/01466 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 253 дугаар зүйлийн 253.2, 254 дүгээр зүйлийн 254.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас 2.325.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******өд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52.150 төгрөг, хариуцагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14.150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 52.150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******өд олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 142/ШШ2024/01466 дугаартай шийдвэр нь Иргэний хуульд заасан худалдагч талын эрхийг хамгаалах зүйл заалтуудыг хэрэглэлгүйгээр нэг талыг баримталж шийдвэр гаргасан гэж хариуцагч миний бие үзэж Орхон аймгийн давж заалдах шатны шүүхэд энэхүү гомдлыг гаргаж байна. Иргэний хуульд заасны дагуу гэрээний төлбөрөө төлж уг гражуудыг хүлээн авч ашиглаж эхэлсэнээр цаашид гэмтэл учрах эрсдэл болон нэмэлт хөрөнгө оруулах үүрэг нь иргэн *******өд шилжсэн болохыг шүүх харгалзаж үзсэнгүй. Нэхэмжпэгч ******* нь дээвэр дээр ус тогтдог болохыг шүүхэд мэдүүлсэн бөгөөд энэ нь дээврийн хар цаасны чанар сайн байсан болохыг нотолж байна. ******* гуай худалдаж авсанаасаа хойш нэг жилийн дараа буюу 2016 оны намар 10 дугаар сард надтай уулзаж чи буруу барьсан учраас гражийн дээвэр дээр ус тогтоод байна, дээврийг нь налуу болгож төмөрлөж өг гэж надаас шаардсан. Би нэгэнт барилгын норм стандартын дагуу баригдсан хавтгай дээвэртэй барилга учраас хэсэгчилж ус тогтох нь хэвийн зүйл, дотогшоо ус нэвтрэхгүй байгаа учраас ус тогтож байгаа юм гэж тайлбарласан. Гурван граж нь ном журмын дагуу баригдаж Мэргэжпийн хяналтаар шалгагдаж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан болохыг хэлсэн.
Хучилтын хавтангаар дээвэрлэсэн учраас хар цаас нь муудаад дусаал дусаад эхэлсэн цагт нь нэмж хар цаас хийхийг зөвлөсөн боловч ******* гуай анх барихдаа налуу гаргаж төмөрлөөгүй чиний буруу, чи миний хэлснээр хийж өг гэхэд нь би хүлээж аваагүй. Та худалдаж авахдаа стандарт хавтгай дээвэртэй болохыг нь мэдэж байсан, жил гаруй ашиглахдаа дээврээс нь ус ороод ашиглалтын шаардлага хангахгүй байна гэж надад нэг ч удаа хэлж үзүүлж байгаагүй, хойд талаасаа дээвэртэйгээ чацуу шороон далантай учраас бага зэрэг л чийг үнэртдэг гэхэд ******* гуай яг ч одоогоор ус ороод сүйд болсон юм алга, гэхдээ л дээврийг нь налуулж төмөрлөмөөр байна гээд байхаар нь ахмад настай хүнийг сэтгэл дундуур үлдээгээд яах вэ гэж бодоод та өөрийнхөө бодсоноор хийнэ биз дээ, харин би таныг тусалж дэмжээд сэтгэлээрээ хэдэн төгрөг өгнөө гэж хэлсэн. Гэтэл ******* гуай дараа жилийн хавар нь би гражийнхаа дээврийг төмөрлөчихлөө, 2 сая төгрөг болсон, чи энэ дээр гарын үсгээ зурчих гээд өөрийн зохиосон гэрээг бариад ороод ирсэн. Би, та өөрийнхөө хөрөнгийг яаж өөрчилж сайжруулах нь таны хэрэг, миний хувьд таныг тусалж дэмжинээ л гэсэн болохоос хөрөнгө гаргах үүрэг байхгүй гээд хүлээн зөвшөөрөөгүй.
Гэвч миний ажпаас гарахгүй, заавал гарын үсэг зуруулах гээд салахгүй, нөгөөтэйгүүр 2 удаа ирэхдээ бие өвдөөд гэж ярьж байсныг нь бодоод ахмад настай хүнтэй маргалдаж хэрэлдэж байгаад эрүүл мэндийг нь муутгаж магадгүй гэж бодоод аргагүйн эрхэнд хүчээр гарын үсэг зурсан. Энэ нь миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрсөндөө биш, иргэний хуульд зааснаар гарцаагүй байдлын улмаас хийсэн үйлдэл гэж үзэж байна. Иргэний хуулийн 11.2.-д Гарцаагүй байдалд учруулан гэм хор нь учирч болох байсан гэм хороос бага байвал уг үйлдэл хийсэн этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээхгүй. гэж заасны дагуу миний бие гарын үсэг зурсанаар хэрүүл маргааныг зогсоож, магадгүй ******* гуайн эрүүл мэндийг хамгаалсан байх. Анхан шатны шүүх хурлын эцэст шүүгч шийдвэр танилцуулахдаа хариуцагч тал хүчээр гарын үсэг зурсан гэж маргаж байгаа боловч энэ нь нотлогдохгүй байна гэж амаар дурдсан нь цаасаар хүлээн авсан шүүхийн шийдвэрт тусгагдаагүй байна.
Анхан шатны шүүх хурал дээр шүүгч надаас чи тэнэг үү, яагаад хүлээн зөвшөөрөхгүй байж гарын үсэг зурсан юм бэ гэж асуусанд хариулсаныг шүүх анхаарч үзээгүй байна. Ер нь бол ахмад хүнтэй маргалдаж муудалцан янз бүрийн асуудалд орж байхаар шүүхээр шийдвэрлүүлье гэж бодоод гарын үсэг зурсан, мөн ******* гуайд хэдэн төгрөгний дэмжлэг өгчихвөл тайвширах биз гэж бодсон. ******* гуай худалдан авсан гражаа 20-н cap хэрэглэж байгаад бетон хавтан дээвэр дээр төмөр дээвэр нэмж хийсэн нь хувь хүнийх нь хүсэл сонирхол бөгөөд хугацааны хувьд дээврээс ус гоождоггүй болохын баталгаа юм. Тэрнээс биш ус гоождог байсан бол худалдагч тал нь дэргэд нь байсаар атал үзүүлж харуулж шаардлага тавилгүйгээр гурвын гурван машин дээрээ нэг жил 8-н сарын турш ус гоожуулаад чанарыг муутгаад байж байдаг хүн байхгүй юм. Мөн анхан шатны шүүх миний худалдсан гражийн дээврээс ус гоождог байсныг нотлох баримтаар тогтоож чадаагүй гэж үзэж байна.
Иргэний хуулийн 251.2-д Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ. гэж заасны дагуу граж худалдан авахаар хийсэн 2015 оны 8-р сарын 19-ний өдрийн Граж худалдах худалдан авах гэрээнд уг гражийн чанарын тухайд огт дурдаагүй, ******* гуай үзэж хараад бүрэн бүтэн байдлыг нь хүлээн зөвшөөрөөд худалдаж авсан бөгөөд дараа нь засварлахыг шаардсан шигээ дээвэр нь налуу байх эсэхэд нь огт ач холбогдол өгөөгүй болно. Мөн 20 cap хэл амгүй хэвийн ашигласны эцэст давхар дээвэр нэмж хийн дээвэрлэснийг нь анхан шатны шүүх худалдан авагч талаар доголдлыг нь арилгахад гаргасан зардлаа төлүүлэх эрхтэй гэж үзсэнийг хууль буруу хэрэглэсэн гэж бодож байна. ******* гуай өвөл болохоор битүү цантаад, дээврээс ус гоожоод унахаар нь ашиглалтын шаардлага хангахгүй болохыг мэдсэн мэтээр худлаа ярьсныг анхан шатны шүүх нотлох баримтаар нотлоогүй байж амаар нь дүгнэсэн. Халаалтгүй граж өвөл битүү цантах, хөлөрч ус гоожих боломжгүй юм. ******* гуайд тусалж дэмжинэ гэж хэлсэн амандаа хүрч 450 мянган төгрөг өгсөн бөгөөд энэ нь гэрээний төлбөр биш би сэтгэл гаргасан. Би гэрээг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд ******* гуайн албадлагаар гарын үсэг зурахдаа, намайг хэдэн төгрөг өгсөний дараа та сайн бодож үзээрэй, эс тэгвэл хоёулаа шүүхээр л шийдвэрлүүлэх байх даа гэж хэлсэн. Ямар ч гэрээ хэлцэлийг 2 талаас хүлээн зөвшөөрч байж хуульд нийцнэ. Би ******* гуайд өгсөн 450 мянган төгрөгийг тус дэм, бэлэг гэж үзэж байгаа. Өгсөн бэлгээ үүссэн нөхцөл байдлын улмаас буцааж авах эрхтэй, мөн дээврээс нь ус гоождог граж худалдаагүй болох нь шүүх хурал дээр яригдсан хоёр талуудын мэдүүлгүүдээр тогтоогдоно гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн шаардсан хоёр сая гурван зуун хорин таван мянган төгрөгийг хэрэгсэхгүй болгох, миний сэтгэлээсээ өгсөн дөрвөн зуун тавин мянган төгрөгийг иргэн *******өөс буцаан авч өгөхийг хүсч энэхүү гомдлыг гаргав гэжээ.
Нэхэмжлэгч ******* давж заалдсан гомдолд гаргасан хариу тайлбартаа:
Танай шүүхэд хандан хариуцагч *******аас 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гаргасан давж заалдах гомдолтой танияцаад давж заалдах гомдолдоо *******ын бичсэн зүйлс цөм худлаа байх тул дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие Д. ******* нь Орхон аймаг, Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4 дүгээр хороолол 4 дүгээр байрны ховд талд байрлах 22,*******, 24 тоот 3 гражийг *******аас 2015 оны 08 дугаар сард худалдан авч худалдан авсан үнийг бүрэн төлсөн. Тухайн гражуудыг худалдан авсны дараа 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 04 дүгээр cap хүртэл өвөл битүү цантаад, дээврээс нь ус гоожиж зориулалтын дагуу ашиглахад хүндрэлтэй болохыг сүүлд мэдсэн. Тэгээд тухайн гражид үүсч байгаа доголдолын талаар худалдагч *******т 2016 оны 04 дүгээр сард хэлэхэд Би энэ галаар мэдэж байна, янзалж өгнө гэж хэлсэн. Түүнийг гражуудыг засаж өгөхийг хүлээсэн боловч засвар хийж өгөхгүй байсаар 2017 он болсон ба түүнээс гражыг засах талаар хэлэхэд Та өөрөө засвараа хийчих би засвар хийсэн зарддыг нь таньд гаргаад өгье гэж хэлсэн. Ингээд би тухайн 3 гражийн дээврийг засварлуулахад ажлын хөлс, материалын үнэ 2.000.000 төгрөг болсон. Тухайн 2.000.000 төгрөгийг төлөх талаар *******тай хэлэлцэн тохиролцож удаа дараа гэрээ байгуулсан. Хамгийн сүүлд буюу 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Засварын ажилд зарцуулсан материалын үлдэгдэл зардлыг төлж барагдуулах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээг байгуулахаас өмнө ******* нь надад 450.000 төгрөг төлсөн байсан ба 2021 онд үлдэгдэл 1.550.000 төгрөг төлөхөөр гэрээ хийсэн. Гэтэл тэрээр гэрээгээр төлж барагдуулах үүрэг хүлээсэн 2021 оны 07 дүтаар сарын 01-ний өдөрт төлбөрийг төлөхгүй явсаар 2022 оны 11 дүгээр cap хүрсэн. Бид тухайн үед буюу 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тухайн мөнгийг төлөх хугацааг хойшлуулж, 2023 оны 02 дугаар сарын 01-нд төлөхөөр мөн тохиролдсон. Гэтэл тэрээр 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр болтол ямар ч төлбөр төлөөгүй. Мөн үүнээс хойш өдийг хүртэл мөнгө өгөөгүй байна. Бидний хооронд байгуулагдсан 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Засварын ажилд зарцуулсан материалын үлдэгдэл зардлыг төлж барагдуулах гэрээ-ний 2-т Хэрэв дурьдсан хугацаанд төлж барагдуулаагүй бол алдангийг 0.3 хувиар тооцно гэж тохиролцсон юм. Би *******аас материалын үлдэгдэл мөнгө 1.550.000 төгрөг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны алдангийг 590 хоног тутам 0.3 буюу 4.650 төгрөгөөр тооцвол 2.743.500 төгрөг болж байна. Хуульд зааснаар алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрэхийг хориглосон тул 1.550.000 тал хувь болох 775.000 төгрөгөө тооцож нийт 2.325.000 төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна. Энэ талаар эвлэрүүлэн зуучлалд 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр өргөдөл гаргасан боловч ******* нь 600.000 төгрөг өгнө гээд энэ төлбөрийг зөвшөөрөхгүй бол маргаж шүүхээр яв гэж хэлсэн. Ингээд миний бие шүүхэд хандсан бөгөөд шүүх үнэн зөвийг шударгаар тунгаан энэ хүний худал үгэнд биш баримт нотолгоонд тулгуурлан үндэслэл бүхий шийдвэр гаргасан.
******* нь өөрийнхөө гарын үсэг бүхий гэрээ, үүрэг гүйцэтгэх хугацаа хойшлуулсан бичиг зэргийг өөрөө бичиж, улмаар өөрийн гарын үсгийг зурсан атлаа одоо тухайн баримтуудыг өөрийнхөө худал үгээр үгүйсгэж намайг дарамталж гарын үсэг зуруулсан мэтээр тайлбарлаж байгаа нь хуульд заасан худапдагчийн үүрэг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж би бодож байна. Учир нь ******* нь эрх зүйн бүрэн чадамжтай сэтгэцийн хувьд эрүүл саруул хүн бөгөөд тухайн үед хэлэлцэн тохиролцож өөрөө худалдагчийн биет байдлыг доголдолгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ зөрчсөн гэдгээ зөвшөөрч гэрээ хийсэн. Би худалдан авсан хөрөнгө доголтой байсан учир өөрөө зардал гаргаж засварлах ******* нь зардлыг төлөх талаар хэлэлцэн тохиролцсон. Энэ тохиролцоо бол бидний хүсэл зоригийн дагуу хийгдсэн гэрээ болохоос биш хэн нэгний дарамт шахалтаар хийгдсэн гэрээ биш юм. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 196.1.2-д гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсгээ зурснаар гэрээг байгуулагдсанд тооцно гэж заасан байна.
Бид тухайн гэрээнд гарын үсгээ зурсан тул гэрээг байгуулагдсан гэж тооцох хуульд заасан үндэслэл бий болсон билээ. Мөн тэрээр хэрэгт миний гарган өгсөн 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн гэрээний доод хэсэгт өөрийн гараараа 2023 оны 02 сарын 01-ний хүртэл сунгав. 2022.11.01 ******* гэж бичсэн. Үүнээс гадна 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 22,23,24-р грашуудын дээврийн ажлыг санхүүжүүлэх тухай хэлцэл-ийн зүүн доод буланд Гэрээний хугацааг 2020.12.31 хүртэл сунгаж, 1.550.000 төгрөгийг энэ хугацаанд барагдуулахаар тохиролцов гэж ******* бичиж, өөрөө гарын үсгээ зурсан. Би *******ыг дарамтлах, сүрдүүлэх чадалтай хүн биш одоо 71 гарч явааа настай хүн харин ******* нь надаас 14 дүү залуу хүн шүү дээ. Гэтэл намайг шүүх дээр гүтгэж гүжирдэж үл тоож байгаад асар их гомдолтой байна. Нэгэнт өөрийнх нь гарын үсэг, бичиг бүхий бичгийн эх хувь нотлох баримтаар нотлогдсон үнэн бодит байдлыг *******ын амаар гаргасан тайлбар, шүүхэд бичиж өгч байгаа гомдол зэргээр үтүйсгэх боломжгүй гэж үзэж байна. Иймд түүнийг гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1466 дугаартай шийдвэр бодит үнэнийг тогтоож үндэслэл бүхий шийдвэр гаргасан тул хэвээр үлдээж өгөхийг хүсэж тайлбар гаргав. ******* миний бие сонсголын бэрхшээлтэй тул энэхүү бичгээр гаргасан тайлбарыг маань анхаарч үзэхийг хүсье. Зарим зүйлийг буруу зөрүүтэй сонсох зэргээр бусадтай харилцахад хүндрэлтэй байдгийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна гэжээ.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 2.325.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******өд холбогдуулан засварын зардал 450.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус шүүхэд гаргажээ.
Шүүх хэргийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 253 дугаар зүйлийн 253.2., 254 дүгээр зүйлийн 254.1.-д заасныг баримтлан хариуцагч *******аас 2.325.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******өд олгож шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
2015 оны 08 дугаар сард нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас *******,*******, 24 дугаартай 3 гаржийг худалдан авчээ.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан Худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн энэ гэрээ нь хүчин төгөлдөр байна.
Нэхэмжлэгч *******ийн худалдан авсан гаржийн дээвэр дээр ус тогтож, дотор талдаа чийг үүсдэг байсан тул хариуцагч *******т энэ талаар мэдэгдэхэд доголдлыг засварлах ажлын хөлсийг нэхэмжлэгч *******өд төлөхөөр тохиролцож 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр, 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр тус тус 2.000.000 төгрөг төлж хохирлыг барагдуулах тухай гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, граж худалдах худалдан авах гэрээгээр алданги авахаар тохиролцсон үндэслэлгүй байх тул 2017 оны 05 дугаар сарын 15-ны болон 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 2.000.000 төгрөг төлж хохирлыг барагдуулах тухай гэрээний дагуу үлдэгдэл төлбөр болох 1.550.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******өд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги болох 775.000 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 450.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бичээгүй орхигдуулсан байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 142/ШШ2024/01466 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 253 дугаар зүйлийн 253.2., 254 дүгээр зүйлийн 254.1.-д заасныг баримтлан хариуцагч *******аас 2.325.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******өд олгож... гэснийг ...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 253 дугаар зүйлийн 253.2., зааснаар хариуцагч *******аас 1.550.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******өд олгож, Иргэний хуулийн*******2 дугаар зүйлийн*******2.6.-д зааснаар алданги 775.000 төгрөг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.д зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 450.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай... гэж,
Шийдвэрийн 2 дахь заалтыг ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52.150 төгрөг, хариуцагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14.150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 52.150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******өд олгосугай... гэснийг ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52.150 төгрөг, хариуцагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14.150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 39.750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******өд олгосугай... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 59 дүгээр зүйлийн 59.3.т зааснаар хариуцагч *******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 59.350 төгрөгийг буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.11 дүгээр зүйлийн 75.11.2.-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр бөгөөд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР