| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2016/00349/И |
| Дугаар | 00335 |
| Огноо | 2016-06-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 00335
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1960 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, эрэгтэй, Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багт оршин суух, Мандах овогт Лундаадаваагийн Цогтбаяр /РД:ГИ60042214/-ын нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2016/00349/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга И.Буманбаяр оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Цогтбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт толгой САА-д трактор комбайны жолоочоор ажилд орж 1980 оны 5 дугаар сарыг дуустал ажиллаж байгаад цэрэгт явсан. 1983 оны 6 дугаар сард цэргээс халагдаж ирээд 07 дугаар сарын 01-ний өдрөөс Булган аймгийн Магсаржав САА-ын даргын тушаалаар тракторын жолоочоор томилогдон ажиллаж байгаад 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс ажлаасаа чөлөөлөгдөж, 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Ингэт толгой САА-д 1994 оныг дуустал трактор, комбайны жолооч, манаачаар ажиллаж байсан. Дээрх хугацаанд ажиллаж байсан үеийн ажилд орсон, гарсан тушаалууд байхгүй учир ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Цогтбаяр нь Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт толгой САА-д 1977 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Магсаржав САА-д 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал трактор комбайны жолоочоор, Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт толгой САА-д 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал трактор, комбайны жолооч, манаачаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Булган аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 36 тоот, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01 тоот цалингийн лавлагаа, Булган аймгийн Магсаржав САА-н даргын 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 117 тоот тушаал, 1984 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 199 тоот тушаал, 1986 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Л.Цогтбаярын нэрээр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн №ЛВГ-16/91 тоот хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, тухайн үед Л.Цогтбаяртай хамт ажиллаж байсан гэрч Ж.Алтангэрэлийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар хүсэлт гаргасан байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Мандах овогт Лундаадаваагийн Цогтбаярыг Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт толгой САА-д 1977 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Магсаржав САА-д 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал трактор комбайны жолоочоор, Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт толгой САА-д 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал трактор, комбайны жолооч, манаачаар нийт 12 /арван хоёр/ жил ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ