Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 151/ШШ2016/00998

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 151/ШШ2016/00998

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 19-р хороо, 4-р хороолол, 62-р байр, 12 тоотод оршин суух, 60 настай, эрэгтэй, Тойн овогт Сүрэнхүүгийн Товуудорж /РД:УС56091551/,

Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Товуудорж, нарийн бичгийн дарга А.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч С.Товуудорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1956 онд төрсөн. Төв аймгийн Эрдэнэсант сумын Саруул-Амьдрал нэгдлийн Сайхан бригадад 1972 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1974 оны 6 дугаар сарын 1-ний өдөр хүртэл малчин. 1974 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 1977 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл цэрийн алба хаасан. 1977 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1979 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл тус сумын Сайхан бригадад малчин. 1979 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс автын жолоочоор тасралтгүй 1992 оныг дуустал ажилласан боловч тушаалууд олдохгүй байгаа учраас шүүхэд хандаж байна. Иймд миний 1972 оноос 1992 оныг дуустал ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч С.Товуудорж нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч С.Товуудорж нь Төв аймгийн Эрдэнэсант сумын Саруул-Амьдрал нэгдлийн Сайхан бригадад 1972 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1974 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх   хугацаанд хоньчин,

1977 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1979 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх   хугацаанд хоньчин,

Төв аймаг, Эрдэнэсант сумын Саруул-Амьдрал нэгдлийн зөвлөлд 1979 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх   хугацаанд Намын үүрийн жолооч,

1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 1-ны өдрийг хүртэлх   хугацаанд НАААҮ-ийн төвд авто машины жолооч,

1990 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 1991 оны 2 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх   хугацаанд Төв аймаг Эрдэнэсант сумын Эрчим хүчний салбарт жолооч,

1991 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 1-нийг хүртэлх   хугацаанд Төв аймаг, Эрдэнэсант сумын Саруул-Амьдрал нэгдэлд хоньчноор тус тус ажилласан болох нь хэрэгт авагдсан 1979 оны 2 дугаар сарын 15-ны өдөр нээлгэсэн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Монгол улсын Батлан хамгаалах яам, Батлан хамгаалах төв архивын 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 000003793 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны лавлагаа, 1991 оны 2 дугаар сарын 1-ний өдөр нээлгэсэн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 3/859 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Төв аймаг, Эрдэнэсант сумын “Саруул-Амьдрал” нэгдлийн зөвлөлийн даргын 1979 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 3 дугаартай “Ажилд томилох ба өөрчлөн томилох” тухай тушаал, Төв аймаг, Эрдэнэсант сумын “Саруул-Амьдрал” нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 191 дугаартай “Ажлаас чөлөөлөх” тухай тушаал, Төв аймаг, Эрдэнэсант сумын “Саруул-Амьдрал” нэгдлийн даргын 1991 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 88 дугаартай “Ажилд томилох” тухай тушаал, Төв аймаг, Эрдэнэсант сумын “Саруул-Амьдрал” нэгдлийн даргын 1992 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 5 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, гэрч Ц.Улам-Оргих, Н.Бадамсэрээжид нарын шүүхэд ирж гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг, тэдгээрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тойн овогт Сүрэнхүүгийн Товуудоржийг Төв аймгийн Эрдэнэсант сумын Саруул-Амьдрал нэгдлийн Сайхан бригадад 1972 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1974 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх   хугацаанд хоньчин,

1977 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1979 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх   хугацаанд хоньчин,

Төв аймаг, Эрдэнэсант сумын Саруул-Амьдрал нэгдлийн зөвлөлд 1979 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх   хугацаанд Намын үүрийн жолооч,

НАААҮ-ийн төвд 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 1-ны өдрийг хүртэлх   хугацаанд авто машины жолооч,

Төв аймаг Эрдэнэсант сумын Эрчим хүчний салбарт 1990 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 1991 оны 2 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх   хугацаанд жолооч,

Төв аймаг, Эрдэнэсант сумын Саруул-Амьдрал нэгдэлд 1991 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 1-нийг хүртэлх   хугацаанд хоньчноор тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Товуудоржийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.АЛТАНТУУЛ