Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 89

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Од

Улсын яллагч Э.Идэрбат

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Б-д холбогдох эрүүгийн 19210000дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод 1968 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт амьдрах, Дорнод аймгийн байрны тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, ЖЯ680613 регистрийн дугаартай, Б овогт Б.Б.

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр 86 дугаар байрны 06 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ю.Оюунгэрэлийг зодож эрүүл мэндэд нь баруун, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нурууны цус хуралт, зүүн нүдний салстын цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, шанаа, завьжны  зөөлөн эдийн няцрал, дээд уруул, зүүн завьж, эрүүний зүүн талын цус хуралт, зүүн завьжны дотор салстын цус хуралт, язрал, хүзүүний цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Ю.Оюунгэрэл мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр би гэртээ байж байхад 21 цаг орчимд миний танил Баатар над руу залгаад чи 86 дугаар байрны 6 тоотод 1 шил архи аваад хүрээд ир гэж хэлсэн. Би удалгүй гэрээс гараад 51 дүгээр байрны дэлгүүрт очиж өөрийн иргэний үнэмлэхээ барьцаанд тавьж 1 шил “Хараа” нэртэй архи, “Улаан шонхор” нэртэй 1 хайрцаг тамхи, “Кока кола” ундаа аваад шууд 86-06 тоотод очсон. Намайг очиход ах Болдоо, хүргэн нь гэх залуу нар архи уусан байдалтай байсан. Би гэрт нь орж нөгөө архи, унадаагаа тэд нартай хамт ууж дууссан. ... улмаар газарт гудсан дээр сууж байтал Баатар миний нүүр хэсэг рүү цохих шиг болсон. ... тэгээд намайг үсдэж чирээд цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 182 тоот дүгнэлтэд: "1. Ю.Оюунгэрэлийн биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны цус хуралт, зүүн нүдний салстын цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар шанаа, зүүн завьжны зөөлөн эдийн няцрал, дээд уруул, зүүн завьж, эрүүний зүүн талын цус хуралт, зүүн завьжны дотор салстын цус хуралт, язрал, хүзүүний цус хуралт, баруун, зүүн бугалганы цус хуралт, баруун өвдөгний зулгаралт, цээжний ард баруун дал орчмын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. 3. Дээрх гэмтлүүдийн баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны цус хуралт, зүүн нүдний салстын цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар шанаа, зүүн завьжны зөөлөн эдийн няцрал, дээд уруул, зүүн завьж, эрүүний зүүн талын цус хуралт, зүүн завьжны дотор салстын цус хуралт, язрал, хүзүүний цус хуралт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 20/

-Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-28/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр 86 дугаар байрны 06 тоотод  хохирогч Ю.Оюунгэрэлтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар хохирогчийг зодож биед нь баруун, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нурууны цус хуралт, зүүн нүдний салстын цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, шанаа, завьжны  зөөлөн эдийн няцрал, дээд уруул, зүүн завьж, эрүүний зүүн талын цус хуралт, зүүн завьжны дотор салстын цус хуралт, язрал, хүзүүний цус хуралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж өгсөн: “...Оюунцэцэг Хараа гэх 0.5 литрийн архи болон ундаа, тамхи зэргийг аваад ирсэн бөгөөд тэр архийг ах Болдбаатар, Оюунгэрэл бид гурав хувааж уусан. Ингээд ууж дууссаны дараа унтаж амрах гэж байхад Оюунгэрэл уусан архиндаа согтож, намайг манай гэрийн хажуу хаалганд байдаг хүүхэнтэй хардаж хэрүүл маргаан үүсгэсэн юм. Тэр үед би өчнөөн аргадаж гуйхад миний үгэнд орохгүй болохоор нь би уурандаа нүүрэн тус газарт нь 2 удаа алгадаж унтуулсан юм. Харин маргааш өглөө нь сэрээд миний нүүр хавдчихсан байна. Би ажилдаа явахгүй гээд хүйтэн жин тавьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/ түүнийг давхар нотолсон хохирогч Ю.Оюунгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр би гэртээ байж байхад 21 цаг орчимд миний танил Баатар над руу залгаад чи 86 дугаар байрны 6 тоотод 1 шил архи аваад хүрээд ир гэж хэлсэн. Би удалгүй гэрээс гараад 51 дүгээр байрны дэлгүүрт очиж өөрийн иргэний үнэмлэхээ барьцаанд тавьж 1 шил Хараа нэртэй архи, Улаан шонхор нэртэй 1 хайрцаг тамхи, Кока кола ундаа аваад шууд 86-06 тоотод очсон. Намайг очиход ах Болдоо, хүргэн нь гэх залуу нар архи уусан байдалтай байсан. ... улмаар газарт гудсан дээр сууж байтал Баатар миний нүүр хэсэг рүү цохих шиг болсон. ... тэгээд намайг үсдэж чирээд цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 182 тоот дүгнэлт /хх-ийн 20/  болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

     Хохирогч Ю.Оюунгэрэлийн биед учирсан “баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны цус хуралт, зүүн нүдний салстын цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар шанаа, зүүн завьжны зөөлөн эдийн няцрал, дээд уруул, зүүн завьж, эрүүний зүүн талын цус хуралт, зүүн завьжны дотор салстын цус хуралт, язрал, хүзүүний цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтлүүд нь шүүгдэгч Б.Б-ын хохирогч Ю.Оюунгэрэлийн нүүрэн тус газарт цохиж зодсон санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ. 

Иймд шүүгдэгч Б.-д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан ял оногдуулбал зохино.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч ЖЯ3 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

1.Шүүгдэгч Б овогт Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б-д мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.Б-ын Ж0613 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР