Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 91

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Од

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бодонгууд овогт Ч.Б-д эрүүгийн 19210088 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Дашбалбар суманд 1982 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 11-17 насны 2 хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр эдлээгүй үлдсэн 03 сар 08 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, бие эрүүл гэх, ЖЕ75 регистрийн дугаартай, Б овогт Ч.Б.

Шүүгдэгч Ч.Б нь согтуурсан үедээ БНХАУ-ын “Алтан Эмээл” хотын зочид буудалд 2019 оны 03 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд хамтран амьдрагч Г.Уранхайчийг зодож, “биед нь зүүн хацарт, эрүүний зүүн доод буланд, зүүн өвдгөнд зах ирмэгээрээ эдгэрч буй цус хуралт, зүүн чамархайн хуйх, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл” дээрх гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Г.Уранхайч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “Шүр” зах дээрээс 09 цагийн үед хамтран амьдрагч Бы хамт “Алтан Эмээл” хот руу айлын мал харахаар явсан. Алтан эмээлд очоод урьд нь малыг нь хардаг байсан Өвөр Монгол хүн ирж намайг малаа харуулахаар авч яваад Б өөр газар мал харахаар үлдсэн. Би Өвөр Монгол айлд 11 хоног мал хараад 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Алтан эмээлд Бтай уулзахад согтуу байсан. Бид хоёр буудалд ороод Б архи, пиво ууж байснаа наймаг бөгсөө худалдсан янхан гичий гэж доромжлоод зодож эхлэхээр нь би орилж, хашгирахад буудлын эзэн хятад эмэгтэй бид хоёрыг салгаад намайг өрөөндөө хонуулсан. Маргааш нь Бы хамт буудлынхаа өрөөнд хамт унтахад архи ууж байгаад янхан гичий  гэж доромжилж, зодож байгаад унтсан. ... 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр зодохоор нь цагдаад мэдэгдэж шүүхээр орж 15 хоногийн баривчлах шийтгэл авсан. Тэрнээс хойш 2019 оны 03 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дугаар сарын 03-ны өдрийн 225 тоот дүгнэлтэд: "1. Г.Уранхайчийн биед зүүн хацарт, эрүүний зүүн доод буланд, зүүн өвдгөнд зах ирмэгээсээ эдгэрч буй цус хуралт, зүүн чамархайн хуйх, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.  Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлээр, тухайн цаг хугацаанд, 2-с дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрхи гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 23/

-Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 15-16/

-Шүүгдэгч Ч.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-30/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Ч.Б нь согтуурсан үедээ БНХАУ-ын “Алтан Эмээл” хотын зочид буудалд 2019 оны 03 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд хамтран амьдрагч Г.Уранхайчтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хохирогчийг зодож, “биед нь зүүн хацарт, эрүүний зүүн доод буланд, зүүн өвдгөнд зах ирмэгээрээ эдгэрч буй цус хуралт, зүүн чамархайн хуйх, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл” буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Ч.Б-ы шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж өгсөн: “...Бид хоёр албан ёсоор гэрлэлтээ баталгаажуулаагүй. 2004 оноос хойш Уранхайчтай нэг гэрт орж одоог хүртэл хамт амьдарч байна. Дундаасаа 11 настай нэг хүүхэдтэй юм. ... 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ...Уранхайчийн зүүн нүд рүү нь 2 удаа, зүүн чихний ард нэг удаа гараараа цохиж хөлөөрөө нэг удаа зүүн хөл рүү нь өшиглөсөн. Маргааш нь буюу 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр бас архи ууж байгаад мөн Уранхайчийн зүүн талын чихний ар хэсэгт нь гараараа цохисон... би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30/, түүнийг давхар нотолсон хохирогч Г.Уранхайчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Шүх зах дээрээс 09 цагийн үед хамтран амьдрагч Бы хамт “Алтан Эмээл” хот руу айлын мал харахаар явсан. Алтан эмээлд очоод урьд нь малыг хардаг байсан Өвөр Монгол хүн ирж намайг малаа харуулахаар авч яваад Б өөр газар мал харахаар үлдсэн. Би Өвөр Монгол айлд 11 хоног мал хараад 2019 оны 03 дугаарсарын 29-нийөдөр Алтан эмээлд Бтай уулзахад согтуу байсан. Бид хоёр буудалд ороод Б архи, пиво ууж байснаа наймаг бөгсөө худалдсан “янхан гичий” гэж доромжлоод зодож эхлэхээр нь би орилж, хашгирахад буудлын эзэн хятад эмэгтэй бид хоёрыг салгаад намайг өрөөндөө хонуулсан. Маргааш нь Бы хамт буудлынхаа өрөөнд хамт унтахад архи ууж байгаад “янхан гичий”  гэж доромжилж, зодож байгаад унтсан. ... 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр зодохоор нь цагдаад мэдэгдэж шүүхээр 15 хоногийн баривчлах шийтгэл авсан. Тэрнээс хойш 2019 оны 03 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/ Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 225 тоот дүгнэлт /хх-ийн 23/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

     Хохирогч Г.Уранхайчийн биед учирсан “зүүн хацарт, эрүүний зүүн доод буланд, зүүн өвдгөнд зах ирмэгээсээ эдгэрч буй цус хуралт, зүүн чамархайн хуйх, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол нь  шүүгдэгч Ч.Б-ы хохирогч Г.Уранхайчийг цохиж, зодсон санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ. 

Иймд шүүгдэгч Ч.Б-д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан ял оногдуулбал зохино.

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ч.Б-ы ЖЕ875 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

1.Шүүгдэгч Б овогт Ч.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ы орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Б-д мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ч.Б-ы ЖЕ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ч.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР