Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 92

 

 

            Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Од

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Гантуяа

Өсвөр насны шүүгдэгч М.Ш нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М.Ш холбогдох эрүүгийн 182120036 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд 2003 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн,  нас 5 сар 18 хоногтой, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Дорнод гар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ЖЛ2313 регистрийн дугаартай, бие эрүүл гэх, Б овогт М.Ш.

Өсвөр насны шүүгдэгч М.Ш нь насанд хүрээгүй М.Ө, Д.Т нартай бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө 23 цагийн орчим Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Тансаг гэгээ” хүнсний дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтэрч нийт 738800 төгрөгийн эд зүйл, бэлэн мөнгө 120000 төгрөг хулгайлж хохирогч Д.Ундралд 858800 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Гантуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай хүү М.Ш 2018 оны 11 дүгээр сарын 30-нд Төгөлдөрийн гэрт хоноод ирье гэж гуйгаад байхаар нь би явуулсан. Хараа хяналт муугаас ийм хэрэгт холбогдсон гэж бодож байна. Үг сонсох тал дээр жоохон муу. Цаашид хараа хяналтдаа байнга байлгана. Хохирогчид хохирлоо нөхөн төлсөн, гомдол саналгүй гэсэн гэв.

Хохирогч Д.Ундрал мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...манай “Тансаг гэгээ” хүнсний дэлгүүрт 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө хулгай орж нийт 738,000 төгрөгийн эд зүйл мөн бэлэн мөнгө 120,000 төгрөг алдагдсан. Ингээд нийт 858,000 төгрөгийн хохирол учирсан юм. Манай дэлгүүрт орсон 3 хүүхэд авсан эд зүйлээ хэсгийн төлөөлөгчид өгсөн байсан. Хэсгийн төлөөлөгч 3 хүүхдээс авсан эд зүйлээ манай худалдагч Алтантуяад нийт 446,000 төгрөгийн эд зүйл өгсөн байсан. Ингээд төлөгдөөгүй үлдсэн 412,800 төгрөгийн хохирол үлдсэн байсныг хүүхдүүдийн эцэг, эх нар төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31/

Гэрч Ч.Алтантуяа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...би 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дэлгүүртээ сууж байгаад орой 22 цаг 35 минутын орчим дэлгүүрээ хаагаад гарсан. ... өглөө 10 цаг 20 минутын орчим дэлгүүр дээрээ очоод ах Баатарсүрэнгийн хамт орсон, тэгээд кассаа онгойлгоод харсан чинь кассанд байсан мөнгө байхгүй байсан. Улмаар урьд оройн хүлээж авсан бараагаа тоолж үзэхэд 1 сэтиктэй пиво байхгүй байхаар нь арын өрөө рүү ороод харсан чинь цонх онгорхой эмх замбараагүй байсан. ... тэгээд дэлгүүрийн камер шүүж цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-21/

-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23-24/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74/

-Насыг тоолсон тэмдэглэл /хх-ийн 75/

-Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын ЕБС-ийн тодорхойлолт /хх-ийн 78/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Өсвөр насны шүүгдэгч М.Ш нь насанд хүрээгүй М.Өсөхбаяр, Д.Төгөлдөр нартай бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө 23 цагийн орчим Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Тансаг гэгээ” хүнсний дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтэрч нийт 738800 төгрөгийн эд зүйл, бэлэн мөнгө 120000 төгрөг хулгайлж хохирогч Д.Ундралд нийт 858800 /найман зуун тавин найман мянга найман зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч М.Ш-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 74-75/, түүнийг давхар нотолсон хохирогч Д.Ундралын өгсөн: “...манай “Тансаг гэгээ” хүнсний дэлгүүрт 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө хулгай орж нийт 738,000 төгрөгийн эд зүйл мөн бэлэн мөнгө 120,000 төгрөг алдагдсан. Ингээд нийт 858,000 төгрөгийн хохирол учирсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 31/, гэрч Ч.Алтантуяагийн өгсөн:  “...би 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дэлгүүртээ сууж байгаад орой 22 цаг 35 минутын орчим дэлгүүрээ хаагаад гарсан. ... өглөө 10 цаг 20 минутын орчим дэлгүүр дээрээ очоод ах Баатарсүрэнгийн хамт орсон, тэгээд кассаа онгойлгоод харсан чинь кассанд байсан мөнгө байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч М.Ш-т холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан, өсвөр насны шүүгдэгчийн гэм бурууг тогтоосон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул өсвөр насны шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч М.Ш нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

Дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байгаа зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулахаар шийдвэрлэв.

Өсвөр насны шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Ундралд гэм хорын хохиролд 858,800 төгрөгийг өгсөн байх бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд өсвөр насны шүүгдэгчээс хохирлоо бүрэн төлж барагдуулсан, надад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар өсвөр насны шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй /858,800 төгрөг өгсөн/ болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 /нэг/ ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, бичгийн баримтаар ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч М.Ш-ын ЖЛ регистрийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:         

1. Өсвөр насны шүүгдэгч Б овогт М.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Ш-ыг 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Ш-т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг 2 дахин багасгаж нийт эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Мөн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Ш-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Ш-т хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Ш-ыг оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан өсвөр насны шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шийдвэр гаргахыг өсвөр насны шүүгдэгчид мэдэгдэж. үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, өсвөр насны шүүгдэгч М.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй /хохирогчид 858,800 төгрөгийг өгсөн/ болохыг тус тус дурдсугай.

9. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 /нэг/ ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, бичгийн баримтаар ирүүлсэн өсвөр насны шүүгдэгчийн ЖЛ13 регистрийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба өсвөр насны шүүгдэгч М.Ш-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Б.ЭНХБААТАР