| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2019/0101/Э |
| Дугаар | 104 |
| Огноо | 2019-04-24 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 104
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Ц.Лхамсүрэн
Хохирогч Б.Ганчимэг
Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Т-д холбогдох эрүүгийн 192176 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1990 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, дугаар хороо 8-44 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, УМ9 регистрийн дугаартай, Б онход овогт Б.Т.
Шүүгдэгч Б.Т нь Дорнод аймгийн Халхгол сумын нутаг “Буйр” нуурын эрэг дээрх амралтын газарт 2018 оны 07 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө эхнэр Б.Ганчимэгийг зодож, зүүн эгэм ясны хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Б.Ганчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэрэг гарсан өдөр хүн бүхэн тодорхой хэмжээний согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Харин түрүүлж унтсан хүмүүс нь Т болон түүний найзууд байсан. Тэгээд Тий найз болох Дамдиндавга хэлэхдээ “маргааш буцах юм чинь эмэгтэйчүүдээрээ суугаарай” гэж хэлээд дарс гаргаж өгсөн. Тэр үед Т “унтья аа” гэж хэлэхэд Жавзандулам болон хамт байсан хүмүүс хэлэхдээ “чи нөхрийнхөө үгнээс гарахгүй юм аа. Хотоос наашаа гарснаас хойш бид нартай хамт суухгүй юм. Өмнө нь бас нөхөр чинь дуудаад явж байсан шүү дээ. Одоо бид нартай хамт бай” гэхээр нь хамт суусан. Нэг цаг орчмын дараа Т “Ганчимэг ээ” гэж дуудсан. Тэгэхээр нь би хамт сууж байсан хүмүүсдээ “би очоод ирье” гэхэд “үгүй ээ. Хэрвээ чи очих юм бол иргэж ирэхгүй” гэж хэлсэн. Тэгээд бид нар сууж байгаад шөнийн 02 цагийн орчимд унтах гээд гэр рүү орсон. Тухайн гэрт байсан ор нь жижиг байсан болохоор хүүгийнхээ хажуугаар унтах гээд Тийг сэрээгээд гадаа маргаан болсон тухай хэлэх үед Т “хохь чинь гичий минь. Пизда минь би чамд эртхэн унт гэж хэлсэн биз дээ” гэж хэлээд намайг орон дээрээс түлхэж унагаад нуруу руу өшиглөсөн. Тэгээд гэрээс миний үснээс зулгаагаад гаргаж ирээд нүүр рүү маань нь алгадаж унагаасан. Тэгээд цээж рүү өшиглөсөн. Тэр үед Жавзандулам гэдэг хүүхэн бид хоёрыг хараад “одоо больцгоо” гэж хэлээд салгасан. Тухайн үед миний зүүн мөрний хэсэгт маш их өвчтэй, гар даагдахгүй байсан. Өглөөний 07 цагийн үед би Тийг сэрээгээд “миний бие өвдөөд байна аа” гэж хэлэхэд надад элдэв хараалын үг хэлсэн. Тэгээд Т болон түүний найзтай нь хамт Буйр нуураас 100 гаран километрийн зайтай бариачид бариулахад “чиний эгэмний чинь яс хугарсан байна. Яаралтай эмнэлэгт үзүүлээрэй” гэж хэлсэн. Тухайн үед Т хамт явж байсан найздаа “би унагаагаад цээж рүү өшиглөсөн юм аа. Яг тэрнээс л боллоо” гэж хэлсэн. Т нь болсон явдлын дараа надаас нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Хийсэн хэргийнхээ төлөө гэмшээгүй. Би хэрэг болсон өдрийг ганц, хоёр хоногийн зөрүүтэй хэлсэн байж болно гэв.
Гэрч С.Дамдиндагва мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгаар зугаалж яваад Улаанбаатар хот руу буцах замдаа Буйр нуурын эрэг дээр амралтын газар очсон. Шөнийн 00 цаг өнгөрч байсан байх гадаа харанхуй болчихсон байхад Тий эхнэр Ганчимэг согтчихсон чанга дуугаар Тийг дуудаад байсан. Т хүүхдээ тэврээд унтаж байсан ба Ганчимэг нь хүүхдээ аваад гарна гээд байсан. ... Ганчимэг, Т хоёр орондоо орчихсон байснаа Ганчимэг унтахгүй гээд орноосоо унасан. Улмаар Ганчимэг, Т нар гэрээс гарч маргалдсан байх. Т, Ганчимэг нар хэсэг хугацааны дараа орж ирээд унтсан. Ганчимэг орж ирээд ёолоод байсан. Маргааш өглөө нь Ганчимэг гараа өргөж дийлэхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/
Гэрч Б.Жавзандулам мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай нөхөр Батмөнх найзуудынхаа гэр бүлийнхэнтэй Дорнод аймгийн Халхгол суманд байх Буйр нуурыг очиж үзье гээд 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотоос гарсан. Тухайн үед Улаанбаатар хотоос нөхөр бид хоёр манай нөхрийн найз Т эхнэр Ганчимэг, Нямжав гээд найз нь эхнэр Нямсүрэн ... нарын хамтаар 2 машинтай явсан. Буйр нуурын эрэг дээр очоод гэр авсан бөгөөд хоол унд хийж идээд, орой 23 цагийн орчим эмэгтэйчүүдээрээ юм ярьж сууя гээд пиво, вино уусан. ... Болороо, Ганчимэгт хандаж “чи бид нартай дотно байхгүй, эрэгтэй хүмүүстэй нийлээд архи уугаад яваад байх юм, бид нартай хамт хоол унд хийж болдоггүй юм уу” гэсэн утгатай зүйл хэлсэн. Тэрнээс болж хоорондоо маргалдсан. ... Ганчимэг нөхрөө дуудан гээд гэр рүү орсон бөгөөд нөхөр рүүгээ орилж, чарлаад байхаар нь би араас нь орж тайвшир, амаръя гэхэд нөхөр рүүгээ дайраад намайг хэн ч өмөөрөхгүй байна. Найзуудынхаа эхнэрүүдийг өмөөрлөө гээд байсан. ... Т хэлэхдээ Ганчимэг хүүхдээ аваад нуур руу орж үхнэ байхаар нь би хүүхдээ авах гэхэд тавихгүй байхаар нь Т хөлөөрөө жийгээд унагаасан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/
Гэрч Б.Халиунчимэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 07 дугаар сарын 28-ны өглөө манай эгч Б.Ганчимэг өөрийнхөө 80810650 дугаарын утаснаас 88007154 дугаарын утас руу яриад хоолой нь зангирсан байдалтай өчигдөр шөнө Т намайг өшиглөөд миний эгэмний ясыг хугалчихлаа гэж хэлсэн. Би гайхаад Ганчимэгээс Т согтуу байсан юм уу гэхэд бараг эрүүл байсан мөртлөө намайг цохиж, унагаад миний эгэм рүү өшиглөөд хугалчихлаа гэсэн. Тэгээд 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Гэмтлийн эмнэлэгт хамт очиж үзүүлэхэд эгэмний яс нь зөрөөд хугарсан байсан. ... манай эгч Ганчимэг урьд нь нөхөр Тд зодуулж, цохиулсан талаараа хэлж байсан. Гэхдээ яг хэзээ зодуулж цохиулсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 27/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 90 тоот дүгнэлтэд: “1. Б.Ганчимэгийн биед зүүн эгэм ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх-ийн 35/ гэжээ.
-Шүүгдэгч Б.Т-ий яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 42-44/
-Эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 36/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Б.Т нь Дорнод аймгийн Халхгол сумын нутаг “Буйр” нуурын эрэг дээрх амралтын газарт 2018 оны 07 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө эхнэр Б.Ганчимэгтэй хуьийн таармжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож, биед нь зүүн эгэм ясны хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж өгсөн: “...Би 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өөрийн найз болох Нямжав түүний эхнэр Нямсүрэн болон Батмөнх түүний эхнэр Жавзандулам, Батжаргал, Дамдиндавга, Болороо, Мөнхтулга, Мөнгөншагай нарын хамтаар Дорнод аймгийн “Буйр нуур” руу аялалаар явсан. Улмаар бид нар замдаа газар үзэж яваад 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэр “Буйр” нуурын эрэг дээр ирсэн. ... эхнэр Ганчимэг хамт зугаалгаар явж байсан Жавзандулам, Нямсүрэн, Болороо нарын хамтаар архи ууцгаасан ... эхнэр Ганчимэг цуг аялалаар явсан эмэгтэйчүүдтэй маргалдаад байгаа дуу сонсогдсон. ... Намайг харааж гэрээс гарч гадаа мөн хашгираад байхаар нь би араас нь гарч уурандаа түлхэж газарт унагаж үснээс нь бага зэрэг зулгааж нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа алгадсан бөгөөд тэр үед Жавзандулам ирээд намайг хорьж болиулсан. Ингээд би гэр рүүгээ орж унтаж байсан хүүгийнхээ хажуугаар орж унтаж амарсан. ... эхнэр Ганчимэгийг гэрт байхад нь түлхэж унагаад дээрээс нь нуруу орчимд нь нэг удаа хөлөөрөө өшиглөж мөн гадаа түлхэж унагаад нүүрэн тус газарт нь гараа алгадаж гэр рүүгээ ор гээд үснээс нь зулгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44/ түүнийг давхар нотолж баталсан хохирогч Б.Ганчимэгийн өгсөн: “...Би Ттэй 2008 онд танилцаад хамт амьдарч байгаад 2015 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Т бид хоёр дундаасаа 2015 онд төрсөн нэг хүүхэдтэй болсон. Т надтай амьдарч эхэлснээсээ хойш намайг хэд хэдэн удаа зодож байсан. Хамгийн сүүлд 2018 оны 07 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Дорнод аймгийн “Буйр нуур”-ын эрэг дээр зодсон. ... тухайн үед Т намайг хардаж надтай маргалдаж байгаад миний нүүр рүү гараараа цохисон. Улмаар цохиулаад газарт унахад миний цээж хэсэг хүү хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. ... өшиглүүлээд босч ирсний дараа зүүн талын мөр маш их өвдсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/, гэрч С.Дамдиндагвагийн өгсөн: “...Шөнийн 00 цаг өнгөрч байсан байх гадаа харанхуй болчихсон байхад Тий эхнэр Ганчимэг согтчихсон чанга дуугаар Тийг дуудаад байсан. Т хүүхдээ тэврээд унтаж байсан ба Ганчимэг нь хүүхдээ аваад гарна гээд байсан. ... Ганчимэг, Т хоёр орондоо орчихсон байснаа Ганчимэг унтахгүй гээд орноосоо унасан. Улмаар Гачимэг, Т нар гэрээс гарч маргалдсан байх. Т, Ганчимэг нар хэсэг хугацааны дараа орж ирээд унтсан. Ганчимэг орж ирээд ёолоод байсан. Маргааш өглөө нь Ганчимэг гараа өргөж дийлэхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/, гэрч Б.Жавзандуламын өгсөн: “...Манай нөхөр Батмөнх найзуудынхаа гэр бүлийнхэнтэй Дорнод аймгийн Халхгол суманд байх “Буйр” нуурыг очиж үзье гээд 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотоос гарсан. Тухайн үед Улаанбаатар хотоос нөхөр бид хоёр манай нөхрийн найз Т эхнэр Ганчимэг, Нямжав гээд найз нь эхнэр Нямсүрэн ... нарын хамтаар 2 машинтай явсан. Буйр нуурын эрэг дээр очоод гэр авсан бөгөөд хоол унд хийж идээд, орой 23 цагийн орчим эмэгтэйчүүдээрээ юм ярьж сууя гээд пиво, вино уусан. ... Болороо, Ганчимэгт хандаж чи бид нартай дотно байхгүй, эрэгтэй хүмүүстэй нийлээд архи уугаад яваад байх юм, бид нартай хамт хоол унд хийж болдоггүй юм уу гэсэн утгатай зүйл хэлсэн. Тэрнээс болж хоорондоо маргалдсан. ... Ганчимэг нөхрөө дуудан гээд гэр рүү орсон бөгөөд нөхөр рүүгээ орилж, чарлаад байхаар нь би араас нь орж тайвшир, амаръя гэхэд нөхөр рүүгээ дайраад намайг хэн ч өмөөрөхгүй байна. Найзуудынхаа эхнэрүүдийг өмөөрлөө гээд байсан. ... Т хэлэхдээ Ганчимэг хүүхдээ аваад гарах гээд байхаар нь хүүхэд авах гэхэд тавихгүй байхаар нь Т хөлөөрөө жийгээд унагаасан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/, гэрч Б.Халиунчимэгийн өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 28-ны өглөө манай эгч Б.Ганчимэг өөрийнхөө 80810650 дугаарын утаснаас 88007154 дугаарын утас руу яриад хоолой нь зангирсан байдалтай өчигдөр шөнө Т намайг өшиглөөд миний эгэмний ясыг хугалчихлаа гэж хэлсэн. Би гайхаад Ганчимэгээс Т согтуу байсан юм уу? гэхэд бараг эрүүл байсан мөртлөө намайг цохиж, унагаад миний эгэм рүү өшиглөөд хугалчихлаа гэсэн. Тэгээд 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Гэмтлийн эмнэлэгт хамт очиж үзүүлэхэд эгэмний яс нь зөрөөд хугарсан байсан. ... манай эгч Ганчимэг урьд нь нөхөр Тд зодуулж, цохиулсан талаараа хэлж байсан. Гэхдээ яг хэзээ зодуулж цохиулсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 27/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 90 тоот дүгнэлт /хх-ийн 37/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Б.Ганчимэгт учирсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгч Б.Т-ий хохирогч Б.Ганчимэгийг зодож цохисон санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Т-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокуророос зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэрэгт авагдсан шүүх хуралдаан дээр шинжлэн судлагдсан шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төдөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ийг 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанд хохирогч нь шүүгдэгчээс одоогоор нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгчээс хохирогчид гаргуулах төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч УМ90032599 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ий орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Т-д мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.Т-ий УМ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР