Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 00339

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 1959 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, Булган аймгийн Баян-Агт сумын 1 дүгээр багт оршин суух, Балжин занги овогт Түмэнжаргалын Батбаяр /РД:ГА59021771/-ын нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00324/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн 3а-6 тоотод оршин суух, Булган аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын дарга ажилтай, Номт овогт Жаранживаагийн Ганболд /РД:ГЭ81091319/, нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Батбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1959 онд Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн. Би Булган аймгийн Баян-Агт сумын Их-Ирээдүй нэгдэлд 1975 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал тракторын жолоочоор ажилласан. Тухайн үедхөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул дээрх онуудад ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Батбаяр нь Булган аймгийн Баян-Агт сумын Их ирээдүй нэгдэлд 1975 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал тракторын жолоочоор ажиллаж байсан. Өндөр насны тэтгэврээ тогтоолгоод тэтгэврээ авч байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй, нөхөн бичилт хийгдсэн байгаа тул дээрх онуудад ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв. ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй ба тэрээр Булган аймгийн Баян-Агт сумын Их-Ирээдүй нэгдэлд 1975 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал тракторын жолоочооражиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Т.Батбаяр нь Булган аймгийн Баян-Агт сумын Их-Ирээдүй нэгдэлд 1975 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал тракторын жолоочоор ажиллаж байсан нь цалингийн түүвэр бүхий Булган аймгийн Баян-Агт сумын Засаг даргын Тамгын газрын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 3/76 дугаартай лавлагаа, 1983 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, тухайн үед түүнтэй хамт ажиллаж байсан гэрч Л.Энхбат ...Би Баян-Агт сумын Их-Ирээдүй нэгдэлд 1971 онд трактор комбайнчнаар сургалтанд сууж тус нэгдэлдээ трактор комбайнчнаар нэгдэл тартал ажилласан. Т.Батбаяр нь надаас хойш трактор комбайны 10 дахь курсыг 1973-1974 оны үед төгсөж Баян-Агт сумын Их-Ирээдүй нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байх хугацаандаа цэргийн албанд явж байсан... гэх мэдүүлэг, гэрч Г.Мягтав... Би 1971 оноос Баян-Агт сумын Их-Ирээдүй нэгдэлд ажилд орж 1971 онд трактор комбайны курст суусан. Т.Батбаяр надаас хойш суусан. Тухайн үед атарын 2 дугаар аян явж байсан. Би өөрөө тус нэгдлийг тартал ажилласан. Т.Батбаяр 1975 оноос эхлэн 1978 оныг хүртэл трактор, комбайнчаар ажиллаж байгаад 1978 онд цэрэгт явсан. Т.Батбаяр цэргээс халагдаж ирээд шинэ 75 гинжит трактор авч байсан. Механикаар Иванов гэдэг хүн ажиллаж байсан... гэх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Балжин занги овогт Түмэнжаргалын Батбаярыг Булган аймгийн Баян-Агт сумын Их-Ирээдүй нэгдэлд 1975 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал тракторын жолоочоор нийт 3 /гурван/ жил 20 /хорь/ хоног ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН