| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2016/00365/И |
| Дугаар | 00340 |
| Огноо | 2016-06-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 00340
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1957 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Булганаймгийн Тэшиг сумын 5 дугаар баг Жаргалантад оршин суух, Барга овогт Гомбодоржийн Лхагважав /РД:ГЙ57081037/-ын нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2016/00365/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1945 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Булган аймгийн Тэшиг сумын 5 дугаар баг 2 дугаар хороо 2-2 тоотод оршин суух Хариад овогт Батын Мягмар, нарийн бичгийн дарга И.Буманбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Лхагважав нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Булган аймгийн Тэшиг сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал тасралтгүй манаач, сахиулаар ажиллаж байгаад уг анги нь татан буугдсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэрээ гээгдүүлсэн тул шүүхэд хандаж байна. Иймд дээрх онуудад ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Лхагважав нь миний хүргэн юм, эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй болсон. Г.Лхагважав нь Булган аймгийн Тэшиг сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөс 1989 оныг дуустал тасралтгүй манаач, сахиулаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Г.Лхагважавыг Булган аймгийн Тэшиг сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал манаач, сахиулаар ажиллаж байсныг тогтоож өгнө гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Лхагважав нь Булган аймгийн Тэшиг сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал манаач, сахиулаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Булган аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 39 дүгээр цалингийн лавлагаа, Тэшиг сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №12 дугаар тушаал, тухайн үед Г.Лхагважавтай хамт ажиллаж байсан гэрч Д.Хишигмаа, Ч.Отгон нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуули 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Барга овогт Гомбодоржийн Лхагважавыг Булган аймгийн Тэшиг сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1979 оны 07 дугаар сарыг 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал манаач, сахиулаар нийт 10 /арав/ жил 6 /зургаа/ сар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Г.Лхагважав нь улсын тэмдэгтийн хураамж 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ