Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2019/ШЦТ/134

 

                                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,  

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхбаяраар хөтлүүлж

Улсын яллагч: Э.Б

Хохирогч: Б.Б 

Хохирогчийн өмгөөлөгч: В.У

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Э, С.А, Ц.Б

Шүүгдэгч: Х.Б, Б.Бнарыг оролцуулан

Гэрч Д.Ннарыг байлцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овгийн Х Б, Б овгийн Б Б нарт холбогдох 1712......... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч:, Г овгийн Х Б /РД:/

 

Шүүгдэгч:  Б овгийн Б Б /РД:/ 

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Х.Б нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг Цагаан давааны 01-04 тоот хашаанд Б.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, зодож түүний бие эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Х.Б, Б.Бнар нь 2018 оны 05 дугаар сарын 11-ний орой Архангай аймгийн Жаргалант сумын Асайт багийн “Жаргалант ам” гэх газар хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, харилцан зодолдож тус тусын биед эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Яллагдагч Б.Б нь 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Жаргалант сумын Асайт багийн Хазаар гэх газар иргэн Х.Р хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.    

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүх хуралдааны үед: 

 

Хохирогч Б.Б: ... гомдолтой байна, Х.Б нэг ч үнэн зөв мэдүүлэг өгөхгүй байна. Хохиролтой холбоотой баримтуудаа гаргаж өгнө... гэжээ. 

Хохирогч Б.Б: ...тухайн үед эрүүл мэндээрээ хохирсон тул шүүх эмнэлгийн шинжээчид үзүүлж, дүгнэлт гаргуулсан. Тухайн үед эмчид үзүүлж, эмчилгээ хийлгэсэн, ямар нэгэн нотлох баримт байхгүй, учраас хохирол нэхэмжлэхгүй. Гомдолтой байна...гэжээ. 

Хохирогч Х.Б: ...баримттай гарсан хохирлоо нэхэмжилсэн, тэр хохирол төлбөрөө авмаар байна...гэжээ.   

 

Шүүгдэгч Б.Б: ...2018 оны 05 дугаар сарын 11-ний орой Б бид хоёр хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдсан нь үнэн. Миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт бүх зүйл тодорхой байгаа...гэжээ. 

Шүүгдэгч Х.Б: ...намайг яллагдагч, шүүгдэгчээр татаж байгаад би гомдолтой, хүлээн зөвшөөрөхгүй байна...гэжээ.  

 

Эрүүгийн 1712000800178 дугаартай хэргээс мөрдөн байцаалтын үед:

 

Хохирогч Б.Бөгсөн:...2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч У.А дээр 2017 оны 04 дүгээр сард Архангай аймгийн Жаргалант сумын Асайт багт болсон миний төрсөн эцэг Баасанбаярын төрсөн дүү Б нарыг манай худ талын Б нь зодсон хэргийг шийдвэрлэсэн юм. Тэр хэрэг дээр манай талаас Бт гомдол санал байхгүй гэж баталгаа, хүсэлт гаргаж өгсөн. Тэр баталгаан дээр эцэг Баасанбаярын эмчилгээний зардалд 700.000 төгрөг, дүү Бы эмчилгээний зардалд 100.000 төгрөгийг тус тус гаргаж хохиролгүй болгож өгнө үү гэж бичсэн боловч бид худ ураг хүмүүс учир дээрх Боос нэхэмжилсэн мөнгөнүүдийг авахгүй гэж хэлсэн юм. Тэгээд 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн орой 19 цаг 30 минутын үед Б нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 01-04 тоот хашаанд оршин суудаг миний төрсөн эгч өөрийнхөө төрсөн ах Рийн эхнэр Х гэрт орж “чи яасан их намайг шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулсан гэж өөрийнхөө талын ах дүү нарт хэлж хов зөөдөг юм бэ танайхан ямар их хүнээс мөнгө нэхэмжилдэг юм бэ” гэж энэ Б чинь яриад байна гээд манай эгч Х руу утсаар ярьсан. Тэгээд удаагүй байж байтал эгч Дн гэрт 4 настай хүүхдээ нүцгэн тэвэрчихсэн баруун нүд болон зүүн шанаа уруул нь хавдаж хөхөрчихсөн гаднаас орж ирсэн. Тэр үед нь бид цагдаагийн байгууллагад хандсан. 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 11 цагийн үед Бын төрсөн ах буюу манай хүргэн Р над руу утсаар залгаад та нар ямар их цагдаад өгдөг хүмүүс бэ, чиний хөрөнгөтэй баян цагаан чинь тэр л юм байгаа биз гээд хэрүүл хийгээд байхаар нь би хүргэн ах Рид та нараас мөнгө төгрөг нэхэмжилсэн зүйл байхгүй, прокурорт гаргаж өгсөн баталгаан дээр чинь тийм утгаар бичдэг юм байна, та нар яагаад ойлгохгүй байгаа юм бэ гэж хэлээд танай хүүхэд чинь хувцас байхгүй нүцгэн байна, танай гэрт очиж хүүхдийн чинь хувцсыг авъя гэрийн чинь түлхүүр хаана байгаа юм гэж асуутал хүргэн ах Р надад гэрийн түлхүүр байгаа газраа байгаа гэхээр нь би эгч Хыг дагуулаад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 01-04 тоот хашаанд 11 цаг 30 минтуын үед очоод түлхүүр байгаа гэсэн үүдний гишгүүр доор үзтэл гэрийн түлхүүр байгаагүй. Тэгэхээр нь хүргэн ах Р руу дахин утсаар ярьтал гэрийн түлхүүр надад байна гэж хэлсэн. Эгч бид хоёрыг гэрийн түлхүүрийг үзэхээр хашаанд ороход хүн байгаагүй. Тэгэхээр нь хүргэн Рийн ажлын газар дээр нь гэрийнхээ түлхүүрийг авах гээд эгч бид хоёр очтол хүргэн ах бид хоёрт хандаж “гэрийн түлхүүр байхгүй, хашаан дотор 3 бөөрөнхий түлээний доогуур байгаа гэхээр нь буцаад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 01-04 тоот хашаанд яваад ортол хүргэн Рийн төрсөн хоёр дүү Б, Л нар хүргэний гэрийг цоожлоод зогсож байхлаар нь би хашааг нь онгойлгоод ортол Б над руу чи ирсэн үү гэж хэлэхээр нь би Бт хандаж чи ямар учиртай миний эгч Хыг зодсон юм бэ гэж асуутал Б байшингийн үүдэн дээр сууж байгаад чамайг алаад хаячихъя гээд босч ирээд миний подволкны захнаас боож хөлөөрөө ташиж газар унагааж цээжин дээр гишгээд чамайг алж хаяна гээд өнгөрсөн маргааны талаар ярьж 3-4 удаа дээрх үйлдлүүдийг давтаж хийсэн. Быг боож байх үед миний хоолойнд боолт орчихсон юм уу ямар ч байсан Бын төрсөн ах Л нь Боо одоо болио чи хүн аллаа гэж хэлээд салгасан. Тэгээд Л бүгдээрээ хоорондоо эвээр ярилцъя гэхээр нь би “за тэгье тэгэхдээ би гар утасаа машинаасаа аваад ирье та нар сүүлд нь хэлсэн амандаа хүрэхгүй янз бүрийн юм ярьдаг шүү” гэж хэлээд хашааны гадаа байсан машин руугаа явах гэтэл Б намайг явуулахгүй хөөж хоргоогоод байснаа дахин боож газар 8-10 удаа унагаасан. Энэ дундуур Б гартаа машины түлхүүр барьчихсан миний хүзүү хоолой толгой хэсэг рүү угаасаа энийг алчихъя гээд 10 удаа хатгасан. Тэр үед би Бт чи мэс хэрэглээд байна гэж хэлтэл Б яадаг юм бэ чамд түлхүүр зоож алахад гээд дайраад байсан. Би тэр үед нь ухаан алдчихсан. Тэгтэл Бын ах Л Боо чи хүн алчихлаа гэж уйлаад байсныг би санаж байна. Тэгээд намайг босоод иртэл урд талын байшингаас Б Л нарын ах Бын эхнэр гараад ирсэн хараад зогсож байсан. Тэр үед Быг ах Л нь барьчихсан зогсож байх хооронд би хашаанаас гарч машин руугаа гүйгээд машинаа онгойлгоод гар утасаа аваад зогсож байтал араас Б гүйж ирээд машины хаалгаар намайг хавчуулсан. Би гар утасаа авчихсан байсан тул тухайн үед машины хаалганаас сугарч гарсан. Б намайг гар утасаа машинаас авсан болохоор дахин хашаа руу чирч оруулаад машины түлхүүр болон гар утасыг булаагаад авчихаар нь би Бтой түлхүүр гар утасаа авах гэж барьцалдаж автал Б намайг дахин боосон. Тэр үед миний хажуу талаас нүцгэн хүн наадахыг чинь би алаад хаячихъя гэж хэлээд гүйгээд ирэхээр нь хартал Бын ах Б байсан. Б над дээр ирээд хоёр гараараа миний үсийг бөөгнүүлж барьж байгаад зулгааж дүүгэрдэж газар унагааж хоёулаа миний дээрээс дарж боосон. Тэр үед дахин ухаан алдаж унасан байсан. Тэгээд Бын эхнэр болон Л ах нар нь салгасан. Би тухайн үед газарт жаахан хэвтэж байгаад босоод иртэл Бын карманд миний утас байхаар нь би гараа хийгээд гар утасаа автал Б Б ахдаа хандаж энэ гар утас нь дээрээ бичлэг хийсэн байгаа, тэр бичлэгийг нь устгана гээд дахин намайг барьж үснээс дарж газар унагааж байгаад хүчээр миний гар утасыг авсан. Тэр үед манай эгч Х хашаанаас гарч зугтаасан. Араас нь Б хөөгөөд гүйсэн. Ах Б нь миний дээрээс шороо асгаж, нулмиж чамайг ингээд амьдаар чинь газар булаад алчихъя гээд амандаа маан мэгзэм уншаад байсан. Удаагүй Б хашаандаа орж ирээд хашааныхаа хаалгыг хаагаад 2 блокоор даруулж тавьчихаад намайг дарж авч газар боож унагаагаад дээрээс Б, Б хоёр шүлсээ хаяаад, шарилж зулгааж хаяаад шороо асгаж булаад алчихъя гэж байснаа Б миний нүүр рүү өшиглөсөн. Харин аз болж Бын гутал миний нүүрэнд дөнгөж хүрээд өнгөрсөн. Би энэ үед амь авар гэж орилоод нүүрээ дарж аваад газар хэвтээд өгтөл Б, Б, Л нарын хооронд чи хүн алчихлаа гэсэн маргаан болж хоорондоо ноцолдоод сүүлдээ зодолдоод эхлэхээр нь би тэр хооронд нь зугтаад шууд цагдаагийн газарт ирсэн. Ийм л асуудал болсон. Би төрсөн эгч Х хүүхдийнхээ хувцсыг авах гэж орсон. Б, Б, Л нар надтай худ ураг хүмүүс. Манай ах дүү аав ээж нар Б, Б, Л нарын аав ээж нарын хооронд Архангай аймгийн Жаргалат сумын Асайт багийн нутагт хаваржаа намаржааны газрын маргаанаас үүдэлтэй зодоон урьд өмнө болж байсан. Үүнтэй холбоотой өс хонзонгийн зүйл байдаг гэж бодож байна. Намайг   Б, Б нар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 01-04 тоот манай хүргэн ах Рийн хашаанд 10 удаа, дараа нь 30 гаруй боож хавсарч унагаасан. Намайг Б, Б хоёрт зодуулж байхад манай төрсөн эгч Х, Л, Бын эхнэр нар байсан. Миний төрсөн эгч Х Б, Б хоёрын төрсөн том ахынх нь эхнэр, миний хувьд Б, Б хоёртой худ ураг харилцаатай. Миний толгой мөн толгойны хуйх гар хүрэхийн аргагүй өвддөж байна. Хоолой боосон хэсэг нь хөхөрч улайсан түлхүүрээр хатгасан хоолойны хэсэг их хорсож хүндрүүлэж байна. Баруун гарын долоовор хурууны хумс хуу татаж унагаасан тул өвдөж байна. Би Б, Б нарыг цохиж зодоогүй. Ноцолдож байх хоорондоо ганц нэг нулмиж, нэг удаа салаавч өгсөн. Харин миний эгч Х надад хэлэхдээ 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Быг Б ахдаа зодуулсан, тэгээд тэр уурандаа намайг зодсон, намайг гэрээс гараад явахад Б хашаан дотроо грашны гадна талд умарчихсан хэвтэж байсан гэж ярьсан. Б, Б нар тухайн үед эрүүл байсан. Б, Б манай хүргэн Р нар бүгд  Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 01-04 тоот хашаанд оршин суудаг. Би шинжээч томилуулна, би гомдолтой байна...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 19-20 хуу/  

Хохирогч Б.Бдахин өгсөн:... Миний биед учирсан хүзүүг шалбалдаг гэмтлүүдийг тэр 2 ээлжилж үүсгэсэн. Миний үснээс хоёулаа зулгааж, татахад хуйх хавдсан бараг 20 хоног өвдөж явсан. Үснээс их татаж зулгаасан хүн нь Б байгаа юм. Миний хумс салсан гэмтлийг Б үүсгэсэн. Намайг үсдэж газарт унагаахад би гараараа тулж миний ядам хурууны хумс доод үзүүрээсээ хууларч унасан. Намайг Б, Б нар дарж унагаагаад дээр сууж ээлжилж зодсон. Намайг зодож байхдаа гэмтэл үүсгэхгүй боогоод ална гээд л зодоод байсан. Хоолой бооход би ухаан алдаж унасан. Тэр хоёр намайг зодсоны дараа миний сэтгэл тайвширч өгөхгүй байсан. Б намайг унагаж байгаад дээр гарч ном уншиж шороог гараараа атгаж нүүр рүү цацаад дарахад хэцүү байсан. Би тэр шокноосоо гарч чадахгүй байсан. Зодуулж байхдаа би ингээд үхлээ гэж бодсон. Би Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж айдас түгшүүрээ даруулах гэж сэтгэцийн эмчилгээ эм тариа хэрэглэсэн. Намайг Б үстэж боосон, нулимсан, шороо асгасан, дарж унагаж хумс хуулсан, миний үснээс үсдээд сэгсэрч доош татаж унагаж дээр сууж зодсон. Энэ үйлдэл бараг 2 цаг орчим үргэлжилсэн байх шүү. Б намайг цохисоны улмаас миний тархи доргисон. Үснээс зулгаасаны улмаас хуйхны зөөлөн эд гэмтсэн байна. Би өөрийн Эс 4 маркийн гар утасаа эвдүүлсэндээ гомдолтой байна. Миний утсыг Б эвдсэн. Би тухайн гар утасаа Тэди төвийн нэг лангуун дээрээс 2016 оны 11 сард 120,000 төгрөгөөр авсан. Хуучин утас байсан. Одоо би энэ гар утсаа 50,000 төгрөгөөр үнэлнэ. Би утас нь дээрээ бичлэг хийх гэж машинаас оруулж ирэх гэсэн боловч бичлэг хийж амжаагүй. Машинаас өөрийн утсаа авах гээд гарахад л Б дагаж гараад машины хаалгыг саваад зодсон. Би машинаасаа утсаа авч амжсан байсан. Тэгээд би ноцолдож байгаад утсаа аваад бичлэг хийх гээд нээтэл Б булаагаад авсан. Би гомдолтой байна. Надад эмчилгээний зардал байгаа. Би баримтыг нь гарган өгч хэргийн материалд хавсаргуулна. Миний ажилч мөн алдагдсан байгаа тэрнээс болж хүлээлгэн өгөх ажил хойшилсон учраас энэ талаарх баримтыг хавсаргуулна ...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 31-33 хуу/ 

Хохирогч Х.Бын өгсөн:.. 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 14 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг Цагаан давааны 01-04 тоотод иргэн Б нь Р ахын хашааны жижиг хаалга эвдэж эгч Хтай хамт орж ирээд намайг ална гэж хэлсэн. Тэгэхээр нь би зугтаасан. Намайг хөөгөөд гүйгээд араас хонго руу өшиглөсөн. Би газарт унасан. Дээрээс нуруу суга руу нэг, нэг удаа өшиглөсөн. Би буцаад босоод ирсэн. Дахин намайг барьж аваад дарж унагаасан. Би доороос нь түлчихээд дээр нь гарсан. Тэгээд боссон. Дахин намайг тэвэрч аваад газарт унагаасан. Тэгээд дээр гарчихаад над руу нулимж, мөргөсөн. Мөргөхөөр нь зайлж биеэ холдуулсан. Тэр үед хашаан дотор байдаг явган хүний замыг Б толгойгоороо мөргөсөн. Бхамар, амнаас нь цус гоожоод эхэлсэн. Би биеийг нь доороос нь түлхээд боссон. Дахин над руу Б дайрсан. Би зугтаасан. Хашааны хойд хэсэгт намайг хөөж гүйцээд барьж авсан. Тэгэхэд төрсөн ах Б хүрч ирээд хоёр тийш нь салгасан. Намайг урд хаалгаар хөөж гаргасан Быг хойд хаалгаар хөөж гаргасан. Ингээд дууссан. Бд зодуулсны улмаас миний баруун гарын булчин хөхөрсөн. Зүүн талын далны ард арьс халцарсан. Баруун талын суга хөхөрч улаан болсон. Зүүн талын гарын булчин хөхөрсөн. Намайг барьж авах гээд базаад байсан. Тэр үед Л ах байсан. Б ах дараа нь ирсэн. М эгч, Х нар байсан. Өөр хүн байгаагүй. Б ах Быг зодсон зүйл байхгүй Б ах Б бид хоёрыг одоо больцгоо гээд хоёулангийн үснээс нь татаж салгасан. Быг зодож цохисон зүйл байхгүй. Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуу архи үнэртэж байсан. Хаалганы нугасыг мулталж салгасан, эвдсэн зүйл байхгүй. Хашааг дотор талаас нь төмрөөр тулаад цоожилсон байсныг дээш нь нугасаар салгаад орж ирсэн. Цагдаад дуудлага өгсөн хүн нь Б өөрөө байх. Хашаан дотор хүн аллаа гэж орилсон хүн байхгүй. Орилсон чимээ гараагүй. Би гомдолтой байна. Нэхэмжлэх мөнгөө дараа хэлнэ... 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 19 цагийн үед манай ах Рийн эхнэр Хыг би гэрт нь байхад нэг удаа алгадсан. Учир нь өмнө нь Х дүү Б нь 2016 оны 10 дугаар сарын 04-ний үед намайг зодож байсан. Тэр үед би цагдаа шүүхээр явах гэсэн боловч Х намайг ямар эрхтэй юм гээд загнаад тэгээд би хандаж чадаагүй дараа нь Х дүү Быг зодоогүй байхад намайг Быг лоомоор цохисон гээд Шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулсан байсан. Тэрэнд миний уур хүрээд би Хыг алгадсан юм. Х нүүр хэсэг рүү нэг удаа алгадсан, өөрөөр цохиж зодсон юм байхгүй. Манай ах Б өмнө нь намайг зодож байсан тохиолдол байхгүй. 2017 оны 07 дугаар сарын 27-ны орой 19 цаг өнгөрч байхад намайг Б ах зодсон асуудал байхгүй, би 2017 оны 07 дугаар сарын 27-ны орой 19 цаг өнгөрч байхад Р ахынд байсан намайг тэндийд байхад ах Б байхгүй байсан...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 36-38 хуу, 39-40 хуу/ 

  Гэрч Х.Бын өгсөн....2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 14 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Төв гандан дээр байж байтал миний гар утас дуугарсан. Тэгэхлээр нь утсаа автал манай эхнэр М Б согтуу юм шиг байна орж ирээд хашаан дотор орилоод Бтой зодоон хийгээд салахгүй байна гэхлээр нь би мотоциклтой хүн гуйгаад гэртээ Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаан давааны 01-04 тоот хашаанд иртэл хашаан дотор хүн байхгүй байхлаар нь байшингийн ар талд очтол Б, Б нар дээр доороо орчихсон хэвтэж байхлаар нь хоёуланг нь татаж босгож ирээд Быг чи одоо болио бид нар танай эцгийн үстэй толгойг зулгааж аягатай хоолыг нь булааж идээгүй та нар битгий дээрэлхээд бай гээд хэлтэл Б миний урд талаас май гээд цустай шүлсээр нулимчихаар нь ухасхийж үснээс нь зулгааж аваад хашааны хойд хаалгаар дагуулж гаргачихаад буцаж ирээд өөрийн дүү Бт чи нутаг усанд аятайхан байж чадахгүй ямар булай бэ гэж хэлээд өшиглөх гэтэл Б надаас зугтаагаад урд талын хашааны хаалгаар гараад зугтаачихсан. Эргээд хартал Бгар утас машины түлхүүр хоёр газар хэвтэж байхлаар нь би аваад гэртээ оруулж тавьсан. 2016 оны 09 дүгээр сарын эхээр Архангай аймгийн Жаргалант сумын Асайт багт байдаг өөрийн эцэг, эх хоёрыг намаржаанд нь буулгаж өгөх гэж хөдөө очсон. Тэрнээс хойш Бэцэг эх, ах дүү нар нь манай эцэг эхийг малын бэлчээр намаржаа, хаваржаанаас болж хэрэлдэж харилцан нэг нэгнийгээ зоддог асуудал гарч ирсэн юм. Энэ асуудлаас бүх юм эхлэлтэй. Түүнээс хойш манай төрсөн ах, дүү нарын хооронд маргаантай асуудлууд их гарч ирсэн. Баас архи үнэртэж байсан. Харин нь Б эрүүл байсан. Би Б, Б нарын зодооныг сайн мэдэхгүй. Тхайн үед хараагүй сүүлд ирсэн. Ирээд Бүснээс нь нэг удаа зулгааж хашаанаас гаргасан юм. Б Б хоёр худ ураг хүмүүс миний төрсөн ахтай Бтөрсөн эгч Хтай суусан юм. Би Быг зодож, цамцны захаар нь боож үснээс нь чирж дүүгэрдсэн асуудал байхгүй. Урдаас шүлсээ нулимахаар нь үснээс нь зулгааж байж хашаанаас гаргасан...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 23-24 хуу/

 

    Гэрч Д.А өгсөн: ...2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр би Нэгдсэн эмнэлэгт өөрийн ажил үүргийг гүйцэтгэж байсан. Бын биеийн цээж 2 бугалга, баруун гарын 3-5 хуруу зөөлөн эдийн гэмтэлтэй, толгой өвдөж байна гэсэн зовиуртай байсан. Б өөрөө  толгой өвдөөд дотор муухайраад байна гэсэн шинж тэмдэг зовиуруудыг хэлж байсан. Учир нь тархи  доргилт битүү гэмтэлтэй байсан байх магадлалтай байсан учир зөвлөгөө өгөх хуудсанд тархи  доргилт гэж бичин өвдөлт намдаах эм, тархины цусан хангамж сайжруулах хаван буулгах эмийг бичиж өгсөн. Б нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр бусдад зодууллаа гэж хэлсэн. Энэ шинэ гэмтэл байсан. 2017 оны 07 дугаар сарын 27-ний орой болон 28-ны өдрийн үүссэн гэмтэл болохыг мэдэх боломжгүй...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 41-42 хуу/

 

    Гэрч Б.Г өгсөн... 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Р руу залгаж манай нөхөр өөрийнхөө амийг хорлох гэж байна гэж утсаар хэлээгүй. Би Р руу залгаад Рэнцэн новшоо манай нөхөр чиний дүү Бын хөөгөөд явуулсан хүүхдийн хувцсыг авах гэж байгаа хүнийг та нар алах гэж оролддог юу юм бэ, чиний хүслээр боллоо энэ хүн чинь үхчих шиг боллоо чи тэр шар хувалз дүүтэйгээ ирж хойдохыг нь уншуулж өг гэсэн. Манай нөхөр ухаан алдаад унасан байсан. Тэгээд түргэн дуудсан. 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр танай нөхөр Б өөрийнхөө хүзүүгээ урж, шалбарч зулгалсан оролдлого хийгээгүй. 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Б, Б нарт зодуулж хүзүү ам нь зулгарсан, хурууных нь хумс мултарч, хууларсан, толгой дээр хавдсан байсан. Тэгээд эмнэлэгт очиж үзүүлсэн байсан. Манай нөхөр Б нь 1986 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн. Би өөрийн нөхөртэйгөө гэрлээд 7 жил болж байна. Тэр хугацаанд нөхөр маань ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Даруу төлөв зантай. Хүнийг удирдах чадвартай, хүнтэй их нийтэч найз нөхөд олонтой. Манай нөхрийг зодож байхдаа биед нь гэмтэл учруулахгүй зодно шүү гэх мэтийн зүйлүүдийг хэлээд багалзуурдаж боогоод байсан. Багалзуурыг нь боож алах гээд байсан гэж би бодож байна...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 43-45 хуу/

    Гэрч Х.Рийн өгсөн:...2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр цагийг сайн санахгүй байна. 12 цаг өнгөрчихсөн байсан байх. Манай хашаа болох Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан давааны 01-04 тоотод зодоон болсон гэсэн. Б Б нар зодолдсон асуудлыг би мэдэхгүй байна. Би энэ талаар мэдэхгүй байгаа болохоор мэдүүлэгт буруу юм ярьж магадгүй гэж бодож байна. 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Б руу ямар учраас 2 удаа залгасан талаараа санахгүй байна. Би түлхүүр байгаа газрыг нь зааж өгсөн. Өөрсдөө олохгүй байсан. Манай түлхүүр ихэвчлэн шалавчин доор байдаг. Би түлээний бөөрөнхий доогуур байгаа гэж хэлсэн. Би надад түлхүүр байна гэж хэлээд колонк дээр өөрийн эхнэр Х, түүний дүү Б нарыг дуудахдаа надад түлхүүр байгаа гэж хэлээгүй. Тэр хоёр надад түлхүүр байгаа гээд ирсэн байсан. Хыг Б ямар учраас 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хөөж гаргасан болохыг нь хараагүй. Би эхнэр хүүхэд хоёрыгоо хашаанаас гарсаных нь дараа харахад байхгүй байсан. Быг амиа хорлох гэж байсныг хараагүй. Түүний эхнэрГнад руу залгаад танай дүү нарыг манай нөхөр зодсоноос болоод амиа хорлочихлоо 60 хөлт дүүгээрээ хойдохыг нь хийлгээрэй гэсэн.Г94100611 гэсэн дугаараас 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр залгаж хэлсэн. Боогоод үхчихлээ гэхээр нь би урд байх Канад барилга дээр нь очсон тэгтэл намайг эгч Д, Х нар нь оруулаагүй. Би очоод Б боогоод үхчихсэн юм уу харъя гэтэл харуулаагүй. Ямар учраас Б Хыг гэрээс нь хөөж гаргасан талаар хараагүй. Бэлчээрээс болсон би энэ талаар ярихгүй. Б Быг зодсон эсэхийг би тухайн үед тэнд байгаагүй болохоор мэдэхгүй. 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Б Быг зодоогүй. Тэр өдөр би өөрийн эхнэртэйгээ хамт гэртээ байсан. Х худал мэдүүлэг өгсөн. Манай эхнэр Х надад хэлэхдээ манай дүү Б 2 жил ял эдлэх гээд байхаар нь би худлаа мэдүүлэг өгсөн гэсэн...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 48-50 хуу/ 

 

    Гэрч Б.Дн өгсөн:.. 2017 оны 07 дугаар сарын 27-нд намайг гэртээ байхад оройн 20 цагийн үед Х хүүхдээ дагуулан орж ирсэн. Тэгээд Бт зодуулсан талаар ярьсан. Нүүр ам нь хөхөрсөн байсан. Маргааш нь очиж хүүхдийнхээ хувцсыг авах талаар яриад манай гэрээс дүү Бтай хамт 12 цагийн орчимд гараад явсан. Түүнээс хойш 13 цаг өнгөрч байхад танихгүй дугаараас Х байна гээд утсаар ярьсан. Хаана байгаа талаараа хэлэхдээ Хадат дэлгүүрээс ярьж байна. Быг Б, Б хоёр хашаан дотроо зодоод, Б үхчих шиг боллоо, Ббие нь сулраад хөдлөхгүй байна гэж хэлсэн. Би энэ үгийг сонсоод өөрийн биеэр цагдаагийн газарт ирж дуудлага өгөх гэтэл, Б өөрөө гүйгээд ирчихсэн байсан. Юу болсон талаар асуухад сайн ярьж чадахгүй байсан. Зодуулснаасаа болоод манай гэрт хоёр удаа ухаан алдах дээрээ тулаад эмнэлэг дээр очиж үзүүлээд эмнэлгээс Улаанбаатар хот явах хэрэгтэй гэж хэлэхээр нь Улаанбаатар хот явж үзүүлж, эмчлүүлсэн. Б эхэлж зодоод сүүлд нь Б хашааны гаднаас орж ирээд би наадахыг чинь одоо алаад өгье гэж хэлээд үснээс нь татаж, чирч зодсон. Тэгээд дээрээс нь шороо асгаад өвс зулгааж амьдаар нь булчихъя гээд амандаа тангад ном уншаад, сэргэхээр нь хоолойг нь боогоод дахин зодсон гэсэн. Өмнө нь Б олон удаа боосон байсан. Манай дүүг олон удаа боож зодсоноос болоод сүүлдээ ухаан нь орж, гараад байсан талаар надад ярьсан. Мөн хамгийн сүүлд ухаан алдаад хөдлөхгүй байхад Б нь гэнэт Бт чи хүн алчихлаа гэж хэлээд Быгоо зодоод эхэлсэн. Тэгэхээр нь манай дүү хашаанаас нь гараад зугтааж цагдаагийн газарт ирсэн гэж ярьсан...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 51-52 хуу/

 

Гэрч Б.Бн өгсөн:..2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Х урд орой нь гэрээсээ хөөгдөөд хадам дүү Бт зодуулаад гарсан байсан. Тэгээд хүүхдийнхээ хувцсыг авах санаатай гэртээ харьсан үед гэрийнх нь түлхүүр байдаг газраа байгаагүй гэсэн. Түлхүүрээ авах санаатай нөхөр Рийн ажил дээр нь очсон байгаа юм. Тэгтэл түлхүүрийг нь нөхөр Р надад байгаа гэж утсаар хэлээд ажил дээр нь очихоор хашаан дотроо байгаа гэж яриад дахин гэр рүүгээ явуулсан байсан. Тэгж явсаар байгаад зодуулсан байсан. Бт эхэлж зодуулаад дараа нь Б, Б нарт зодуулсан гэж сонссон. Над руу Х тэр зодуулсан үедээ утсаар яриад би цагдаагийн газар руу утсаар ярьсан. Тэгээд цагдаагийн газарт намайг ирэхэд Бнүүр ам нь хөхөрч зодуулсан байдалтай ирчихсэн байсан. Миний ярьж байгаа зүйл бол тухайн үед болсон асуудлын талаар надад Б, Х хоёрын ярьсан зүйл байгаа юм. Б мөн надад яаж зугтааж гарч ирсэн талаараа ярихдаа эхэлж Бт зодуулаад дараа нь Бт зодуулаад тэгэхээр нь хөдлөхгүй хэвтээд өгсөн. Тэгтэл Б ах нь хүн алчихлаа, чамаас болж хүн алчихлаа гэж хэлээд Быгоо зодоод эхэлсэн гэсэн. Тэр хооронд зугтааж гарч ирлээ гэж хэлсэн. Б Б нар Бгар утсыг өгөхгүй, машины түлхүүрийг нь булааж авсан байсан. Б зодуулснаасаа болоод бие нь муудаад эмнэлэгт үзүүлээд Улаанбаатар хот руу яаралтай яв  гээд би хамт явж үзүүлээд эмнэлэгт хэвтүүлсэн...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 53-54 хуу/

 

Гэрч Б.М өгсөн:.. 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хэдэн цагийн үед гэдгийг санахгүй байна. Би өөрийн гэртээ байж байхад 2 давхарын цонхоор хартал Б Б 2 хоорондоо зууралдаад дээр, доороо оролцоод хөрвөөгөөд байсан. Тэгээд би өөрийн нөхөр Быг дуудсан манай нөхөр гандангаас 20-30 минутын дараа ирсэн. Тэгээд манай нөхөр орж ирээд өөрийнхөө дээлийг солиод гадагшаа дээгүүрээ нимгэн цамц өмссөн доогуураа шорт өмссөн байсан. Тэгээд нөгөө хоёрыгоо салгахаар гарсан. Би нөхрийгөө гараад явахаар нь цонхоор хараагүй. Тэгээд удаагүй Б нь гараад явсан гэж манай нөхөр гэртээ орж ирсэн. Б гэртээ орж ирэхдээ нүүр ам нь шүлс болон цус нөж болсон зүйл байгаагүй. Өвдөг нь шороо болсон эсэхийг анзаарч хараагүй. Би цонхоор хараагүй би хэл ам хэрүүлд дургүй манай нөхөр ирсэн болохоор дахиж надад цонхоор харах шаардлага гараагүй. Би 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр манай нөхөр Б Бадам- Очиртоо ах дүү нар байж Б, Б нартайгаа яасан их аймаг орж ирдэг байсан бэ гэх мэтийн зүйлүүдийг хэлж байсан. Би цохиж зодсон болохыг хараагүй. Манай нөхөр Быг зодоогүй. Манай нөхөр Б нь 1982 оны 12 дугаар сард төрсөн. Бид 2 ханилаад 10 жил болж байна. Даруу төлөв зантай. Хүнтэй зодоон цохион хийж байсан удаа байхгүй. Б нь Бын дээр гарчихсан тэврэлдээд зууралдаад байсан. Дараа нь Б нь дээр нь гараад хөрвөөцгөөгөөд байсан би өөр зүйл хараагүй. Би 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр би Быг зодоогүй. 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр манай гэрт манай аав Булган манай ээж Алтанцэцэг гэх хүмүүс 19 цагийн үед ирсэн байсан. Өөр хүн байгаагүй...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 59-61 хуу/

 

Гэрч Б.Х өгсөн:..2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр үдээс өмнө би 5 настай охиныхоо хувцсыг авъя гэхэд манай дүү Б манай нөхөр Ртой утсаар яриад эгч гэрийн түлхүүр хаана байгаа гэж асууж байна гэсэн. Манай нөхөр Р байдаг газар байгаа гэж хэлээд утсаа тасалсан байсан. Тэгээд дахин залгаад хүүхдийн чинь хувцсыг авъя гэж хэлэхэд гэрийн түлхүүр надад байгаа гэж хэлсэн. Би нөхөр Рийг түлхүүр байдаг газраа байгаа гэхээр нь гэртээ очоод үзэхэд байхгүй байсан. Түлхүүрээ авахаар нөхөр Рийн ажил дээр очсон. Гэрийн түлхүүр гэрийн хашаан дотор гурван бөөрөнхий модон доогуур байгаа гэж хэлсэн Тэгэхээр нь хашааныхаа үүдэнд очиход хашааны хаалга түгжээтэй байсан. Өмнө нь очиход түгжээгүй байсан. Дараагийн удаа очиход түгжсэн байсан. Хашааны хаалгыг дүүгээрээ ойлгуулахад жижиг хаалганы цаана блок тавьчихсан байсан нь тээглээд жижиг хаалга нугасаараа салаад доошоо газарт суучихсан. Тэгээд хаалгаа онгойлгоод гэртээ орох гэхэд урдаас Л, Б хоёр гараад ирсэн алхаад ирж байсан. Хашаан дотор урд урдаасаа уулзсан. Манай дүү Б чи манай эгчийг яасан гэж зодож байгаа юм гэж уурласан байдлаар асуусан. Б наашаа хүрээд ир гэж дуудсан. Тэгээд манай дүү очсон. Тэгтэл Б Быг шууд заамдаад авсан. Тэгснээ манай дүүг цамцных нь захаар боож газар унагаасан. Газар унагаагаад гартаа байсан машины түлхүүрээр хоолой орчимд нь хатгаад байсан. Л нь боль гэж хорьсон. Л салгах гээд хүчрээгүй. Б манай дүүг ингэж зодсоны дараа машиных нь түлхүүрийг аваад зугтаагаад залгаа хашаа болох Бын хашаа руу орсон. Манай дүү араас нь хөөгөөд хашаан дотор нь ороход Б дахин Быг барьж аваад зууралдаад доороо хийж унагаасан Л гүйж очоод дахин салгах гэж татаж байгаад салсан. Л одоо больцгооё, хоорондоо тохирч ярилцъя гэж гуйсан. Хашаан дотор сандал дээр суусан Манай дүү Л, Б нарт тэгвэл хэдүүлээ бичлэг хийчихье гэж хэлсэн. Ингээд машинаасаа гар утсаа авахаар явахад араас нь Л цагдаад дуудах гэж байна гэсэн бодолтой утсыг нь Бтой нийлж хоёулаа булааж авсан. Хашаанд Б Быг барьж аваад зууралдаж дахин цамцныг нь захаар боож унагаасан. Ингэж дахин манай дүүг боож унагаахад Бын эхнэр нь гэрээсээ гарч ирсэн байсан. Б энийг алчихъя гэж хэлээд Быг газар унагаачихсан цамцаар нь боож дээр нь гарчихаад машины түлхүүрээр хүзүү, нүүр рүү хатгах гээд бариад байсан. Б Бын эхнэр бид хоёр руу хараад Быг нүүр бол хүзүүнд машины түлхүүр тулгаад байсан Л хойноос нь тэвэрч аваад хүн аллаа, одоо болиочоо гэж хэлсэн. Л харин энэ үед салгасан. Б машинынх түлхүүрийг өгөхгүй гээд манай хашаанаас Бын хашаа руу орсон. Араас нь Б ороод түлхүүр өгөөдөх гэж хэлсэн. Түлхүүр байхгүй гэж хэлэхээр нь өөрийнхөө хашааны үүдэнд очиход газар унасан байсанг би өөрөө олоод авсан. Б, Б хоёр хоорондоо дахин ноцолдож зууралдаад Б Быг доороо хийж дээр нь гарчихсан байсан. Б Быг зодож цохиогүй, харин Б манай дүүг боож унагааснаас болж салах санаатай ноцолдсон. Явах гэхээр явуулахгүй, машины түлхүүр өгөхгүй байсан. Ингэж зууралдаж байхад Б ирсэн. Б шууд гүйж орж ирээд манай хашаан дотор наадахыг чинь алаад өгий гээд хоёр гараараа Быг үснээс нь татаж унагаасан. Би айгаад шууд Бын гэр рүү гүйж ороод Бын эхнэрт нөгөөдүүл чинь нийлээд Быг зодоод байна гэж хэлсэн. Бын эхнэр гэрээс надтай хамт хамт гарч манай хашаа руугаа орсон. Тэр үед Л салгах гээд Б Б хоёрыг түлхээд, татаад хүчрэхгүй байсан. Манай дүү Б хөдлөхгүй хэвтээд байсан. Бын эхнэр нь одоо хүн алчихлаа та нар больцгоо гээд-татсан Би Балжиянямыг үхчихлээ гэж бодоод хашаанаас гарах гэтэл жижиг хаалгыг нь блокоор дарчихсан байсанг хөдөлгөж холдуулаад хашаанаас гарч гүйсэн. Араас Бр намайг хөөж гүйгээд шүүхийн шийдвэрийн газрын хойгуур гараад Хадат дэлгүүрийн зүг гүйсэн. Соёмбо дэлгүүрийн хажууд очоод буцаад харахад Б байхгүй байсан Б араас зогсооч гэж хэлээд хөөгөөд гүйснээ алга болсон байсан. Би гүйсээр байгаад Хадат дэлгүүр рүү орсон. Уг дэлгүүрт хадам ээжийн дүү Д ажилладаг болохоор гүйж ороод утас гуйж хүргэн ах Б руу ярьж Быг Б, Б хоёр зодоод ухаангүй болгочихлоо гэж хэлсэн. Б ах цагдаагийн газарт хэлсэн. Цагдаагийн газраар шалгуулсан. Б, Б, Б нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Аль, аль нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Б Б руу анх эхэлж новшоо чамайг ална гэж хэлээд дайрсан асуудал болоогүй. Би Быг модоор цохих гэж хөөгөөгүй . Өмнөх өдөр нь Б намайг манай нөхрийн дэргэд зодож миний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулчихсан байхад би тэгж мод барьж явна гэж байхгүй, Боос айж л явсан. Л мэдүүлэгтээ би эгч Хыг саатуулаад хойшоогоо яваад өгсөн байсан болохоор зодооны талаар сайн харж чадаагүй гэж ярьсан байсан. Л намайг саатуулсан зүйл байхгүй, намайг яалаа гэж саатуулах юм бэ. Л ямар учраас ингэж худлаа яриад байгааг мэдэхгүй байна. Л харин өөрөө зодоон болох үед хажууд нь байсан. Салгаж байсан хүн шүү дээ. Харин надаас Х эгчээ ярилцах уу, учраа эндээ олчихъё гэж гуйгаад байсан Л худлаа ярьсан байна. Б мэдүүлэгтээ хашаанд гаднаас орж ирээд Баа одоо боль бид нар танай эгчийн үстэй толгойг зулгааж, аягатай хоолыг булааж идээгүй, та нар дээрэлхээд бай гэж хэлэхэд Б май гээд цустай шүлсээ нулимчихсан гэж ярьсан байна. Тийм зүйл болоогүй. Б өөрөө хашааны гаднаас орж ирээд шууд л гүйж ирээд Быг үсдэж барьж аваад татаж хажуу тал руу нь унагааж байгаа харагдсан. Бын эхнэрээс гар утсыг нь гуйж нөхөр Рид хэлэх санаатай явсан. Б Бд юу ярьсан талаар мэдэхгүй байна. Би өөрөө бага зэрэг зайтай явсан...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 62-65 хуу/

 

Гэрч Б.Х дахин өгсөн:.. Би өмнөх өгсөн байцаалтандаа Быг Б нь зодоогүй болохыг хэлсэн боловч бичигдээгүй байна. Быг Б нь цохиж зодоогүй. Бд зодуулаагүй байхад цагдаагийн газарт Бд зодуулсан талаар өргөдөл гаргасан бололтой байгааг саяхан би өөрөө дүүгээсээ дуулсан. Өмнө энэ талаар мэдээгүй байсан болохоор юм яриагүй. Энэ асуудал нь 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 19 цагийн орчимд намайг Бт зодуулсны дараа Б өөрийнхөө хашаан дотор Быг загнаад доороо хийчихсэн дээрээс нь бөхийгөөд бие рүү гараараа цохиод байснаа өндийгөөд өшиглөж байгаа бололтой харагдсан. Би гэрийнхээ үүдэн дээр зогсож байгаад харсан. Быг зодохын өмнө Б нь манай гэрт их ууртай орж ирсэн. Тэгээд намайг загнаад байснаа гараад явсан. Быг орж ирэхээс өмнө Бт би өөрөө зодуулсан байсан. Тэгээд удалгүй дүү Быгоо зодоод эхэлсэн. Би харж байгаад гэртээ орчихсон. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Маргааш нь Бын нүүр царайг нь харахад гайгүй байгаа харагдсан. Биеэндээ ямар гэмтэлтэй байсан талаар мэдэхгүй байна. Манай дүү Б бол Быг гараараа болон хөлөөрөө цохиж зодоогүй, боож барьсан зүйл болоогүй. Харин Б нь манай дүү Бы г боож унагаагаад байсан. Быг Б гараараа цохиод байснаа өшиглөөд байгаа харагдсан. Б нь газарт унаад дээшээ хараад хэвтчихсэн байсан. Би удаан хугацаанд хараагүй, хэсэг хугацаанд зодож байна даа гэж харчихаад гэртээ орчихсон...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 66-67 хуу/

    Гэрч Х.Лын өгсөн:..Би 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаан давааны 01-04 тоот гэртээ өөрийн төрсөн дүү Бын хамт ногооны зэрлэг зулгаагаад байж байтал хашааны хаалга унах шиг дуу гарахлаар нь хартал миний төрсөн ах Рийн эхнэр Х төрсөн дүү Б хашааны хаалга нугасаар нь салгаад хашаанд орж ирэнгүүтээ манай дүү Быг новшоо чамайг ална шүү гээд хөөгөөд хашаан дотор элдчихсэн. Тэгээд газар унагааж байгаад нуруу, бөөр суга руу нь өшиглөөд байх хооронд Бтөрсөн эгч Х нь мод барьчихсан Быг цохих гээд гүйгээд гараад ирэхлээр нь би Х эгчийг барьж аваад аргадаж хориод хашааны урд тал руу дагуулаад явчихсан юм. Тэр хойгуур Б Б хоёр хоорондоо цамцныхаа захуудаар нэг нэгнийгээ боочихсон газар уначихсан дээр доороо орж жаахан ноцолдсон. Намайг эгчийг саатуулж байгаад Б Б хоёр дээр ОЧТОЛ манай ах Б ирчихсэн Б Быг загнаад салгаад хашааны хойд урд тал руу гаргаж байсан. Б гаднаас хашааны хаалгаар орж ирээд Быг новшоо чамайг ална гээд гүйж ирээд гараараа цохиж аваад хөөгөөд элдчихсэн. Ер нь Б бэр эгч Хтайгаа 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр маргалдаад нүүр рүү нь хоёр удаа цохьчихсон гэж ярьж байсан. Б эгч Хыг өмөөрч Бтой маргалдаж зодолдсон байх. Баас архи үнэртэж байсан, харин нь Б эрүүл байсан. Б, Б нь Бхаана нь юугаар хэдэн удаа цохиж зодсон талаар би мэдэхгүй байна. Тухайн үед Х эгчийг саатуулаад хашаан дотор хойшоогоо явчихсан байсан юм. Анх харахад Б, Б нэг нэгнийгээ цамцныхаа захаар боочихсон газар уначихсан дээр доороо ороод байсан юм. Б Б хоёр худ ураг хүмүүс миний төрсөн Бтөрсөн эгч Хтай суусан юм...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 68-69 хуу/ 

 

      Гэрч Б.М болон гэрч Б.Х нарыг нүүрэлдүүлэн байцаахад:..Х та өмнө нь өгсөн мэдүүлэгтээ Бын эхнэр одоо больцгоо та нар хүн аллаа гэж татсан гэж мэдүүлсэн байна энэ мэдүүлэг үнэн үү гэж асуухад үнэн. Быг татсан байх би сандраад хэнийг татсан болохыг нь санахгүй байна.  Б хүн аллаа гээд хоорондоо яриад байхаар нь би зугтаад гүйсэн гэж надад хэлсэн. М та Х өгсөн мэдүүлэгт Бын эхнэр одоо больцгоо та нар хүн аллаа гэж татсан гэж мэдүүлэг өгсөн үү гэхэд нөхөр Быг гэртээ ирээд гарч зодооныг салгахаар гарсаны дараа би гараад тэд нарын дараа одоо больцгоо гэж хэлсэн, хүн аллаа гэж хэлээгүй. Хаас 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 19 цагийн үед намайг Бт зодуулсны дараа Б өөрийнхөө хашаан дотор Быг загнаад доороо хийчихсэн дээрээс нь бөхийгөөд бие рүү нь гараараа цохиод, өндийгөөд өшиглөж байгаа бололтой байгаа харагдсан гэж мэдүүлсэн  байна. Таны өгсөн мэдүүлэг үнэн үү гэхэд мэдүүлэг үнэн. Манай нөхөр Р харсан. М Х өгсөн мэдүүлэгт 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 19 цагийн орчимд намайг Бт зодуулсны дараа Б өөрийнхөө хашаан дотор Быг загнаад доороо хийчихсэн дээрээс нь бөхийгөөд бие рүүс гараараа цохиод байснаа өндийгөөд өшиглөж байгаа бололтой байгаа харагдсан гэж мэдүүлсэн байна. Энэ мэдүүлэг үнэн үү гэхэд үгүй би тэр зодооныг хараагүй. Тухайн үед гэртээ байсан. М таныг гэрээс гарахад хэн хэн ямар байдалтай байсан юм бэ гэхэд намайг гарахад хашаан дотор Б, Б зууралдаад газар хэвтэж байсан. Манай нөхөр Б салгах гээд дээр нь тонгойгоод байж байсан. Би тэгээд болиочээ гэж хэлэхэд Барын хашаагаар гүйгээд гарсан. Б дараа нь гараад явсан. Манай хашаан дотор Л байсан. Тэгээд би гэртээ орсон. Манай нөхөр гэрт ороод ирэхээр нь би юу болсон бэ гэтэл нөгөө хоёрыг салгасан гараад гүйцгээсэн гэж хэлсэн...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 70-71 хуу/

         Б.Бяллагдагчаар өгсөн:... Би уг тогтоолтой санал нийлэхгүй байна. Би уг тогтоолыг хүчингүй болгуулах талаар хүсэлт гомдлыг прокурорт гаргах болно. Би хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй ганц нэг зүйлд тайлбар хэлмээр байна. 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр манай аав Б Б зодсон хэрэг цагдаа дээр шалгагдаж байсан. Би тухайн үед мөрдөн байцаагчтай уулзаж өөрийн аав Баасанбаярыг Бтой эвлэрүүлж цагдаад хүсэлт өгсөн. Гэтэл тэр орой нь Бын ах Б нь би эд нарт буулт өглөө яах гэж эвлэрч байгаа юм гээд Быг Б 2017 оны 07 дугаар сарын 27-ны орой хашаан дотроо зодсон байдаг. Энэ талаар манай эгч Х манай хүргэн Р нар харсан байсан. Б өөрийн ахдаа зодуулсан шарандаа манай эгч Хыг зодож хүүхдийг нь хувцасгүй хөөж гаргасан байсан. Би маргааш нь Х эгчийн хүүхдийн хувцсыг очиж авах гээд очих үед уг асуудал болсон. Б нь өөрийн дүү Бын ийм шалтгааны улмаас зодсон байтал намайг Быг зодсон гэж яллагдагчаар татаж байгаад би гомдолтой байна. Быг яллагдагчаар татахгүй байгаад гомдолтой байна. Би хэргийг үнэн зөвөөр хурдан түргэн шийдүүлмээр байна...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 169-170 хуу/

Х.Бын яллагдагчаар өгсөн:.. Би хүнд зодуулсан болохоос хүн зодоогүй. 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаан даваа хорооллын 01-01 тоот хашаанд иргэн Б.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь ‘хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж ял сонсгож байгаа зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б согтуу орж ирээд намайг зодсон болохоос би Быг зодоогүй. Гэрч Д, Б, Гнар худал мэдүүлэг өгсөн байна. Тухайн хэрэг болсон газар байгаагүй. 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 13 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаан давааны 01-04 тоотод иргэн Б ногооны зэрлэг зулгааж байхад хашаан дотор орж ирж намайг зодохыг завдсан. Би зугтааж гүйтэл араас хөөж гүйгээд араас бөгс рүү өшиглөж унагаасан Намайг газар унасан байхад дээрээс ирж зодсон. Би зугтаад байсан Б намайг араас хүрч ирж зодсоор л байсан. Хашаан дотор явган хүний замын хажууд намайг унагаагаад над дээр дараад мөргөх гэхээр нь би толгойгоо зайлуултал явган хүний цементэн зам дээр өөрөө мөргөсөн. Түүнээсээ болж Бхамраас цус гоожсон. Б босч ирээд “Би тэр бумын хөрөнгөтэй чи намайг хараарай, би чамайг шоронгийн хадаас болгоноо” гэж дарамталсан. Бид хоёр хэсэг хэрэлдсэн. Б дахиад намайг зодохыг завдсан. Би цохихоос нь бултаад явж байтал ах Б гаднаас орж ирсэн. Б ах салгаад намайг хашааны урд хаалгаар, Быг хойд хаалгаар гаргаж явуулсан. Би зүгээр ах Бынхаа хашаанд байж байтал гаднаас Б орж ирээд зодсон. Б хоёрын дунд ямар нэг өр авлага, өш хонзонгийн асуудал байхгүй... гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 175-178 хуу/

Хохирогч Б.Бы өгсөн:..Би тухайн өдөр сумын төвд машинаа янзлуулж байтал манай эхнэр утсаар 21 цагийн үед яриад аав Жаргалантын аманд айлын гадаа согтуу байна гэнэ мотоциклоо барьж чадахгүй байна гэнэ чи гарч ирэхдээ аваад ирээч гэж утсаар ярьсан. Би тэгээд өөрийн машин бүрэн янзлагдаагүй байсан болохоор өөр хүний машин гуйгаад Жаргалтын аманд очсон очих үед манай эхнэр НБ хоёр нөгөө айлд ирсэн аавыг аваад хөдлөх гэж байсан Б аавыг сундлаад хөдөлсөн би эхнэртэйгээ уулзаад зогсож байтал Б эргэж хүрч ирээд ямар пизда нь цуг яваа хүн зогсоогоод байгаа юм гэсэн тэгэхээр нь би чамд хамаагүй эхнэртэйгээ уулзаж байна гэж хэлсэн тэгтэл чи юу гээд байгаан гээд ард сууж байсан хадам аавыг мотоциклоосоо унагаж орхиод намайг машинд сууж байтал шууд хүрч ирээд цохиж авсан. Тэгэхээр нь би өөдөөс нь зөрүүлээд цохих гэтэл цаашаа болоод машины толиноос зүүгдээд хоёр хөлөө цонхоор оруулж над руу өшиглөсөн. Тэгээд би цааш түлхэж гаргаад машинаасаа бууж барьж аваад ноцолдож байгаад унагаагаад нэг цохисон. Тэгтэл өөдөөс миний барьж байсан гарнаас хазсан. Тэгээд байж байтал тэр айлын хүмүүс ирээд боль гээд салгасан, тэгэхээр нь би болиод холдсон тэгтэл Б Загдраднаа гэдэг ахынх руугаа орсон. Би тэгээд хөдлөх гээд машиндаа сууж байтал тэр хүмүүс хүүе боль юун хутга вэ гэцгээгээд байсан. Тэгээд би шууд хөдлөөд гэр рүүгээ явсан. Б над руу дайрч ирээгүй тэр хүмүүс юун хутга вэ энэ тэрээ болоод байсан. Гэхдээ тэр хүмүүс байгаад Быг хориогүй бол над руу дайрах байсан гэж бодож байна. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй эрүүл байсан. Манай хоёр жилийн дөрвөн улиралд ойролцоо байдаг бэлчээр болон малнаасаа болж байнгын зөрчилдөөнтэй байсан. Өмнө нь хүртэл шүүх цагдаагаар явж байсан. Одоо Б намайг би чиний духанд сум зоогоод чамайг шороонд булчихаад би өөрөө шорондоо явна гэж заналхийлдэг. Одоо Б чи бид хоёрын хоорондын асуудал нэг үхэж нэг шоронд орж байж л сална би чамайг 3-н үеэр чинь дарна гэж дайрч орилж заналхийлдэг. Надад гэр орноосоо хол явахад түгшүүртэй байдаг. Би Быг намайг удаа дараа ална гэж заналхийлж байгаад л гомдолтой байна. Намайг уулзах болгондоо би чамайг нэг л өдөр ална гэж заналхийлдэг...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 215-216 хуу/

Хохирогч Х.Бын өгсөн:.. 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны шилжих шөнө 00 цагийн үед Архангай аймгийн Жаргалант сумын Асайт багийн Жаргалантын гол гэх газар хадам аав Д согтуу тэнд байна ирж ав гээд Бы эхнэр Нзалгаж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад Ар дэнж гэх газар Бы гэрийн гадаа очтол Нхүлээгээд гадаа зогсож байсан. Бид хоёр хамт Жаргалантын гол гэх газар Л гэх айлд очоод хадам аав Д аваад тэр айлынхаас хөдөлтөл хажуухнаас саарал микертэй машин гэрлээ тусгасан тулж ирээд мөргөх гэсэн. Дахиад мөргөх гэтэл миний ард хадам аав суусан байсан. Би буцаад Лынд очоод зогстол Б микертэй хажууд ирээд машин дотроосоо миний баруун талын шанаа руу цохисон. Аавыг буулгаад би ч гэсэн буугаад машины хажууд яаж байна гээд очтол машин дотроосоо урдаас цохихыг завдсан. Би бултсан чинь миний баруун ханцуйнаас бариад авсан. Би салгах гээд гараа татсан боловч миний гарыг тавиагүй. Би зүүн гараараа машины тольноос барьж баруун хөлөөрөө цонх руу нь жийж салс ан. Тэгээд салтал Б машинаасаа бууж ирээд намайг толгой руу гараараа цохиж Хасаагийн бандийг ална гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би эсэргүүцэж чадалгүй зодуулаад байж байтал Л М нар ирж салгасан. Тэр үед НБ Д нар яваад өгсөн байсан. Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би эрүүл байсан. Бтай байхад Д Ннар байсан. Мөн Л М нар ирж салгасан. Б бид хоёрын дунд хувийн таарамжгүй харьцаа байсан. 2016 оноос хойш бид хоёр бэлчээрээ булаацалдаж манайд ирж агсам тавьж байсан. Б сумын төвөөс харих замдаа хадав аав Д аваад очно гэж эхнэр Нт хэлсэн байсан. Тэгтэл Ннамайг унтаж байхад дуудаж зодуулсан. Баз Быг би огт зодоогүй, хүнд гар хүрч болохгүй гэдгийг өмнө нь хэрэгт холбогдож хүн зодож болохгүй гэдгийг ойлгосон болохоор би гэмт хэрэгтэн болно гэж бодоод зодоогүй...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 219-221 хуу/

  Гэрч З.Л өгсөн:..тухайн өдөр манайд сумын төвөөс Д согтуу ирсэн байсан. Тэгээд явж чадахгүй байхаар нь манай аав Загдраднаа хүүхдийг нь дуудан ирж ав гэж хэлсэн байсан. Тэгээд орой унтах гээд байж байх үед хүргэн болох Б нь охин Ннар нь ирсэн. Аавыгаа аваад хөдлөхөд гэрийн доод гүүрээр машин гарч ирээд Нтэй уулзаад зогсож байж харагдсан. Тэгтэл түрүүлээд явж байсан Б эргээд ирж байгаа харагдсан. Нэг нь машинаасаа буугаад нөгөө нь мотоциклоосоо буугаад барьцалдаад авсан. Тэгэхээр нь би наанаас яваад очиход нэг нэгнийгээ ганц нэг цохиж авсан. Тэгэхээр нь би Быг салгаж аваад одоо боль яв гээд салгасан. Тэр үед манай эхнэр ирээд Быг мөн одоо бол та хэд яв гэж хэлж байсан. Б хадам аав болох Доо машиндаа суулгаад хөдлөхөд Б манай гэр рүү орж байгаа харагдса. Би араас нь гэртээ орох гэтэл миний өөдөөс гарч ирээд би одоо явлаа гээд хөдөлсөн. Намайг гэр рүү ортол аав “наад золиг чинь сая хутга аваад гарах гэлээ, би булааж аваад хөөж гаргалаа” гэж хэлж байсан.  Тэгээд тэд нар буцаж ирээгүй би гэртээ ороод л амарсан. Би тухайн үед яг ямар асуудлаас болж хоорондоо маргаан зодоон хийсэн талаар бол мэдээгүй. Барьцалдаад авахаар нь л очиж салгасан юм. Тэр үед Б эрүүл байсан бөгөөд би одоо яв гээд машинынх нь хажууд сугадаж очсон болохоор сайн мэдэж байна. Бид өмнө хоорондоо хэрэлдэж маргалдаж байсан талаар нь бол сайн мэдэхгүй хүмүүсийн ярианаас бол тэр хоёрыг маргаан үүсгээд цагдаа шүүхээр явж байгаа талаар бол сонссон. Миний бодлоор бол зан аашны хувьд хэн хэн нь нээх айхтар зан ааш муутай биш гэж боддог. Надад бол ямар нэгэн муу зан ааш гаргаж байгаагүй...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 222-223 хуу/

    Гэрч М.Мгийн өгсөн:..Би тухайн өдөр орой болсон байсан болохоор унтах гээд орондоо ороод хэвтэж байсан. Гэтэл гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь хартал Б, Б хоёр нэг нэгнийгээ заамдчихсан, ноцолдоод байсан. Манай нөхөр Л тэр хоёрын юу болоод байна аа гээд очсон миний харснаар тэр хоёр нэгнээ ганц нэг цохилцоод байх шиг байсан. Тэгээд манай нөхөр бид хоёр одоо боль гэж салгаад Быг одоо түрүүлээд яв гэтэл Б танайд сууж байгаад явъя гэж хэлээд манайд орж ирсэн. Би гарч бие засчихаад буцаад орох гэтэл өөдөөс гарч ирээд миний мотоциклийг гэр тайруулаад гаргаад өг гэсэн. Би мотоциклийг нь түрээд гэрийн ард гаргаж өгсөн. Тэр хооронд Б машинаа асаагаад хөдлөөд явсан. Араас Б мотоциклио асаагаад хөдөлсөн. Хөдлөхөөр нь би гэрт орж ирэхэд надад аав наад Б чинь хутга аваад гарах гэхээр нь би булааж авсан гээд аав орондоо хэвтэж байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй, манайхаас хөдлөөд ахиж ирээгүй, би ороод л амарсан. Гэрт орж ирээгүй болохоор Быг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг мэдэхгүй. Салгах гээд хажууд нь очих үед архи дарс үнэртэж мэдэгдээгүй. Эрүүл байх шиг байсан. Б Быг өшиглөсөн эсэхийг би хараагүй болохоор мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 224-225 хуу/

 

    Гэрч П.Зн өгсөн:..Би тухайн үед унтах гээд орондоо ороод хэвтэж байсан. тэр өдөр аав нь болох Д согтуу манайд ирээд явах гээд явж чадахгүй байхаар нь би хүүхдүүдийг нь дуудсан. Дуудах үед Б, Нхоёр ирсэн. Тэгээд хөдөлж байсан. Удалгүй Б төвөөс ирсэн, буцаад мотоцикльтой Б ирсэн. Гэтэл хоорондоо гадаа муудалцаад байх шиг байсан. Намайг гэртээ хэвтэж байтал Б шууд хутга аваад үүд рүү гарах гэхээр нь би босч очоод барьж аваад хутгыг нь булааж аваад яах гэж байна гэхэд гараад дүрчий гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи юу яриад байгаа юм бэ, нялх нойтон хүүхэдтэй айлд орж ирээд хурдан яв гэж хэлсэн. Тэгтэл гэрээс гараад явсан, би араас нь гараагүй. Б архи уугаад байдаггүй. Тухайн өдөр би гадагшаа гараагүй учраас архи уусан байсныг нь мэдэхгүй...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 226-227 хуу/

 

    Гэрч Д.Нн өгсөн:..Загдраднаа над руу утсаар залгаад аав чинь манайд согтуу байна, ирж ав гээд залгасан. Тэгээд манай нөхөр тухайн үед байхгүй байсан болохоор хүргэн Б руу залгаад аав Загдаа ахынд согтуу байна, ирж ав гэж Загаа ах ярилаа чи хүрээд ир хоёулаа очоод авъя гэж хэлсэн. Тэгээд Б намайг ирж аваад бид хоёр загаа ахынд очоод Б аавыг суугаад би аавын мотоциклийг унаад хөдөлж байтал гүүрээр машин гарч ирээд намайг зогсоосон. Би зогсоход манай нөхөр Б байсан. Бид хоёр уулзаад манай нөхөр Загаа ахын гадаа очоод зогссон. Араас нь Б, аав хоёр очиж байсан. Тэгээд Б машин дотроо Б машины гадна барьцалдаад авсан байсан. Тэгтэл манай нөхөр Б машинаасаа бууж ирээд хоорондоо маргалдаад дээр доороо орсон. Би тэр хоёрыг нэг нэгнийгээ өшиглөж, цохилцож байхыг хараагүй. Намайг араас нь ирэхээс өмнө тийм зүйл болсон юм шиг байсан. Тухайн үед манай нөхөр Б эрүүл байсан...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 228-229 хуу/

 

Гэрч Л.Б өгсөн:.. Б өөрөө гандан хийдэд суудаг лам мөн барилдаж барьдаг олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог залуу байгаа юм. Харин Б хувьд түргэн ууртай хурал зөвөлгөөн энэ тэрээ болохоор түргэн зантай багийн иргэд Быг олон нийтэч биш хэтэрхий хувиа бодсон гэж шүүмжтэй ханддаг юм билээ. Аливаа зүйлийг дан өөрийн зөв мэтээр ярьж хэлдэг төрийн албан хаагчдыг хуулийн дагуу тавьдаг шаардлагыг үл биелүүлж үл ойшоосон байдалтай хандаж ярьж хэлдэг...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 230-231 хуу/

 

Х.Бын яллагдагчаар өгсөн:... Би тогтоолтой танилцлаа. Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тухайн үед Быг зодоогүй, өөрөө харин зодуулсан учраас уг зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй. 2018 оны 05 дугаар сарын 11-ний орой 23 цагийн үед Быг эхнэр Ннад руу утсаар ярьж манай хадам аав Д Загдраднаагийнд согтуу байна хоёулаа очиж авч ирье чи хүрээд ир гэж намайг дуудсан тэгэхээр нь би за за гээд мотоциклио унаад Бы гадаа очсон. Тэр үед Бы эхнэр Нгэрийнхээ гадаа намайг хүлээгээд зогсож байсан. Мэнд усаа мэдэлцээд Нийг би ардаа суулгаад Загдраднаагийн гэр рүү очсон. Тэгээд би хадам аав Д авч гарч ирээд мотоциклийнхоо ард суулгаад хөдөлсөн гэтэл машинтай хүн давхиж ирээд намайг дайрахыг завдсан тэгэхээр нь би урагшлаад зогссон дахиад дайрахын завдсан. Нийт 3 удаа дайрахыг завдсан. Тэгээд би дайруулахгүйн тулд Л гэх айлын гадаа очоод зогссон. Тэр үед Л гэрийнхээ гадаа зогсож байсан. Би энэ хэн юм бэ гэж асуухад мэдэхгүй согтуу хүн юм шиг байна гэж хэлсэн. Гэтэл машинтай хүн миний хажууд ирж зогсоод машин дотроосоо миний баруун талын шанаа руу гараараа нэг удаа цохисон. Тэгээд хартал Б байсан. Хадам аавыгаа мотоцикль дээрээсээ буулгаад өөрөө мотоциклиосоо буугаад машины хажууд яаж байнаа гээд очтол урдаас Б машины цонхоор миний урдаас дээлний захан дээрээс барьж авсан. Тэр үед би хойшоо зугтах гэтэл намайг машин руу татсан. Тэгээд тавихгүй байсан болохоор машины зүүн талын толины шинжин дээрээс зүүн гараараа бариад баруун хөлөөрөө машины цонх руу жийж салсан. Б машинаас бууж ирээд Хасаагийн бандийг ална гээд учир зүггүй зодож эхэлсэн эхлээд толгойруу цохисон бас нүүр рүү цохисон тэгээд барьж авч унагаагаад дээр гарч ирээд цохиж зодсон. Цамцны захаар хоолойг боосон. Тэр үед Л М нар салгасан. М намайг гэртээ авч орсон тэр үед Б яваад өгсөн. Тэгээд би сумын төв орж цагдаад хэлэх гэтэл цагдаа байгаагүй учраас Архангай аймгийн цагдаа руу ярьж мэдэгдсэн. Би Быг цохиж зодсон зүйл огт байхгүй. Б харин намайг л зодсон. Тухайн үед манай хадам аав Д, тэгээд Н, Л, М нар хажууд байсан. Энэ хүмүүс болсон асуудлыг харж байсан. Урд талдаа ганцаараа л явж байсан. Өөр хүн хамт явж байсан эсэх талаар мэдэхгүй. Тэр үед би эрүүл байсан. Харин Б архи уусан байсан. Б шууд ирээд л зодсон яагаад зодсон талаар нь мэдэхгүй. Бы эхнэр НБыг сумын төвөөс ирэхийг нь мэдсээр байж намайг зодуулах гэж санаатайгаар намайг дагуулж Загдраднаагийн гэр рүү явсан. Тухайн үед Нөөрийнхөө эхнэртэйгээ хэрэлдээд барьцалдаж аваад зодолдоод байсан өөрөө согтуу байсан тэгээд машиныхаа хаалгыг онгойлгох гээд хаалга нь онгойхгүй хаалганыхаа дээд талыг мөргөөд байсан. Урьд өмнө тэгээд хэнд ч зодуулсан юм билээ. Бид 2-ын хооронд хувийн таарамжгүй харьцаа ч үүсээгүй шууд танхайн сэдэлтэй ирээд л намайг зодсон. Б бид хоёрт бэлчээрийн таарамжгүй харилцаа байдаг. Бы амнаас архи үнэртэж байсан гаргаж байгаа зан байдал үйл нь согтууг нь илэрхийлж байсан. М намайг газар унаад зодуулж байх үед гараад ирчихсэн харагдаж байсан...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 250 хуу, 2-ийн хх-ийн 1-2 хуу/

Б.Бы яллагдагчаар өгсөн:..би тогтоолтой танилцлаа, тогтоолтой холбоотой санал хүсэлт алга. Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр Жаргалант сумын төв ороод ирчихсэн байсан. Гэтэл манай эхнэр хөдөө гэрээс утсаар залгаад аав Жаргалантын аманд айлд согтуу байна замаараа аавыг аваад ирээрэй гэж хэлсэн. Тэгээд би машинаа янзлуулж байгаад нилээн оройтоод 22 цаг 40 минутын үед хөдөө гарсан юм. Замаараар хадам аавыг авах гээд Жаргалантын ам гэх газар очтол Б, манай эхнэр Ннар хадам аавыг авах гэж ирээд хөдлөж байсан, би эхнэр Нийг зогсоогоод уулзаж байтал Б эргэж ирээд намайг ямар пизда нь цуг явж байгаа хүн зогсоогоод байгаа юм бэ гэсэн тэгэхээр нь би эхнэртэйгээ уулзаж байна чамд хамаагүй гэж хэлтл мотоциклиосоо бууж ирээд машины цонхоор намайг цохисон. Тэгээд машины толиноос зүүгдээд цонхоор хоёр хөлөө оруулж ирж өшиглөсөн. Тэгэхээр нь түлхэж гаргаад араас нь машинаасаа буусан. Тэр үед бид хоёр барьцалдаж аваад ганц нэг цохилцоход тэнд байсан айлын хүмүүс ирж салгасан. Тэгээд би яваад өгсөн. Намайг танисаар байж ямар пизда вэ, яагаад хамт явж байгаа хүн зогсоогоод байгаа юм бэ гэсэн тэгэхээр нь би чамд ямар хамаатай юм бэ, би эхнэртэйгээ уулзаж байна гэж хэлээд хоорондоо маргалдан зодоон хийсэн. Манай хоёрын гэр хөдөө нэг доор ойр саахалт байдаг. Тэгээд бэлчээрээс болж маргаж байсан. Б намайг болон манай аав эгч, ах нарыг хэл амаар доромжилж зодож байсан. Ерөнхийдөө бид хоёр жаахан зөрчилдөөнтэй байдаг. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан....гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 8-10 хуу/

Хохирогч Х.Рийн өгсөн:... Би 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр эхнэр Хтай хамт Жаргалант сумын Асайт багийн Хазаар гэх газар самар түүхээр явж байгаад нутгийн иргэн Баянмөнх Чанцаа нартай таараад уулзаад байж байтал араас Б ирээд намайг чи хар шөнөөр гэрийн гадаа ирж хэрээ шиг гууглаад хэрээнүүд минь гэсэн тэгээд чи зайл ална гэж хэлсэн гэж ор үндэсгүй юм ярьсан би хоёр хоногийн өмнө дүү Бтой хамт тэдний гадаа очоод манай дүү Б хашаагаа буулгаарай гэж орилчихоод явсан юм. Гэтэл ална зайл гэж хөөсөн гэж ор үндэсгүй юм ярьж гүжирдсэн тэгэхээр би Быг барьж авах гээд унаж явсан моринынх нь цулбуураас бариад автал морь нь хөвдөнд шигдээд морьтойгоо хамт унасан босч ирэнгүүтээ намайг барьж аваад гараараа 2 удаа цохисон. Тэр үед Баянмөнх салгасан тэгээд бид хоёр ахин маргалдсан. Тэгтэл намайг барьж аваад дахиад толгой, нүүр рүү гараараа цохисон. Баянмөнх салгасан салаад байж байснаа Хасаагийн 5 чуганц танай эцэг чинь буудсан алуурчин гэж ор үндэсгүй юм ярьсан. Би Хазаар гэх газрыг 60 эзэмших 80га газрын гэрчилгээтэй өмнө нь 200н жил удмаараа нутаглаж байсан би нүүхгүй давуу эрхтэй та нар өөрсдөө зайл гэж хэлсэн. Би тэгэхээр багийн хурал дээр хамт суугаад энэ асуудлыг тавиад ижил эрхтэй л гэж хэлсэн гээд маргасан. Тэгээд би хэдэн малаа харж чадахгүй бэлчээр өмчрөхлөө гэтэл миний хэдэн малаа нутагтаа хаана яаж явах нь хамаагүй та нар өөрсдийнхөө малыг сайн хар гэсэн тэгэхээр нь би хадам аав Баасанбаяраас энэ бүх хэрүүл, зодоон, маргаан, үүссэн Баасанбаярыг алсан ч багадна гэж хэлсэн. Тэгтэл манай аав бид хоёроос болоогүй танай дүү танай эцэг хоёроос болсон гээд босч ирээд сууж байтал баруун сугаад өшиглөж унагаж хоолоо боогоод тархи толгой руу цохисон. Би өөрийгөө хамгаалах гэж зүтгээд дийлээгүй тэр үед эхнэр Х татаж салгасан. Би хэсэг муужраад өндийгөөд сууж байтал ахин гүйж ирээд цээж рүү өшиглөж унагаад гуяа руу өшиглөж, гаруун шуу руу өшиглөсөн гэж багалзуурдаж дарсан. Энэ үед эхнэр Х салгасан. Би Быг огт цохиогүй, би ерөөсөө хүч хүрэхгүй байсан болохоор намайг олон удаа цохисон. Би харин Бд огт гар хүрээгүй өөрийг хамгаалахыг л оролдсон. Тэгээд намайг зодчихоод байгаад байсан, би тухайн үед нь айгаад цагдаа шүүхэд хэлэхгүй гэж хүртэл хэлсэн тэгээд хэсэг байж байснаа намайг орхиод яваад өгсөн. Б намайг гараараа толгой нүүр чих шанаа орчмоор 10-аад удаа цохисон хөлөөрөө цээж рүү хоёр удаа өшиглөсөн мөн гуяа, шуу руу өшиглөсөн дээлийн захаар хоёр удаа боосон. Миний гомдол санал гэвэл Быг хэдэн малаа сайн харж хариуцлагатай байлгуумаар байна. Мөн дахин нутаг ус өмчөрхөж давуу эрхтэй гэж дайрахгүй байхыг хүсч байна...гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 57-59 хуу/

Гэрч В.Отгонбаатарын өгсөн:... Х.Р гэх хүн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 11 цагийн үед ууланд самарт явж байгаад хүн зодууллаа гэж ирж үзүүлэх үзэх үед арьс салст чийглэг толгой тагзны зүүн хойд хэсэгт бага зэрэг хавдсан эмзэглэлтэй баруун чихны хойд хэсэгт бага зэрэг хавдаж улайсан духны баруун дээд хэсэгт бага зэрэг хавдсан эмзэглэлтэй баруун нүдны салстад цус ойж улайсан баруун шанаа орчим улайж бага хэмжээний зулгарсан зүйн нүдний доод хэсэг мөн улайсан баруун шанаа орчим бага зэрэг улайсан өвчүүний баруун шугам эгэмны дунд шугамаар 4-5-р хавирга орчим 6 см урт 0,7 мм орчим өргөн хөндлөн улай шалбархайдсан байсан буруун шугамны дунд шугамаар 6-7-р хавирга орчим 1x1,5 см орчим хуруу дарам газар улайсан яс эд эрхтэнд гэмт өөрчлөлтгүй зөөлөн эдийн эмгэгтэй байсан Эрхтэн тогтолцооны үзлэгээс зүрхний авиа тод хэм жигд зүрхний цохилтын тоо хэвийн АД/ 130/90 МММУБ амьсгал хоёр талд жигд цулцангийн амьсгалтай хэвлий зөөлөн эмзэглэлгүй элэг дэлүү томгүй сэм пас /-/ ил хавангүй шээсний гарц хэвийн байсан. Р надад би 2018.08.26-нд самарт явж байгаад ууланд Асайт багийн иргэн Б гэх хүнд зодуулчихлаа гэж биеэ үзүүлсэн...гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 60-61 хуу/

Гэрч Ц.Чн өгсөн:... Би нөхөр Б хамт Жаргалант сумын Асайт багийн Хазаар гэх газар самар түүхээр явж байтал Р эхнэр Х хамт самар түүх гэж байна гээд ирсэн. Тэгээд удалгүй байж байтал араас нь Б ирсэн. Гэтэл Б Р руу хандаж та өчигдөр орой яагаад гэрийн гадаа ирээд сигналдаад хашгараад байгаа юм бэ? гэтэл би хэзээ тэгсэн юм бэ гээд мориноосоо бууж ирээд Быг морин дээрээ байхад бариад авсан. Тэгтэл Б морьтойгоо унаад тэр хоёр барьцалдаад авсан. Тэгээд манай нөхөр очиж салгасан би та хоёр болиоч юу болж байгаа юм бэ гэж хэлчихээд тэр хоёрыг салгачихаад бид хоёр өөр тийшээ явсан. Тэр хоёр барьцалдаж аваад эхлээд унахад нь Р дээр нь гарсан байсан дараа нь Б дээр нь гараад гараараа нэг цохиж байгаа харагдсан. Тэгээд л тэр үед манай нөхөр очиж салгасан. Салаад хоорондоо хэрэлдээд л байсан. Дахиж барьцалдаж аваагүй. Бид хоёр удалгүй яваад өгсөн...гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 62-63 хуу/

Гэрч З.Бн өгсөн:... Би эхнэр Чанцалдуламын хамт Жаргалант сумын Асайт багийн Хазаар гэх газар самар түүхээр явж байтал Р эхнэр Х хамт самар түүх гэж байна гээд ирсэн. Тэгээд удалгүй байж байтал араас нь Б морьтой ирсэн. Ирээд мэндлээд байж байтал Б Р руу хандаж та өчигдөр орой яагаад гэрийн гадаа ирээд сигналдаад хашгараад байгаа юм бэ? гэтэл би хэзээ тэгсэн юм бэ гээд мориноосоо бууж ирээд Быг Р морин дээрээ байхад бариад авсан Б морьтойгоо унаад тэр хоёр барьцалдаад авсан. Тэгэхээр би очиж юу болж байна одоо боль гээд салгасан намайг салгатал Рийг эхнэр Х холдуулсан би Быг боль гээд холдуулсан. Тэгээд хэрэлдээд байхаар нь би эхнэрээ дагуулаад холдоод яваад өгсөн явснаас хойш юу болсон талаар бол сайн мэдэхгүй байна. Тэр хоёр барьцалдаж авахаар нь би гүйж очоод салгасан. Очих үед нэгнээ заамдчихсан нэг нэгнээ цохисон талаар бол хараагүй. Би салгачихаад удалгүй яваад өгсөн. Би  Быг Рийг өшиглөсөн талаар бол хараагүй намайг салгах үед нүүр хэсэгт нь ямар нэгэн шарх шалбархай мэдэгдээгүй би хараагүй...гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 64-65 хуу/

Б.Бы яллагдагчаар өгсөн:...Би тогтоолтой танилцлаа. Би уг зүйл ангийн хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би дээрх 2 хэрэгт урьд өмнө эрүүгийн хэрэг үүсгэгдэж яллагдагчаар татагдан яллагдагчаар хэргийн талаар үнэн зөв дэлгэрэнгүй мэдүүлэг өгч байсан. Тиймээс урьд өмнө яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Би Б, Р нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар дээрх 2 хүнийг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь үнэн. Надад уг хэргийн талаар өөр нэмж ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 84-86 хуу/

Х.Бын яллагдагчаар өгсөн:... Иргэн Бах Б эгч Дулмаа эхнэр Г нар нь тухайн хэрэг болсон газар байгаагүй атлаа худал мэдүүлэг өгч намайг гэмт хэрэгтэн болгосон учир би энэ хэргийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед Л, Х нар байсан. Бд намайг зодуулж байх үед манай ах Б орж ирж салгасан. 2018 оны 05 дугаар сарын 11-ний орой 23 цаг 40 минутын орчимд иргэн Б намайг Жаргалант сумын Асайт багийн Жаргалантын ам гэх газар машинаар 3 удаа дайрах гэж завдсан. Тэр үед би дайруулахгүйн тулд зугтааж айлын гадаа очсон. Тэгсэн Б араас ирж намайг зодсон. Гэрчээр мэдүүлэг өгсөн Н, М, Л нар худал мэдүүлэг өгсөн. Бы эхнэр Ннь нөхөр Б нь намайг араас хөөж ирж зодсон байхад намайг араас нь хөөж зодсон гэж худал мэдүүлэг өгсөн. Иргэн Л гэрийн гадаа байсан болсон асуудлыг урвуулан Бтай хуйвалдан худал мэдүүлэг өгсөн. Иргэн М намайг зодуулж байхад харилцан зодоон хийсэн мэт худал мэдүүлэг өгсөн. Би иргэн Бы биед гарсан гэмтлийн зэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн орой иргэн Б 23 цаг хүртэл хугацаанд хаана юу хийж явсан асуудал тодорхойгүй байдаг урьд өмнө хэн нэгэнд зодуулж гэмтэл авсан байх боломжтой тул энэ асуудлыг шалгуулмаар байна. Тухайн үед миний ард сууж явсан хадам аав Д гэрчээр байцаагаагүй болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлэх хүн байгаа юм. Маргааш өглөө Д ах манай ээж Дагиймаад болсон асуудлын талаар үнэн зөвөөр ярьсан байсан учраас би Д болон Дагиймаа нараас гэрчээр мэдүүлэг авахуулмаар байна. Урьд өмнө гэрчээр мэдүүлэг өгсөн Л, М, Ннарыг худал мэдүүлэг өгсөн эсэхийг шалгуулах шаардлагатай байна. Иргэн Б 2016 оны 09 дүгээр сарын 08-ны орой манай ах төрсөн ах Лыг зодсон, ээж Дагиймааг доромжилсон бүх хашаа хороог шатаахаар дарамт үзүүлсэн. 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр аав Хасбазарыг дарамталж хонины хашааг нураасан, 2017 оны 05 дугаар сарын 06-ны үед танай эхнэр Цэнд-Аюушийг дарамталсан, доромжилсон энэ талаар би өргөдлөө бичиж 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаах тасгийн дарга хошууч Бт өгсөн Б нь цохоод Эрдэнэмандал сумын тасгийн даргад өгсөн гэсэн, Э нь уг өргөдлийг хэсгийн төлөөлөгч А өгөөд хэрэгт хавсаргасан гэж хэлсэн боловч хэргийн материалтай танилцах үед байхгүй байсан. Жаргалант сумын хэсгийн төлөөлөгч Эхавтаст хэргээс тухайн материалыг авч үлдсэн, энэ байдал нь иргэн Бы байдалд үйлчилж байгаа юм. 2018 оны 08 дугаар саын 29-ны өдөр Жаргалант сумын хэсгийн төлөөлөгч Л.Э энэ өргөдлийг чинь мөрдөн байцаагч Баттогтоход өгч хэрэгт хавсаргуулж шалгуулна гэсэн. Одоог хүртэл хэрэгт хавсаргагдаж шалгагдаагүй байна. Эрдэнэмандал сумын тасгийн дарга Эрдэнэбат иргэн Бд эмнэлэгт үзүүлэх зөвлөгөө өгч шүүх эмнэлэгийн дүгнэлтийг хуйвалдан гаргасан гэж бодож байна. Д манай ээж Дагиймаад “Б Быг зодсон зүгээр явж байхад нь шууд ирээд зодсон дайрахыг завдсан Бын буруу байхгүй Б 100 хувь буруутай би тухайн үед согтуу байгаагүй болсон асуудлыг мэдэж байгаа” гэж ярьсан байсан...гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 90-93 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 327 дугаартай дүгнэлт: 

1. Х.Бын биед тархи доргилт, 2 гарын бугалга, суганд, зүүн мөрний ард цус 

хуралт, баруун гарын сарвууны ард жижиг жижиг зулгаралт гэмтлүүд учирчээ.  

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. 

3. “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл 

мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 

4. Хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /1-ийн 

хх-ийн 74 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 346 дугаартай дүгнэлт: 

1. Б.Ббиед хүзүүнд зулгарсан шарх, баруун гарын ядам хурууны хумс 

хөндийрсөн, гэмтлийн дараах стрессийн хариу урвал /эмгэг/ бүхий гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох, хэсэг газрын шүргэх, 

нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. 

3. Зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 

4. “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл  

мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалатанд нөлөөлөхгүй...гэх 

дүгнэлт /1-ийн хх-ийн 83-84 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 231 дугаартай дүгнэлт: 

1. Х.Бын биед гэмтэл учирчээ.

2. Х.Бын биед, тархи доргилт, зүүн шанаа, баруун гарын эрхий хурууны угийн

үений орчим зөөлөн эдэд няцралт, гүрээний баруун талд, хамрын самсааны баруун талд, харын угийн зүүн талд жижиг жижиг зурагдсан мэт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Шинж байдлаараа шинэ гэмтлүүд байх бөгөөд Х.Бын зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, ирмэгтэй зүйлийн шүргэх, нидрэгдэх, 

олон удаагийн үйлчлэлээр үүснэ.

4. Тархи доргилт, зүүн шанаа, баруун гарын эрхий хурууны угийн зөөлөн эдэд няцралт 

гэмтлүүд нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2.4.1-д зааснаар хөнгөн гэмтэлд, гүрээний баруун талд, хамрын самсааны баруун талд, хамрын угийн зүүн талд үүссэн жижиг жижиг зурагдсан мэт зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2.6-д зааснаар биеийн гадаргуугийн 1%- д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 

5. Хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /1-ийн 

хх-ийн 233-234 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 230 дугаартай дүгнэлт: 

1. Б.Бы биед гэмтэл учирчээ. 

2. Б.Бы биед, тархи доргилт, баруун гарын сарвууны ард зөөлөн эдэд 

няцралт, жижиг жижиг зулгаралт, духны голд, баруун чихний дэлбэнд, баруун чихний доор, доод эрүүний баруун талд, оочны баруун талд жижиг жижиг зурагдсан мэт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

3. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, ирмэгтэй зүйлийн шүргэх, нидрэгдэх, 

олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Шинж байдлаараа шинэ гэмтлүүд байх бөгөөд Бы зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Тархи доргилт, баруун гарын сарвууны ард зөөлөн эдэд няцралт гэмтлүүд нь Шүүх 

эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2.4.1-д зааснаар хөнгөн гэмтэлд, баруун гарын сарвууны ард жижиг жижиг зулгаралт, духны голд, баруун чихний дэлбэнд, баруун чихний доор, доод эрүүний баруун талд, оочны баруун талд жижиг жижиг зурагдсан мэт зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2.6-д зааснаар биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт  /1-ийн 

хх-ийн 241 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 406 дугаартай дүгнэлт: 

1. Х.Рын биед гэмтэл учирчээ.

2. Тархи доргилт, толгойн хуйх, нүүрний зүүн талаар, цээжний баруун талд зөөлөн эдийн 

няцралт, зүүн гуяны дотор талд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд, баруун чихний ард жижиг жижиг зулгаралт гэмтлүүд учирчээ.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ.

4. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй.

5. Тархи доргилт, толгойн хуйх, нүүрний зүүн талаар, цээжний баруун талд зөөлөн эдийн 

няцралт, зүүн гуяны дотор талд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох заавар*-ын 2.4.1-д  зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд нүдний дээд зовхинд, баруун чихний ард жижиг жижиг зулгаралт гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох заавар*-ын 2.6-д зааснаар биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх дүгнэлт /2-ийн хх-ийн 68 хуу/

 

Гэрэл зургийн үзүүлэлт /1-ийн хх-ийн 14 хуу, 16-18 хуу, 75-80 хуу/

Илтгэх хуудас /1-ийн хх-ийн 13 хуу, 15 хуу/ 

Х.Бын 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр биеийн байдлаа Архангай

аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн гэх баримт /1-ийн хх-ийн 73 хуу/ 

Яаралтай тусламжийн хуудас /1-ийн хх-ийн 85-88 хуу/

Б.Бэрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд /1-ийн хх-ийн 89-98 хуу/

Х.Бын иргэний үнэмлэхний лавлагаа /1-ийн хх-ийн 113 хуу/

Б.Биргэний үнэмлэхний лавлагаа /1-ийн хх-ийн 114 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-ийн хх-ийн 115-118 хуу, 2-ийн хх-ийн 15-19 хуу/

Шийтгэх тогтоолын хуулбар /1-ийн хх-ийн 121-130 хуу, 2-ийн хх-ийн 20-26 хуу/ 

Х.Бын хохирол төлбөртэй холбоотой баримтууд болох /Ар-НИК колонкоос 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр шатахуун авсан гэх 96.280 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шатахуун авсан гэх 116.200 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шатахуун авсан гэх 66.400 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр шатахуун авсан гэх 107.900 төгрөг/-ийн баримтууд /1-ийн хх-ийн 185-189 хуу/

Х.Бын Хангайн Монбадацан уламжлалт эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн гэх 118.00 /нэг зуун арван найман мянга/ төгрөгийн баримт /1-ийн хх-ийн 190 хуу/

Х.Бын өглөө өдөр оройн хоолны тооцоо буюу буудалд байрласан тооцооны хуудаснууд /1-ийн хх-ийн 191-192 хуу/

2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрүүдэд гаргасан тодорхойлолтууд /1-ийн хх-ийн 193-194 хуу/

Ачаа тээвэрлэлтийн гэрээ /1-ийн хх-ийн 195-196 хуу/

Архангай аймгийн Жаргалант сумын Асайт багийн Засаг даргын 2018 оны 06 дугаар

сарын 14-ний өдрийн 399 дугаартай тодорхойлолт /2-ийн хх-ийн 11 хуу/

2017 оны жилийн эцэст тоологдсон малын тооны тодорхойлолт /2-ийн хх-ийн 12 хуу/ 

Архангай аймгийн Жаргалант сумын Асайт багийн Засаг даргын 2018 оны 06 дугаар

сарын 14-ний өдрийн 400 дугаартай тодорхойлолт /2-ийн хх-ийн 13 хуу/

2017 оны жилийн эцэст тоологдсон малын тооны тодорхойлолт /2-ийн хх-ийн 14 хуу/ 

Х.Бын хохирол төлбөртэй холбоотой баримтууд болох /Ар:НИК колонкоос бензин авсан гэх 20.000 төгрөг, дижитал зураг авахуулсан 20.000 төгрөг, эмчийн үзлэг 5.000 төгрөг, хоол авсан гэх 6.200 төгрөг, 10.200 төгрөг, Мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлж, эмчид бариулсан гэх 140.000 төгрөг, эм тариа авсан 35.500 төгрөг, бензин авсан 40.000 төгрөг, 20.000 төгрөг, 24.500 төгрөг, 21.000 төгрөг, хуулийн зөвлөгөө авсан 10.000 төгрөг, нотариатын хөлс төлсөн 4.000 төгрөг/-ийн баримтууд /2-ийн хх-ийн 29-31 хуу/ 

2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гаргасан тодорхойлолт /2-ийн хх-ийн 32 хуу/

Хохиролтой холбоотой баримтууд /2-ийн хх-ийн 33 хуу/

Архангай аймгийн Жаргалант сумын Асайт багийн Засаг даргын 2018 оны 08 дугаар

сарын 29-ний өдрийн 511 дугаартай тодорхойлолт /2-ийн хх-ийн 96 хуу/

Шүүх хуралдааны үед Б.Бхохиролтой холбоотой эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан, эмчилгээ хийлгэсэн, Интермед эмнэлэгт эмчилүүлсэн 420.000 төгрөг, Мөнгөт Оюу ХХК-иас эм тариа худалдаж авсан 10.800 төгрөг, Монос фарм эмийн сангаас 23.120 төгрөг, Сонгдо эмнэлэгт үзүүлсэн 16.200 төгрөг, УБ сонгдо эмнэлэгт үзүүлсэн 28.000 төгрөг, 20.000 төгрөг/-ийн баримтууд /2-ийн хх-ийн 192-195 хуу/ 

Оролцогч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /2-ийн хх-ийн 35-36

хуу, 38-39 хуу, 98-101 хуу / зэрэг болно.  

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Б, Х.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Б нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг Цагаан давааны 01-04 тоот хашаанд Б.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүнийг зодож хүзүүнд зулгарсан шарх, баруун гарын ядам хурууны хумс хөндийрсөн, гэмтлийн дараах стрессийн хариу урвал /эмгэг/ бүхий гэмтэл учруулсан,  

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Жаргалант сумын Асайт багийн Хазаар гэх газар иргэн Х.Р хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүнийг зодож Тархи доргилт, толгойн хуйх, нүүрний зүүн талаар, цээжний баруун талд зөөлөн эдийн няцралт, зүүн гуяны дотор талд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт гэмтэл учруулсан, 

2018 оны 05 дугаар сарын 11-ний орой Архангай аймгийн Жаргалант сумын Асайт багийн “Жаргалант ам” гэх газар Х.Б, Б.Бнар нь хоорондоо хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, харилцан зодолдож Х.Бын биед, тархи доргилт, зүүн шанаа, баруун гарын эрхий хурууны угийн үений орчим зөөлөн эдэд няцралт, гүрээний баруун талд, хамрын самсааны баруун талд, хамрын угийн зүүн талд жижиг жижиг зурагдсан мэт зулгаралт бүхий гэмтэл, Б.Бы биед тархи доргилт, баруун гарын сарвууны ард зөөлөн эдэд няцралт бүхий гэмтэл тус тус учирсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.   

 

Шүүгдэгч Х.Б нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг Цагаан давааны 01-04 тоот хашаанд хохирогч Б.Быг зодсон болох нь: 

Хохирогч Б.Бөгсөн “...Бт хандаж чи ямар учиртай миний эгч Хыг зодсон юм бэ гэж асуутал Б байшингийн үүдэн дээр сууж байгаад чамайг алаад хаячихъя гээд босч ирээд миний подвалкны захнаас боож хөлөөрөө ташиж газар унагааж байгаад цээжин дээр гишгээд чамайг алж хаяна гээд өнгөрсөн маргааны талаар ярьж 3-4 удаа дээрх үйлдлүүдийг давтаж хийсэн. Быг боож байх үед миний хоолойнд боолт орчихсон юм уу ямар ч байсан Бын төрсөн ах Л нь Боо одоо болио чи хүн аллаа гэж хэлээд салгасан. Тэгээд Л бүгдээрээ хоорондоо эвээр ярилцъя гэхээр нь би за тэгье тэгэхдээ би гар утасаа машинаасаа аваад ирье та нар сүүлд нь хэлсэн амандаа хүрэхгүй янз бүрийн юм ярьдаг шүү гэж хэлээд хашааны гадаа байсан машин руугаа явах гэтэл Б намайг явуулахгүй хөөж хоргоогоод байснаа дахин боож газар 8-10 удаа унагаасан. Энэ дундуур Б гартаа машины түлхүүр барьчихсан миний хүзүү хоолой толгой хэсэг рүү угаасаа энийг алчихъя гээд 10 удаа хатгасан. Тэр үед би Бт чи мэс хэрэглээд байна гэж хэлтэл Б яадаг юм бэ чамд түлхүүр зоож алахад гээд дайраад байсан. Би тэр үед нь ухаан алдчихсан...”гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 19-20 хуу/  

Гэрч Х.Бын өгсөн “...манай эхнэр М Б согтуу юм шиг байна орж ирээд хашаан дотор орилоод Бтой зодоон хийгээд салахгүй байна гэхлээр нь би мотоциклтой хүн гуйгаад гэртээ Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаан давааны 01-04 тоот хашаанд иртэл хашаан дотор хүн байхгүй байхлаар нь байшингийн ар талд очтол Б, Б нар дээр доороо орчихсон хэвтэж байхлаар нь хоёуланг нь татаж босгож ирээд Быг чи одоо болио бид нар танай эцгийн үстэй толгойг зулгааж аягатай хоолыг нь булааж идээгүй та нар битгий дээрэлхээд бай гээд хэлтэл Б миний урд талаас май гээд цустай шүлсээр нулимчихаар нь ухасхийж үснээс нь зулгааж аваад хашааны хойд хаалгаар дагуулж гаргачихаад буцаж ирээд өөрийн дүү Бт чи нутаг усанд аятайхан байж чадахгүй ямар булай бэ гэж хэлээд өшиглөх гэтэл Б надаас зугтаагаад урд талын хашааны хаалгаар гараад зугтаачихсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 19-20 хуу/  

Гэрч Б.Г өгсөн... 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр манай нөхөр Б өөрийнхөө хүзүүгээ урж, шалбарч зулгалсан оролдлого хийгээгүй. 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Б, Б нарт зодуулж хүзүү ам нь зулгарсан байсан. Хурууных нь хумс мултарч, хууларсан байсан. Толгой дээр нь хавдсан байсан. Тэгээд эмнэлэгт очиж үзүүлсэн байсан...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 43-45 хуу/

   

    Гэрч Б.Д өгсөн:.. 2017 оны 07 дугаар сарын 27-нд намайг гэртээ байхад оройн 20 цагийн үед Х хүүхдээ дагуулан орж ирсэн. Тэгээд Бт зодуулсан талаар ярьсан. Нүүр ам нь хөхөрсөн байсан. Маргааш нь очиж хүүхдийнхээ хувцсыг авах талаар яриад манай гэрээс дүү Бтай хамт 12 цагийн орчимд гараад явсан. Түүнээс хойш 13 цаг өнгөрч байхад танихгүй дугаараас Х байна гээд утсаар ярьсан. Хаана байгаа талаараа хэлэхдээ Хадат дэлгүүрээс ярьж байна. Быг Б, Б хоёр хашаан дотроо зодоод, Б үхчих шиг боллоо, Б бие нь сулраад хөдлөхгүй байна гэж хэлсэн. Би энэ үгийг сонсоод өөрийн биеэр цагдаагийн газарт ирж дуудлага өгөх гэтэл, Б өөрөө гүйгээд ирчихсэн байсан. Юу болсон талаар асуухад сайн ярьж чадахгүй байсан. Зодуулснаасаа болоод манай гэрт хоёр удаа ухаан алдах дээрээ тулаад эмнэлэг дээр очиж үзүүлээд эмнэлгээс Улаанбаатар хот явах хэрэгтэй гэж хэлэхээр нь Улаанбаатар хот явж үзүүлж, эмчлүүлсэн...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 51-52 хуу/

 

Гэрч Б.Бын өгсөн:..Б Б нар Бгар утсыг өгөхгүй, машины түлхүүрийг нь булааж авсан байсан. Б зодуулснаасаа болоод бие нь муудаад эмнэлэгт үзүүлээд Улаанбаатар хот руу яаралтай яв  гээд би хамт явж үзүүлээд эмнэлэгт хэвтүүлсэн...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 51-52 хуу/

 

Гэрч Б.Мгийн өгсөн:.. 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хэдэн цагийн үед гэдгийг санахгүй байна. Би өөрийн гэртээ байж байхад 2 давхарын цонхоор хартал Б Б 2 хоорондоо зууралдаад дээр, доороо оролцоод хөрвөөгөөд байсан. Тэгээд би өөрийн нөхөр Быг дуудсан манай нөхөр гандангаас 20-30 минутын дараа ирсэн...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 59-61 хуу/

 

Гэрч Б.Х өгсөн:..Б энийг алчихъя гэж хэлээд Быг газар унагаачихсан цамцаар нь боож дээр нь гарчихаад машины түлхүүрээр хүзүү, нүүр рүү хатгах гээд бариад байсан. Б Бын эхнэр бид хоёр руу хараад Быг нүүр болон хүзүүнд машины түлхүүр тулгаад байсан Л хойноос нь тэвэрч аваад хүн аллаа, одоо болиочоо гэж хэлсэн...Б нь манай дүү Быг боож унагаагаад байсан. Быг Б гараараа цохиод байснаа өшиглөөд байгаа харагдсан. Б нь газарт унаад дээшээ хараад хэвтчихсэн байсан. Би удаан хугацаанд хараагүй, хэсэг хугацаанд зодож байна даа гэж харчихаад гэртээ орчихсон...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 62-65 хуу, 66-67 хуу/,Г зургийг үзүүлэлт болон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 346 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна. 

 

Харин шүүгдэгч Б.Б нь 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Жаргалант сумын Асайт багийн Хазаар гэх газар хохирогч Х.Рийг зодсон болох нь:  

  Хохирогч Х.Рийн өгсөн:... Би 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр эхнэр Хтай хамт Жаргалант сумын Асайт багийн Хазаар гэх газар самар түүхээр явж байгаад нутгийн иргэн Баянмөнх Чанцаа нартай таараад уулзаад байж байтал араас Б ирээд намайг чи хар шөнөөр гэрийн гадаа ирж хэрээ шиг гууглаад хэрээнүүд минь гэсэн тэгээд чи зайл ална гэж хэлсэн гэж ор үндэсгүй юм ярьсан. Би хоёр хоногийн өмнө дүү Бтой хамт тэдний гадаа очоод манай дүү Б хашаагаа буулгаарай гэж орилоод явсан юм. Гэтэл ална зайл гэж хөөсөн гэж ор үндэсгүй юм ярьж гүжирдсэн. Тэгэхээр би Быг барьж авах гээд унаж явсан моринынх нь цулбуураас бариад автал морь нь хөвдөнд шигдээд морьтойгоо хамт унасан. Босч ирээд намайг барьж аваад гараараа 2 удаа цохисон. Тэр үед Б салгасан. Тэгээд бид хоёр дахин маргалдсан. Тэгтэл намайг барьж аваад дахиад толгой, нүүр рүү гараараа цохисон… дахин босч ирээд баруун суга руу өшиглөж унагаж хоолой боогоод тархи толгой руу цохисон. Би өөрийгөө хамгаалах гэж зүтгээд дийлээгүй тэр үед эхнэр Х татаж салгасан. Би хэсэг муужраад өндийгөөд сууж байтал дахин гүйж ирээд цээж рүү өшиглөж унагаад гуяа руу, баруун шуу руу өшиглөсөн гэж багалзуурдаж дарсан. Энэ үед эхнэр Х салгасан. Би бол Быг огт цохиогүй би ерөөсөө хүч хүрэхгүй байсан болохоор намайг олон удаа цохисон.  би харин Бд огт гар хүрээгүй өөрийг хамгаалахыг л оролдсон. Б намайг гараараа толгой нүүр чих шанаа орчмоор 10-аад удаа цохисон хөлөөрөө цээж рүү хоёр удаа өшиглөсөн мөн гуяа шуугаад өшиглөсөн дээлийн захаар 2 удаа боосон...гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 57-59 хуу/

Гэрч В.О өгсөн:...Р гэх хүн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 11 цагийн үед ууланд самарт явж байгаад хүнд зодууллаа гэж ирж үзүүлсэн...Р надад би 2018 оны 08 дугаар сарын 26-нд самарт явж байгаад ууланд Асайт багийн иргэн Б гэх хүнд зодуулчихлаа гэж биеэ үзүүлсэн...гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 60-61 хуу/

Гэрч Ц.Ч өгсөн:... Быг морин дээрээ байхад бариад авсан. Тэгтэл Б морьтойгоо унаад тэр хоёр барьцалдаад авсан. Би та хоёр болиоч юу болж байгаа юм бэ гэж хэлээд нөхөр бид хоёр өөр тийшээ явсан. Тэр хоёр барилцаж аваад эхлээд унахад нь Р дээр нь гарсан байсан дараа нь Б дээр нь гараад гараараа нэг цохиж байгаа харагдсан...гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 62-63 хуу/

Гэрч З.Б өгсөн:...Быг Р морин дээрээ байхад бариад авсан. Тэгтэл Б морьтойгоо унаад тэр хоёр барьцалдаад авсан. Би очиж юу болж байна одоо боль гээд салгасан намайг салгатал Рийг эхнэр Х холдуулсан. Би Быг боль гээд холдуулсан. Тэгээд хэрэлдээд байхаар нь би эхнэрээ дагуулаад холдоод яваад өгсөн явснаас хойш юу болсон талаар бол сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 64-65 хуу/,Г зургийг үзүүлэлт болон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 406 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна.    

 

2018 оны 05 дугаар сарын 11-ний орой Архангай аймгийн Жаргалант сумын Асайт багийн “Жаргалант ам” гэх газар Х.Б Б.Б нар нь хоорондоо хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, харилцан зодолдсон болох нь: 

Хохирогч Х.Бын өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны шилжих шөнө 00 цагийн үед Архангай аймгийн Жаргалант сумын Асайт багийн Жаргалантын гол гэх газар хадам аав Д согтуу тэнд байна ирж ав гээд Бы эхнэр Нзалгаж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад Ар дэнж гэх газар Бы гэрийн гадаа очтол Нхүлээгээд гадаа зогсож байсан. Бид хоёр хамт Жаргалантын гол гэх газар Л гэх айлд очоод хадам аав Д аваад тэр айлынхаас хөдөлтөл хажуухнаас саарал микертэй машин гэрлээ тусгасан тулж ирээд мөргөх гэсэн. Дахиад мөргөх гэтэл миний ард хадам аав суусан байсан. Би буцаад Лынд очоод зогстол Б микертэй хажууд ирээд машин дотроосоо миний баруун талын шанаа руу цохисон. Аавыг буулгаад би ч гэсэн буугаад машины хажууд яаж байна гээд очтол машин дотроосоо урдаас цохихыг завдсан. Би бултсан чинь миний баруун ханцуйнаас бариад авсан. Би салгах гээд гараа татсан боловч гарыг тавиагүй. Би зүүн гараараа машины тольноос барьж баруун хөлөөрөө цонх руу нь жийсэн. Тэгээд салтал Б машинаасаа бууж ирээд намайг толгой руу гараараа цохиж Хасаагийн бандийг ална гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би эсэргүүцэж чадалгүй зодуулаад байж байтал Л М нар ирж салгаад намайг гэр рүүгээ аваад орсон...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 219-221 хуу/

Хохирогч Б.Бы өгсөн: “...Би тухайн өдөр сумын төвд машинаа янзлуулж байтал манай эхнэр утсаар 21 цагийн үед яриад аав Жаргалантын аманд айлын гадаа согтуу байна гэнэ мотоциклоо барьж чадахгүй байна гэнэ чи гарч ирэхдээ аваад ирээч гэж утсаар ярьсан. Би тэгээд өөрийн машин бүрэн янзлагдаагүй байсан болохоор өөр хүний машин гуйгаад Жаргалтын аманд очсон очих үед манай эхнэр НБ хоёр нөгөө айлд ирсэн аавыг аваад хөдлөх гэж байсан Б аавыг сундлаад хөдөлсөн би эхнэртэйгээ уулзаад зогсож байтал Б эргэж хүрч ирээд ямар пизда нь цуг яваа хүн зогсоогоод байгаа юм гэсэн тэгэхээр нь би чамд хамаагүй эхнэртэйгээ уулзаж байна гэж хэлсэн тэгтэл чи юу гээд байгаан гээд ард сууж байсан хадам аавыг мотоциклоосоо унагаж орхиод намайг машинд сууж байтал шууд хүрч ирээд цохиж авсан. Тэгэхээр нь би өөдөөс нь зөрүүлээд цохих гэтэл цаашаа болоод машины толиноос зүүгдээд хоёр хөлөө цонхоор оруулж над руу өшиглөсөн. Тэгээд би цааш түлхэж гаргаад машинаасаа бууж барьж аваад ноцолдож байгаад унагаагаад нэг цохисон. Тэгтэл өөдөөс миний барьж байсан гарнаас хазсан. Тэгээд байж байтал тэр айлын хүмүүс ирээд боль гээд салгасан, тэгэхээр нь би болиод холдсон тэгтэл Б З гэдэг ахынх руугаа орсон. Би тэгээд хөдлөх гээд машиндаа сууж байтал тэр хүмүүс хүүе боль юун хутга вэ гэцгээгээд байсан. Тэгээд би шууд хөдлөөд гэр рүүгээ явсан...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 215-216 хуу/

  Гэрч З.Л өгсөн:..тухайн өдөр манайд сумын төвөөс Д согтуу ирсэн байсан. Тэгээд явж чадахгүй байхаар нь манай аав Загдраднаа хүүхдийг нь дуудан ирж ав гэж хэлсэн байсан. Тэгээд орой унтах гээд байж байх үед хүргэн болох Б нь охин Ннар нь ирсэн. Аавыгаа аваад хөдөлсөн тэгтэл гэрийн доод гүүрээр машин гарч ирээд Нтэй уулзаад зогсож байж харагдсан тэгтэл түрүүлээд явж байсан Б эргээд ирж байгаа харагдсан. Тэгээд байж байснаа нэг нь машинаасаа буугаад нөгөө нь мотоциклоосоо буугаад барилцаад авсан тэгэхээр нь би наанаас нь яваад очсон очих үед нэг нэгнээ ганц нэг цохиж авсан. Би Быг салгаж аваад одоо боль яв гээд салгасан...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 222-223 хуу/  

    Гэрч М.Мгийн өгсөн:..гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь хартал Б, Б хоёр нэг нэгнийгээ заамдчихсан, ноцолдоод байсан. Манай нөхөр Л тэр хоёрын юу болоод байна аа гээд очсон миний харснаар тэр хоёр нэгнээ ганц нэг цохилцоод байх шиг байсан...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 224-225 хуу/

    Гэрч П.З өгсөн:.. Б, Б хоёр хоорондоо гадаа муудалцаад байх шиг байсан. Намайг гэртээ хэвтэж байтал Б шууд хутга аваад үүд рүү гарах гэхээр нь би босч очоод барьж аваад хутгыг нь булааж аваад яах гэж байна гэхэд гараад дүрчий гэж хэлсэн...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 226-227 хуу/

    Гэрч Д.Нийн өгсөн:..Б намайг ирж аваад бид хоёр Загаа ахынд очоод Б аавыгаа суулгаад би аавын мотоциклийг унаад хөдөлж байтал гүүрээр машин гарч ирээд намайг зогсоосон. Би зогсоход манай нөхөр Б байсан. Бид хоёр уулзаад манай нөхөр Загаа ахын гадаа очоод зогссон. Араас нь Б, аав хоёр очиж байсан. Тэгээд Б машин дотроо Б машины гадна барьцалдаад авсан байсан. Тэгтэл манай нөхөр Б машинаасаа бууж ирээд хоорондоо маргалдаад дээр доороо орсон...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 228-229 хуу/,Г зургийн үзүүлэлт, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 327 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Х.Б нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг Цагаан давааны 01-04 тоот хашаанд Б.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүнийг зодож хүзүүнд зулгарсан шарх, баруун гарын ядам хурууны хумс хөндийрсөн, гэмтлийн дараах стрессийн хариу урвал /эмгэг/ бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг

шүүгдэгч Б.Б нь 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Жаргалант сумын Асайт багийн Хазаар гэх газар иргэн Х.Р хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүнийг зодож Тархи доргилт, толгойн хуйх, нүүрний зүүн талаар, цээжний баруун талд зөөлөн эдийн няцралт, зүүн гуяны дотор талд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг

2018 оны 05 дугаар сарын 11-ний орой Архангай аймгийн Жаргалант сумын Асайт багийн “Жаргалант ам” гэх газар Х.Б, Б.Бнар нь хоорондоо хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, харилцан зодолдож Х.Бын биед, тархи доргилт, зүүн шанаа, баруун гарын эрхий хурууны угийн үений орчим зөөлөн эдэд няцралт, гүрээний баруун талд, хамрын самсааны баруун талд, харын угийн зүүн талд жижиг жижиг зурагдсан мэт зулгаралт бүхий гэмтэл, Б.Бы биед тархи доргилт, баруун гарын сарвууны ард зөөлөн эдэд няцралт бүхий гэмтэл тус тус учирсан үйл баримт тогтоогдсон бөгөөд дээрх үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэв.   

 

Аймгийн Прокурорын газраас Х.Б, Б.Бнарын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна. 

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Б нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн боловч сүүлчийн гэмт хэрэг үйлдсэн 2018 оны 05 дугаар сарын 11-ны өдрөөс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн, ...мөн зүйлийн 2 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж заасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.    

Харин шүүгдэгч  Б.Б нь 2018 оны 05 дугаар сарын 11-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3дах хэсэгт зааснаар”...гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг бус бүрд шинээр тоолно гэж заасан байх тул шүүгдэгч Б.Бы өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнийн гаргасан эхний үйлдсэн гэмт хэргийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх санал хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

 

Хохирогч Х.Б нь гэм хорын хохиролд шүүгдэгч Б.Баас 502.964.400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн /2-ийн хх-ийн 27-34 хуу/ боловч үүнээс сэтгэл санааны хохирол 500.000.000 төгрөгийг нотлох баримтгүйгээр нэхэмжилсэн бөгөөд нотлох баримттай 2.356.400 төгрөг нэхэмжилсэнээс нотлох баримтын шаардлага хангаагүй,  бензин НИК ХХК-иас 20.000 төгрөгний баримт, Улаанбаатар явах замд хооллосон хоолны  үнэ 6200 төгрөг, хоолны үнэ 10.200 төгрөг өмгөөлөгчөөс хууль зүйн зөвлөгөө авсаны төлбөр 10.000 төгрөг, нотариатын тасалбар 4000 төгрөг, Улаанбаатар хот руу явсан тээврийн зардалд төрийн банкны 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Х.Бт 700.000 төгрөг шилжүүлсэн баримт, Төрийн банкны мөнгөн шилжүүлэг Мөнхтулгад Х.Боос тээврийн зардалд 200.000 төгрөг шилжүүлсэн баримт зэрэг 950.400 төгрөгийг хасаж, харин нотлох баримтын шаардлага хангасан 1.406.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.Баас гаргуулж, хохирогч Х.Бт олгуулж, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримттай 371.950 төгрөгийн /2-ийн хх-ийн 195 хуу/  хохирлыг нотлох баримтын шаардлага хангаагүй мал маллагааны хөлс 240.000 төг, МТ Төв ХХК-иас шатахуун авсан 131.950 төгрөгийн баримтууд нь хэзээ хэн авсан нь тодорхойгүй байх тул түүний нэхэмжилсэн 371.950 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй гэж үзэж, харин хохирогч Х.Б нь цаашид гарах эмчилгээний баримтаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй, хохирогч Б.Балжиням нь эмчилгээний төлбөр нотлох баримттай 530.310 төгрөг нэхэмжилсэн /2-ийн хх-ийн 192-194хуу/ нь нотлох баримтын шаардлага хангаж байх тул шүүгдэгч Х.Боос гаргуулж, хохирогч Б.Бд олгуулж, хохирогч Б.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар тус тус нэхэмжлэх эрхтэйг дурдаж хохирогч Б.Б нь шүүгдэгч Х.Боос, хохирогч Х.Рэнчиндорж нь шүүгдэгч Б.Баас тус тус хохирол нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хохирогч Х.Б нь Б.Балжинямаас 318.158.280 төгрөг нэхэмжилсэн /2-ийн хх-ийн 184-196 хуу/ байх боловч Б.Бд холбогдох хэргийг 2019 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн 02 дугаартай прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон байх тул хохиролтой холбоотой баримтуудыг шүүх үнэлээгүй болно. 

   

Шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Х.Б нь энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Б.Бд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б, Х.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1.2, 36.2 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон   

                                            

                                                       ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч Г овгийн Х Б, Б овгийн Б Б нарыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан торгох ялын 600.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд сар бүр 150.000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Б.Бд үүрэг болгосугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/  хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б аас 1.406.000 төгрөгийг гаргуулж  Г овгийн Х Б /РД:/-т олгож, хохирогч Х.Б нь бусад хохирол, цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Х.Боос 530.310 төгрөгийг гаргуулан  Б овгийн Бн Б /РД:/-д олгож, Б.Б нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй дурдаж, хохирогч Б.Б нь Боос, хохирогч Х.Р нь Б.Баас хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

9. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б, Б.Б нарт хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ОТГОНЦЭЦЭГ