Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 00341

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн би, Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багийн Хялганат Малчид, 1-7-3 тоотод оршин суух Уваагийнхан овогт Энхцэцэгийн Баянбуурал /РД:РТ91100116/, тус хаягт оршин суух Чонос овогт Амгаланбаатарын Гэрэлтуяа /РД:ФЖ91112308/ нарт холбогдох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 11250375 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00410/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банкны Булган аймаг дахь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.Баянбуурал, А.Гэрэлтуяа нар нь Булган аймгийн Төрийн банкны Хялганат тооцооны төвөөс 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 1217-85572 тоот зээлийн гэрээ байгуулан 13000000 төгрөгийг жилийн21.6%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай, сар бүр төлөх нөхцөлтэйгээр гэрээт цалингийн зээл авсан бөгөөд зээлээ төлөлгүй 158 хоног хугацаа хэтрүүлэн зээлийн гэрээний 3.2.3 заалтыг зөрчиж гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Төрийн банкны зүгээс зээлийг төлүүлэх талаар удаа дараа шаардсан боловч огт төлбөр хийгээгүй байна. Иймд үндсэн зээл 10082126.89, хүү 1151254.78 төгрөг, торгуулийн хүүгийн төлбөр 16994.30 төгрөг, нийт 11250375 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Төрийн банкны Булган аймаг дахь салбар нь Э.Баянбуурал, А.Гэрэлтуяа нарт холбогдуулан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 11250375 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Доржзовд миний бие нь хариуцагч Э.Баянбуурал, А.Гэрэлтуяа нартай харилцан тохиролцож дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд: Төрийн банкны нэхэмжилсэн 11250375 төгрөгөөс 3913947 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор, үлдэгдэл 7336428 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 489095 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 489095 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 489095 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 489095 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 489095 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 489095 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 489095 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 489095 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 489095 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 489095 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 489095 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 489095 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 489095 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 489095 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 489095 төгрөгийг тус тус хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:

Төрийн банкны Булган аймаг дахь салбар нь Э.Баянбуурал, А.Гэрэлтуяа нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 11250375 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Төрийн банкны Булган аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Доржзовд, хариуцагчЭ.Баянбуурал, А.Гэрэлтуяа нар нь харилцан тохиролцож үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт11250375 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Доржзовд нь хариуцагч Э.Баянбуурал, А.Гэрэлтуяа нар нь Төрийн банкны нэхэмжилсэн 11250375 төгрөгөөс 3913947 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор, үлдэгдэл 7336428 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 489095 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 489095 төгрөг,2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 489095 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 489095 төгрөг,2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 489095 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 489095 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 489095 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 489095 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 489095 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 489095 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 489095 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 489095 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 489095 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 489095 төгрөг,2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 489095 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Э.Баянбуурал, А.Гэрэлтуяа нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 11250375 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Доржзовд хариуцагч Э.Баянбуурал, А.Гэрэлтуяанар нь Төрийн банкны нэхэмжилсэн 11250375 төгрөгөөс 3913947 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор, үлдэгдэл 7336428 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 489095 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 489095 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 489095 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 489095 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 489095 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 489095 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 489095 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 489095 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 489095 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 489095 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 489095 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 489095 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 489095 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 489095 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 489095 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Булган аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 194956 /зуун ерэн дөрвөн мянга есөн зуун тавин зургаан/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Э.Баянбуурал, А.Гэрэлтуяа нараас 97478 /ерэн долоон мянга дөрвөн зуун далан найман/ төгрөг, Төрийн сангаас 97478 /ерэн долоон мянга дөрвөн зуун далан найман/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Булган аймаг дахь салбартолгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН