| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 132/2016/00388/И |
| Дугаар | 00342 |
| Огноо | 2016-06-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 00342
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн би, Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн 5А-5 дугаар гудамжны 03 тоотод оршин суух Жаран овогт Дугарын Энхтуяа /РД:ГЮ63021362/-д холбогдох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 7956697 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00388/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Булган аймаг дахь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч П.Лхамжав, Д.Энхтуяа нар нь Булган аймгийн Төрийн банкны Булган салбараас 2014 оны 01 дүгээр сарын15-ны өдөр 12000027070 тоот зээлийн гэрээ байгуулан 8097295 төгрөгийг жилийн 18%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, сар бүр төлөх нөхцөлтэйгээр өрхийн хэрэгцээндээ хэрэглэхээр өндөр настны тэтгэврийн зээл авсан бөгөөд үндсэн зээлдэгч П.Лхамжав 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдөр нас барж зээлээ төлөх боломжгүй болсон тул хамтран зээлдэгч Д.Энхтуяагаар Төрийн банкны зүгээс зээлийг төлүүлэх талаар удаа дараа шаардсан боловч огт төлбөр хийгээгүй байна. Иймд үндсэн зээл 5945370.65, хүү 2011327.03 төгрөг нийт 7956697.68 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Төрийн банкны Булган аймаг дахь салбар нь Д.Энхтуяад холбогдуулан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 7956697 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Доржзовд миний бие нь хариуцагч Д.Энхтуяатай харилцан тохиролцож дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд: Тэтгэврийн санхүүжилтыг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн дотор Төрийн банкруу шилжүүлэх, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 7956697 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс сар бүр тэтгэврийн 230000 төгрөгөөр 35 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:
Төрийн банкны Булган аймаг дахь салбар нь Д.Энхтуяагаас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 7956697 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Доржзовд, хариуцагч Д.Энхуяа нар нь харилцан тохиролцож үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 7956697 /долоон сая есөн зуун таван зургаан мянга зургаан зуун ерэн долоон/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч тэтгэврийн санхүүжилтыг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн дотор Төрийн банк руу шилжүүлж, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 7956697 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс сар бүр тэтгэврийн 230000 төгрөгөөр 35 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Д.Энхтуяад холбогдох нийт 7956697 /долоон сая есөн зуун таван зургаан мянга зургаан зуун ерэн долоон/ төгрөгийг тэтгэврийн санхүүжилтыг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн дотор Төрийн банк руу шилжүүлж, 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс сар бүр тэтгэврийн 230000 төгрөгөөр 35 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар хугацаан дээр харилцан тохиролцож, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Булган аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 142257 /зуун дөчин хоёр мянга хоёр зуун тавин долоон/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Энхтуяагаас 71128 /далан нэгэн мянга нэг зуун хорин найман/ төгрөг, Төрийн сангаас 71128 /далан нэгэн мянга нэг зуун хорин найман/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Булган аймаг дахь салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН