Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2019/ШЦТ/157

 

                                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхбаяраар хөтлүүлж

Улсын яллагч: С.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.М

Шүүгдэгч: Г.Н нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Г Нд холбогдох 1912..... дугаартай эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв. 

 

  Шүүгдэгч:, Б овгийн Г Н /РД:/    

                   Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Г.Н нь 2019 оны 03 дугаар сарын 05-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нэптүн бааранд иргэн Б.Ахувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан эрүү тус газар нь цохиж, доод үүдэн шүдийг унагаж, эрүү ясны хугарал гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.   

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Эрүүгийн1912001580127 дугаартай хэргээс мөрдөн байцаалтын үед: 

          Хохирогч Б.А өгсөн:...2019 оны 03 дугаар сарын 05-ны орой би өөрийн найз Г, Ч, Б нарын хамтаар Нэптүн бааранд 22 цагийн үед орсон. Тэгээд бид нар ганц нэг пиво уусан. Би ганцаараа нойл орох гэж яваад нэг залуутай үүдний кордиорт таараад маргалдсан юунаас болж маргалдсан талаараа сайн санахгүй байна. Тэгсэн тэр надтай маргалдсан Н гэх залуу намайг дагуулж явж байгаад хавсарч газар унагаагаад дээрээс цохисон. Тэр үед тэнд байсан хүмүүс салгасан. Н гэх залуу намайг нойлын өрөө рүү дагуулж ороод бид 2 нойлын өрөөнд учир зүгээ олоод ярилцаад зогсож байтал гэнэт Н миний зүүн талын эрүү рүү хоёр удаа маш хүчтэй гараараа цохисон. Тэр үед миний доод талын нэг шүд уначихсан. Тэгээд эрүү зуураад өвдөөд байсан. Миний амнаас цус гараад би нойлын өрөөнд цусаа гойжуулаад зогсож байхад надтай хамт явж байсан манай найз Ч цагдаад дуудлага өгсөн байсан. Намайг нойлын өрөөнд байж байх үед цагдаа нар орж ирээд намайг болон Нг авч цагдаагийн газар дээр ирсэн. Нг эрүүлжүүлээд, намайг эмнэлэг дээр авч ирж үзүүлсэн. Эмнэлэг дээр ирж үзүүлэхэд миний эрүүг хугарсан байна гэж эмч хэлсэн. Тэгээд тэр шөнөө би Улаанбаатар хот руу явж нэгдүгээр эмнэлэгт хагалгаанд орсон. Миний эрүүний хугарал гэмтлийг Н гэх залуу нойлын өрөөнд гараараа цохиж учруулсан. Намайг ямар шалтгааны улмаас зодсон талаар мэдэхгүй тэр үед хоорондоо хэрүүл маргаан хийсэний улмаас л намайг зодсон. Тухайн үед яг хэн хэн байсан талаар мэдэхгүй байна. Бааранд болсон асуудал болохоор олон хүн орж гараад яваад байсан. Би тэр үед нэг их согтуу байгаагүй, би 3 шил пиво л уусан байсан. Н бол нилээд согтуу байх шиг байсан. Би гомдолтой байна. Миний эрүү хугарч хагалгаанд орсон учраас юм идэж ууж чадахгүй байдалтай байна...би гомдолтой байна, нэхэмжлэх зүйл байхгүй. Харин Н надад эмчилгээний мөнгө гэж 1.800.000 төгрөг бэлнээр өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/ 

            Гэрч Б.М өгсөн: ...2019 оны 03 дугаар сарын 05-ны шөнө Нэптүн бааранд Н намайг дуудсан. Тэгээд намайг ирэх үед Н Х хоёр хамт сууж байсан. Тухайн үед Н, Х нар бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн халамцуухан байсан. Тэгээд бааранд хэсэг сууж байгаад бид гурав гарч тамхи татах гээд үүд рүү явж байтал үүдний кордиорт шилэпин малгайтай хар савхин богино куртиктэй нэг залуутай тааралдаад тамхинаас болж Н маргалдаад тэр залууг нэг удаа гараараа нүүр рүү нь цохиод тэгээд наашаа нойлын өрөөний үүдэнд дагуулж ирээд хавсарч унагаагаад дээр нь гарч ирээд бариад зогсож байх үед нь Х ирээд газар уначихсан байсан залуугийн дээр гарч ирээд нэг удаа гараараа нүүр рүү нь цохисон. Тэр үед нь би ирээд Хыг салгасан. Н тэр шилэпин малгайтай залууг нойлын өрөө рүү дагуулж ороод хэсэг юм ярьж байгаад гэнэт барьж аваад гараараа хоёр удаа цохисон. Тэр үед нь би Нг салгаад цааш нь аваад явсан. Нөгөө шилэпин малгайтай залуу нойлын өрөөнд үлдсэн. Гарч ирээд байж байх үед цагдаа нар ирсэн. Тэр үед нэг залуу гарч ирээд цагдаа нарт тэр зодуулсан хүн нь нойлын өрөөнд байна шүд нь хугарчихсан байна шүү дээ гэж хэлж байсан. Тэгээд цагдаа нар Н болон Х нарыг цагдаагийн газар руу аваад явсан. Тухайн үед ийм л асуудал болсон. Н, Х нарт зодуулсан гэх хүнийг хэн гэдэг талаар мэдэхгүй байна. Тухайн үед шаргал өнгийн шилэпин малгайтай, хар өнгийн богино савхи мэт куртиктэй туранхай бор ах байсан. Сүүлд нь сонсоход А гэж хэлж байсан. А гэх залууг Х тухайн үед нэг л удаа цохисон. Харин Н Алтантулгыг хэд хэдэн удаа цохиж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/ 

Гэрч Б.Ч өгсөн....би тамхи татах гээд ганцаараа баарнаас гараад тамхи татчихаад эргээд ороод иртэл баарны үүдэнд Алтантулгыг нэг залуу доороо хийчихсэн зодож байсан. Тэнд нилээд олон хүн байсан. Би тэгэхээр нь очоод салгасан. Тэгээд байж байтал Н гэх залуу нь А нойлын өрөө рүү авч орсон. Нойлын өрөөнд юу болсон талаар би мэдэхгүй хэсэг хугацааны дараа би Алтантулгын араас нойлын өрөө рүү яваад орсон чинь амнаас цус гарчихсан шүд нь хөдөлчихсөн цусаа гоожуулаад байж байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд А болон тэр Н гэх залууг аваад явсан. Би ямар шалтаганы улмаас зодсон талаар нь мэдэхгүй, тухайн үед би хамт байгаагүй. Алтантулгыг тэр Н гэх өндөр залуу зодож эрүүг нь хугалсан байсан. Алтантулгыг өөр хүн цохиж зодоогүй. Тухайн үед бүгд л нилээд халамцуухан л байсан. Алтантулгыг хэн хэдэн удаа хэрхэн яаж цохиж зодсон талаар хараагүй. Хэн хэн хэдэн удаа хаана хаана нь цохисон талаар мэдэхгүй. Эхлээд үүдэнд маргалдаад байсан, тэгээд тэндээс салаад Н А нар баарны нойлын өрөөнд орсон нойлын өрөөнд ороод Аптантулга гарч ирэхгүй удаад байхаар нь араас нь орж үзсэн чинь Алтантулгын нүд амнаас цус гарсан байдалтай цусаа гойжуулаад байж байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн  18-19 хуу/

Насанд хүрээгүй гэрч Б.Хын өгсөн... 2019 оны 03 дугаар сарын 05-ны орой 19 цагийн орчим гэртээ ус авчихаад гэрээсээ гарсан. Би Нгийн ажил дээр очоод Н бид хоёр хамт зах орж өмд цамц авчихаад Н 12 дугаар дэлгүүрийн тэнд өөрийн төрсөн ах Н дэлгүүрээс авсан хувцасаа өгөөд Нгийн хоёр найзтай таараад Булган уулын тэнд очоод 0.75 грамын соёрхол нэртэй архийг Н хоёр найзтайгаа хувааж уугаад би нөгөө архийг нь аягалж өгсөн. Аягалж байсан архи дуусаад нөгөө хоёр найз нь яваад өгсөн. Тэгсэн ажлынхан газрын нэг ах ирээд бид нар Нэптүн бааранд орсон. Тэнд ороод хоёр 0.5 грамын Улаанбаатар нэртэй архи мөн 9 ширхэг сэрүүн нэртэй пиво авсан. Би тэр авсан архинаас нь уугаагүй. Харин нэг пиво талд нь ортол уусан. Тэгээд бид нар бүжиглээд би ширээн дээр ирж суугаад байж байтал Нг нэг үл таних залуу авч гараад үүдэнд Н нөгөө хоёр залуутай барьцалдаад байж байхаар нь яваад очих гэтэл миний урд нэг бүдүүн залуу намайг яах гээд байгаа юм бэ гээд хавирч унагаагаад цохисон. Би босч очоод нөгөө бүдүүн залуугийн нуруу болон дагзны ард хоёр удаа гараараа цохисон. Тэгээд байж байтал Н барьцалдаж байсан залуугаасаа салсан. Салгачихаад би баарны гадаа гараад бөөнөөрөө харъя гээд байж байтал Н бид хоёрыг цагдаа ирээд аваад явсан. Н ямар шалтгааны улмаас Атай маргалдсан талаар сайн мэдэхгүй. Намайг ширээн дээр сууж байхад Нг А гээд залуу хүзүүдээд аваад гарч байсан. Тухайн үед орилж агсарсан байдалтай байсан. Тэр А гээд залуу өмнө нь хамт байсан хүмүүстэйгээ маргалдаж байсан. Би Нг А гэх залууг цохиж байхыг хараагүй. Би тэр А гэх хүнийг цохиогүй. Харин намайг дэгээдэж унагаасан бүдүүн залуу миний толгой руу гараараа нэг удаа цохисон. Тэгээд би газар унаад араас нь босч очоод нуруу болон дагз руу нь хоёр удаа гараараа цохисон. Намайг Нэптүн бааранд ороод сууж байхад А гэх залуу 2-3 найзтайгаа маргалдаад байсан. Би нарийн сайн анзаарч хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25  хуу/

Г.Нгийн яллагдагчаар өгсөн:..2019 оны 03 дугаар сарын 05-ны орой Нэптүн бааран Х, М гэх хоёр найзынхаа хамтаар орсон. Тэгээд бааранд ороод пиво уусан. Тухайн үед нэг их согтоогүй нэг лааз пиво уусан. Тэгээд тамхи татах санаатай баарнаас гарах гээд явж байтал үүдэнд А гэх хүнтэй маргалдсан. Тэгээд барьцалдаж аваад нэг удаа цохисон. Нэптүн баарны нойлын өрөө рүү дагуулж ороод тэнд хэсэг маргалдаж байгаад уурандаа түүний эрүү шанаа орчимд хоёр удаа гараараа цохиод гараад явсан. Тэр үед цагдаа ирсэн байсан. Тэгээд л цагдаагийн газар руу намайг аваад явсан. Цагдаа нар надад зодуулсан А гэх залууг хамт аваад явсан. Би цагдаа дээр ирээд эрүүлжүүлэгдсэн. А эмнэлэг рүү аваад явсан. Тэр үед А чи миний шүдийг унагаасан байна шүү гэж хэлж байсан. Тухайн үед таарамжгүй харьцааны улмаас маргалдаад тэгээд л уурандаа хоёр удаа эрүү шанаа орчимд нь цохиж зодсон. А тухайн үед нилээд их согтсон байсан, би ганц лааз пиво уусан согтоогүй байсан. Би А-ыг баарны үүдэнд баруун гараараа нэг удаа шанаа руу нь, нойлын өрөөнд хоёр удаа баруун гараараа шанаа эрүү орчимд нь цохиж зодсон. А-гын биед учирсан хүндэвтэр зэргийн гэмтлийг би учруулсан. Би Ад эмчилгээний зардал гэж нийт 1.800.000 төгрөг бэлнээр өгсөн байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн  45-47 хуу/ 

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 125 дугаартай дүгнэлт:

1. Г.Нгийн биед хамрын нуруунд цус хуралт, баруун гарын дунд хурууны 1-р үенд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүснэ. 

3. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн эрүүл мэндийг сарниулахгүй, биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 28 хуу/, 

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 131 дугаартай дүгнэлт:

1. Б.А биед доод эрүү ясны хугарал, доод үүдэн 2 шүд унасан гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих үйлчлэлээр үүснэ. 

3. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүү ясны хугарал нь биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 2 шүд унасан гэмтэл нь 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. 

5. Эрүү ясны хугарал гэмтэл нь мэс заслаар эмчлэгдсэн тохиолдолд цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 2 шүд унасан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10%-д тогтонги алдагдуулна...гэх дүгнэлт /хх-ийн 30 хуу/, 

 

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 34-35 хуу/

Г.Нгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 52 хуу/

  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 55 хуу/

Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 56-67 хуу/

Хохирогчийн хохирол төлбөр, эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой баримтууд /хх-ийн 68-76 хуу/ 

Хавтаст хэргийн материалыг  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 78-79 хуу/ зэрэг болно. 

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Нд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Г.Н нь 2019 оны 03 дугаар сарын 05-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нэптүн бааранд хохирогч Б.Атай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, эрүү тус газар нь цохиж, доод үүдэн шүдийг унагаж, эрүү ясны хугарал гэмтэл учруулсан гэх нөхцөл байдал  тогтоогдлоо.    

Энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.  Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Г.Н үйлдсэн болох нь: 

Хохирогч Б.Аөгсөн:...2019 оны 03 дугаар сарын 05-ны орой би өөрийн найз Г, Ч, Б нарын хамтаар Нэптүн бааранд 22 цагийн үед орсон. Тэгээд бид нар ганц нэг пиво уусан. Би ганцаараа нойл орох гэж яваад нэг залуутай үүдний кордиорт таараад маргалдсан...Н гэх залуу намайг дагуулж явж байгаад хавсарч газар унагаагаад дээрээс цохисон. Н гэх залуу намайг нойлын өрөө рүү дагуулж ороод бид 2 нойлын өрөөнд учир зүгээ олоод ярилцаад зогсож байтал гэнэт Н миний зүүн талын эрүү рүү хоёр удаа маш хүчтэй гараараа цохисон. Тэр үед миний доод талын нэг шүд уначихсан. Тэгээд эрүү зуураад өвдөөд байсан. Миний амнаас цус гараад би нойлын өрөөнд цусаа гойжуулаад зогсож байхад надтай хамт явж байсан манай найз Чинзориг цагдаад дуудлага өгсөн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/ 

            Гэрч Б.М өгсөн: ...2019 оны 03 дугаар сарын 05-ны шөнө Нэптүн бааранд Н намайг дуудсан. Тэгээд намайг ирэх үед Н Х хоёр хамт сууж байсан. Тухайн үед Н, Х нар бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн халамцуухан байсан. Тэгээд бааранд хэсэг сууж байгаад бид гурав гарч тамхи татах гээд үүд рүү явж байтал үүдний кордиорт шилэпин малгайтай хар савхин богино куртиктэй нэг залуутай тааралдаад тамхинаас болж Н маргалдаад тэр залууг нэг удаа гараараа нүүр рүү нь цохиод тэгээд наашаа нойлын өрөөний үүдэнд дагуулж ирээд хавсарч унагаагаад дээр нь гарч ирээд бариад зогсож байх үед нь Х ирээд газар уначихсан байсан залуугийн дээр гарч ирээд нэг удаа гараараа нүүр рүү нь цохисон. Тэр үед нь би ирээд Хыг салгасан. Н тэр шилэпин малгайтай залууг нойлын өрөө рүү дагуулж ороод хэсэг юм ярьж байгаад гэнэт барьж аваад гараараа хоёр удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/

Гэрч Б.Ч өгсөн....би тамхи татах гээд ганцаараа баарнаас гараад тамхи татчихаад эргээд ороод иртэл баарны үүдэнд Алтантулгыг нэг залуу доороо хийчихсэн зодож байсан. Тэнд нилээд олон хүн байсан. Би тэгэхээр нь очоод салгасан. Тэгээд байж байтал Н гэх залуу нь А нойлын өрөө рүү авч орсон. Нойлын өрөөнд юу болсон талаар би мэдэхгүй хэсэг хугацааны дараа би Алтантулгын араас нойлын өрөө рүү яваад орсон чинь амнаас цус гарчихсан шүд нь хөдөлчихсөн цусаа гоожуулаад байж байхаар нь би цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн  18-19 хуу/, хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 125 дугаартай дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Аймгийн Прокурорын газраас Г.Нгийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна. 

 

Иймд шүүгдэгч Г.Нг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Мөрдөн байцаалтын үед хохирогч Б.А нь хохирол төлбөртэй холбоотой баримтаар 1.503.460 төгрөгийг шүүгдэгч Г.Нгаас нэхэмжилсэн бөгөөд 1.800.000 төгрөгийг шүүгдэгч Г.Н хохирогч Б.Ад бэлнээр төлсөн болох нь хохирогчийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн /хх-ийн 12-13 хуу/ мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд хохирогч Б.А нь шүүх хуралдааны үед өмгөөлөгчийн хамт шүүх хуралд оролцохгүй, мөн “гомдол, санал хүсэлт байхгүй, хоорондоо сайн дураараа эвлэрсэн” гэж /хх-ийн 120 дугаар хуу/ хүсэлт гаргасан, хавтаст хэргийн материал танилцуулах үед “санал хүсэлт гаргаагүй”  /хх-ийн 79 дугаар хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.    

Шүүгдэгч Г.Н нь урьд нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаартай шүүгчийн захирамжаар ялыг дүйцүүлэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 2 сар 12 хоногийн хугацаагаар хорих ял болгон дүйцүүлэн хассан /хх-ийн 77 хуу/ байна. 

Мөн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаартай захирамжаар Г.Нгийн эдлээгүй үлдсэн 11 сар 12 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэж, мөн хугацаагаар хяналт тогтоож /хх-ийн 102-103 хуу/ шийдвэрлэсэн байна. 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хорих ялаас хугацаанаас өмнө суллахдаа эдлээгүй үлдсэн ялын хугацаатай тэнцүү хяналтын хугацаа тогтооно” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Г.Нд эдлээгүй үлдсэн 11 сар 12 хоногийн хугацаагаар хяналт тогтоосон хяналтын хугацаа нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дууссан мөн шүүгдэгч Г.Н нь хяналтын хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахыг шүүхээс хэрэглэхгүй гэж үзлээ. 

Шүүгдэгч Г.Нд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Г.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди нэг ширхэгийг хэргийн хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалахаар тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулах нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.   

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,  3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                             

                                                       ТОГТООХ нь: 

            1.Шүүгдэгч Б овгийн Г Н -г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н нь шүүхээс оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди нэг ширхэгийг хэргийн хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ОТГОНЦЭЦЭГ