| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 132/2016/00342/И |
| Дугаар | 00343 |
| Огноо | 2016-06-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 00343
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн би, Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн 6б хэсгийн 02-7 тоотод оршин суух, Жаран овогт Хасын Өнөрсайхан /РД:ГЮ72092075/, Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн Жаргалантын 5а хэсгийн 5-7 тоотод оршин суух, Боржигон овогт Галсамбуугийн Үүрийнтуяа /РД:ГМ74010401/ нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт5891049 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00342/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Өнөрсайхан, Г.Үүрийнтуяа нар нь Хаан банкны Булган салбараас 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх зорилгоор гэрээ байгуулан 15000000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч зээлийн гэрээг зөрчиж зээл нь 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 118 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд Х.Өнөрсайхан, Г.Үүрийнтуяа нараасүндсэн зээл 5705731 төгрөг, зээлийн хүү 176891 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8426 төгрөг нийт 5891049төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хаан банкны Булган салбарын нэхэмжлэлтэй Х.Өнөрсайхан, Г.Үүрийнтуяа нарт холбогдох 5891049 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч хариуцагч нар харилцан тохиролцож, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 5891049 төгрөгөөс 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дотор 600000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн дотор 600000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дотор 600000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дотор 600000 төгрөг, үлдэгдэл 3491049 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болдхүү, хариуцагч Х.Өнөрсайхан, Г.Үүрийнтуяа нар гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:
Хаан банкны Булган аймаг дахь салбар нь Х.Өнөрсайхан, Г.Үүрийнтуяа нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 5891049 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болдхүү, хариуцагч Х.Өнөрсайхан, Г.Үүрийнтуяа нар нь харилцан тохиролцож хариуцагч нар нь 5891049 төгрөгөөс 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дотор 600000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн дотор 600000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дотор 600000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дотор 600000 төгрөг, үлдэгдэл 3491049 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Х.Өнөрсайхан, Г.Үүрийнтуяа нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нар 5891049 төгрөгөөс 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дотор 600000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн дотор 600000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дотор 600000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дотор 600000 төгрөг, үлдэгдэл 3491049 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 133591 /нэг зуун гучин гурван мянга таван зуун ерэн нэгэн/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Х.Өнөрсайхан, Г.Үүрийнтуяа нараас 66795 /жаран зургаан мянга долоон зуун ерэн таван/ төгрөг, Төрийн сангаас 66795 /жаран зургаан мянга долоон зуун ерэн таван/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН