Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2025/00075

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Баясгалан, Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2024/05363 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох,

Өвлөгдвөл зохих хөрөнгө болох 2 автомашинаас ногдох хэсэгт 50,000,000 төгрөг гаргуулах, дээл, бүс, гитар, хөөргийг өвлөх эрхтэй болохыг тогтоолгож, гаргуулах, 2 орон сууцнаас ногдох хэсгийг өвлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь талийгаач *******той 2003 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр гэрлэлтээ батлуулан хамт амьдарч байгаад 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр гэрлэлтээ цуцлуулсан. Тэдний дундаас 2009 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүү ******* төрсөн.

1.2. ******* нь 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүнд өвчний улмаас нас барсан бөгөөд үрчилж авсан том хүү *******, төрсөн хүү ******* гэсэн хууль ёсны 2 өв залгамжлагчтай, хүү ******* аавтайгаа байнгын холбоотой, ирэн очин байдаг байсан.

1.3. Гэтэл талийгаач *******ийн төрсөн дүү ******* нь талийгаачийн нэр дээр бүртгэлтэй Волво маркийн ******* улсын дугаартай, даф /DAF/ нэртэй том оврын автомашиныг ******* улсын дугаартай чиргүүлийнх нь хамт 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 80,000,000 төгрөгөөр бусдад зарж борлуулсан боловч *******од ногдох хэсэг гэж 20,000,000 төгрөгийг шилжүүлж, үлдэх 20,000,000 төгрөгийг өгөөгүй.

Мөн талийгаачийн нэр дээр зээлээр авсан Тоёота прадо /Toyota Prado/ 150 маркийн улсын дугаартай автомашиныг бусдад худалдсан боловч *******од хуулийн дагуу өвлөгдөх хэсгийг өгөхгүй байгаа бөгөөд уг автомашиныг хэдэн төгрөгөөр худалдсан болохыг мэдэхгүй боловч анх 60,000,000 төгрөгөөр худалдан авч байсан.

Иймд *******ийн нэр дээр бүртгэлтэй байсан өвлөгдвөл зохих 80,000,000 төгрөгийн үнэ бүхий Волво /Volvo/ маркийн ******* улсын дугаартай, Дап /DAF/ нэртэй том оврын автомашин болон ******* улсын дугаартай чиргүүлийн үнээс *******од ногдох хэсгийн үлдэгдэл 20,000,000 төгрөг, Тоёота прадо /Toyota Prado/ 150 маркийн улсын дугаартай автомашины үнэ 60,000,000 төгрөгөөс *******од ногдох хэсгийн үнэ 30,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөг гаргуулж өгнө үү.

1.4. Түүнчлэн *******ийн өмчлөлийн, *******орон сууц, *******орон сууцнуудыг ******* хууль бусаар эзэмшилдээ авч, хүүхдүүдийг гэрт нь оруулахгүй, цоожны голыг сольж, орон сууцнуудын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг өгөхгүй байгаа ба талийгаачийн амьд ахуйдаа хэрэглэж байсан дээл, бүс, гитар, хөөрөг зэрэг эд зүйлсийг авч чадахгүй байна.

Гэтэл талийгаач *******ийн төрсөн дүү ******* нь өв нээгдэх хугацаа болоогүй, өмчийн эзэн өөрчлөгдөөгүй байхад хууль бусаар эд хөрөнгүүдийг бусдад худалдаж, улмаар хууль ёсны өв залгамжлагч төрсөн хүүд нь өвлөгдөх эд хөрөнгийн ногдох хэсгийг өгөхгүй хууль ноцтой зөрчиж байна.

1.5. Иймд *******ийн хэрэглэж байсан дээл, бүс, гитар, хөөрөг зэргийг ******* нь хууль ёсоор өвлөх эрхтэй болохыг тогтоож, хууль бус эзэмшлээс гаргуулах, талийгаач *******ийн өмч болох ******* орон сууц, мөн ******* тоот орон сууцнуудаас ногдох хэсгийг өвлөх эрхтэй болохыг тогтоож өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Талийгаач ******* нь миний төрсөн ах бөгөөд 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр нас барсан. Миний ах ******* 2003 оны 1 дүгээр сард *******тай гэрлэлтээ батлуулан гэр бүл болж, хамтран амьдарсан боловч 2016 онд гэрлэлтээ цуцлуулсан. Тэдний дундаас 2009 оны 11 дүгээр сард хүү ******* төрсөн.

2.2. Волво маркийн ******* улсын дугаартай том оврын ачааны автомашиныг 80,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, ахын төлөөгүй зээлийн үлдэгдэл болох *******-д 26,788,800 төгрөг, *******жавын ны тоот дансанд 6,000,000 төгрөг, *******ын ны тоот дансанд 7,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Үлдсэн 40,000,000 төгрөгийг *******, ******* нарт тус бүр 20,000,000 төгрөгөөр шилжүүлэн өгсөн тул дахин 20,000,000 төгрөг төлөх үндэслэлгүй.

2.3. Тоёота прадо-150 маркийн улсын дугаартай автомашиныг -иас санхүүгийн түрээсийн гэрээгээр 60,000,000 төгрөгт аваад 7 хонолгүй нас барсан тул тус автомашиныг 98,000,000 төгрөгөөр буцаан худалдаж банк бус санхүүгийн байгууллагад 61,367,680 төгрөгийг төлсөн.

Миний бие ахдаа автомашин авахад нь урьдчилгаанд төлөх 12,500,000 төгрөгийг зээлдүүлсэн байсан, уг мөнгөнөөс тооцон авсан. Мөн -д 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх 4 удаагийн төлөлтөөр зээлийн үлдэгдэл 2,106,336 төгрөгийг төлсөн.

Харин үлдсэн 20,000,000 төгрөг нь ахын ажил явдал болон буяны үйлст зарцуулагдан дууссан. Мөн том хүү нь Приус 30 маркийн автомашин авахдаа энэ мөнгөнөөс багахан хэмжээний мөнгийг хэрэглэсэн. Иймд 30,000,000 төгрөгийг төлөх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

2.4. Ах *******ийн эдэлж хэрэглэж байсан дээл, бүс, гитар, хөөрөг зэргээс гитар нь байгаа тул өгөхийг зөвшөөрч байна. Харин дээл, бүсийг нь шашны зан үйлээр шатаасан, том хүү ******* хөөргийг авсан.

2.5. Ах маань *******аас салснаас хойш Сонгинохайрхан дүүргийн хороо, Орчлон хорооллын 46 дугаар байрны орон сууцыг авсан боловч сахарын өвчний улмаас хөлийн судас залгах мэс засалд орж, шатаар олон давхарт алхах боломжгүй байсан тул миний өмчлөлийн, Сонгинохайрхан дүүргийн хороо ны 1 давхрын орон сууцанд амьдарч байсан. Энэ орон сууцыг миний бие худалдаж авсан бөгөөд ах *******ид хамааралгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй байна.

Харин ах өөрийн орон сууцаа гэдэг хүнд 100,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар харилцан тохиролцож, 55,000,000 төгрөг авсан байсан. *******, нар олон жил үерхэж нөхөрлөж байгаа сайн найзууд тул амаар харилцан тохиролцож, дээрх гэрээг хийж нь орон сууцанд 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр нүүж орсноос хойш өнөөдрийг хүртэл тэнд амьдарч байна. Энэ талаар ******* нь сайн мэдэж байгаа бөгөөд уг орон сууцнаас 50 хувийг нь ******* өвлөх эрхтэй байхаар шийдсэн тохиолдолд ын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх юм.

Иймд ах *******ийн хөрөнгөнөөс 1 ширхэг хуучин гитар хөгжмийг өгөхийг хүлээн зөвшөөрч, бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч ын тайлбарын агуулга:

3.1. Миний бие эхнэр, 4 хүүхдийн хамт 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн хороо Орчлон хорооллын 46 дугаар байрны од нүүж ирсэн. Талийгаачтай олон жил найзалж, нөхөрлөж ирсэн ба гэр бүлийн найзууд, бие биенийхээрээ байнга орж гардаг байсан. 2022 оны сүүлээр уулзахад хүүгээ гадагш явуулах гэж байгаа учир байраа зармаар байна, чи олон хүүхэдтэй хүн, найз нь үнэрхэхгүй өгнө, 100 саяд ав, эхлээд боломжтой бол 50 хувийг нь өгчих, үлдсэнийг нь боломжоороо цувуулаад өгч болно гэсэн санал тавьсаны дагуу авахаар шийдсэн. Талийгаачийн эгч, дүү нар бидний хооронд болсон тохиролцоог сайн мэдэж байгаа учир шүүхийн шийдвэр хэнийх нь ч талд гарсан үлдэгдэл төлбөрийг шилжүүлэн, байрны ордерыг нэр дээрээ шилжүүлэн авах учир миний бие шүүх хуралд оролцох шаардлагагүй гэж үзэж байна.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.4 дэх хэсэгт зааснаар *******ын нэхэмжлэлтэй, *******д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч *******ыг эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Улаанбаатар хот, , хороо, , 46 дугаар байр, од байрлах, 53.7 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцны оногдох хэсэг буюу 50 хувийг өвлөх эрхтэй болохыг тогтоож, нэхэмжлэлээс хөөрөг болон эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Улаанбаатар хот, , хороо, , , орон сууцны оногдох хэсгийг өвлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Волво /Volvo/ маркийн ******* улсын дугаартай, Дап /Daf/ нэртэй, том оврын автомашин болон түүний ******* улсын дугаартай чиргүүлийн үнэ, улсын дугаартай, Toёота прадо-150 маркийн автомашинуудыг худалдан борлуулсан үнээс хууль ёсны өвлөгчид ногдох хэсэг нийт 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 26,131,408.04 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 23,868,591.96 төгрөгийг, гитарын хамт хариуцагч *******аас гаргуулж, нэхэмжлэгч *******од олгож, нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох дээл, бүсийг хууль ёсоор өвлөх эрхтэй болохыг тогтоолгох, хариуцагч *******ы хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 548,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 347,492.96 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******од олгож шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр *******ыг *******-д *******ийн зээлийн төлбөрт 26,788,789.95 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн гэж үзэх үндэслэлтэй.

Учир нь -тай байгуулсан зээлийн гэрээ нь талийгаач *******ийн нэр дээр байх боловч төлөлтийг нь хариуцагч ******* хийдэг, түүний хариуцан төлж барагдуулах ёстой зээл байсан ба талийгаачийг амьд сэрүүн байх үед түүнээс ******* нь 25,000,000 төгрөгийг зээлж авсан боловч буцаан өгөх боломжгүй байсан тул өөрийнхөө нэр дээр зээл авч, төлөлтийг нь ******* хийж барагдуулахаар харилцан тохиролцсон байсан.

Тодруулбал, , хороо, Орчлон хороолол, 46 дугаар байр, орон сууцыг талийгаач ******* нь гуравдагч этгээд т худалдахаар харилцан тохиролцсоны дагуу урьдчилгаа 55,000,000 төгрөгийг өгөхдөө *******ийн зөвшөөрлийн дагуу 25,000,000 төгрөгийг хариуцагч *******ы данс руу шилжүүлсэн байдаг ба уг 25,000,000 төгрөгийг ******* нь буцаан өгч чадаагүй тул өөрийн нэр дээр зээл авч, Тоёота прадо-150 маркийн улсын дугаартай автомашиныг худалдан авах урьдчилгаанд төлсөн байдаг. Энэ зээлийг ******* төлж барагдуулах үүргийг хүлээж, түүний дагуу сар бүрийн төлбөрийг төлж байсан нь тогтоогддог.

Үүнийг нотлох баримт нь хэрэгт авагдсан ******* өөрөө гарын үсэг зурж, төлөлтийг нь хийж байсан банкны баримтаас харагддаг бөгөөд мөн гуравдагч этгээд нь хариуцагч *******ы данс руу 25,000,000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга хэрэгт авагдсан байтал анхан шатны шүүхээс энэхүү нөхцөл байдлыг буруу үнэлж дүгнэн талийгаач *******ийн нэр дээрх зээл учраас түүний өмнөөс ******* зээлийн гэрээний үүргийг нь биелүүлж, түүний эд хөрөнгийг зарж борлуулсан мөнгөнөөс зээлийг төлсөн нь үндэслэлтэй гэж дүгнэн, Volvo маркийн ******* улсын дугаартай, DAF нэртэй том оврын автомашин болон түүний ******* улсын дугаартай чиргүүлийг зарж борлуулсан дүнгээс 26,788,789.95 төгрөгийг хасаж, *******аас гаргуулах үндэслэлгүй гэх байдлаар дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гаргуулахаар шийдвэрлэсэн 23,868,591.96 төгрөг дээр нэмж, 13,394,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж өгнө үү.

6. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

6.1. , хороо, , орон сууцны өмчлөгч нь ******* болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Гэтэл нэхэмжлэгч талаас тухайн орон сууцыг хэдий *******ы нэр дээр байгаа боловч ******* авсан байж таарна гэх мэтээр таамаг дэвшүүлж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Өмчлөх эрхээ хэрэгжүүлж өмчлөгчөөр бүртгэгдсэн *******ы өмчлөх эрхийг ямар үндэслэлээр үгүйсгэсэн нь ойлгомжгүй. Мөн *******, ******* нарын хооронд орон сууцтай холбоотой хэлцэл хийгдсэн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй учраас энэ талаар нэхэмжлэл үндэслэлгүй бөгөөд уг шаардлагатай холбоотой хэсгийг анхан шатны шүүх зөв шийдвэрлэсэн. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, энэ хэсэгтэй холбоотой анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

7. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

7.1. Нэхэмжлэгч талаас ******* нь өвлөгдөх эд хөрөнгөтэй холбоотой бичиг баримтуудыг өгөхгүй, хаалганы гол сольсны улмаас өв хүлээн авах хүсэлтийг хуульд заасан хугацаанд гаргах боломжгүй байсан, хууль бусаар авсан этгээдтэй тасралтгүй хууль шүүхийн байгууллагаар маргасаар ирсэн тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-д зааснаар өв хүлээн авах хугацааг сунгаж өгнө үү гэсэн хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд хүсэлтийн шатанд гаргасан ба шүүх нэхэмжлэгчийн өв хүлээн авах хугацааг сунгах хүсэлтийг хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэрэг маргааныг шийдвэрлэсэн.

Гэтэл шүүх хууль шүүхийн байгууллагаар тасралтгүй хандсаар ирсэн байх тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4 дэх хэсэгт зааснаар өв хүлээн авах хугацааг сунгах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв гэж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн, хүсэлт шийдвэрлэсэн шийдвэрийнхээ эсрэг дүгнэлт хийж хэргийг шийдсэн процессын ноцтой зөрчил гаргасан.

7.2. Хариуцагч нь Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 3 дугаар сард бичгээр хариу тайлбар гаргахдаа уг шаардлагууд нь Иргэний хуульд заасан үндэслэл журмын дагуу өв нээгдсэнээс хойш нэг жилийн дараа шийдвэрлэгдэх учиртайг дурдаж энэ талаараа удаа дараагийн шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласаар ирсэн. Энэ үед нэхэмжлэгчийн талд өв хүлээн авахтай холбоотой хүсэлтээ Иргэний хуулийн 528.2-д заасны дагуу эрх бүхий байгууллагад гаргах боломж бүрэн байсан.

Нэхэмжлэгч 2023 оны 9 сард цагдаад хандаж талууд дэлгэрэнгүй мэдүүлж тайлбар өгч холбогдох бүх баримтуудыг эрүүгийн хэрэгт гаргаж өгч талууд танилцсан, нэхэмжлэгч талд өвлөх хүсэлт гаргах бүх мэдээлэл баримт энэ хугацаанд бүрэн цугласан, бүх баримт мэдээллүүд хэрэгт авагдсан, бүгдийг мэдэж байсан ч хүсэлтээ гаргаагүй, нэхэмжлэгч ямар хүндэтгэн үзэх шалтгаанаар хүсэлтээ гаргаагүйгээ нотолж чадаагүй, хугацаа дууссаны дараа гаргасныг хүлээн авч өвлөх хугацааг сунгах болсон шүүхийн үндэслэл хуульд нийцэхгүй.

Өв хүлээн авах хүсэлтийг хүлээн авч хугацааг сунгахдаа шүүх прокурорын тогтоол, шүүгчийн захирамж, нотариатын бичиг зэргийг үндэслэсэн байх бөгөөд эдгээр баримт бичгүүд нь бүгд өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор гарсан ба хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй баримтууд юм.

7.3. Шүүхээс талийгаач *******ийн Волво маркийн автомашин болон чиргүүлийг зарсан 80,000,000 төгрөгөөс *******жавд төлсөн 6,000,000 төгрөг, *******ад төлсөн 7,000,000 төгрөг, нийт 13,000,000 төгрөгийг хасаж тооцоогүй нь үндэслэлгүй. Энэ талаарх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд тухайн мөнгө авсан этгээдүүдийг гэрчээр асуулгаж нотолсон.

Тоёота прадо-150 маркийн автомашиныг 98,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан үнээс ахдаа зээлүүлсэн 12,000,000 төгрөгийг хасч тооцоогүй нь үндэслэлгүй. Уг төлбөрийг ах *******ийн дансанд өөрийн дансаар шилжүүлэн өгсөн хуулга хэрэг авагдсан бөгөөд уг гүйлгээний он, сар, өдөр нь тус автомашиныг авсан хугацаатай таардаг. Гэтэл шүүхээс гүйлгээ байх боловч хэлсэн гэж дүгнэх боломжгүй гэж үзсэн нь ойлгомжгүй.

Мөн үлдсэн 20,000,000 төгрөгөөс -д 6,900,000 төгрөгийг төлсөн баримтыг хэрэгт гаргаж өгсөн боловч яг автомашины зарсан мөнгөнөөс төлсөн эсэх нь тодорхойгүй гэх дүгнэлт нь үндэслэлгүй. Хариуцагч үлдсэн мөнгөнөөс талийгаачийн ажил явдалд зарцуулагдсан гэж тайлбарласан, нэхэмжлэгч тал ч оршуулганд хэдэн төгрөг зарцуулсан гэдэг нь өөр асуудал гэсэн тайлбар гаргасаар байхад дээрх 6,900,000 төгрөгийг хасаж тооцохгүй гэж байгаа нь учир дутагдалтай байна.

7.4. Сонгинохайрхан дүүргийн хороо Орчлон хорооллын 46 дугаар байрны орон сууцнаас өвлөх эрхтэй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч нь өв хүлээж авах хүсэлтийг зохих этгээдэд хуулийн дагуу гаргаагүй буюу өвлөх эрхээсээ татгалзсан, хугацааг хэтрүүлсэн гэж үзэх хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байгаа тул шүүхийн энэ талаарх дүгнэлт үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хангаж шийдвэрлэсэн 23,868,591.96 төгрөг гаргуулах болон орон сууцнаас өвлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

8. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

8.1. Өвлөх эрхийн хугацаа сэргээх хүсэлтийг шүүхэд гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа шүүхийн шийдвэрт эсрэг дүгнэлт гаргасан гэж гомдолд дурдсан. Энэ талаарх захирамжийг танилцуулахдаа хүсэлтийн агуулгыг шүүх хуралдааны явцад ярьж дүгнүүлэх боломжтой гэдгийг тайлбарласан, энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Иймд анх гаргасан захирамжийн эсрэг шийдвэр гаргасан гэх гомдол үндэслэлгүй.

8.2. Төлбөртэй холбоотой анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй гэх агуулгыг гомдолд дурдсан. Энэ талаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэлтэй зөв дүгнэсэн гэж үзэж байна. ******* өөрөөс нь авсан гэрчийн мэдүүлгийг үндэслэж талийгаач ******* болон ******* нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх нь хууль зүйн хувьд боломжгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн. ******* төлөх байсан гэх төлбөрийн тухайд хэрэгт авагдсан баримтын хүрээнд анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Энэ талаар тээвэрт явах үед урьдчилгаа зардал өгсөн гэх боловч уг үйл баримт тогтоогдоогүй. Мөн 12,000,000 төгрөгийг талийгаач *******ид зээлүүлсэн гэж хариуцагч өөрөө тайлбарладаг боловч энэ үйл баримт нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Эсрэгээрээ талийгаачийн өмчлөлийн орон сууцыг худалдсан мөнгийг аас хариуцагч *******ы данс руу шилжүүлсэн. Энэ төлбөртэй холбоотойгоор дээр дурдсан 12,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэх үйл баримт харагддаг. Түүнээс тухайн 12,000,000 төгрөгийг зээлдүүлсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй учраас анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэсэн. -д буяны ажилд зориулан 6,900,000 төгрөг зарцуулсан гэх боловч нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг үндэслэж тайлбарласан, талийгаачийн эд хөрөнгийг зайлшгүй зарж, борлуулсны дараа буяны ажлыг явуулах шаардлагатай байсан гэх нөхцөл байдал нь хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгддэг. Учир нь хариуцагчийн дансны хуулгаар буяны ажилд хандивын орлогууд нэлээдгүй их орсон бөгөөд буяны ажилд нь зарцуулагдсан үйл баримтыг талууд бүгд мэддэг. Гэтэл талийгаачийн эд хөрөнгийг зайлшгүй зарж борлуулж, буяны ажлыг явуулах шаардлагатай байсан учраас зарцуулсан гэх тайлбарыг анхан шатны шүүх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь зөв. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан Волво /Volvo/ маркийн, ******* улсын дугаартай том оврын автомашин болон ******* улсын дугаартай чиргүүлийн үнэ 80,000,000 төгрөгөөс ногдох хэсэгт өгөөгүй үлдсэн 20,000,000 төгрөг, Тоёота прадо-150 маркийн улсын дугаартай автомашины үнэ 60,000,000 төгрөгөөс ногдох хэсэгт 30,000,000 төгрөг нийт 50,000,000 төгрөг гаргуулах, *******ийн хэрэглэж байсан дээл, бүс, гитар, хөөргийг өвлөх эрхтэй болохыг тогтоолгож, хууль бус эзэмшлээс гаргуулах, , хороо, орон сууц, мөн хороо Орчлон хороолол, 46 дугаар байр орон сууцнуудаас ногдох хэсгийг өвлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь *******ийн хэрэглэж байсан дээл, бүсийг өвлөх эрхтэй болохыг тогтоолгож, хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. Өвлүүлэгч ******* нь 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр нас барсан. /1хх-ийн 9 дүгээр тал/

3.2. *******, ******* нарын дундаас 2009 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүү ******* төрсөн, хариуцагч ******* нь нас барагч *******ийн төрсөн дүү байна. /1хх-8, 10, 66 дугаар тал/

3.3. *******ийн өмчлөлд Сонгинохайрхан дүүргийн хороо ******* од байршилтай, 53.7 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууц бүртгэлтэй, мөн Волво маркийн, ******* улсын дугаартай, том оврын автомашин, ******* улсын дугаартай чиргүүл, Тоёота прадо-150 маркийн, улсын дугаартай автомашин байсан. /1хх-142 дугаар тал/

3.4. Түүнчлэн, өвлүүлэгч ******* нь *******-тай байгуулсан 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээгээр 25,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатайгаар, жилийн 24 хувийн хүүтэй зээлсэн, уг зээлийн төлбөрт өвлүүлэгчийг нас барснаас хойш 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 26,788,789.95 төгрөгийг хариуцагч төлсөн. /1хх-145-164 дүгээр тал/

Мөн *******ийн зээлийн төлбөрт капитал -д 61,367,680 төгрөг, -д 2,106,337 төгрөгийг тус тус хариуцагч ******* төлсөн. /1хх-ийн 48, 61 дүгээр тал/

3.5. Талууд дээрх үйл баримтад маргаагүй, харин өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээ, өвөөс хасагдах зардал болон нэг автомашины үнэлгээний асуудлаар маргасан.

4. Өвлүүлэгч ******* нас барснаар Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт зааснаар өв нээгдсэн.

4.1. *******ыг нас барагч *******ийн хууль ёсны өвлөгч гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт нийцсэн. Энэ асуудлаар талуудын хэн аль нь маргаагүй.

******* нь өвлүүлэгч *******ийг нас барах хүртэл хамт амьдарч байгаагүй тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт зааснаар өвлүүлэгчийг нас барснаас хойш нэг жилийн дотор өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг нотариатчид гаргах байсан ба тэрээр энэ журмыг хэрэгжүүлээгүй боловч тухайн хугацаанд маргаж буй өвийн асуудлаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргаж байсныг анхан шатны шүүх харгалзан үзэж мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.4 дэх хэсэгт зааснаар өв хүлээн авах хугацааг сунгах үндэслэлтэй гэж дүгнэснийг буруутгахгүй.

4.2. Өвлүүлэгч ******* нь ******* гэх хүүтэй талаар талууд маргаагүй, тэрээр Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт заасан хууль ёсны өвлөгч байна.

4.3. Хариуцагч ******* нь Иргэний мөн хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2 дахь хэсэгт заасан өвлөгч боловч мөн хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт заасан өвлөгч нар байгаа тохиолдолд түүнд өв нээгдэхгүй.

5. Хариуцагч ******* нь *******ийн өмч буюу өвлөгдөх эд хөрөнгө болох волво маркийн, ******* улсын дугаартай том оврын автомашин, ******* улсын дугаартай чиргүүл, тоёота прадо-150 маркийн улсын дугаартай автомашиныг тус тус бусдад худалдсан талаар талууд маргаагүй.

5.1. *******ийн өмчлөлийн эд хөрөнгийг түүний өвлөгч нар захиран зарцуулах эрхтэй байхад хариуцагч ******* нь захиран зарцуулсан байх тул уг хөрөнгийг захиран зарцуулснаас олох орлогыг өвлөгч болох ******* Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1. дэх хэсэгт заасраар өөрт учирсан хохиролд тооцож шаардах эрхтэй.

Түүнээс гадна өвлөгч ******* уг автомашинуудыг өвлөх талаар хүсэл зоригийг илэрхийлсэн талаар хэрэгт баримт байхгүй байгаа болон нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө тодорхойлох эрхийн хүрээнд өөрт ногдох хэсгийг гаргуулахаар шаардлага гаргасан хэмжээнд шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

5.2. Волво маркийн, ******* улсын дугаартай том оврын автомашин, ******* улсын дугаартай чиргүүлийг 80,000,000 төгрөгөөр худалдсан гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч тал эсэргүүцээгүй байх тул автомашины үнийг дээрх үнээр шүүх тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт нийцнэ.

Харин тоёота прадо-150 маркийн улсын дугаартай автомашины үнийг нэхэмжлэгч 138,000,000 төгрөгөөр тодорхойлсон боловч баримтаар нотлоогүй гэж шүүх дүгнэж, хариуцагчийн тайлбарт дурдсан 98,000,000 төгрөгөөр үнийг тогтоосон нь нотлох үүргийн зарчмыг зөрчөөгүй, энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй.

Иймд дээрх автомашинуудын үнэ болох нийт 178,000,000 төгрөгөөс өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүрэг болон өвлөгдөх эд хөрөнгөөс хасах зардлыг дараах байдлаар тооцож, нэхэмжлэгчид ногдох хэсгийг 20,518,591 төгрөгөөр тодорхойлж, хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэв. Үүнд:

Хариуцагчийн *******-д зээлийн төлбөрт төлсөн 26,788,789.95 төгрөгийг нэхэмжлэгч нь *******ийн гүйцэтгэх үүрэг биш, уг зээлийг хариуцагч авсан гэж тайлбарласан боловч уг зээлийн төлбөрийг хариуцагч төлсөн нь тухайн зээлийг түүнийг авсан гэж дүгнэх үндэслэл болохгүйгээс гадна энэ талаарх тайлбараа нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй байна. Иймд дээрх зээлийн төлбөрийг өвлүүлэгчийн гүйцэтгэх үүрэгт тооцсон шүүхийн дүгнэлт нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчөөгүй.

Түүнчлэн, ******* нь зээлийн төлбөрт капитал -д 61,367,680 төгрөг, -д 2,106,336 төгрөг төлөх үүрэгтэй, уг төлбөрийг хариуцагч төлсөн нь тогтоогдсон, эдгээр төлбөрийг өвлүүлэгчийн гүйцэтгэх үүрэгт тооцох асуудлаар нэхэмжлэгч маргаагүй байна.

Хэргийн 1хх-ийн 234 дүгээр талд авагдсан баримтаар *******ийн буяны үйчилгээний төлбөрт 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр -д 6,700,000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байх тул уг төлбөрийг өвлөгч нарт ногдох хөрөнгөөс хасаж тооцох нь Иргэний хуулийн 530 дугаар зүйлийн 530.2.1 дэх хэсэгт нийцнэ. Өөрөөр хэлбэл дээрх зардал нь өв хүлээн аваагүй этгээд буюу хариуцагчаас гарах үндэслэлгүй тул энэ талаарх шүүхийн дүгнэлт алдаатай болсон.

Хариуцагчийн хүсэлтээр *******жав, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан, тэд *******оос авлагатай гэж мэдүүлсэн боловч гэрч *******жавын мэдүүлэгт дурдсан хугацааны дансны хуулга хэрэгт авагдаагүй, хэргийн 1хх-135-139 дүгээр талд авагдсан *******ын дансны хуулгаар 7,000,000 төгрөгийг *******ид шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй буюу гэрч нарын мэдүүлэг өөр бусад баримтаар давхар нотлогдоогүй нөхцөлд эргэлзээгүйгээр маргаж буй үйл баримтыг нотолсон баримт гэж үзэхэд хангалтгүй байх тул тэдний мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй талаар шүүх зөв дүгнэжээ. Мөн хариуцагчаас ******* 6,000,000 төгрөг, *******ад 7,000,000 төгрөгийг шилжүүлснийг *******ийн гүйцэтгэх үүрэг гэж дүгнэх үндэслэл болохгүй. /1хх-168-169, 178-179/

Иймд дээрх 13,000,000 төгрөгийг өвлүүлэгчийн гүйцэтгэх үүрэгт тооцох үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцсэн.

Мөн хариуцагчаас *******ийг автомашин худалдан авахад нь зориулж зээлсэн гэх 12,500,000 төгрөгийг түүний гүйцэтгэх үүрэгт тооцох үндэслэл тогтоогдсонгүй. Учир нь хэрэгт авагдсан баримтаар хариуцагчаас *******ийн дансанд 2023 оны 5 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд 12,500,000 төгрөг шилжүүлсэн /1хх-130-132/ үйл баримт тогтоогдсон боловч мөнгөн шилжүүлэг бүрийг зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж дүгнэх үндэслэл болохгүй бөгөөд зээлийн харилцаа үүсгэх хүсэл зориг илэрхийлэгдсэн болохыг хариуцагч нотлох үүрэгтэй. Энэ талаар хэрэгт өөр баримт авагдаагүй байх тул дээрх мөнгөн шилжүүлгийг өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүрэг гэж дүгнэхгүй.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл 2 автомашины үнэ 178,000,000 төгрөгөөс зээлийн төлбөрт нийт 90,262,817 төгрөг, буяны үйлчилгээний төлбөр 6,700,000 төгрөг нийт 96,962,817 төгрөгийг хасахад 81,037,183 төгрөг, үүнийг хууль ёсны 2 өвлөгчид адил хэмжээгээр хуваасан 40,518,591 төгрөгөөс нэхэмжлэгчид өмнө өгсөн 20,000,000 төгрөгийг хасаж, 20,518,591 төгрөг ногдож байна.

6. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 20,518,591 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.    

7. Сонгинохайрхан дүүргийн хороо 46 дугаар байр од байршилтай, 53.7 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй орон сууц өвлүүлэгч *******ийн өмчлөлд бүртгэлтэй /1хх-142/ байх бөгөөд уг орон сууцыг *******ы өвлөх хүсэлтийг үндэслэн түүнд өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байх тул энэ орон сууцны хувьд ******* хариуцах этгээд биш байна. Иймд шүүх дээрх орон сууцны 50 хувийг нэхэмжлэгч өвлөх эрхтэй болохыг тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл муутай болсныг залруулж, холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

8. Харин хариуцагчийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн хороо од байршилтай, 18 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй нэг өрөө орон сууцнаас ногдох хэсэг болон өвлөгдвөл зохих хөрөнгө гэх хөөргийг өвлөх эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул талуудын зарчимд үндэслэн энэ талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийхгүй.

9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хариуцагчийн гаргасан дараах гомдлыг хангахгүй орхино.

9.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс өв хүлээн авах хугацааг сунгах хүсэлт гаргасныг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШЗ2024/23359 дугаартай шүүгчийн захирамжаар хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн зохицуулалтыг зөв тайлбарласан байна. Иймд шүүх өв хүлээн авах хугацааг сунгах хүсэлтийг хангахаас татгалзсан шийдвэрийнхээ эсрэг дүгнэлт хийж процессын ноцтой зөрчил гаргасан гэх агуулга бүхий хариуцагчийн гомдол хангагдахгүй.

10. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2024/05363 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 20,518,591 төгрөг болон гитар хөгжим гаргуулан нэхэмжлэгч *******од олгож, нэхэмжлэлээс үлдэх 29,481,409 төгрөг болон хөөрөг гаргуулах, Сонгинохайрхан дүүргийн хороо од байршилтай, 18 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй нэг өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн хороо 46 дугаар байр од байршилтай, 53.7 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй орон сууцнаас ногдох хэсгийг тус тус өвлөх эрхтэй болохыг тогтоолгох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нь *******д холбогдох дээл, бүс өвлөх эрхтэй болохыг тогтоолгож, хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 548,350 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 260,542 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 , 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 347,500 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас төлсөн 347,493 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 зүйлийн 119.2 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЗОЛЗАЯА

  ШҮҮГЧИД  БАЯСГАЛАН

ГАНДИЙМ