| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2019/0148/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/154 |
| Огноо | 2019-06-10 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2019/ШЦТ/154
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхбаяраар хөтлүүлж
Улсын яллагч: Н.Цогтбаяр
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Д.Насанжаргал
Шүүгдэгч: Б.У, М.Мнарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хар морьт овгийн Мөнгөнхөлөгийн Мөнгөнхуяг, Гал овгийн Батболдын У нарт холбогдох 1912001960138 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Г овгийн Б У /РД: /
Шүүгдэгч: , Х овгийн М М /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.У, М.М нар нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн гэх газраас хохирогч Ж.Э 6 тооны адууг бүлэглэн хулгайлж, 3.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Ж.Э өгсөн: ...2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр манай халиун азаргатай 6 тооны адуу Залаа гэх газарт байсан. 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс хойш манай халиун азаргатай адуу харагдахгүй болсон. Тэгээд би 2019 оны 02 дугаар сарын 26-наас 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүртэл адуугаа хайж халиун морьт гэх газар буюу уулын хяраар хоёр өдөр Хануй голын хойд урд талаар явсан боловч манай адуу байхгүй байсан. 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр адуугаа хайж яваад баруун цүүрийн голоос 5 гүүгээ олсон, гүүнүүдээ тэндээ орхиод азаргаа хайхаар Хануй голын зүгт явж байтал халиун азарга маань их зүдэрсэн буюу гэдэсээ авч их хөөгдөж хөлс нь гарсан байдалтай байж байсан. Тэгээд би азарагаа тууж баруун цүүрийн гол руу аваачиж гүүнүүдтэйгээ нийлүүлээд орхисон. Тухайн үед манай гүүнүүүдээсээ азарга 8 км зайтай байсан. Миний адуунууд байсан газар айл байхгүй байсан. Миний халиун азаргатай адуу тоо толгойн бүрэн байсан. Их хөөгдөж зүдэрсэн байдалтай хөлс нь гарч хатсан харагдсан. Би халиун азарга зүүн цуулбар имтэй соёолон үрээгээ 800.000 төгрөгөөр, буурал гүү зөв цуулбар имтэй хавчиг гүүгээ 600.000 төгрөгөөр, хээр гүү зөв чих цуулбар имтэй нас нийлсэн гүүгээ 600.000 төгрөгөөр, хээр байдас зөв чих цуулбар имтэй хязаалан насны гүүгээ 400.000 төгрөгөөр, шаар цагаан хонгор даага зөв чих цуулбар имтэй гүүгээ 300.000 төгрөгөөр, хар гүү зөв чих цуулбар имтэй нас нийлсэн гүүгээ 600.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Миний энэ 6 тооны адуунууд бол унаган адуу хурдан удам угшил байхгүй. Намайг адуугаа алдсан талаар миний дүү Батсайхан мэднэ. Уг адуунуудыг ирж хайхад надтай хамт явсан. Алдсан адуугаа хайхдаа бензин тос хийсэн 150.000 төгрөгийн зардлыг надад өгсөн, өөр нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 хуу/
Гэрч Х.Б өгсөн... Би У, Мхоёрын үйлдсэн гэмт хэргийн талаар мэдэхгүй. Манай хүү У Архангай аймгийн Чулуут сум руу хадамындаа очиж золгохоор 2019 оны 02 дугаар сарын 17-нд яваад 7-8 хоноод 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны үед ирсэн. Тэр үед би хонио хараад гэрээсээ холдож чадахгүй байсан. Адуу тууж ирсэн талаар нь мэдээгүй. У Чулуутаас ирэх үед хулгайн гэмт хэрэг үйлдэж 6 тооны адуу тууж ирээд хаваржааны байрандаа хашиж халиун зүсмийн азарга барьж авч хоёр хоног аргамжсан. Тэгээд тавьж явуулсан гэж өөрөө ярьж байсан. Би Мөнгөнхуягтай хамт явсаныг мэдээгүй, гэрээсээ ганцаараа явна гээд гараад явсан. Миний хүүхэд У бол хүнтэй эвсэг томоотой үг цөөнтэй хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуу/
Гэрч Ч.А өгсөн: ... У манайд 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр М-тай ирсэн. Манайд долоогоос найм хоноод 2019 оны 02 дугаар сарын 24, 25-ны үеэр М Эрдэнэмандал сум руу буцсан. Тэгээд дараа нь надад гэртээ ирчихлээ гэж утсаар холбогдож хэлсэн. Би хүүхдийн хамт 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Эрдэнэмандал суманд ирэхэд манай хадам аав Б-х хаваржааны байранд дээр буусан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 хуу/
Гэрч Т.Д өгсөн.... 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Хануйн голын урд М-тай үрээ засаж байхад Мнадад би У ахтай Чулуут яваад ирэхдээ замаасаа 6 тооны адуу туугаад ирсэн. У ах дээш нь туугаад аваад явсан азаргыг нь гаднаа барьж аргамжсан, бусад адууг нь Б ахын хонгор азаргны адуу руу хийсэн байгаа гэж ярьж байсан. Тэгээд үрээ засаж байсан болохоор тухтай ярилцаж чадаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 хуу/
Гэрч Ж.М өгсөн:... Манай хүүхэд У нь 2019 оны 02 дугаар сарын 17-ны үеэр хадамындаа очиж шинэлэхээр явсан. Тэндээ 6-7 хоноод буцаж ирэх үедээ М хамт Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул багаас 6 тооны адуу хулгай хийж ирсэнийг цагдаа нар очисны дараа Уаас асуухад 6 тооны адуу тууж ирсэн тухайгаа ярьсан. Чи яагаад хулгай хийж байгаа гэхэд би мэдэхгүй гээд байсан. Би М-тай хамт явсаныг мэдээгүй. Гэрээсээ ганцаараа явна гээд гараад явсан. Миний хүүхэд У бол хүнтэй эвсэг томоотой үг цөөнтэй хүн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 хуу/
Гэрч Д.М өгсөн:..2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр отрын гэртээ ирэхэд М-ыг У Чулуут сум орж хүнтэй танилцуулна гээд аваад явсан байсан. Тэгээд 7-8 хоноод ирэх үеэр адуу тууж ирсэн талаар юм мэдэгдээгүй. Тэрнээс хойш цагдаа нар очоод У, Мхоёрыг адуу тууж ирсэн талаар нь мэдсэн. Би М утсаар ярихад би Утай хамт 6 тооны адуу Эрдэнэ-Уул багаас тууж ирсэн гэж хэлсэн бөгөөд У ах л мэдэх байх гэж ярьсан. Миний том хүү Мнь төлөв даруу үг цөөтэй хүнд тусархуу хүүхэд байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 хуу/
Гэрч Ж.Б өгсөн:.. Манайх Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул багийн Бунхан гэх газар нутагладаг. 2019 оны 02 сарын сүүлээр миний төрсөн ах болох Э 6 тооны адуу алга болчихлоо гээд надтай хамт нэг өдөр хайж явсан. Бид хоёр баруун цүүрийн их, халиун морьт, Цалуугийн даваа гэх газраар хайж яваад олоогүй. Тэгээд Э ах маргаашнаас нь ганцаараа Хануй бригад мөн Бөөрөг, Цагаан чулуут гэх газраар хайгаад олдсонгүй гэж байсан. 2019 оны 03 сарын ихээр миний төрсөн ах Э нөгөө 6 тооны адуугаа олчихлоо, манай адуу бүрэн байна гэж ярьж байсан. Э ах энэ 6 тооны адууг алдсан үеэс эхлээд олдох хүртэл байнга хайж явсан. Э ахын алдсан адуунууд зүс им тамгаараа халиун азрага, хар гүү, буурал гүү, хээр гүү, хээр байдас, өсгий цагаан, хонгор даага гэсэн 6 тооны адуу байсан. Энэ адуунууд бүгд зөв чих цуулбар имтэй тамгагүй адуунууд байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 хуу/
М.М яллагдагчаар өгсөн:...миний үйлдэл тохирч байна, хулгайн хэрэг хийсэн нь миний буруу, буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 65-67 хуу/
Б.Уын яллагдагчаар өгсөн:..миний үйлдэл тохирч байна, ямар нэгэн тайлбар байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 69-72 хуу/
Үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4 хуу, 8 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7 хуу, 9-10 хуу/
Хас үнэлгээ ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 47 дугаартай үнэлгээний дүгнэлт /хх-ийн 17 хуу/
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 21-22 хуу/
М.М иргэний үнэмлэхний хуулбар, үнэмлэхний лавлагаа /хх-ийн 57 хуу, 88 хуу/
Б.Уын иргэний үнэмлэхний хуулбар, үнэмлэхний лавлагаа /хх-ийн 58 хуу, 77 хуу/
Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 80 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 хуу, 92 хуу/
Малын А дансны хуулбар /хх-ийн 82-84 хуу, 86-87 хуу/
Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 85 хуу/
Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 91 хуу/
Оролцогч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 98-100 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.У, М.Мнарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул баг, Залаа гэх газраас хохирогч Ж.Э нь 6 тооны адуугаа хулгайд алдсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Б.У, М.Мнар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Ж.Э өгсөн: ...2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр манай халиун азаргатай 6 тооны адуу Залаа гэх газарт байсан. 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс хойш манай халиун азаргатай адуу харагдахгүй болсон. Тэгээд би 2019 оны 02 дугаар сарын 26-наас 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүртэл адуугаа хайж халиун морьт гэх газар буюу уулын хяраар хоёр өдөр Хануй голын хойд урд талаар явсан боловч манай адуу байхгүй байсан. 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр адуугаа хайж яваад баруун цүүрийн голоос 5 гүүгээ олсон, гүүнүүдээ тэндээ орхиод азаргаа хайхаар Хануй голын зүгт явж байтал халиун азарга маань их зүдэрсэн буюу гэдэсээ авч их хөөгдөж хөлс нь гарсан байдалтай байж байсан. Тэгээд би азарагаа тууж баруун цүүрийн гол руу аваачиж гүүнүүдтэйгээ нийлүүлээд орхисон...гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 хуу/
Гэрч Х.Б өгсөн... У Чулуутаас ирэх үед хулгайн гэмт хэрэг үйлдэж 6 тооны адуу тууж ирээд хаваржааны байрандаа хашиж халиун зүсмийн азарга барьж авч хоёр хоног аргамжсан. Тэгээд тавьж явуулсан гэж өөрөө ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуу/
Гэрч Т.Д өгсөн.... 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Хануйн голын урд Мөнгөнхуягтай үрээ засаж байхад Мнадад би У ахтай Чулуут яваад ирэхдээ замаасаа 6 тооны адуу туугаад ирсэн. У ах дээш нь туугаад аваад явсан азаргыг нь гаднаа барьж аргамжсан, бусад адууг нь Баяраа ахын хонгор азаргны адуу руу хийсэн байгаа гэж ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 хуу/
Гэрч Ж.М өгсөн:... Манай хүүхэд У нь 2019 оны 02 дугаар сарын 17-ны үеэр хадамындаа очиж шинэлэхээр явсан. Тэндээ 6-7 хоноод буцаж ирэх үедээ М хамт Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул багаас 6 тооны адуу хулгай хийж ирсэнийг цагдаа нар очисны дараа Уаас асуухад 6 тооны адуу тууж ирсэн тухайгаа ярьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 хуу/
Гэрч Д.Мн өгсөн:..2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр отрын гэртээ ирэхэд Мөнгөнхуягыг У Чулуут сум орж хүнтэй танилцуулна гээд аваад явсан байсан. Тэгээд 7-8 хоноод ирэх үеэр адуу тууж ирсэн талаар юм мэдэгдээгүй. Тэрнээс хойш цагдаа нар очоод У, Мхоёрыг адуу тууж ирсэн талаар нь мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 хуу/, гэрэл зургийн үзүүлэлт, үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас Б.У, М.М нарын бүлэглэж, бусдын малыг хулгайлсан үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч Б.У, М.М нарыг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул баг, Залаа гэх газраас хохирогч Ж.Э 6 тооны адууг бүлэглэн хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Эад 3.300.000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Б.У, М.Мнар нь мөрдөн байцаалтын үед гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн талаар мэдүүлэг өгсөн, хохирогч Ж.Э нь мэдүүлэг өгөхдөө нэхэмжлэх зүйлгүй талаар дурдсан, хавтаст хэргийн материалтай танилцах үедээ “гомдол санал байхгүй, хохирол төлбөрөө авсан” гэсэн / хх-ийн 100 хуу/ байх тул шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.У, М.Мнар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гэмт хэргийг үйлдэхдээ гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.У, М.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 22 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.У, М.М нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг хурааж, улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овгийн Б У, Хар морьт овгийн М М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уыг 350 /гурван зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч М.Мөнгөнхуягийг 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Ут оногдуулсан 350 /гурван зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг, шүүгдэгч М.М оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх Хот тохижилт, төлөвлөлт, нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У, М.Мнар нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У, М.Мнар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 22 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.У, М.Мнараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг хурааж, улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У, М.Мнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүэй.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У, М.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ