Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 00344

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн би, Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багийн Хялганат тосгоны Дан 66-02 тоотод оршин суух, Авга тайж овогт Хишигсүрэнгийн Тодгэрэл /РД:ГН78120206/, тус хаягт оршин суух Бэлсэг овогт Гаваадоржийн Батсүх /РД:ГН71081015/ нарт холбогдохүндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 4388421 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00406/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банкны Булган аймаг дахь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Х.Тодгэрэл, Г.Батсүх нар нь Булган аймгийн Төрийн банкны Хялганат тооцооны төвөөс 2014 оны 10 дугаарсарын 16-ны өдөр 1217-83062 тоот зээлийн гэрээ байгуулан 5790000 төгрөгийг жилийн 21.6%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай, сар бүр төлөх нөхцөлтэйгээр гэрээт цалингийн зээл авсан бөгөөд зээлээ төлөлгүй 158 хоног хугацаа хэтрүүлэн зээлийн гэрээний 3.2.3 заалтыг зөрчиж гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Төрийн банкны зүгээс зээлийг төлүүлэх талаар удаа дараа шаардсан боловч огт төлбөр хийгээгүй байна. Иймд үндсэн зээл 3932354.38, хүү 447937.64 төгрөг, торгуулийн хүүгийн төлбөр 8129.65 төгрөг, нийт 4388421.67 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Төрийн банкны Булган аймаг дахь салбар нь Х.Тодгэрэл, Г.Батсүх нарт холбогдуулан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 4388421 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Доржзовд миний бие нь хариуцагч Х.Тодгэрэл, Г.Батсүх нартай харилцан тохиролцож дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд: Төрийн банкны нэхэмжилсэн 4388421 төгрөгөөс 1963742 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор, үлдэгдэл 2424678 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 242467 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 242467 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 242467 төгрөг,2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 242467 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 242467 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 242467 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 242467 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 242467 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 242467 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 242467 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:

Төрийн банкны Булган аймаг дахь салбар нь Х.Тодгэрэл, Г.Батсүх нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 4388421 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Доржзовд, хариуцагч Х.Тодгэрэл, Г.Батсүх нар нь харилцан тохиролцож үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 4388421 /дөрвөн сая гурван зуун наян найман мянга дөрвөн зуун хорин нэгэн/ төгрөгөөс 1963742 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор, үлдэгдэл 2424678 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 242467 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 242467 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 242467 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 242467 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 242467 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 242467 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 242467 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 242467 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 242467 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 242467 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Х.Тодгэрэл, Г.Батсүх нарт холбогдохнийт 4388421 /дөрвөн сая гурван зуун наян найман мянга дөрвөн зуун хорин нэгэн/ төгрөгөөс 1963742 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор, үлдэгдэл 2424678 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 242467 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 242467 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 242467 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 242467 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 242467 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 242467 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 242467 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 242467 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 242467 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 242467 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Булган аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 85165 /наян таван мянга нэг зуун жаран таван/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Х.Тодгэрэл, Г.Батсүх 42582 /дөчин хоёр мянга таван зуун наян хоёр/ төгрөг, Төрийн сангаас 42582 /дөчин хоёр мянга таван зуун наян хоёр/ төгрөгийг тус тусгаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Булган аймаг дахь салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН