Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2019/ШЦТ/151

 

                                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхбаяраар хөтлүүлж

Улсын яллагч: Б.Б

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.Э

Шүүгдэгч: Г.Э, Ж.П нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Г Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар   яллах    дүгнэлт    үйлдэж     ирүүлсэн   Я  овгийн ЖП нарт холбогдох 1812.......... дугаартай эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.  

 

  Шүүгдэгч: Б овгийн Г Э /РД:/ 

Шүүгдэгч: , Я овгийн Ж П /РД: /  

                   Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Г.Э нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн нутаг “Хэсэг модны Баахан булаг” нэртэй газраас зөвшөөрөлгүйгээр 2.7455 метр куб хэмжээтэй, 51 ширхэг хуурай шинэс мод бэлтгэж, 107.074 төгрөгийн хохирол учруулсан, 

Яллагдагч Ж.Пнь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр эрүүгийн 181200590 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг өгөхдөө Би Этэй хамт явж зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэсэн гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Эрүүгийн 1812005900156 дугаартай хэргээс мөрдөн байцаалтын үед: 

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Нөгсөн:...П, Э нар мод бэлтгэх зөвшөөрөл авахад нь би байгаагүй. Би жирэмсний амралттай байж байгаад 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилдаа орсон энэ талаар надад мэдэх зүйл байхгүй. П, Э нарын байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Байгаль орчинд учирсан хохирлыг төлчихвөл гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 хуу/ 

Гэрч Х.Б өгсөн:...2018 оны 10 дугаар сарын 24-ний орой 23 цаг өнгөрч байхад Цагаан давааны 13 дугаар гудамжинд эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байтал мод ачсан Бонго маркийн машин Цагаан давааны төв замаар урд зүг рүү явж байсан. Би машины бичиг баримтыг нь шалгах гээд эргүүлийн машины чанга яригчаар зогсохыг сануулахад зогсохгүй явсаар байгаад Цагаан давааны 32 дугаар гудамжинд ирж зогссон. Би очиж уулзаад тээврийн хэрэгслийн болон ачиж явсан модных нь бичиг баримтыг шалгахад тээврийн хэрэгслийн гэрчилгээ, мод бэлтгэх эрхийн бичиггүй байсан учраас саатуулаад маргааш нь илтгэх хуудас бичиж өгсөн юм... Би тухайн үед Ч хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан. Модны бичгийг шалгахад байхгүй байсан. Надад Чулуут сумаас явж байна гэж хэлсэн.  Модыг хэдүүлээ хаанаас бэлтгэсэн талаар асуугаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 58 хуу, 60-61 хуу/ 

            Гэрч С.Б өгсөн:...Би энэ автомашиныг 2015 онд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд байдаг Б гэх хүнд худалдаж байсан. Энэ автомашин одоо миний өмчлөлд байдаггүй. Бид 2 тухайн үедээ наймаагаа хийгээд тооцоогоо дуусгасан. Одоо ямар нэг төлбөр тооцооны асуудал байхгүй. Б нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 35 дугаар байрны 09 тоотод байдаг. Бнь машинаа зарсан гэж байх шиг байсан. ямар хүнд зарсныг нь мэдэхгүй. Тухайн үедээ Б худалдах худалдан авах гэрээ хийж чадаагүй.  Тэгж байгаад нэр дээрээ шилжүүлнэ гэж явж байгаад өнөөдрийг хүрчихсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 59 хуу/ 

Гэрч Л.Б өгсөн:... Би 26-16 УНЗ улсын дугаартай автомашиныг 3,4 жилийн өмнө Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багт оршин суух хаягтай хүргэн Эт худалдсан. Би хэдэн онд худалдсанаа яг тодорхой сайн санахгүй байна. Бид хоёрт төлбөр тооцооны асуудал байхгүй. Тухайн үедээ мөнгө төгрөгөөр авчихсан. Би автомашиныхаа шилжилт хөдөлгөөнийг хийлгэхээ мартсан байна...гэх мэдүүлэг /хх-ийн  62 хуу/ 

            Гэрч Б.М өгсөн: ...2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр П, Э хоёрын эхнэрүүд орж ирээд аймаг руу хөгшин ээждээ галын түлээ оруулж өгөх гэсэн юм зөвшөөрөл авах гэсэн юм гэхээр нь би модоо бэлдсэн юм уу гэсэн чинь бэлдсэн байгаа өнөө орой юм уу маргааш явна гэхээр нь би зөвшөөрөл дээрээ бэлтгэсэн хугацааг нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 24-ны өдөр тээвэрлэх хугацааг нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны хооронд гэж бичээд Халуун ус багийн Жаргалант, Ганга гэх газраас модоо бэлдээрэй бэлтгэх ёстой талбай нь шүү гэж хэлээд зөвшөөрлөө бичиж өгсөн. Би өрөөнөөсөө гарах гэж байтал дахиж орж ирээд 2 хоногийн өмнө зөвшөөрөлгүй мод ачиж аймаг орж байгаад цагдаад баригдсан юм гэж П эхнэр хэлэхээр нь тэгвэл наадах чинь хууль бусаар бэлтгэсэн мод тээвэрлэсэн юм чинь хуулийн дагуу хариуцлагаа хүлээ наад зөвшөөрлөөрөө модоо бэлтгээд аймаг руу модоо тээвэрлээд яв гэж хэлээд гаргасан. Аймгийн Ойн ангийн шаардлагаар Халуун ус багийн Жаргалант, Ганга гэх газруудад Ой ангиас мэргэжилтнүүд ирж мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийсэн болохоор тэр талбайгаас мод бэлтгэж өөр газар руу тээвэрлэх шаардлагатай гэсэн учраас би зөвшөөрөл дээрээ газрын дугаарыг нь 29.6 гэж бичсэн. 2018 оны 05 дугаар сард Ой ангиас ирж тусгаарлалт хийсэн. Бонго портер маркийн ачдаг жишгээр 4 куб метр мод бэлтгэх зөвшөөрөл өгөөд 10.660 төгрөгийн хураамж авсан. Надад зөвшөөрөл авахаасаа өмнө хууль бусаар мод тээвэрлэж яваад баригдсан талаараа хэлээгүй, зөвшөөрөл бичүүлж аваад эргэж орж ирээд надад баригдсан талаараа хэлсэн... Э, П нарын эхнэрүүд над дээр орж ирээд модны эрхийн бичиг авъя гэж хэлсэн. Бичиг хийж өгөөд гаргасан чинь буцаж орж ирээд хулгайгаар мод оруулж байгаад баригдсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Надад гаднаа бэлтгэсэн байсан модноосоо аймаг руу оруулна гэж хэлээд бичиг авсан. Мод бэлтгэх эрхийн бичиг дээр бэлтгэх хугацааг бичихгүй үлдээхээр зөрчил болж харагдаад байдаг учраас би эрхийн бичиг дээр нь бэлтгэсэн хугацааг нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд гэж бичсэн. Тэр хоёр гарч явснаа эргэж орж ирээд модоо бэлтгээд аймаг орж яваад цагдаад баригдсан гэж хэлсэн. Зөвшөөрөлгүй модыг хэн хэн бэлтгэсэн талаар надад яриагүй. Би модоо эрхийн бичиггүйгээр бэлдсэн гэхээр хуулийн дагуу шийдүүл наад бичиг чинь нэгэнт эрхийн бичиггүйгээр бэлдсэн модонд чинь үйлчлэхгүй гэсэн. Тэгсэн настай ээж маань галын түлээгүй болчихсон, түрүүнд нь оруулсан модоо хураалгачихсан гээд байхаар нь наад эрхийн бичгээрээ заасан газраас модоо бэлтгээд оруулаа гэж хэлээд өөрийн ашиглаж байсан хуулийн номноос хуулийн заалтыг тайлбарлаж ойлгуулаад гаргасан. Эийн эхнэр нь тайлбарлаад ойлгохгүй, бичиг үсэг мэддэггүй бололтой хүн байсан. Тэгэхээр нь П нь эхнэр Т тайлбарлаж хэлээд гаргасан...гэх мэдүүлэг /хх-ийн 63-65 хуу, 66-67 хуу/ 

Гэрч Ж.Д өгсөн:...миний төрсөн дүү Пнь 2018 оны 10 дугаар сарын 24-нд Улаанбаатар хот яваад ирлээ гээд манайд хоносон. Бид шөнө унтаж байтал Э модтой машинтай явж байгаад хураалгачихлаа гэсээр орж ирсэн. Би бичгээ яасан юм бэ гэхэд мартчихсан байна гэж байсан. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ПЭ 2 нөгөө асуудлаараа цагдаагийн газар дээр очиж уулзана гээд гарсан. Би хот яваад ирлээ, хоночихоод маргааш Чулуут явна л гэж байсан. Би хэзээ хотруу явсан талаар нь лавлаж асуугаагүй. Пнамайг ажлаа тараад гэртээ ирэхэд манай гэрт ирчихсэн сууж байсан. Э нь шөнө унтаж байхад орж ирсэн. Тэр шөнө ПЭээс чи хэзээ модтой орж ирээд хураалгачихаж байгаа юм бэ гэж асууж байсан. Тэр үед Пнь Эийг модтой орж ирсэн талаар огт мэдээгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 хуу/ 

            Гэрч Г.Б өгсөн: ...2018 оны 10 дугаар сарын 20-ны үеэр Пах нь хонь гаргаад махыг нь Улаанбаатар хот руу зарахаар явсан байсан. Э ах нь Чулуут сумын Хайрхан багт гэр зуураа байсан. Э ах нь 2018 оны 10 дугаар сарын 20-ны үеэр /би яг хэдний өдөр байсныг яг тодорхой хэлж мэдэхгүй байна./ Чулуут сумын Хайрхан баг Баахан булаг гэдэг газраас үхэр тэргээр түлшний мод бэлтгээд гэрийнхээ гадаа буулгасан байсан. Тэр үеэр П ах нь Улаанбаатар хот руу явсан эзгүй байсан. Тэр модыг Э ах нь ганцаараа хоёр үхэр тэргээр гэрийн гаднаа авчирч буулгасан. Манай тэнд машин уул руу орох боломжгүй болохоор үхэр тэргээр уулнаас буулгаж ирдэг.  2018 оны 10 дугаар сарын 20-ны үеэр намайг малд яваад ирсэн чинь Э ах модоо ачаад явсан байсан. 26-16 УНЗ улсын дугаартай цэнхэр өнгийн протер маркийн машин нь Эийн ахын машин байгаа юм. Тэдний гэрийн гадна байнга байж байдаг юм. Э ахыг мод бэлтгэхээсээ өмнө эрхийн бичиг авсан эсэх талаар надад мэдэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 хуу/ 

Гэрч  Б.Ц өгсөн:..манай том охин Улаанбаатар хотод, хоёр дунд охин маань Чулуут сумын төвд сургуульд сурдаг юм. Би 2019 оны 10 дугаар сарын 24-ний өглөө үнээ сааж сүүгээ хөөрүүлчихээд сумын төв орж хүүхдүүдээ хоолны мах дөхүүлэхээр явах гэхэд нөхрийн дүү Д би таньтай хамт сумын төв явъя, Э гоожин аваад ир гэсэн гээд цуг явсан. Сумын төвд очоод захиргааны гадна байгаль хамгаалагч М гээд залуутай таараад мэндлээд гоожин өгч байгаа юу гэсэн өгч байгаа гэхээр нь дүүгээ оруулсан. Тэгээд Давчихлаа гээд гарч ирсэн. Бид хоёр сумын төвд байх гэрээрээ орчихоод буцаад гэртээ ирсэн. Бид хоёрыг ирсэнээс хойш оройхон тугал хашихаас өмнөх түлээ аччихсан явлаа гээд хөдөлсөн юм. Би 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр сум ороогүй, 24-ний өдөр сум орсон. Э цагдаад 2018 оны 10 дугаар сарын 24-ний орой баригдсан. Би тэр цагдаад баригддаг өдрийн нь өглөө нь сумын төв орсон. Маргааш өглөө нь Э чинь гоожингоо орхичихсон цагдаад баригдчихсан байна шүү дээ гээд үнээний зэлэн дээр надад Дярьсан. Мтой уулзаад мод бэлтгэх эрхийн бичгийг хэдэнд бэлтгэж, хэдэнд тээвэрлэхээр хэдний өдөр авсан талаар нь мэдэхгүй байна. Бичгээ бол 24-ний өдөр авсан. Э аймгийн төв рүү оруулсан модыг хэзээ хэнтэй хамт бэлтгэсэн талаар мэдэхгүй.  Бид мал хуй гээд завгүй байдаг болохоор тэрийг нь анзаараагүй. Сумын төвөөс ирдэг орой л яах аргагүй мод аччихсан байсан. Тухайн үед манай нөхөр хот руу мал мах аваад явчихсан байсан. Манай хотонд Э, Д бид гурваас өөр хүн байгаагүй. Надаас тийм зүйл асуугаагүй. Би гоожин авъя гэж хэлсэн. Бид хоёрыг захиргааны гадаа очоод зогссон чинь М явж байсан. Би мэндлээд П дүү гоожин авна гэнэ гоожин өгч байгаа юу гэсэн чинь М өгч байгаа гэсэн. Тэгээд би Д оруулчихсан...би 2018 оны 10 дугаар сарын 20-ны үеэр л Чулуут сумын төв рүү явсан бөгөөд энэ үед Д надтай хамт явсан юм. Би 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 25-ны өдрийн яг аль өдөр нь байсныг санахгүй байгаа юм. Д бид 2 хамт явж байгаад Захиргааны хажууд Мтой тааралдсан бөгөөд Дганцаараа явж Моос модны бичиг авсан. Би Д юу гэж бичиг авсан талаар асуутал манай нөхөр урд шөнө модтой аймаг орж байгаад цагдаад баригдсан. Тэгээд нөхөөд бичиг авчихлаа гэж хэлэхээр нь би Д хамт М руу буцаж ороод Э модтой аймаг руу урьд шөнө явж байгаад цагдаад баригдсан гэнэ нөхөж модны бичиг авч болдог юм уу гэж асуухад М хэлэхдээ тэгж болохгүй, наад бичгээрээ шинээр мод бэлдээд аваарай, хураагдсан модондоо хариуцлагаа хүлээх ёстой гэж зөвлөгөө өгч байсан. Би өмнө мэдүүлэг өгөхдөө 10 дугаар сарын 24-ний өдөр, 25-ны өдрийг холиод мэдүүлчихсэн юм шиг байна. Тэрнээс худлаа мэдүүлсэн зүйлгүй. Би өмнө мэдүүлэг өгөх үедээ он сар, өдрөө андуурсан байна. Би 2019 оны 05 дугаар сард анх мэдүүлэг өгсөн бөгөөд хэрэг болноос хойш 7 сар болсон байсан болохоор өдрөө андуураад хэлчихсэн байна.  Би худлаа мэдүүлэг өгөөгүй. Э мод ачаад гэрийнхээ  гаднаас хөдөлсөн бөгөөд тэр өдрийг нь Д бид хоёрыг сумын төвөөс ирсэн өдөр гэж андуурсан байна. Дараа нь бодоод байхад Э нь Д бид хоёрыг сумын төвөөс ирсэний өмнө өдөр мод ачаад машинтай явсан юм шиг байсан. Би андуурсан байна. Би 5 хоногийн өмнө мэдүүлэг өгсөн нь үнэн. Би мэдүүлэг өгчихөөд гэртээ хариад хүмүүстэй хэргийн талаар ярьтал 10 дугаар сарын 24, 25-ны өдрийг андуурч мэдүүлэг өгсөн талаараа мэдсэн. Би 10 дугаар сарын 24-ны өдөр, 25-ны өдрийг андуурч мэдүүлсэн байсан. Тэрнээс худал мэдүүлэг өгөөгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 72-73 хуу, 74-75 хуу/ 

            Гэрч Ж.Д өгсөн: ... Би Пахын эхнэр Ц эгчтэй хамт сумын төв ороод Ц эгч гадаа үлдээд би ойн байцаагчийн өрөө рүү ороод гоожин авсан. Би аймгийн төвд эгчдээ мод оруулах гэсэн юм гэсэн чинь хаанаас бэлтгэх гэж байгаа, хэзээ оруулах гэж байгаа юм гэхээр нь гэрийнхээ гаднаас ачна, өнөөдөр аймаг руу орно гэж хэлсэн. Э намайг сумын төвөөс бичиг аваад ирдэг орой нь модоо ачаад аймаг руу явсан юм. Э нь өмдөө сольж өмсөх үедээ сольсон өмднийхөө халаасанд үлдээчихсэн байсан. Би гоожин авахаар сум яваад Э ганцаараа үхэр тэргээр түлээнд явсан. Тухайн модоо Чулуут сумын Хайрхан баг Баахан булаг гэдэг газраас бэлдсэн. Манай урдхан талд 1 горхи гараад л байдаг. Э нь 2 үхэр тэргээр модонд явсан. Тухайн үед Пах хот руу явчихсан байсан. Э аймаг руу мод ачихдаа, уулнаас хийж ирсэн модон дээрээ гэрийн гадаа байсан модыг хамт ачсан...би одоо өмнө өгсөн мэдүүлгээ санахгүй байна. Би аймгийн нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасгийн хяналтанд байдаг бөгөөд унаж татдаг, мэдрэлийн өвчтэй байнга эм уудаг юм. Саяхан эмээ уусан болохоор унахгүй мэдүүлэг өгөх байх. Манай нөхөр Э над руу утсаар яриад модтой явж байгаад цагдаад баригдсан сумын төвийн байгаль хамгаалагчаас модны бичиг аваадах гэж хэлсэн болохоор би модны бичиг Цогзол эгчтэй хамт явж байгаад сумын төвөөс авсан. Тэгээд шөнө унтаж байхад Э ирээд модны бичгээ аваад өмдөө солиод буцаад явчихсан. Би унаж татдаг, юм мартдаг өвчтэй болохоор зарим зүйлээ марчихдаг юм. Э өмдөө сольж өмсөөд модны бичгээ аваад явсан. Хэзээ модны бичгээ авсан талаар нь санахгүй байна. Би одоо мэдүүлэг өгөхгүй. Би болсон зүйлийг сайн санахгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 78-79 хуу/ 

Гэрч Б.Чн өгсөн:... 2018 оны 10 дугаар сарын 24-ний орой 23 цагийн үед Б хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Цагаан давааны пост уруудаад мод ачсан 26-16 УНЗ улсын дугаартай автомашин орж ирсэн. Уг автомашиныг чанга яригчаар зогсохыг шаардахад зогсохгүй явсаар Халзангийн даваа руу өгсдөг гудамж руу ороод зогсохоор нь очиж бичиг баримтыг шалгахад мод тээвэрлэх эрхийн бичиггүй байсан. Тэгээд түр саатуулж илтгэх хуудас бичсэн юм. Автомашины кабинд жолооч ганцаараа байсан. Бичиг баримтыг нь шалгахад Э гэх хүн байсан юм. Тухайн үед хаанаас ачиж яваа болохыг тодруулахад Чулуут сумаас ачиж орж ирсэн гэсэн. Хэзээ хэнтэй бэлдсэн болохыг асуугаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 80-81 хуу/ 

            Гэрч Ж.Р өгсөн:...2018 оны 10 дугаар сарын 25-ны оройхон 17 цагийн багцаанд байх П эхнэр нь над дээр ирээд Эийг аймагт модтой явж байгаад баригдчихсан гэж байна. Багийн даргын тодорхойлолт явуулаадах гэсэн юм гэж хэлээд бичүүлээд аваад явсан.  Эийн эхнэр Д хамт явж байсан. Надаас тодорхойлолт хийлгэж яваад шууд сумын төв орно гээд яваад өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 82-83 хуу/

Г.Эийн гэрчээр өгсөн...Би 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын ойн байцаагч Моос түлээний мод бэлтгэх гоожин бичүүлж аваад Чулуут сумын Хайрхан баг Хэсэг модны Баахан булаг гэх газраас мод хийсэн. Би мод хийхдээ хадам ах П дагуулж явсан. Бид хоёр модоо хийчихээд 2018 оны 10 дугаар сарын 24-нд миний 2616 УНЗ улсын дугаартай Бонго жи 2 маркийн автомашинд ачаад аймгийн төв рүү орж ирж яваад Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан даваанд явж байгаад цагдаатай тааралдсан. Би тухайн үед мод бэлтгэх эрхийн бичгээ биедээ авч яваагүй байсан учраас эрхийн бичиггүй мод тээвэрлэсэн гээд түр саатуулсан. Би мод бэлтгэх эрхийн бичгээ Чулуут суманд байх гэрийн унинд хавчуулчихсан байсан. Наашаа гарахдаа авна гэж бодож байсан чинь мартаад гараад ирсэн байсан. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй. Мод бэлтгэхдээ унаж явсан автомашиныг 2015 онд Сэлэнгэ аймгийн Баярмаа гэх хүнээс худалдаж авсан. Гэхдээ шилжилт хөдөлгөөн хийлгээгүй байгаа. Би машины гэрчилгээгээ хаячихаад нөхөж авах гээд зарлуулчихсан байгаа юм. Би хадам ах П хамт явсан. Би галын түлээний мод бэлтгэж оруулж ирсэн. Манай эхнэрийн төрсөн эгч Д нь Архангай аймгийн Эрдэнэбулган суманд байдаг юм. Тухайн үед тэднийд галын түлээ дөхүүлж өгч байсан. Тэр модондоо тайралт хийх гэтэл хөрөөний бензин дуусчихаад тайралт хийж чадаагүй ороод ирсэн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 хуу/ 

Ж.П гэрчээр өгсөн:..2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын ойн байцаагчаас гоожин аваад Баахан булаг гэх газраас мод бэлтгэсэн. Бид бэлтгэсэн модоо 2018 оны 10 дугаар сарын 24-ний ачаад Архангай аймгийн төвд орж ирээд буулгах гэж байгаад цагдаад саатуулагдсан. Бид хоёр мод бэлтгэх эрхийн бичгээ Чулуут суманд орхичихсон байсан. Уг нь мэдэж байсан мартаад гараад ирчихсэн байсан юм. Мод бэлтгэхдээ Э бид хоёр л явсан, өөр хүн байгаагүй. Дээрх бэлтгэсэн модоо галын түлээний зориулалтаар бэлтгэсэн. Эийн хадамынд буулгах гэж байсан. Бид хоёр бэлтгэсэн модоо голоор нь тайраад л ачсан. Мод бэлтгэсэн гэх машин Эийн өөрийнх машин байгаа юм. Гэхдээ гэрчилгээ нь өөрийнх нь нэр дээр байдаггүй, гэрчилгээгээ үрэгдүүлчихсэн гэсэн… би өмнө нь хүргэн болох Этэй хамт мод бэлтгэсэн гэж худал мэдүүлэг өгчихсөн. Би 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот руу яваад мах зарчихаад аймагт ирээд Чулуут сум руу явах унаа олдохгүй эгчийнд хоёр хоносон. Би 2018 оны 10 дугаар сарын 24-ний шөнө 01 цагийн үед Цагаан давааны 32-23 тоотод төрсөн эгч болох Дн гэрт унтаж байтал гаднаас Э нь мод ачиж орж ирээд цагдаад баригдчихлаа гээд ороод ирсэн. Тэгээд орж ирээд унтаад өгсөн. Маргааш нь үүрээр Э нь сум руу машин хөлсөлж яваад гэрээсээ модны бичгээ авчихаад 10 цагийн үед буцаад аймаг дээр ирсэн. Тэгээд цагдаа дээр ирж уулзсан. Би тэр үед аймаг дээр байсан. Би өөрөөс нь асуухад Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн нутаг Баахан булаг гэх газраас бэлдсэн талаараа ярьсан. Яг хэдний өдөр бэлтгэсэн талаар нь мэдэхгүй байна. Намайг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр явах үед ямар ч мод бэлтгээгүй. Надтай хамт мал нядалсан. Би тэгээд махаа зарахаар Улаанбаатар хотруу явсан. Э мод бэлтгэх эрхийн бичиг авсан байсан талаар би мэдэхгүй. 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн нутаг Баахан булаг  гэх газраас Этэй хамт мод бэлтгээгүй талаар манай малчин Баяраа гэх залуу мэднэ. Мөн намайг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр аймагт байсан болохыг миний төрсөн эгч Дуламсүрэн мөн Дуламсүрэнгийн хажуу айлын хүн мөн гэрчилнэ...миний хамгийн эхэнд өгсөн мэдүүлэг худлаа байсан юм. Э нь мииий малыг хардаг малчин бас манай хүргэн хүн юм. Этэй би хамт мод бэлтгээгүй, модыг нь тээвэрлэж аймгийн төв рүү хамт яваагүй, цагдаад баригдах үед нь би байгаагүй. Би хамгийн анх мэдүүлэг өгөхдөө Эийг хурдан аймгийн төвөөс авч явж хөдөө гэр рүүгээ хариад малаа харуулах гээд худлаа мэдүүлчихсэн юм. Эийг бичиг үсэг мэдэхгүй хүн болохоор худлаа ярьчих байх, би хамт явсан гэж хэлээд аваад явчихъя гэж бодоод уг мэдүүлгийг өгсөн. Би олон малтай хүн болохоор малчингаа авч явж малаа харуулъя гэж бодоод худлаа мэдүүлэг өгчихсөн нь миний буруу болсон байна...гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 хуу, 52-54 хуу/

Ж.П яллагдагчаар өгсөн:...Би 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот явж мах оруулж зарчихаад 2018.10.24-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаан давааны 32-23 тоотод байх төрсөн эгч Д гэрт ирээд унтаж байтал Э модтой явж байгаад баригдчихлаа гэсээр орж ирсэн. Би Эийн хамт цагдаагийн газарт ирээд Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан баг Баахан булаг гэх газраас хамт явж мод бэлдсэн гэж худал мэдүүлэг өгсөн юм. Э нь манай малыг малладаг юм. Би Эийг малруугаа хурдан авч явах гээд хамт явсан гэж хэлээд мэдүүлэг өгчихсөн. Г.Э бичиг үсэг мэдэхгүй хүн байгаа юм. Би өөрөө тэгж мэдүүлсэн. Г.Э нь надаас хамт явсан гэж мэдүүлэхийг шаардсан гуйсан зүйл байхгүй. Намайг хот явсан хойгуур Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан баг Баахан булаг гэх газраас бэлдсэн гэсэн. Хэнтэй явсныг нь би мэдэхгүй...хоёр шар үхэр нь миний үхрүүд байгаа юм: Тэрэг нь Эийн өөрийнх нь тэрэг байгаа юм. Г.Эт өөрт нь шар үхэр байхгүй. Миний үхрүүд нь зөв талын чих үзүүрээсээ тайрхай, баруун зүүн талаасаа ухам имтэй нас нийлсэн шар үхрүүд байгаа юм. Би дээрхи 2 үхрүүдээ нийлүүлээд 600,000 төгрөгөөр үнэлж байгаа. Миний шар үхрүүд бие жижигтэй үхрүүд байгаа юм..гэх мэдүүлэг /хх-ийн 128-132 хуу, 133-134 хуу/

 

Г.Эийн яллагдагчаар өгсөн:...2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр

Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн Хэсэг модны Баахан булаг гэх газраас 2 үхэр тэргээр мод цагаалаад гэрийн гадна авчраад өөрийн өмчлөлийн 2616 УНЗ улсын дугаартай Бонго жи 2 маркийн автомашинаар аймагруу оруулж ирсэн. Тэгээд Цагаан давааны поструу орж ирж яваад цагдаад баригдсан. Би постон дээр цагдаа байхаар нь зогсох гэтэл гулгаа ихтэй байсан тул шууд зогсож болохгүй хурдаа сааруулж явж байгаад зогссон юм. Би тухайн үед эрхийн бичиггүй явсан тул цагдаа миний модтой машиныг түр саатуулсан. Маргааш нь гэрррүүгээ эрхийн бичиг захиад шөнө өөрөө очиж авч ирээд цагдаа дээр ирж мэдүүлэг өгсөн. Би уг нь гоожин авч байж мод бэлтгэх ёстой гэдгийг мэдэж байсан. Тухайн үед сумын төв орж чадаагүй юм. Би ганцаараа мод бэлтгээд аймагруу оруулж ирсэн. Би аймаг руу түлшний зориулалтаар оруулж ирсэн. Пнь мах бэлтгээд хот руу явчихсан байсан. Намайг аймаг дээр модтой явж байгаад баригддаг орой аймагт ирчихсэн байсан. Би өөрөө аваагүй, манай эхнэр Д, Пахын эхнэр Ц нар очиж авсан. Тэр 2 аймаг руу мод оруулах гэсэн юм гэж хэлээд авсан байсан. Би орой нь очиж аваад буцаад аймаг орж ирсэн...хоёр шар үхэр нь П байгаа юм. Харин нь 2 тэрэг нь миний тэрэг байгаа юм. Архангай аймгийн Чулуут сум Хайрхан баг Бүрд гэх газар байгаа. Миний уулнаас мод цагаалсан 2 тэрэг маань хоёулаа 14-тэй машины дугуйтай хуучин тэрэг байгаа юм.  Би 2 тэргээ нийлүүлээд 100,000 төгрөгөөр үнэлнэ…гэх мэдүүлэг /хх-ийн  140-143 хуу, 144-145 хуу/ 

 

Модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дүгнэлтэнд: Иргэн Г.Э зохих зөвшөөрөл, эрхийн бичиггүй мод бэлтгэж тээвэрлэсэн гэх үйлдэлд мод, модон материалын хэмжээ, экологи-эдийн засгийн үнэлгээ тогтоовол: Үүнд Иргэн Г.Э бэлтгэсэн хуурай шинэс мод нь нийт тоо  ширхэг 51 ширхэг, нийт шоометр 2.7455 м3  шоометр модыг бэлтгэжээ. 2.7455 м3 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны  394 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 сарын 13-ны өдрийн 325 тоот тушаалыг үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн 2-р муж шинэс /хуурай мод/ 39.000 төгрөг мод модон материалын ашиглалтын гарцын дагуу түлээ /хуурай/ 1.0 итгэлцүүрээр үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 107.074 төгрөгөөр тогтоогдлоо...гэх дүгнэлт /хх-ийн 89-90 хуу/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-13 хуу/ 

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14 хуу, 16-17 хуу, 21 хуу, 34-35 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15 хуу, 20 хуу, 32-33 хуу/

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 25-26 хуу, 30-32 хуу/

008957 дугаартай Мод бэлтгэх эрхийн бичиг олгох тасалбар /хх-ийн 84 хуу/

Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 85 хуу/

008956 дугаар, 008957 дугаар, 008958 дугаар, 008957 дугаартай Мод бэлтгэх эрхийн бичиг олгох тасалбарын хуулбар /хх-ийн 86-87 хуу/

Ж.П иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 151 хуу/

Г.Эийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 155 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 156-157 хуу/

Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 158 хуу/

Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2018 оны тооллого /хх-ийн 159-169 хуу/

Хавтаст хэргийн материалыг  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 171-172 хуу/ зэрэг болно. 

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Э, Ж.П нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно. 

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Э нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн нутаг Хэсэг модны Баахан булаг нэртэй газраас зөвшөөрөлгүйгээр 2.7455 метр куб хэмжээтэй, 51 ширхэг хуурай шинэс мод бэлтгэж, 107.074 төгрөгийн хохирол учруулсан, 

 шүүгдэгч Ж.Пнь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр эрүүгийн 181200590 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.   

 

Шүүгдэгч Г.Э нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн нутаг Хэсэг модны Баахан булаг нэртэй газраас зөвшөөрөлгүйгээр 2.7455 метр куб хэмжээтэй, 51 ширхэг хуурай шинэс мод бэлтгэсэн болох нь:

Гэрч Х.Б өгсөн:...2018 оны 10 дугаар сарын 24-ний орой 23 цаг өнгөрч байхад Цагаан давааны 13 дугаар гудамжинд эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байтал мод ачсан Бонго маркийн машин Цагаан давааны төв замаар урд зүг рүү явж байсан. Би машины бичиг баримтыг нь шалгах гээд эргүүлийн машины чанга яригчаар зогсохыг сануулахад зогсохгүй явсаар байгаад Цагаан давааны 32 дугаар гудамжинд ирж зогссон. Би очиж уулзаад тээврийн хэрэгслийн болон ачиж явсан модных нь бичиг баримтыг шалгахад тээврийн хэрэгслийн гэрчилгээ, мод бэлтгэх эрхийн бичиггүй байсан учраас саатуулаад маргааш нь илтгэх хуудас бичиж өгсөн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 58 хуу, 60-61 хуу/ 

Гэрч Ж.Д өгсөн:...миний төрсөн дүү Пнь 2018 оны 10 дугаар сарын 24-нд Улаанбаатар хот яваад ирлээ гээд манайд ирээд хоносон. Бид шөнө унтаж байтал Э модтой машинтай явж байгаад хураалгачихлаа гэсээр орж ирсэн. Би бичгээ яасан юм бэ гэхэд мартчихсан байна гэж байсан. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ПЭ 2 нөгөө асуудлаараа цагдаагийн газар дээр очиж уулзана гээд гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 хуу/ 

Гэрч Г.Б өгсөн: ... Э ах нь 2018 оны 10 дугаар сарын 20-ны үеэр /би яг хэдний өдөр байсныг яг тодорхой хэлж мэдэхгүй байна./ Чулуут сумын Хайрхан баг Баахан булаг гэдэг газраас үхэр тэргээр түлшний мод бэлтгээд гэрийнхээ гадаа буулгасан байсан…тэр модыг Э ах нь ганцаараа хоёр үхэр тэргээр гэрийн гаднаа авчирч буулгасан... гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 хуу/

Гэрч Б.Ч өгсөн:... 2018 оны 10 дугаар сарын 24-ний орой 23 цагийн үед Б-ы хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Цагаан давааны пост уруудаад мод ачсан 26-16 УНЗ улсын дугаартай автомашин орж ирсэн. Уг автомашиныг чанга яригчаар зогсохыг шаардахад зогсохгүй явсаар Халзангийн даваа руу өгсдөг гудамж руу ороод зогсохоор нь очиж бичиг баримтыг шалгахад мод тээвэрлэх эрхийн бичиггүй байсан. Тэгээд түр саатуулж илтгэх хуудас бичсэн юм. Автомашины кабинд жолооч ганцаараа байсан. Бичиг баримтыг нь шалгахад Э гэх хүн байсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 80-81 хуу/ 

Гэрч Ж.Р өгсөн:...2018 оны 10 дугаар сарын 25-ны оройхон 17 цагийн багцаанд байх П эхнэр нь над дээр ирээд Эийг аймагт модтой явж байгаад баригдчихсан гэж байна. Багийн даргын тодорхойлолт явуулаадах гэсэн юм гэж хэлээд бичүүлээд аваад явсан. Эийн эхнэр Д хамт явж байсан. Надаас тодорхойлолт хийлгэж яваад шууд сумын төв орно гээд яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 82-83 хуу/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

    Шүүгдэгч Ж.Пнь Г.Эт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед худал мэдүүлбэл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулсаар байтал 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр, мөн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрүүдэд мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр дахин мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Ж.П мөрдөн шалгах ажиллагааны явцад зориуд худал мэдүүлсэн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. Энэ гэмт хэрэгт шүүгдэгч Ж.Пнь гэм буруутай болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан түүний “...2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын ойн байцаагчаас гоожин аваад Баахан булаг гэх газраас мод бэлтгэсэн. Бид бэлтгэсэн модоо 2018 оны 10 дугаар сарын 24-ний ачаад Архангай аймгийн төвд орж ирээд буулгах гэж байгаад цагдаад саатуулагдсан. Бид хоёр мод бэлтгэх эрхийн бичгээ Чулуут суманд орхичихсон байсан. Уг нь мэдэж байсан мартаад гараад ирчихсэн байсан юм. Мод бэлтгэхдээ Э бид хоёр л явсан, өөр хүн байгаагүй. Дээрх бэлтгэсэн модоо галын түлээний зориулалтаар бэлтгэсэн. Эийн хадамынд буулгах гэж байсан. Бид хоёр бэлтгэсэн модоо голоор нь тайраад л ачсан. Мод бэлтгэсэн гэх машин Эийн өөрийнх машин байгаа юм. би өмнө нь хүргэн болох Этэй хамт мод бэлтгэсэн гэж худал мэдүүлэг өгчихсөн...гэх мэдүүлэг, гэрч Ж.Д “...миний төрсөн дүү Пнь 2018 оны 10 дугаар сарын 24-нд Улаанбаатар хот яваад ирлээ гээд манайд хоносон. Бид шөнө унтаж байтал Э модтой машинтай явж байгаад хураалгачихлаа гэсээр орж ирсэн...” гэх мэдүүлэг,  гэрч Ж.Д “...Э ганцаараа үхэр тэргээр түлээнд явсан. Тухайн модоо Чулуут сумын Хайрхан баг Баахан булаг гэдэг газраас бэлдсэн. Манай урдхан талд 1 горхи гараад л байдаг. Э нь 2 үхэр тэргээр модонд явсан. Тухайн үед Пах хот руу явчихсан байсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.  

Архангай аймгийн Прокурорын газраас Г.Эийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ж.П үйлдлийг  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.   

 

Ойн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, 35.4.2 дахь заалтад “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж тус тус заасан байх бөгөөд яллагдагч Г.Эийн...би тухайн үед эрхийн бичиггүй явсан тул цагдаа миний модтой машиныг түр саатуулсан...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Г.Эийн үйлдэл нь хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Г.Эийг хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Г.Эийн үйлдлийн улмаас 107.074 /нэг зуун долоо мянга далан дөрөв/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.  

Гэвч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /107.074х3=321.222 /гурван зуун хорин нэг мянга хоёр зуун хорин хоёр/ төгрөг гэж үзлээ.  

Шүүгдэгч  Г.Э нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд тооцож Төрийн санд 321.222 төгрөг шилжүүлсэн болох нь Төрийн банкны татвар төлсөн баримтаар /хх-ийн 171 хуу/ тогтоогдож байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Г.Эийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ж.Пийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.  

 

Шүүгдэгч Г.Э Ж.Пнарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан тэдгээрт торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүгдэгч Г.Э Ж.Пнар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн 55.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө, 20.000 төгрөгийн үнэ бүхий сүх, хэрэгт битүүмжлэгдсэн 2.7455 м2 хэмжээтэй 51 ширхэг шинэс модыг тус тус улсын төсөвт шилжүүлж,  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2.7455 м2 хэмжээтэй 51 ширхэг модыг битүүмжилсэн прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 17 дугаартай тогтоол, 2 тооны шар үхэр болон 2 тооны үхэр тэрэгийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 30 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, 2 тооны шар үхрийг эзэмшигч Ж.Пид, 2 тооны үхэр тэргийг эзэмшигч Г.Эт тус тус буцаан олгож, шүүгдэгч Г.Эийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2 тооны үхрийн үнэ 1.600.000 төгрөгийг, 2 тооны үхэр тэрэгний үнэ 100.000 төгрөгийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эээс гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.  

 

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,  3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

                                                       ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Б овгийн Г Эийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн,  шүүгдэгч Я овгийн Ж Пийг худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч  Ж.Пийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг дагуу шүүгдэгч Г.Э, Ж.П нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Шүүгдэгч Г.Э, Ж.П нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/  хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э, Ж.П нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Шүүгдэгч Г.Эийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2 тооны үхрийн үнэ 1.600.000 төгрөгийг, 2 тооны үхэр тэрэгний үнэ 100.000 төгрөгийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эээс гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.  

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн 55.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө, 20.000 төгрөгийн үнэ бүхий сүх, хэрэгт битүүмжлэгдсэн 2.7455 м2 хэмжээтэй 51 ширхэг шинэс модыг тус тус улсын төсөвт шилжүүлж,  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2.7455 м2 хэмжээтэй 51 ширхэг модыг битүүмжилсэн прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 17 дугаартай тогтоол, 2 тооны үхэр болон 2 тооны үхэр тэргийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 30 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, 2 тооны шар үхрийг эзэмшигч Ж.Пид,  2 тооны үхэр тэргийг эзэмшигч Г.Эт тус тус буцаан олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э, Ж.П нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

10. Тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э, Ж.П нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.ОТГОНЦЭЦЭГ