| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 132/2016/00409/И |
| Дугаар | 00345 |
| Огноо | 2016-06-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 00345
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн би, Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багийн Хялганат тосгоны Дан 66-02 тоотод оршин суух, Давст арслангууд овогт Чойжоогийн Нямхүү /РД:ФЖ59082314/, тус хаягт оршин суух Давст арслангууд овогт Нямхүүгийн Бадамхорол /РД:ФЖ82081208/ нарт холбогдох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 7488486 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00409/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Булган аймаг дахь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ч.Нямхүү, Н.Бадамхорол нар нь Булган аймгийн Төрийн банкны Хялганат тооцооны төвөөс 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 1217-82460 тоот зээлийн гэрээ байгуулан 9180000 төгрөгийг жилийн 21.6%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай, сар бүр төлөх нөхцөлтэйгээр гэрээт цалингийн зээл авсан бөгөөд зээлээ төлөлгүй 158 хоног хугацаа хэтрүүлэн зээлийн гэрээний 3.2.3 заалтыг зөрчиж гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Төрийн банкны зүгээс зээлийг төлүүлэх талаар удаа дараа шаардсан боловч огт төлбөр хийгээгүй байна. Иймд үндсэн зээл 6709350.99, хүү 766649.30 төгрөг, торгуулийн хүүгийн төлбөр 12485.73 төгрөг, нийт 7488486.02 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Төрийн банкны Булган аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хаан банкны нэхэмжлэлтэй Ч.Нямхүү, Н.Бадамхорол нарт холбогдох иргэний хэрэгт Н.Бадамхоролыг хариуцагчаар татахаас татгалзаж байгаа тул хүсэлтийг хүлээн авна уу гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Төрийн банкны Булган аймаг дахь салбар нь Ч.Нямхүүд холбогдуулан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 7488486 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Доржзовд миний бие нь хариуцагч Ч.Нямхүүтэй харилцан тохиролцож дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд: Төрийн банкны нэхэмжилсэн 7488486 төгрөгөөс 2775462 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор, үлдэгдэл 4713023 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 392751 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 392751 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 392751 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 392751 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 392751 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 392751 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 392751 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 392751 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 392751 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 392751 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 392751 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 392751 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:
Төрийн банкны Булган аймаг дахь салбар нь Ч.Нямхүү, Н.Бадамхорол нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 7488486 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Доржзовд, хариуцагч Ч.Нямхүү нар нь харилцан тохиролцож үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, улсын тэмдэгтийн хураамж, нийт 7488486 /долоон сая дөрвөн зуун наян найман мянга дөрвөн зуун наян зургаан/ төгрөгөөс 2775462 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор, үлдэгдэл 4713023 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 392751 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 392751 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 392751 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 392751 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 392751 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 392751 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 392751 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 392751 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 392751 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 392751 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 392751 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 392751 төгрөгийг тус тус хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна. Нэхэмжлэгч байгууллага нь Н.Бадамхоролыг хамтран хариуцагчаар татахаас татгалзсныг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Ч.Нямхүүд холбогдох нийт 7488486 /долоон сая дөрвөн зуун наян найман мянга дөрвөн зуун наян зургаан/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар харилцан тохиролцож 7488486 /долоон сая дөрвөн зуун наян найман мянга дөрвөн зуун наян зургаан/ төгрөгөөс 2775462 /хоёр сая долоон зуун далан таван мянга дөрвөн зуун жаран хоёр/ төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор, үлдэгдэл 4713023 /дөрвөн сая долоон зуун арван гурван мянга хорин гурван/ төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 392751 /гурван зуун ерэн хоёр мянга долоон зуун тавин нэгэн/ төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 392751 /гурван зуун ерэн хоёр мянга долоон зуун тавин нэгэн/ төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 392751 /гурван зуун ерэн хоёр мянга долоон зуун тавин нэгэн/ төгрөг,2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 392751 /гурван зуун ерэн хоёр мянга долоон зуун тавин нэгэн/ төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 392751 /гурван зуун ерэн хоёр мянга долоон зуун тавин нэгэн/ төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 392751 /гурван зуун ерэн хоёр мянга долоон зуун тавин нэгэн/ төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 392751 /гурван зуун ерэн хоёр мянга долоон зуун тавин нэгэн/ төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 392751 /гурван зуун ерэн хоёр мянга долоон зуун тавин нэгэн/ төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 392751 /гурван зуун ерэн хоёр мянга долоон зуун тавин нэгэн/ төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 392751 /гурван зуун ерэн хоёр мянга долоон зуун тавин нэгэн/ төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 392751 /гурван зуун ерэн хоёр мянга долоон зуун тавин нэгэн/ төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 392751 /гурван зуун ерэн хоёр мянга долоон зуун тавин нэгэн/ төгрөгийг тус тус хэсэгчлэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Булган аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 134766 /зуун гучин дөрвөн мянга долоон зуун жаран зургаан/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ч.Нямхүүгээс 67383 /жаран долоон мянга гурван зуун наян гурван/ төгрөг, Төрийн сангаас 67383 /жаран долоон мянга гурван зуун наян гурван/төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Булган аймаг дахь салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН