Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 130/ШШ2016/00444

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

  Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчА.Жархынгүл би,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 01 дүгээр багт оршин суух, Ж овогт Б-ы Кы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах, М ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарт холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: М ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбараас 821000 /найман зуун хорин нэгэн мянган/ төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Б.К шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хороололд миний машиныг ****** дугаартай тоёота төрөл машин Ланд-100, ****** дугаартай Исхан овогтой Сы кранд мөргөлдсөн ба уг миний машин Мд даатгуулсан байсан учир даатгалд байгаа гарсан 821000 төгрөгийг гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.К шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Б.К хариуцагч Маас 821000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ. Гэтэл М нь өнөөдөр уг 821000 төгрөгийг надад банкаар шилжүүлэн өгсөн тул миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага биелэгдсэн болно. Иймд энэ хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснээр шийдвэрлэж өгөхийг хүсье. Би хуульд заасан эрх үүргээ ойлголоо. Дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргахгүй гэдгээ ойлголоо гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Кы нэхэмжлэлтэй, хариуцагч М ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарт холбогдох даатгалын мөнгө 821000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шалгах явцад хариуцагч М ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн даатгалын мөнгө болох 821000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар батлагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 439 дүгээр зүйлийн 439.4, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан Б.Кы нэхэмжлэлтэй, хариуцагч М ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарт холбогдох иргэний хэргийн хариуцагч М ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн даатгалын мөнгө 821000 /найман зуун хорин нэгэн мянган/ төгрөгийг төлж өгч, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Кы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24254 төгрөгийн тал нь болох 12127 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 12127 төгрөг, мөн хариуцагч М ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарын санхүүгээс 12127 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Кд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ