| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2016/00488/И |
| Дугаар | 130/ШШ2016/00445 |
| Огноо | 2016-08-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 130/ШШ2016/00445
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт оршин суух, И овогт Я-н Сийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт оршин суух, У овогт Д-ий Кад холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Д.Каас гэрээгээр тохиролцсон хөлс болох 230000 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Я.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Я.С би Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт оршин суудаг Д.Ктай 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх 18 дугаар бүхий гэрээ хийсэн юм. Хоёр талын хооронд байгуулсан гэрээгээр үйлчлүүлэгч Д.Кын нэхэмжлэл түүнд ашигтайгаар шийдвэрлэгдвэл өмгөөлөгч Я.Сэд 350000 /гурван зуун тавин мянган/ төгрөгийн хөлс төлөхөөр болсон юм. Би гэрээний дагуу ажиллаж үйлчлүүлэгч Д.Кад ашигтай шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс гаргуулсан юм. Өнгөрсөн хугацаанд Д.К нь 120000 төгрөгийг бэлнээр төлж өгсөн ба харин Д.К нь гэрээгээр тохиролцсон мөнгөнөөс үлдсэн 230000 төгрөгийг төлж өгөхийг удаа дараа шаардсан боловч одоо хүртэл өгөхгүй намайг хохироож байна. Иймд Д.Каас 230000 /хоёр зуун гучин мянган/ төгрөг гаргуулан Я.С надад олгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Я.С шүүхэд гаргасан тайлбартаа: Я.С би тус шүүхэд 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Д.Каас гэрээгээр тохиролцсон хөлс 230000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан юм. Хариуцагч Д.К нь Я.С надад өгөх ёстой 230000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 7550 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр бэлэн өгсөн болно. Иймд нэхэмжлэгч Я.С би шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Я.Сийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Кад холбогдох гэрээгээр тохиролцсон хөлс болох 230000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан шалгах явцад нэхэмжлэгч Я.С нь уг нэхэмжлэлээсээ татгалзсан тухай тайлбар ирүүлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Я.С нь хариуцагч Д.Каас гэрээгээр тохиролцсон хөлс болох 230000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Я.Сийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7550 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ